Sunday 30 December 2012

Лазаня (Lasagna)


Орц:

* 450 гр амталсан Итали сосож (sweet Italian sausage), амталсан машиндсан мах
* 340 гр өөх тос багатай машиндсан үхрийн мах (lean ground beef)
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн сонгино
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 800 гр лаазтай бяцалсан улаан лооль (crushed tomatoes)
* 340гр улаан лоолийн паст (tomato paste)
* 390гр лаазалсан улаан лоолийн соус (canned tomato sauce)
* 1/2 стакан ус
* 2 амны халбага сахар
* 1 1/2 амттаны халбага хатаасан басилийн навч (basil leaves)
* 1/2 амттаны халбага fennel seeds
* 1 амттаны халбага Итали амтлагч (Italian seasoning)
* 1 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 4 амны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн яншуй (fresh parsley)
* 12ш лазаня гоймон (lasagna noodles)
* 450гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 1 ш өндөг
* 1/2 амттаны халбага давс
* 340гр мозарелла бяслаг (mozzarella cheese), зүссэн
* 3/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)

Бэлтгэх нь:
  1. Ширмэн тогоонд сосож, машиндсан мах, сонгино, сармисаа хийгээд дунд зэргийн гал дээр хуурч борлуулна.
  2. Бяцалсан улаан лооль, улаан лоолийн соус, паст болон усаа нэмээд Сахар, basil, fennel seeds, Итали амтлагш, 1 амны халбага давс, перц 2 амны халбага яншуйгаар амтлана. Таглаад хааяа хааяа хутган 1 1/2 цаг буцалгана.
  3. Томхон саванд давстай ус буцалгаад гоймонгоо ал данте (хавуувтар зажилууртай) болтол нь 8-10 хийж чанана. Гоймонгоо шүүж гаргаад усанд сойж цааш болох процессийг зогсооно.
  4. Дунд зэргийн саванд рикотто бяслагаа үлдсэн яншуй, 1/2 амттаны халбага давс болон өндөгтэй хольж нийцүүлнэ.
  5. Зуухаа 190 градуст халаана.
  6. Бэлтгэсэн махнаасаа 1 1/2 стаканыг 22x33 см хэвний ёроолд тараана. Чанаж бэлтгэсэн гоймонгоосоо 6-г тараасан махан дээрээ нэг эгнээ өрөөд дээр нь бэлтгэсэн рикотто бяслагныхаа талыг тараана. Дээрээс нь 1/3 мозералла бяслагаа тараагаад дахин 1 1/2 мах тараана. Махны дээр 1/4 стакан пармежан бяслаг тараагаад дахин мах, гоймон, рикотто, мозарелла, мах дарааллаар давхарлаад үлдсэн пармежан болон мозарелла бяслагаараа хучина.
  7. Бэлтгэсэн лазанягаа мөнгөн цаасаар таглаад халаасан зууханд хийн 25 минут шарна. Мөнгөн цаасаа аваад дахин 25 минут шарж бяслагийг шаргалтуулаад зуухнаасаа гарган 15 минут амраагаад зүсч таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 27 December 2012

Бор сахартай мийтлоаф (Brown sugar meatloaf)

Орц: 8 порц

* 1/2 сткан бор сахар (brown sugar)
* 1/2 стакан кетчүп
* 680 гр өөх багатай машиндсан үхрийн мах
* 3/4 стакан сүү
* 2 ш өндөг
* 1 1/2 амттаны халбааг давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан гааа
* 3/4 стакан сайтар нунтагласан жигнэмэг (saltine cracker crumbs)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Талхны хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Сахар кетчупээ холино.
  3. Саванд бүх орцоо хийн холиод талхныхаа хэвэнд хийнэ. Халаасан зуухандаа хийн махыг болж шүүсийг тунгалаг болтол 45 минут шарна.
  4. Бэлтгэсэн кетчүп сахарын бэлдмэлээ жигд тараад түрхээд дахин 15 минут шарааад гаргаад зүсч таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 23 December 2012

Экспрессотой кремээр бүрсэн шоколадтай бялуу





Орц

* 1 1/2 стакан сахар
* 1 1/3 стакан гурил
* 2/3 стакан какао (unsweetened cocoa)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 3/4 смттаны халбага давс
* 2 ш том өндөг
* 3/4 стакан сүү
* 6 амны халбага канола тос (canola oil)
* 2 амттаны халбага ваниллины охь

