Wednesday 28 August 2013

Шоколад карамелтэй тарт (chocolate caramel tart)

Орц: 8 порц

сууринд:

* 1 1⁄2 стакан гурил
* 1⁄4 стакан нэмэх нь 1 амны халбага какао (dutch-process unsweetened cocoa powder)
* 1⁄4 амттаны халбага давс (kosher salt)
* 10 амны халбага масло, дөрвөлжилж хэрчээд зөөлрүүлсэн
* 1⁄2  стакан нэмэх нь 2 амы халбага нунтаг сахар (confectioners' sugar)
* 2 ш өндөгний шар, өрөөний темпратурт
* 1⁄2 амттаны халбага ваниллины охь

карамелинд:

* 1 1⁄2 стакан сахар
* 3 амны халбага эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1⁄4 амттаны халбага давс (kosher salt)
* 6 амны халбага масло (unsalted butter)
* 6 амны халбага крем (heavy cream)
* 1 амны халбага. crème fraîche

Ганаш:

* 1⁄2 стакан крем (heavy cream)
* 115 гр шоколад, жижиглэн хэрчсэн (bittersweet chocolate)
* саарал далайн давс, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаан. Гурил, какао, давсаа (суурины орцууд) нэг саванд хийн холино. Өөр нэг саванд масло, сахараа өнгийг нь хувиртал хутгаж нийцүүлнэ. Өндөгний шар ваниллинаа нэмж нийцүүлнэ. Гурилаа бага багаар нэмэн сууриныхаа гурилыг зуураад тартны салдаг хэвэнд жигд тараан байрлуулна. Ингэж бэлтгэсэн сууриа хөргөгчинд хийн 30 минут амраагаад халаасан зуухандаа хийн болтол нь 20 минут жигнээд гарган хөргөнө.
  2. Карамел: Нэг саванд сахар, эрдэнэшишийн сироп, давсаа 6 амны халбага устай хийн хутгалгүйгээр дотор нь байрлуулсан чихрийн термометр 170 гардусыг заатал буцалгана. Термометр 170г заангуут гал дээрээс аван масло,  крем мөн crème fraîche ээ нэмж нийцүүлээд болгосон хэвэндээ хийнэ. Карамелтэй хэвээ буцаан хөргөгчинд хийн карамэлиэ өтгөртөл 4–5 цаг байлгана.
  3. Ганаш: Кремээ халаан буцлангуут аваад шоколадаа хийсэн өөр нэг сав руу юүлнэ. Хутгаж нийцүүлээд хөргөсөн тартан дээрээ жигд тараагаад дахин хөргөгчинд хийн мөн 4–5 цаг амраана. Хүйтнээр нь далайн давсаар чимэглээд сервислэнэ.
    Эх сурвалж

    Tuesday 27 August 2013

    Амталсан сахараар бүрсэн донат (Doughnuts with Old English spiced sugar )


    Орц 25 ширхэг пончик:
     
    * 7 гр дрожж
    * 70 гр сахарны нунтаг (caster sugar)
    * 500 гр гурил
    * 315 мл хөөрүүлсэн сүү
    * 2 ширхэг нимбэгний үрсэн хальс
    * Жүржийн үрсэн хальс - 1 ширхэг
    * 80 гр - тасалгааны хэмтэй, давсгүй масло (дөрвөлжилж жижиглэсэн байх )
    * Ургамлын тос- 1 литр

    Амталсан сахарны нунтаг:

    * 100 гр сахарны нунтаг (caster sugar)
    * Цайны халбага нунтаг синнамон
    * Хагас цайны халбага шинэхэн нунтагласан задь
    * Хагас цайны халбага нунтаг (allspice) лиш цэцгийн чинжүү
    * Ширхэг нимбэгний үрсэн хальс
    * Ширхэг жүржийн үрсэн хальс
    * Урт урт хэрчиж, үрийг нь цэвэрлэсэн ванилны буурцаг

