Thursday 29 April 2010

Үзэмний компот


Орц:

* 1 стакан үзэм
* 5 стакан ус
* 1 стакан сахар (хүссэн хэмжээгээрээ багасгаж эсвэл зөгийн балаар орлуулж болно.)
* хүсвэл 2 ш хадаасан цэцэг эсвэл нэг жожгор синнамон

Бэлтгэх нь:

  1. Үзмээ угаагаад бусад орцын хамт дунд зэргийн саванд хийн сахарыг хайлтал хутган буцалгана.
  2. Галаа зөөллөөд таглан зөөлөн гал дээр 15 минут буцалгаад галаа унтраагаад хөргөөд сервислэнэ.

Monday 26 April 2010

Шорткек (Shortcake)


Oрц:

* 630 гр шигшсэн гурил
* 60 гр сахар
* 28 гр хөөлгөгч нунтаг
* 13 гр давс
* 125 гр маргарин
* 125 гр масло
* 500 мл сүү

Бэлтгэх нь:

  1. Бүх хуурай орцуудаа шигшиж нийлцүүлнэ.
  2. Масло, маргаринаа жижиг дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Гурилий холимог дээрээ масло, маргаринаа нэмээд сэрээ эсвэл хутга ашиглан (маслог хайлуулахгүйн тулд) нийцүүлнэ.
  3. Сүүгээ бага багаар нэмэн зөөлөн зуурмаг бэлтгэхэд хангалттайг нэмээд (төмөр халбаганаас цүл хийж унах өтгөнтэй) зуурмагны талыг тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Дээр нь нимгэлэн зүссэн багахан масло тараан тавиад үлдсэн зуурмагаа юүлнэ. 230 градуст халаасан зууханд шаргалтаж болтол нь 18-20 минут шарна.
  4. Ингэж бэлтгэсэн шорткэкийг элдэв жимс, хөөсрүүлсэн крем эсвэл зайрмаг зэргээр чимэглэж сервислэхэд тохиромжтой.

Sunday 25 April 2010

Япон маягаар бэлтгэсэн гахайн мах (butaniku-no-misozuke-yaki)


Орц:

* 4 зүсэм ясгүй, гахайн мах, 0.75 см зузаантай болгож давтсан (pork chops)
* 4 амны халбага мисо (miso)
* 2 амны халбага сакэ
* 2 амны халбага сахар
* тос

Бэлтгэх нь:

  1. Сакэ, мисо, сахараа холиж нийцүүлээд гялгар уутанд хийнэ.
  2. Махаа дээрх бэлдмэлдээ хийгээ агаарыг нь гарган уутныхаа амыг таглаад хөргөгчинд хийн хонуулж амраана.
  3. Маргааш нь гахайн махаа гаргаад хайруулын тавганд хийн халааж бэлтгэсэн багахан тосонд хийн борлоод болтол шараад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж

Sunday 18 April 2010

Shake de l'Opéra


Орц: 3 1/2 стакан шэйк

Adam Reid-ын Thoroughly Modern Milkshakes (Norton) номноос

Орц:

* 1/2 стакан (125мл) хүйтэн сүү
* 2 ½ амттаны халбага экспрессоны нунтаг (instant espresso powder)
* 1/2 амттаны халбага алмондны охь
* 4 бөмбөлөг ваниллинтай зайрмаг (ойролцоогоор 340 гр),
* 4 бөмбөлөг шоколадтай сорбе (chocolate sorbet), ойролцоогоор 340 гр

Бэлтгэх нь:

  1. Сүү, экспрессо, алмондны охио блендэрт хийн 15 секунд нийцүүлнэ.
  2. Зайрмаг, сорбегоо нэмээд хэд хэдэн удаа (pulse) нийцтэл нь хутгана. Бэлэн болсон шэйкээ аягалаад сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 14 April 2010

Мөөгтэй буёрди (Mushroom Bouyiourdi)


Орц: 2 порц

* 6-7 ш мөөг, угаагаад том жижигээс нь шалтгаалан 2-4 хуваасан
* 1 овоолоостой амны халбага жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 1/2 хумс жижиглэн хэрчсэн сармис
* 8-10 куб Gruyere бяслаг
* багахан чидун жимсний тос
* багахан крем
* багахан улаан перц
* 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн ганга (thyme)
* 3-4 зүсэм banana эсвэл cubanelle pepper
* чимх далайн давс

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд чидунжимснийтосоо нэмээд халаана. Мөөгөө нэмээд хэсэг хуурна. Давс, сонгино, сармисаа нэмнэ. Хэсэг хуураад таглан тав орчим минут болгоно.
  2. Бяслаг, ганга, нунтаг улаан чинжүү, багахан крем, жижиглэн хэрчсэн ногоон чинжүүгээ нэмнэ. Хэсэг хуураад мөөгний бэлдмэлээ рамекинууддаа хуваана.
  3. Багахан бяслагаар рамекин дахь мөөгний бэлдмэлээ хучаад халаасан зуухандаа хийн бяслагийг хайлаад шаргалттал шарна. Шажигнуур талхтай сервислэнэ.