кремэнд

* 3/4 стакан халуун ус
* 4 том өндөгний шар
* 3/4 стакан сахар
* 230 гр масло, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага нунтаг найруулдаг экспрессо (instant espresso powder)
* 1 амттаны халбага халуун ус
* 340 гр хар шоколад (bittersweet)
* 4 амны халбага масло, хэрчсэн
* 1 стакан крем (heavy or whipping cream)
* 1 амны халбага сахар
 
Бэлтгэх нь
  1. Зуухаа 190 градуст халаана. 39.5х 26.5 см хэв тослоод хуурай гурил цацаж эсвэл тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Сахар, гурил, какао, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давсаа нэг саванд холино. Өөр нэг саванд өндөг, сүү, тос, ваниллинаа холино. Хуурай орц руугаа шингэн орцоо бага багаар нэмж нийцтэл нь 5 минут хутгана. Холигчныхоо хурдыг багасгаад зуурмаг руугаа халуун усаа бага багаар нэмнэ. Зуурмагаа бэлтгэсэн хэв рүүгээ хийн болтол нь 20-25 минут жигнэнэ. Болсон кексээ хэвэнд нь хөргөөд гаргана.
  3. Том тавцан дээр кексээ гаргаад тостой цаасаа хуулна. Хөрөөн үзүүртэй хутга ашиглан 3 тэнцүү хуваана.
  4. Кремний өндөгний шараа нэг саванд хийн 5 минут орчим хутгаж өнгө нь цайж нимбэгний өнгөтэй болтол хутгана. Өөр нэг жижиг саванд сахараа 1/4 стакан устайгаа холино. Дунд зэргийн гал дээр  сахарыг хайлж бараг буцалтал халаана. Сахарын сиропыг буцлаад 114 градус хүрэхээр (чихрийн термометр ашиглан халууныг хэмжинэ) өндөгний шар руугаа бага багаар нэмж (ихээр нэмбэл өндөгниь шар болох аюултай) нийцэж хөөсөртөл нь 10 орчим минут хутгана. Эцэст нь маслоо нэг удаад 1 амны халбагаар нэмэн нийцүүлнэ. Маслоо нийцэхээр експрессогоо халуун усанд найруулаад нэмж нийцүүлнэ. 
  5. Өөр нэг томхон саванд ганашаа бэлтгэнэ. Том саванд шоколад маслоо холино. Өөр нэг жижиг саванд крем, сахараа холиод дунд зэргийн гал дээр тавина. Хааяа хааяа хутгаж эрмэгээр нь хөөсрөөд буцлах ая ороод ирэнгүүт нь энэхүү кремээ шоколадан дээрээ нэмнэ. Нийцүүлж хутгана. 15 минут хөргөөд бялуун дээрээ хэрэглэхэд бэлэн болно.
  6. Доор нь цэвэрхэн тавцан байрлуулсан хэрээсэн тавцан дээр тостой цаас дэвсээд кекснийхээ нэг давхарыг тавцан дээр байрлуулаад тал кремээ түрхэнэ. Дараагийн давхараа байрлуулаад үлдсэн кремээ түрхээд дахин нэг кексээ тавина. Бэлтгээд хөргөсөн ганашаа асгана. Илүү гарсан ганаш доор байрлуулсан тавцанд хуримтлагдана гэсэн үг. Бэлэн болсон бялуугаа хөргөгчинд 1 цаг байлаад зүсч сервислэнэ.

Friday 21 December 2012

Мандаринтай шардаггүй чийзкэк (Mandarin/orange/lemon no bake cheesecake)


Орц:

* 1 + 2/3 стакан гурил
* 125 гр масло, хүйтэн
* 1 ш өндөг + 1 өндөгний шар
* 1/3 стакан сахар
* 1/8 амттаны халбага давс

