Tuesday 29 July 2008

Peanut Butter Cookie


Орц:

* 1 1/4 стакан бор сахар
* 3/4 стакан peanut butter
* 3 амны халбага сүү (15 мл = 1 амны халбага)
* 1 амттаны халбага ваниллинь охь
* 1 өндөг
* 1 3/4 стакан гурил
* 3/4 амттаны халбага давс
* 3/4 амттаны халбага сода(5мл = 1амттаны халбага)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Бор сахар, peanut butter, сүү, өндөг мөн ваниллинаа холино.
  3. Өөр нэгэн саванд гурил, сода, давсаа холино.
  4. Эцэст нь хуурай болон нойтон орцоо холино.
  5. Бэлэн болсон зуурмагаа халбагадан тавцан дээрээ тавина. (тавцангаа тослож бэлтгэх шаардлагагүй, учир нь зуурмаг маань хангалттай тослог)
  6. Жигнэмэг дээрээ сэрээгээр Х дарж хавтгайлан, хээ гаргаад халаасан зуухандаа хийн болтол нь (7-8 минут) жигнэнэ.
видео

Friday 25 July 2008

Butterscotch Pudding (Пүддин)


Oрц:

* 1 стакан бор сахар
* 1/4 стакан эрдэнэ шишийн цардуул
* 1/2 амттаны халбага давс (5мл)
* 2 өндөг
* 2 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/4 стакан масло

Бэлтгэх нь:
  1. Өндгөө жижиг саванд хийгээд холино.
  2. Өөр нэгэн саванд сахар, эрдэнэшишийн цардуул, давсаа холино.
  3. Сахар, цардуул дээрээ сүү, өндгөө нэмээд дунд зэргийн гал дээр өтгөртөл нь хутгана.
  4. Өтгөрөн бэлэн болсон пүддин дээрээ масло, ваниллинаа нэмээд хутгаж нийцүүлээд аягалж хөргөгчинд хийн хөргөнө.
  5. Хөргөж бэлтгэсэн пүддингээ чимэглээд сервислэхэд бэлэн боллоо.
video

Thursday 24 July 2008

Fougasse-Навчин хэлбэртэй талх



Oрц:

* 1 амттаны халбага хуурай дрожж
* 1/2 стакан ус
* 2 стакан гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага Herbes de Provence
* 1/4 стакан оливийн тос (чидуны)
* 1 амттаны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Дрожжоо исгэнэ. Үүний тулд бүлээн усандаа дрожж сахараа нэмнэ. 5 минут хэртэй хүлээнэ.
  2. Гурил, давсаа холино. Дараа нь дрожжоо нэмээд зуурна. Нийцэж бэлэн болсон зуурмагаа даавуугаар бүтээгээд 20 минут хэртэй хөөлгөнө.
  3. Хөөсөн зуурмаг дээрэээ амтлагч (Herbes de Provence) мөн чидун жимсны тосоо нэмэн нийцтэл нь зуурна. Хуурай алчуураар таглан цаг хагас хэртэй хөөлгөөд (2 дахин хөөлгөнө), нухаж 10 минут хэртэй амраана.
  4. Зуурмагаа гарган тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад навчны хэлбэрт оруулна. Дахин 40-45 минут хүлээнэ.
  5. Талхаа 200 градуст халаан бэлтгэсэн зуухандаа хийгээд болтол нь шарна.

Веган шоколадтаь жигнэмэг (Vegan Chocolate Chip Cookie)


Орц:

* 1 стакан нухсан гадил эсвэл non-dairy маргарин
* 1/2 стакан бор сахар
* 1/2 стакан цагаан сахар
* 1/4 стакан буурцаг (soy) эсвэл будааны сүү
* 2 цайны халбага (5 мл)ваниллин
* 2 1/4 стакан гурил
* 1/2 цайны халбага давс
* 1 цайны халбага сода
* шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Хэрэв non-dairy chocolate chips (Vegan жигнэмэг учир амьтаны гаралтай орц хэрэглэхгүй, үүнд сүү бас багтана.) байхгүй бол 71% буюу түүнээс дээш хувийн какаотой шоколад хэрчиж бэлтгэх хэрэгтэй. Шоколад хэр цэвэр байна төдий чинээ сүү, амьтаны гаралтай өөх тосны орцгүй байх магадлал өндөрсөнө.
  3. Маргарин эсвэл нухсан бананаа сахарнуудтайгаа холин нийцүүлнэ.
  4. Сүү, ваниллинаа нэмнэ.
  5. Өөр нэгэн саванд бүх хуурай орцоо холино.
  6. Нойтон хуурай орцоо холино.
  7. Эцэст нь жижиглэж хэрчсэн шоколадаа нэмээд багахан тослож бэлтгэсэн тавцан дээрээ халбагадан тавина.
  8. Халаасан зуухандаа хийн шаргалттал нь (9 минут хэртэй) шарна.