Tuesday 13 April 2010

Хөлдүү маргарита (Frozen margarita)




Орц:

* 60 мл tequila (silver)
* нэг ш лаймын шүүс (lime)
* 30 мл orange curacao эсвэл triple sec
* 1 стакан мөс
* давс, хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Маргаританы хундаганыхаа ирмэгийг лаймны шүүсээр багахан норгоод давсалж бэлтгэнэ.
  2. Текилла, лаймны шүүс, triple sec-ээ мөсний хамтаар блендэрт хийж хутгана.
  3. Коктэйлээ хундгалаад нэг зүсэм лаймаар чимэглээд сервислэнэ.

Thursday 8 April 2010

Юүлж шарсан боов (funnel cake)



Орц:

* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 2 стакан сүү
* 3 ш өндөг
* Канола тос, шарахад

Бэлтгэх нь:

  1. Тосоо хайруулын тавганд хийн халаана.
  2. Хуурай орцуудаа тусад нь шингэн орцуудаа (сахар, өндөг, сүү) тусад нь нийцүүлж хутгана.
  3. Хуурай шингэн орцуудаа холин нийцүүлээд бэлдмэлээсээ 1/2 стаканыг халаасан тос руугаа зиг заг хэлбэртэй асгаж нэмнэ. Боов маань шаргалтаад ирэхлээр эргүүлээд нөгөө талыг нь бас шаргалттал шарна. Шарсан боовнуудаа хэрээсэн төмөр дээр тавиж илүүдэл тосыг шүүнэ.
  4. Шаргалтаж бэлэн болсон боовон дээрээ нунтаг сахар шигшин цацаад зайрмаг эсвэл хөөсрүүлсэн крем,нимгэлэн зүсэж бэлтгэсэн хүссэн жимсний хамтаар сервислэнэ.

Зүүлт

* Зурган дээрх шиг жижиг жижиг боов шараад, тал бүрийг шоколадны ганашнд дүрэн хөргөөд, завсар нь зайрмаг хавчуулан сандвич маягаар сервислэнэ.

Эх сурвалж

Tuesday 6 April 2010

Карамелжүүлсэн улаан сонгинотой зууханд шарсан тахиа (Roast Chicken with Caramelized Shallots)


Орц:

* 3 амны халбага чидун жимсний тос
* 3 амны халбага улаан дарсны цуу
* 1 амны халбага цуу
* 4 штомхон улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallots)
* далайн давс, нунтаг хар перц
* нэг бүтэн тахиа, найман хэсэг хуваасан
* нэг атга яншуй

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Томхон тавцанд чидун жимсний тос, цуу, улаан дарсны цуу, сонгино, давс перцээ холино.
  3. Тахиагаа нэмээд эргүүлэх бүх хэсгийг соусаар бүрнэ. Эргүүлээд тахианы хальсыг дээш нь харуулан өрнө.
  4. Тахиагаа тэр чигээр нь 20 минут шараад эргүүлэн тахиаг болж улаан сонгинг карамельжтэл дахин хорин минут шарна.
  5. Зуухнаас гаргаад жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмж хутгаад таваглаад сервислэнэ.

Sunday 4 April 2010

Кофетэй какаотой кекс


Кексэнд:

* 9 амны халбага нунтаг какао
* 1½ стакан кексний гурил
* ½ tамттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* ¼ tамттаны халбага хөөлгөгч нунтаг
* 115 гр масло
* 1½ стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг
* ½ стакан хүчтэй найруулсан кофе эсвэл ус
* ½ стакан сүү

Ганашанд:

* 285 гр шоколад
* ½ стакан ус эсвэл крем
* ¾ стакан масло

Бэлтгэх нь:

  1. Хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулаад зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 2 ш 22x5 харьцаатай хэвэнд тостойцаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Какао, гурил, давс, хүнсний сода, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ.
  3. Масло сахараа өөр нэгэн саванд хийн хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  4. Кофе, сүүгээ тусад нь нэг аяганд холино.
  5. Тал гурилаа масло сахарын бэлдмэл рүү нэмнэ.
  6. Кофе сүүний бэлдмэлээ маслотой зуурмаг руугаа нэмээд эцэст нь үлдсэн тал гурилаа нэмж нийцүүлнэ.
  7. Зуурмагаа хоёр хуваан тостойцаас дэвссэн хэвэндээ хийгээд болтолнь ойролцоогоор 25 орчим минут шарна.
  8. Шоколадаа ус эсвэл кремний хамтаар нэг саванд хийн багахан ус буцалж буй өөр нэг саван дээр суулгана.
  9. Хааяа хутган шоколадаа хайлуулаад галаа унтраана.
  10. Маслоо жижиглэн хэрөээд халуун шоколад кремний бэлдмэл рүүгээ нэмэн хайлтал нь хутгана. Ингэж бэлтгэсэн ганашаа өрөөний темпратурт 1 орчим байлгаж кексэн дээрээ түрхэж болохуйц болгоно.