* 850 гр шүүсэн labne крем бяслаг (1 кг шүүгээгүй бяслагийг цэвэрхэн даавуун алчуур эсвэл 5-6 давхар гал тогооны цаасан салфетка дээр тавиад шигшүүр дээр тавин 30 минут байлгаж шар уснаас нь салгаж бэлтгэсэн)
* 1 стакан сахар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 4 ш өндөг
* 1 стакан крем
* 1/2 стакан шинэхэн шахсан мандарины шүүс
* 2 мандарины үрсэн хальс
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
Нимбэгтэй чийзкэкнд: 1/2 стакан мандариний шүүс 2 мандарины үрсэн хальсны оронд 1/3 стакана шинэхэн шахсан нимбэгний шахсан шүүс 1 нимбэгний үрсэн хальс 2 амны халбага сахар хэрэглэнэ.
Жүржтэй чийзкэкнд: 1/2 стакан мандариний шүүс 2 мандарины үрсэн хальсны оронд 1/2 стакан жүржийн шүүс 1 жүржийн үрсэн хальс хэрэглэнэ.
Бэлтгэх нь:
  1. 23 см суурь нь салдаг хэвийг маслодоод хуурай гурилдаж бэлтгэнэ.
  2. Гал тогооны роботонд гурил, сахар, давсаа холино.
  3. Гурилан дээрээ жижиглэн хэрчсэн маслонуудаа нэг нэгээр нэмэн бантангийн гурил дайтай болгоно.
  4. Өндгөө нэмж нийцүүлээд зуурсан гурилаа тослосон хэвэндээ хийн гараараа тараан дарж жигд тараагаад хөлдөөгчинд хийн 30 минут амраана.
  5. Зуухаа 180 градуст халаана.
  6. Ингэж бэлтгэсэн сууриа сэрээгээр хэд хэд цоолоод 180 градуст халаасан зуухандаа хийн сууриа болтол 25-30 минут шараад хэвээ зуухнаас гарган хөргөнө.
  7. Жижиг саванд кремээ буцалгаад галаа унтраана. Үрсэн мандарины хальснаасаа чийчкэкээ чимэглэх 2 амттаны халбагагийг үлдээгээд үлдсэнг нь крем рүүгээ нэмнэ. Таглаад хэсэг хөргөнө.
  8. Жижиг саванд багахан ус хийн буцалгана. Галаа зөөллөнө. Дээр нь арай том шилэн эсвэл төмөр сав суулгаад дээр нь байрлуулсан савандаа өндөг сахараа хийн цахилгаан эсвэл гар холигчоор өнгийг өөрчлөгдөж өтгөртөл ойролцоогоор 20 минут хутгана.
  9. Дэвтээсэн мандарины хальстал кремээ өндгөн дээрээ нэмээд (чийзкэкэндээ үрсэн хальс хүсэхгүй байгаа бол шүүж хийж болно) нийцүүлэн хутгана. Дараа нь мандарины шүүс, ваниллины охь, эрдэнэшишийн цардуулаа нэмээд дахин 5-10 минут хутгана.
  10. Дунд зэргийн гал дээр тавьсан томхон сав руу дээр бэлтгэсэн бэлдмэлээ султгаад крем бяслагаа нэмэн өтгөртөл хутгангаа буцалгана. Өтгөрч эхлэнгүүт гал дээрээс аван болгосон суурь руугаа султгаад дээд талыг нь тэгшлээд хадгалсан мандарины үрсэн хальсаараа чимэглээд өрөөний темпратурт иртэл хөргөнө.
  11. Хөрөхөөр нь мөнгөн цаасаар хэвээ бүрээд (мөнгөн цаасандаа сэрээ ашиглан агаар оруулах хэд хэдэн нүх гаргах хэрэгтэй) хөргөгчинд хийн 16 цаг байлгаж царцаана.
Эх сурвалж

Thursday 20 December 2012

Christmas finds

 Иймэрхүү юмнууд олсон. Ямар крисмас тэмдэглэх биш шинэ оноор хэрэгжүүлэх санаатай...






Tuesday 18 December 2012

Мантуу



Oрц

* 3 стакан гурил
* 400 мл бүлээн ус
* 1 амттаны халбага сахар
* 2 амттаны халбага давс
* 1 амны халбага дрожж

Бэлтгэх нь:
  1. Бүлээн усандаа сахар дрожжоо нэмж уусгаад тав орчим минут эсгээнэ.
  2. Гурил давстайгаа холиод шигшиж нэмэн зуурна. Тослосон саванд хийн уутаар бүтээгээд 30-40 минут хөөлгөнө.
  3. Хөөж бэлэн болсон зуурмагаа хүссэн хэлбэртээ оруулаад жигнүүр дээрээ тавин таглаад дахин 15 минут хөөлгөнө.
  4. Энэ хооронд жигнүүрнийхээ доод саванд ус буцалгаад жигнүүр дээрээ тавиж хөөлгөсөн мантуугаа тавин жигнэж болгоод (мантууны том жижгээс хамаарч 15-20 минут) сэвэлгүйгээр гаргаж сервислэнэ.

