Monday 27 June 2011

Гадил жимсний зайрмаг (Banana ice cream soft serve)


Орц: 1 порц

* 2 ш гадил жимс, арилгаад уут эсвэл агаар оруулдаггүй саванд хийн хөлдөөсөн

Бэлтгэх нь:
  1. Хонуулан хөлдөөсөн гадилаа гал тогооны роботонд хийн (Blender эсвэл food processor) ширхэггүй болтол нь нухаад аягалан сервислэнэ.
Зүүлт

* Хальс нь багахан борлосон (дотогшоо борлож эхлээгүй) гадилаар хийвэл илүү амттай болдог гэх..
* Хүсвэл шоколад өөр төрлийн жимсээр амталж, чимэглэж болно.

Эх сурвалж

Friday 17 June 2011

Улаан чинжүү хашны түрхлэг-ajvar


Орц:

* 8-12 ш шинэхэн паприка, улаан перц
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй хаш
* 1/2-3/4 стакан чидун жимсний тос
* 1 ш том сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 3 ш том сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1-2 амны халбга нимбэгний шүүс
* давс, перц
* чимэглэхэд жижигэлэн хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:
  1. Чинжүү хаш ногоогоо тавцан дээр тавиад 245 градуст халаасан зууханд хийж хальсийг нь харлаж ногоог болтол байлгана.
  2. Ингэж болгосон ногоогоо таглаатай саванд хийн таглаад өөрсдөөс нь ялгарах ууранд 10 минут байлгана.
  3. Ингэж бэлтгэсэн ногоонуудаа халислаад, үр ишийг аваад нэг саванд хийн сэрээгээр нухаж өгнө.
  4. 3 амны халбага чидун жимсний тосоо халаана. Сонгиноо нэмээд тунгалаг болтол хуурна. Сармисаа нэмээд дахин 2 минут хуураад гал дээрээс аванд нухсан чинжүү хашаа нэмнэ. Үлдсэн чидун жимсний тосоо чинжүү хашаа сонгино сармистайгаа хутган нийцүүлнэ. Бүх тосоо нийцүүлсэний дараа нимбэгний шүүсээ нэмж нийцүүлээд эцэст нь давс перцээр амтлаад таваглаад хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.
  5. Ингэж бэлтгэсэн ажварыг гоймон агшаасан будаатай сервислэж болохоос гадна талхан дээр түрхэж эсвэл чипс дүрж идэж болно.
Эх сурвалж

Tuesday 14 June 2011

Гүзээлзгэнэтэй улаан дарс (Fraises au Vin Rouge)


Орц: 4 порц

* 4 стакан гүзээлзгэнэ
* 2–3 амны халбага сахар
* 1 шил дарс (young pinot noir эсвэл beaujolais.)

Бэлтгэх нь:

  1. Гүзээлгэнээ угаагаад ишийг нь аваад уртааш нь голоор нь хуваана. Хэрчиж бэлтгэснэ гүзээлгэнэ дээрээ сахараа цацаад өрөөний темпратурт 1 цаг амраана.
  2. Гүзээлзгэнээ дөрвөн хундгандаа хуваан хийгээд дарсаа дээр нь хийн сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 9 June 2011

Франц ваниллинтай хөлдөөсөн тараг (French vanilla frozen yoghurt)


Орц:

* 1/2 стакан ууршуулсан сүү (evaporated milk)
* 2 амттаны халбага желатин (gelatin), зөөлрүүлсэн
* 2/3 стакан сахар (raw sugar)
* чимх давс
* 2 ш өндөгний шар, зөөлөн хутгасан
* 2 стакан тараг
* 2 амны халбага ваниллин
* 2 ш өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Өтгөрүүлсэн сүүгээ нэгэн саванд хийн доороо багахан устай саван дээр тавин халаана. Сүү, желатин, сахар, давсаа нэмж хайлтал нь нийцүүлнэ.
  2. Өндөгний шараа хөөсрүүлж хутгана. Өндөгний шар руугаа халаасан сүүнээсээ багаханг нэмээд буцаад сүү рүү хутгангаа нэмж өтгөртөл нь буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  3. Өрөөний темпратурт ирж хөрөхөөр тараг, ваниллинаа нэмж нийцүүлээд хөргөгчинд цаг амрааж хөргөнө.
  4. Өндөгний цагаанаа хутгаж хөөсрүүлээд таргаа нэмж нийцүүлнэ. Зайрмагны машинд хийн хөлдөөгөөд сервислэнэ.
  5. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 7 June 2011