Уксусны хүнсэн дэх хэрэглээ-1



* Цагаан цуугаар салатны амтлагч (vinaigrette) хийхийн тулд 1 хэмжээс уксус, 4 хэмжээс тосыг холих хэрэгтэй. Жишээ нь: 100мл цуу+400мл тос. Бэлэн болсон салатаа цуугаараа амтлахдаа сайтар сэгсэрч нийцүүлж байгад амтлах хэрэгтэй.

* Мах зөөлрүүлэхийн тулд хэрэглэж болно. Ийм зорилгоор цууг ашиглахдаа мах боловсруулах анхны үе шатандаа буюу хуурч, шарахаасаа өмнө эсвэл хуурч, шарах явцдаа 1-2 дусаана.

* Усанд өндөг хагалж хийн чанахдаа (poaching eggs) усандаа бага зэрэг уксус хийсэнээр өндөгний цагаан хэт их таралгүй, хэвтэй болдог.

* Лийр, амтат гуа зэргийг илүү амттай болгохын тулд лийр, амтат гуа зэрэг жимсийг будаа эсвэл балзамик цуутай усанд дүрээд гаргах хэрэгтэй. Удаахаар жоохон исдэг тул тэр нь сервислэх хэрэгтэй.

* Хуучирч өнгөө алдсан ногоог 1-2 амны халбагатай хүйтэн усанд дүрээд гаргахад өнгө нь сэргээд ирдэг.

* Цагаан ногоон цэцэгт байцаа, хүрэн манжин бусад төрлийн ногоог жигнэх, чанахдаа усанд нь бага зэрэг цагаан цуу нэмсэнээр ногоонууд жигнэх явцад өнгөө алддаггүй. Энэ арга нь жигнэсэн, чанасан ногоон амт нэмээд зогсохгүй идсэний дараа гадагшлуулах хийг багасгадаг. Энэхүү аргийг буурцаг төрлийн хоолонд бас хэрэглэж болно.

* Гоймон чанахдаа усанд нь бага зэрэг цуу нэмсэнээр гоймон дотрох цардуул багасч, бага наалддаг болно.

Wednesday 23 July 2008

Нар хиртэлт-Хар нар (Soleil Noir)



Орц:

Кексэнд;

* 1 цайны аяга сахар (цайны аяга 100мл)
* 1 өндөг + 4 өндөгний цагаан
* 1 чимх давс
* 1 амны халбага нунтаг сахар
* 1 цайны аяга какао
* 1 цайны аяга гурил
* 95 гр халуулсан масло
* 50 гр нундаг самар(самарыг роботонд хийгээд 2-3 удаа татан нунтаглаж хэрэглэж болно.)

Ганаш;

* 200 гр хар шоколад
* 200 мл крем

Завсар нь;

* 1 ш том жүрж эсвэл гүзээлзгэнэ

Бэлтгэх нь:

Кекс:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ. 20 см-ийн хэвийг тослон бэлтгэнэ.
  2. 4 өндөгний цагаанаа бүх сахар, чимх давсныхаа хамтаар цахилгаан холигчоор сайтар холино. 10 минут хутгасаны дараа өтгөн цасан цагаан болохоор нь 1 бүтэн өндгөө нэмээд хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, какаогоо шигшинэ. Татаж бэлтгэсэн нунтаг самараа холино.
  4. Хуурай орцоо, шингэн орцтойгоо холино.
  5. Хайлуулсан маслоо нэмээд нийцтэл нь хутгана.
  6. Бэлэн болсон зуурмагаа тослон бэлтгэсэн хэвэндээ хийгээд 150 градуст халаасан зуухандаа хийн болтол нь жигнэнэ. (хэрэглэсэн хэвнээс тань шалтгаалаад ойролцоогоор 30-aад минут жигнэнэ.)
  7. Жигнэж бэлтгэсэн кексээ гаргаад хөргөнө.
Ганаш:
  1. Нэг жижиг саванд кремээ хийгээд зөөлөн гал дээр тавина.
  2. Халаасан цөцгийн дээрээ жижиглэн хэрчсэн шоколадаа нэмээд модон халбагаар сайтар хутгана. Шоколад маань гүйцэд хайлаад, ганаш маань өтгөрч эхлэнгүүт ганашаа гал дээрээс авна. Хааяа хааяа хутгаж хөргөнө.
  3. Кексээ голоор нь хуваагаад нэгийг нь авч том хавтгай тавган дээр тавиад дээр нь бага зэргийн ганаш асгаад тараана. Дараа нь халислаад нимгэлэн хэрчсэн жүржээ нэг давхар тавиад дээр нь ганашаасаа нимгэн тарааж түрхээд нөгөө кексээ давхарлаж тавина.
  4. Эцэст нь үлдсэн ганашаа тортныхоо дээр асгаад жигдлэн түрхэж (тортныхоо хажуу талыг бас бүрнэ.) үлдсэн жүрж мөн гарын доорх материалуудаараа чимээд хөргөгчинд хийж 2 цаг байлгасаны дараа зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 20 July 2008

Сачер-Sacher



Сачер, дэлхийд алдартай, шоколадан бүрхүүлтэй, чавганы вареньетай, шоколадтай торт юм. Оргинал Сачер тортны жор нь Hotel Sacher Wien-д хадгалагддаг байна.

Оргинал Сачерын түүх нь 1832 онд ханхүү Metternich'ийн гал тогоонд эхэлсэн аж. Энд тогоочоор ажиллах Franz Sacher, энэхүү ихэд алдартай тортоо ханхүүгийн цэсэнд оруулсан аж.

Оргиналыг нь идэж үзэхийг хүсвэл, Hotel Sacher Wien дэлхийн өнцөг булан бүр лүү захиалагаар явуулдаг бөгөөд 4 порц нь 19.5 евро гэдэг юм байна.

Сачерын кексны орц;

* 8 ширхэг өндөг (шар, цагаанаар нь ялгана.)
* 225 гр хар шоколад
* 1 стакан гурил (115гр)
* 150 гр масло (өрөөний темпратурт)
* 1/2 стакан сахар(115гр)

эх сурвалж: Chocolate Bible

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа жижиглэн хэрчинэ.
  2. Жижгэвтэр саванд ус хийн буцалгана. Өөр нэгэн саванд жижиглэж бэлтгэсэн шоколадаа хийгээд буцалж буй усныхаа дээр савтай нь тавин хайлуулна. Шоколад маань хайлж эхлэнгүүт ууран дээрээс аван хутгасаар хайлуулна. Энд дарж зураг үзнэ үү..
  3. Өөр нэгэн саванд гурилаа шигшиж бэлтгэнэ.
  4. Одоо зуурмагаа бэлдэж эхлэнэ. Юуны өмнө 23см-ын хэв тослож бэлтгэнэ. Зуухаа 180 градуст халаана.
  5. Өрөөний темпратур дахь маслоо сахартайгаа холино. Ойролцоогоор 10аад минут холигчоор холих хэрэгтэй.
  6. Дараа нь өндөгий шарыг нэмж 2-3 минут дахин холино.
  7. Хайлуулсан шоколадаа нэмээд бүх орцоо хийцтэл нь хутгана.
  8. Зуурмагтаа шигшиж бэлтгэсэн гурилнаасаа бага багаар нэмнэ .
  9. Өөр нэгэн саванд өндөгнийхөө цагааныг хийгээд өтгөртөл нь сайтар хутгана. Холигчныхоо хошууг гаргахад өндөгний цагаан урсахгүй байвал болжээ гэсэн үг. (Өндөгний цагааныг хэр сайн хутгасан, гурилаа шигшсэн эсэхэс энэхүү кексний хөөх эсэх хамаарна.)
  10. Өндөгнийхөө цагааныг зуурмаг дээрээ нэмээд модон халбагаар нийцтэл нь хутгана.
  11. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд 180 градуст халаан бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 50 минут жигнэнэ.
  12. Жигнэж болгосон кексээ гаргаад 5 минут хэртэй дээшээ харуулан амраагаад дараа нь урвуулан харуулаад хөртөл нь байлгана.
*Бэлэн болсон кексээ 1-2 хоног гялзар уутаар ороон хадгалж болно.