    Бэлтгэх нь

    1. Исгэгчээ хоолны 1 халбага сахарны нунтаг, хоолны нэг халбага гурилтай хольж саванд хийгээд дээрээс нь бүлээн сүү нэмж хутгаад 15 минут халуун газар өстөл нь тавина.
    2. Үлдсэн сахарны нунтаг, гурил, нимбэг болон жүрийн үрсэн хальс, масло зэргээ цэвэр саванд хийж бэлдсэн исгэгчтэй сүүгээрээ зуурна. Эхлээд халбагаараа хутгаж байгаад, дараа нь гараараа зуурна. Хэрэв дэндүү нялцгай бол санаа зовох хэрэггүй бага зэрэг хуурай гурил нэмж өгөөрэй. Ингээд зуурмагаа гаргаж цэвэр гадаргуу дээр жигд, зөөлөн болж эвлэтэл нь 5 минут хэртэй нухаад савандаа буцааж хийгээд чийгтэй алчуураар бүтээж, ойролцоогоор 2 дахин их болтол нь нэг цаг орчим өсгөнө. Зуурмаг исэж байх зуур сахарны нунтаг, халуун ногоо, амтлагч, хальс зэргээ хольж хутгаад сайтар жижиглэж бяцлаад, амтлах нунтаг мөсөн чихрээ бэлдэнэ.
    3. Иссэн гурилаа бага зэрэг нухалж, дараа дахин хөөлгөхийн тулд хуралдсан агаарыг гаргана. Ингэснээр пончикнууд маань зөөлөн, хөвсгөр болж сайн хөөнө. Гурилаа авч, хуурай гурил цацсан гамбанзан дээр 1см зузаантай болтол жигд элдэнэ. Элдсэн гурилаа ойролцоогоор 5 см диаметртэй шилэн аяганы амсар, эсвэл бэлэн хэв дарагчаар 25 ширхэг жижиг дугуй болгоод тэдгээртээ тос нэвчдэггүй цаас дэвссэн зуухны хэвэн дээр хөөх хэмжээг нь тооцоолж зайтайхан өрөөд дахин өсгөхийн тулд чийгтэй даавуугаар 45 минут хэртэй бүтээж тавь.
    4. Ингээд өрсөн гурилнууд чинь хэмжээгээрээ 2 дахин томроод ирэхэд нь савх ашиглан голд нь жижиг жижиг нүх гаргаад, хайрахад бэлэн болгоно. Дараа нь гүн ёроолтой хайруулын тавганд ургамлын тосоо хийж сайтар халааж, вандуйны хэмжээтэй гурил хийхэд шаржигнаж шарагдан, минут хэртэй болсны дараа алтан шаргал өнгөтэй болж байвал тос чинь зөв температурт байна гэсэн үг. Ингээд пончикнуудаа хэд хэдээр нь шарж эхэлнэ дээ.
    5.  Пончикнуудаа 2 минут хэртэй шараад алтан шаргал өнгөтэй болмогц түүнийгээ болгоомжтой шүүж гаргаад тос уудаг цаас ч юм уу, доор нь тос тосох савтай шүүлтүүр эсвэл тор нь дээр тавьж тосыг нь авна, ингээд халуунаараа байгаа пончикууд дээрээ амталсан сахарны нунтгаасаа цацаж өгнө.

    Saturday 24 August 2013

    Герман маягаар огурцы дарах

    1. 1л ариутгасан шилэнд 3- 4 ш сармис, дунд зэргийн сонгины тал, 8 ш бөөрөнхий хар перц, тал цайны халбага давс, амны халбага сахар хийгээд огурцыгээр дүүргэнэ.
    2. Шилэндээ 150 мл уксус хийгээд буцалсан усаар дүүргээд таглана. 
    3. Томхон саванд шилээ буруу харуулан байрлуулаад 5 минут буцалгаад буруу харсан чигээр нь гарган хөргөөд шилээ дээш нь харуулан 14 хоног сэрүүн газар хадгална.