Гүзээлзгэнэтэй колач (Strawberry Kolaches)


Орц: 16 ш колач

* 225 гр гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч нимгэлэн зүссэн
* 19 амны халбага нэмэх нь 1 амттаны халбага сахар
* 1⁄2 амттаны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 7 гр дрожж
* 4 амны халбага масло, зөөлрүүлсэн нэмэх нь 2 амны халбага хайлуулсан
* 1⁄2 амттаны халбага давс
* 1 ш өндөгний шар
* 3 1⁄2 cстакан гурил
* 3⁄4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнээ 12 амны халбага сахар, нимбэгний шүүс, 1⁄4 стакан устай холин нэг саванд хийгээд дунз зэргийн саванд хийн 8–10 минут буцалгана. Гүзээзгэнээ гал дээрээс аваад гүзээлзгэнээ нухаж бэлтгэнэ. Хөргөнө.
  2. Өөр нэг саванд 1 амттаны халбага сахар, тал стакан бүлээн ус, дрожжоо холиод 5-10 минут эсгэнэ. Гурил зуурах томхон саванд маслоо 3 амны халбага сахартай холин хөөсрүүлнэ. Давс өндөгний шараа нэмнэ, нийцүүлнэ. Дрожжоо нэмээд гурил сүүгээ нэмж гурилаа зуурна. Зуурсан гурилаа 1 цаг хөөлгөнө.
  3. Үлдсэн сахараа 1 амны халбага хайлуулсан масло үлдсэн гурилтайгаа холино, нийцүүлнэ.
  4. Зуухаа 190 градуст халаана. Хөөлгөсөн гурилаа 16 тэнцүү хуваана. Бөмбөг хэлбэрт оруулаад тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулна. Үлдсэн хайлуулсан маслоороо бөмбөлөг бүрийг маслодоод тавцангаа гялгар уутаар ороогоод дахин 30 минут хөөлгөнө. Халбаганы хойд талыг ашиглан бөмбөлөгнүүдийн голд нүх үүсгэнэ. Бэлтгэсэн гүзээлзгэнийхээ шанзнаас 1 амны халбагиг нүх рүү хийгээд дээр нь бэлтгэсэн гурил сахарын бэлдмэлээсээ цацаад халаасан зуухандаа хийн, 30–35 минут шараад колач маань бэлэн болно.

Эх сурвалж

Thursday 2 June 2011

Steak Diane


Орц: 2 порц

* 4 ш нэг бүр нь 85 гр цул мах (filet mignon medallions)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амны халбага масло
* 4 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино (shallots)
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1 стакан мөөгний толгой жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан конъяк эсвэл бранди
* 2 амттаны халбага дижон гич
* 1/4 стакан крем
* 1/4 стакан ширгээсэн махны тунгалаг шөл
* 2 амттаны халбага Worcestershire sauce
* 2 дусал халуун соус
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуйн навч

Бэлтгэх нь:
  1. Махаа эргүүлж тойруулан давс перцээр амтлана.
  2. Маслоо томхон саванд хайлуулна. Махаа нэмээд нэг талыг борлотол 45 секунд байлгана. Махаа эргүүлээд нөгөө талаар 30 секунд байлгаж борлуулна.
  3. Сонгино сармисаа хайруулын тавгийн сул хэсэг рүү хийнэ. 20 секунд нэмээд мөөгөө нэмж зөөлөртөл нь 2 минут хуурна. Махаа гарган томхон тавган дээр хучиж тавина.
  4. Хайруулын тавгаа хазайлгаж байгаад брандигаа нэмнэ. Шүдэнз ашиглан брандигаа галлаад хайруулын тавгаа гал дээрээ буцаан тавиад архи шатаж дуусахаар гич болон кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 1 минут хуураад тунгалаг шөлөө нэмнэ. Дахин 1 минут буцалгаад Worcestershire болон халуун соусаа нэмээд гаргаж тависан мах болон цугласан шүүсийг нэмнэ. Махаа соусаар бүрээд ногоон сонгино яншуйгаа нэмээд
    2 хувааж таваглаад халуунаар нь сервислэнэ.

Эх сурвалж