Шоколадан бүрхүүл бэлтгэх нь


Шоколадан бүрхүүл (Ganache-Ганаш (Франц жор);

Орц:

* 200гр шоколад (100гр хар + 100гр сүүтэй)
* 200мл цөцгий
* хүсвэл 1 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд цөцгийгөө хийгээд зөөлөн гал дээр хааяа хааяа хутган буцалгана.
  2. Цөцгийгөө буцлангуут гал дээрээс аваад жижиглэн хэрчиж бэлтгэсэн шоколадаа нэмнэ. Байнга хутгасаар шоколадаа цөцгийндөө уусгах хэрэгтэй. Шоколад маань цөцгийндөө уусан нийцсэн байх ёстой.
  3. Орцондоо масло хэрэглэхээр шийдсэн бол шоколадаа халуун цөцгийн дээрээ нэмэхдээ мaслоо бас цуг нэмэх хэрэгтэй. Масло ганашыг маань амттай, гялалзсан болгоно.
  4. Бэлтгэсэн ганашаа өөр нэгэн том саванд хийгээд 5 минут хэртэй хутгаж агаар оруулах хэрэгтэй. Үүний дараа ганашаа сэрүүн газар тавьж бүлээрэхийг нь хүлээнэ.
  5. Энэ зуур тортны завсрах чавганы варенье-ийг бэлтгэе.
Орцонд;

* 1 шил варенье
* 2 цайны халбага лимоны шүүс

Бэлтгэх нь;
  1. Варенье-аа лимоны шүүснийхээ хамтаар жижгэвтэр саванд хийн халаана.
  2. Хайлуулсан варенье-аа шүүгээд 10-аад минут амраана.
  3. Эцэст нь кексээ гаргаад тэгш бус хөөсөн байвал тэгшлээд хоёр давхар болгон хувана.
  4. 2 кекснийхээ нэг нэг талд багсны тусламжтайгаар варенье-аасаа ахиухан түрхээд, хаана (наана).
  5. Бэлэн болсон тортоо шоколадаар бүрэх үлдлээ. Үүний тулд тортоо хэрээсэн төмөр дээр болгоомжтой тавиад шоколадаа тортон дээрээ асгана. Доошоо урссан шоколадыг дахин хэрэглэнэ.
  6. Ийм маягаар бүх талыг нь шоколадаар бүрсэн тортоо маш болгоомжтойгоор таваг руугаа зөөнө.
  7. Тортоо хөргөгчинд хийн 1-2 цаг хэртэй хүлээсний эцэст тортоо бүрсэн шоколад маань хатуурсан байх болно. Ингээд тортоо сервислэхэд бэлэн боллоо.

Wednesday 16 July 2008

Шоколадтай Павлова


Павлова нь Орос балет(чин) Анна Павловагийн нэрээр нэрлэгдсэн меренг суурьтай амттан юм. Амттаны зохиогчын эрхийг Австри болон Шинэ Зеланд булаацалдсаар олон жил болсон аж. Гэхдээ хамгийн эртний бичигдсэн жор нь Шинэ Зелландад байдаг байна.

Суурийг бэлтгэхдээ;

* Өндөгний цагаанаа хутгах сав тань маш цэвэрхэн байх ёстой. Шилэн эсвэл ган сав хэрэглэвэл зохимжтой.
* Өндгөө шар цагаанаар нь ялгахдаа цагаан руугаа өчүүхэн ч шар оруулхгүй байх хэрэгтэй.
* Цагаанаа хөөсийг нь буцаж буухгүй болтол нь хутгах (5-6 минут) хэрэгтэй.