    Wednesday 21 August 2013

    Хэлбэрт оруулж болдог buttercream

    Орц:

    * 1/2 стакан масло, өрөөний темпратурт
    * 1 амны халбага крем (heavy cream)
    * 1/4 амттаны халбага ваниллины охь
    * 3-4 стакан нунтаг сахар (confectioner’s sugar)
    * хүнсний будаг

    Бэлтгэх нь
    1. Масло кремээ нийцтэл нь хутна. Ваниллины охио нэмнэ. 
    2. Сахараа нэг нэг стаканаар нэмэн нийцүүлж зуурсан гурилны дайтай болгоно. Хүнсний будгаа ашиглан өнгө оруулаад хүссэн хэлбэртээ оруулан бялуугаа чимэглэж болно

    Sunday 18 August 2013

    Цагаан шоколаданд дүрж цитрустай сахараар чимэглэсэн гүзээлзгэнэ (White-Chocolate-Dipped Strawberries with Citrus Sugar)



    Орц:

    * 2 амны халбага сахар
    * 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн жүржийн хальс (orange peel)
    * 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн нимбэгний хальс (lemon peel)
    * 170 гр сайн чанарын цагаан шоколад, хэрчсэн
    * 16 ш том гүйцэд боловсорсон гүзээлзгэнэ

    Бэлтгэх нь:
    1. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
    2. Хууруугаа ашиглан сахараа жүрж болон нимбэгний үрсэн хальстай имэрч нийцүүлнэ.
    3. Шоколадаа нэг саванд хийгээд өөр нэг саванд хийсэн багахан буцалж буй халуун устай саван дээр савтай нь тавин хайлуулна.
    4. Угаагаад хатаасан гүзээлзгэнээ ишнээс нь бариж байгаад хайлуулсан шоколаданда дүрээд бэлтгэсэн цитрусны сахараа цацаж чимэглээд тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавин царцаагаад (ойролцоогоор 30 минут) сервислэнэ.
    Эх сурвалж

    Thursday 15 August 2013

    Гадилтай пирог (Banana pie)

    Орц:

    * 3/4 стакан сахар
    * 1/3 стакан гурил
    * 1/4 амттаны халбага давс
    * 2 стакан сүү
    * 3 өндөгний шар
    * 2 амны халбага масло эсвэл маргарин
    * 1 амттаны халбага ваниллины охь
    * 3 ш болсон гадил
    * 1 ш пирогны суурь, болгосон
    * хөөсрүүлсэн крем
    * зүссэн банана

    Бэлтгэх нь:
    1. Сахар, гурил, давс, сүүгээ нэг саванд хийн нийцүүлнэ. Дунд зэргийн гал дээр тавин байнга хутгаж өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь нэмж 2 минут буцалгана. Гал дээрээс авна.
    2. Буцалгасан бэлдмэлээсээ багаханг таслан авч өндөгний шартайгаа холино. Өндөгний шартай зуурмагаа буцаан хийгээд дахин 2 минут буцалгана.
    3. Масло, ваниллинаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд гал дээрээ авна.
    4. Гадилаа хэрчээд пирогныхоо сууринд жигд өрнө. Бэлтгэсэн кремээ бананан дээрээ асгана. Хөргөөд хөөсрүүлсэн кремтэй сервислэнэ.

    Эх сурвалж

    Friday 2 August 2013

    Цаасанд ороож болгосон seabass


    Орц:

    * 1 кг (2-3ш) seabass
    * 1/2 стакан чидун жимсний тос
    * 1 стакан ус
    * 1/2 стакан дарс
    * 1 ш нимбэг
    * 1 ш сонгино
    * давс, хар перц
    * Тостой цаас

    Бэлтгэх нь:
    1. Гэдэс дотрохыг нь авч цэвэрлэсэн загасаа сайтар угаагаад хатаагаад дотуур гадаргүй давсалж бэлтгэнэ. 20-25 минут давстай чигээр нь амраана.
    2. Сонгиноо арилгаад цагиргалан хэрчинэ. Нимбэгээ мөн адил. Тостой цаасан дээрээ цагиргалан хэрчсэн сонгиноо өрөөд дээр нь загасаа байрлуулна. Ус, дарс, тосоо холиод загснууд дээрээ асгаад нимбэний зүсмүүдээ өрөөд давс, перцээр нэмж амтлаад тостой цаасаа агаар оруулахааргүй ороож бэлтгэнэ.
    3. Тостой цаасанд ороосон загастай тавцангаа 180 градуст халаасан зууханд хийн цаасыг хорчийж дотрох загасыг болтол ойролцоогоор 45 минут шарна.