Wednesday 12 December 2012

Сүтлач (Sütlaç)


Орц:

* 1 л сүү
* тал стакан будаа
* сахар (өөрийн вкусанд тааруулан)
* 1 уут ваниллины сахар
* 1 амны халбага цардуул
* 2 стакан ус
* 1 өндөгний шар
* давс

Бэлтгэх нь:

  1. Будаагаа угаагаад 2 стакан усандаа чанана. Ус нь ширгээд будаа тань зөөлрөөд ирэхлээр сүүгээ (багахан сүү үлдээн) нэмээд буцалангуут нь галаа багасган жаал өтгөрүүлнэ.
  2. 1 амны халбага өндөгний шар, цардуулаа үлдээсэн сүүндээ хийн хутгаж задлаад буцалж буй сүүтэй будааныхаа сүүнээс багахан нэмж бүлээсгээд сүүтэй будаа руугаа нэмж нийцүүлнэ.
  3. Сахар, ваниллин, давсаа нэмж амтлаад 1-2 минут буцалган будааг болгож өтгөрүүлээд галаа унтраана.
  4. Ингэж бэлтгэсэн сүүтэй будаагаа шавар саванд хийн (зууханд тэсвэртэй бол заавал шавар байх албагүй) багахан устай (шавар савнуудын бөөрөөр татахуйц) тавцанд сүүтэй будаатай шавар саваа байрлуулаад зөвхөн дээд талыг нь халаасан зууханд хийн шаргалттал нь шараад хөргөөд сервислэнэ.

Monday 10 December 2012

Potato Pave


Орц:

* 1 стакан крем (heavy cream)
* давс
* хар перц
* 1360 гр төмс
* 5 амны халбага масло, 1 амны халбага нь зөөлрүүлсэн үлдсэн 4 амны халбагийг 1 см куб болгож хэрчсэн
* Канола тос (Canola oil)
* 2 мөчир ганга (thyme)
* 2 хумс сармис, арилгагалгүй зөөлөн дарж бяцалсан
* жижиглэн хэрчсэн мангир (chives)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Кремээ томхон саванд хийнэ. Кремээ 1 амттаны халбага давс, 1/2 амттаны халбага перцээр амтлана.
  2. Төмсөө арилгана. Кремтэй саванд дээрээ mandoline байрлуулаад төмсөө зорж крем рүүгээ хийнэ.
  3. Талхны хэвийг тал зөөлрүүлсэн маслоороо тослож бэлтгэнэ. Тостой цаас (захаараа хэвнээс 5 орчим см илүү гарч байхаар) дэвсээд үлдсэн маслоороо тостой цаасаа маслодож бэлтгэнэ. Давс перц цацна.
  4. Зорсон төмсөө нэг эгнээгээр өрж өгнө. Дахин нэг эгнээ өрөөд жижиг куб болгож хэрчсэн маслоноосоо хэдийрлуулаад давс перцээр амтлана. 2 эгнээ дутамд төмсөө масло, давс, перцээр амтлана. Бүх төмсөө байрлуулсаны дараа тостой цаасаа давуулан хучаад хэвээ мөнгөн цаасаар таглана.
  5. Төмсөө болтол 110 минут орчим шараад зуухнаас гарган 15 минут хөргөнө. Хэвнээс жоохон жижигхэн кордон цаасыг мөнгөн цаасаар ороож бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн цаасаа хэвэн дэхь төмсөн дээрээ байрлуулаад дээр нь хүнд зүйлээр дарж өрнө. Өрөөний темпратурт ирж хөрсөн төмсөн дээрээсээ жингүүдээ аваад хэвтэй төмсөө сайтар ороогоод хөргөгчинд хийн 6 цагаас 2 хүртэл хоног байлгана.
  6. Ингэж бэлтгэсэн пэйвээ хэвнээс нь гаргаад тостой цааснаас нь салган 12 тэнцүү хуваана. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
  7. Хайруулын тавганд канола тос хийж халаана. Тосоо халахаар төмсөө нэмээд ганга сармисаа нэмнэ. Төмсөө шарж шаргалгуулаад таваглаад жижиглэн хэрчсэн мангираа цацаад сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 8 December 2012