Орц:

Сууринд:

* 6 өндөгий цагаан
* 300 гр нунтаг сахар
* 3 амны халбага какао
* 50 гр жижиглэж хэрчсэн шоколад
* 1 амны халбага балзамик эсвэл алимны цуу

Дээр нь:

* 200 мл цөцгий
* 100 гр нунтаг сахар (өөрийн вкуст тааруулан)
* 500 гр жимс (бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ)
* 2 - 3 амны халбага жижиглэсэн шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 23 см-н хэвээ тослон бэлтгэнэ.
  2. Өндөгний цагаан дээрээ сахараа бага багаар нэмэн цасан цагаан болтол нь цахилгаан холигчоор холино.
  3. Какао, цуу, шоколадаа нэмээд халбаганы тусламжтайгаар дооороос нь дээшээ эргүүлэн хутгана.
  4. Тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшлэн янзлаад 180 градуст халаасан зуухандаа хийнгүүтээ зуухныхаа халууныг 150 градус болгон багасгана.
  5. 75 минут хэртэй жигнэнэ.
  6. 75 минутын дараа зуухаа шууд онгойлголгүйгээр зуухныхаа амыг завсарлаад аажуу хөргөнө. Ингэснээр суурь тань навтайхгүй.
  7. Сайтар хөрсөнийх нь дараа кремээ бэлдэнэ. Цөцгийн дээрээ өөрийн вкустаа тааруулан нунтаг сахар хийн хөөсөртөл нь хутгана. Кремэндээ шоколадаа нэмээд халбагаар нийцтэл нь хутгана.
  8. Сайтар хөрсөн суурин дээрээ кремээ тарааж асгаад дээр нь жимсээ тавина.
миний эх сурвалж
ориг эх сурвалж

Tuesday 15 July 2008

Кокостой маффин



Орц:

* 3 ширхэг өндөг
* 2 стакан сахар
* 2/3 стакан тос
* 1 стакан сүү
* 3 стакан гурил
* 10 гр сода
* 1 стакан кокос

Бэлтгэх нь:
  1. Сахар өндгөө өтгөртөл нь холигчоор холино.
  2. Тос, сүүгээ нэмээд хэсэг хутгана.
  3. Гурил, содагаа хамтад нь шигшээд зуурмаган дээрээ нэмнэ.
  4. Эцэст нь кокосоо нэмээд зуурмаг маань бэлэн боллоо.
  5. Бэлэн болсон зуурмагаа хэвнүүддээ хуваан хийгээд 180 градуст халаасан зууханд хийн шаргалттл нь жигнэнэ.

Friday 4 July 2008

Кимчитэй шөл-Кимчичигэ (김치찌개)





Орц:

* 300гp кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно.)
* 150-200 гр гахайн мах
* 400 гр ус
* 1-2 хумс сармис
* 1/4 ш бөөрөнхий сонгино
* 1 ш ногоон сонгино
* 1 ш халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно.)
* 1 цайны халбага чинжүүний нунтаг
* 1 цайны халбага дашида (махны амтлагч)
* маш бага давс
* 50-100гр дүпү

Бэлтгэх нь:
  1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.
  2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.
  3. Усаа хийж буцалгана.
  4. Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
  5. Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.

Aаруул



орц:

* хоормог
* хүсвэл сахар

Бэлтгэх нь:
  1. Бүрсэн таргаа хэд хоног хадгал тэгэхээр исээд хоормог болно.
  2. Хоормогоо буцалгана. /Хоормогийг нэрээд нэрмэл гаргадаг. Мэдээж бүрхүүл хэрэгтэй./ Буцалгах явцад маш исгэлэн үнэртэж эхлэнэ.
  3. Буцалгаж бэлэн болгосон аарцаа маш шигүү даавуун уутанд хийж чулуугаар ч юмуу даран бүх шар усыг нь сайтар шүүсний дараа ааруул хийх аарц гарч ирнэ.
  4. Ингэж бэлтгэсэн аарцаа зүсээд давцан дээр өрж тавиад хатаахад бэлэн боллоо.