Мөстэй шоколад


Орц: 2 порц

* 3/4 стакан (180 мл) сүү
* 1 амны халбага какао, Dutch-process байвал сайн
* 115 гр шоколад (bittersweet эсвэл semisweet)
* 1 1/2 стакан мөс
* 2-3 бөмбөлөг шоколадтай зайрмаг эсвэл сорбе
* 1-2 амны халбага Kahluà эсвэл эспрессо, хөргөсөн, хүсвэл
* үрсэн шоколад, хөөсрүүлсэн крем, сервислхэд

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд сююнийхээ талыг какаоны хамт хийн хутгаж нийцүүлэн халаана. Буцлангуут сүүгээ гал дээрээс аван шоколадаа нэмнэ. Шоколадаа хутгаж хайлуулаад сүүгээ хөргөнө.
  2. Шоколадтай сүүний бэлдмэлээ блендэрдээд үлдсэн сүүгээ мөс, зайрмаг хэрэглэх бол Kahluà эсвэл эспрессогоо нэмээд нийцүүлээд хоёр стаканд хуваан хиьгээд крем болон шоколадаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 5 December 2012

Синнабон (Cinnamon rolls)


Орц:

* 1 стакан бүлээн сүү
* 2 ш өндөг өрөөний темпратурт
* 1/3 стакан маргарин, хайлуулсан
* 4 1/2 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1/2 стакан сахар
* 2 1/2 амттаны халбага дрожж

* 1 стакан бор сахар
* 2 1/2 амны халбага нунтаг синнамон
* 1/3 стакан масло, зөөлрүүлсэн

* 1 хайрцаг крем бяслаг
* 1/4 стакан масло
* 1 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Эхний долоон орцоо талхны машинд хийгээд талхны машинаа үйлдвэрлэгчийн зааврын дагуу ажиллуулна.
  2. Зуурмаг маань зуурагдаад хоёр дахин том болж хөөсний дараа багахан гурил цацсан тавцан дээр гаргаад бүтээж 10 минут амраана.
  3. Жижиг аяганд бор сахар синнамоноо холино.
  4. Амраасан зуурмагаа 40x53 см харьцаатай дөрвөлжилөн илдээд 1/3 зөөлрүүлсэн маслоо тараан түрхэнэ. Сахар, синнамоны холимогоо тараан цацаад ороогоод 12 тэнцүү хуваагаад тостой цаас дэвссэн тавцан дээр өрнө.
  5. Тавцан дээрх синнабонуудаа бүтээгээд 30орчим минут амрааж хөөлгөөд 200 градуст халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15 минут шарна.
  6. Энэ зуур 1/4 стакан масло, нунтаг сахар, ваниллины охь, давс, крем бяслагаа хольж нийцүүлээд шарж болгосон синнобон дээрээ багаханг асган чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 1 December 2012

Баклажантай түрхлэг (eggplant spread)-


Орц:

* 4 ш том хаш
* 8-10 ш улаан чинжүү
* 1-2 ш ногоон чинжүү
* 4 ш том улаан сонгино
* 6-7 ш улаан лооль
* 12 хумс сармис
* 1 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* давс (Kosher salt)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халаана. Ногоонуудаа угаагаад иш голыг аваад хэрчиж бэлтгэнэ. Ногоон дээрээ сармисаа бүтнээр нь нэмээд давс перцээр амтлана. Чидун жимсний тосоо хийж хутгаад халаасан зуухандаа хийн 20 минут шарна.
  2. Гаргаж ирээд дахин хутгаж нийцүүлээд буцаан зуухандаа хийн дахин 20-25 минут шарна.
  3. Зуухныхаа градусыг 215 болгож багасгаад 10-15 минут дутамд түрхлэгээ шалган хутгаж ногоонуудыг болж зөөлөртөл, ногооноос гарсан шингэнийг уурштал байлгана. Ингэж болгосон түрхлэгээ ариутгасан шилэнд хийн хөргөгчинд хадгална.