Thursday 3 July 2008

Kandil simidi - Давстай жигнэмэг


Лалын шашинд "кандил гэжэлэри" гэдэг нь "ариун шөнүүд" бөгөөд энэ л шөнүүдэд Лалын шашинтанууд Аллахаас хийсэн гэмээ өршөөхийг гуйдаг, залбирдаг болно. Жил тойронд
* Mevlid Kandili (Мэвлид Кандили)
* Regaip Kandili (Рэгайп Кандили)
* Miraç Kandili (Мирач Кандили)
* Berat Kandili (Бэрат Кандили)
* Kadir Gecesi (Кадир Гэжэси)
* Muharrem Gecesi (Мухаррэм Гэжэси) зэрэг зургаан ариун шөнө тохиодог болно.
"Кандил гэжэлэри" нь 3 дугаар зууны үеэс эхлэн үл мэдэгдэх хүмүүсийн тэмдэглэсэнээр тэмдэглэгдэж эхэлсэн бөгөөд хоёр дугаар Сэлимийн үеэс сүмнүүдийн минарэ* дээр зул өргөх болсоноор "кандил гэжэлэри" гэгдэх болжээ.
Энэхүү жигнэмэгийг кандил гэжэлэрт зориулан хийж айл хөршдөө тараадаг.

* Лалын шашинтангууд өдөрт таван удаа мөргөдөг бөгөөд сүсэгтэн олонд мөргөлийн цаг ирсэнийг мэдэгдэхээр сүмүүдийн хажуу талд 20-30 м өндөртэй нарийхан байгууламж байдгийг минарэ гэнэ. Имам буюу лам нь мөгөлийн цаг ирэхэд минарэ дээрээ гаран эзан-мөргөлийн дууг уншдаг болно. 0-6 хүртлэх минарэтэй сүм байдаг.



sesame

Орц:

* 100 гр тос
* 100 гр сүү
* 10 гр хөөлгөгч нунтаг
* нүдэн баримжаагаар гурил
* 250 гр маргарин
* 1 өндөгний шар (өндөгний цагааныг дээр нь хэрэглэнэ.)
* 1 цайны халбага давс
* sesame

Бэлтгэх нь:
  1. Өрөөний темпратурт байж нилээн хайлсан маргаринаа гараараа сайтар базан зөөллөнө.
  2. Өндөгнийхөө шарыг нэмээд хэсэг базна.
  3. Өөр нэгэн саванд сүүгээ тос мөн содатайгаа холино.
  4. Маргариныхаа бэлдмэл дээр сүү, тосоо нэмээд шигшиж бэлтгэсэн гурилнаасаа бага багаар нэмнэ. Гарт наалдахгүй зуурмаг болонгуут жижиглэн авч сувиад бөөрөнхийлөн 2 үзүүрийг нь наагаад ялгаж бэлтгэсэн өндөгний цагаандаа дүрээд хавтгай таваг дээр асгаж бэлтгэсэн sesame-нд өнхрүүлээд тослож бэлтгэсэн дэлгэцэн дээрээ тавин 200 градуст халаан бэлтсэн зууханд хийн шаргалттал нь шарна.

Поача-зөөлөн боов



Орц:

* 250 гр маргарин
* 100 гр бүлээн сүү
* 100 гр бүлээн ус
* 20 гр нойтон дрожж
* 2 ширхэг өндөгний шар (дээр нь)
* Гурил

Бэлтэх нь:
  1. Бүлээн усанд дрожжоо хийн хайлуулна. Дараа нь өндөг, зөөллөсөн маргарин (нэгэн саванд хийж байгаад сэрээ, халбагаар сайтар нухан зөөлрүүлнэ.), бүлүээн сүүгээ нэмнэ.
  2. Дээрх зуурмаг дээрээ гурилаа бага багаар нэмэн гартаа наалдаггүй зуурмаг болгоно. бэлэн болсон зуурмагаа 1 цаг хэртэй амараах хэрэгтэй.
  3. Бэлэн болсон зуурмагаа хэлбэрт оруулаад тослон бэлтгэсэн давцан дээр тавин, хутгаж бэлтгэсэн өндөгний шараа дээр нь багсаар түрхээд, 170 градуст халаасан зууханд шаргалттал нь шарна.
Зүүлт:

* Mахан, төмсөн, олив, бяслаг зэрэг элдэв шанз бэлтгэн голд нь хийж болно.