Friday 28 August 2009

Карниярик буюу Хагархай гэдэст (Karnıyarık)


Орц: (4 порц)

* 4 ш дунд зэргийн хаш
* 250 гр машиндсан мах
* 1 ш томхон сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 ш улаан лооль
* 2 ш ногоон чинжүү, голоор нь (уртааш) 2 хуваагаад үрийг нь авч цэвэрлэсэн
* давс, хар перц
* 2 хумс сармис
* тал стакан буцалсан ус
* 1 амны халбага улаан лоолийн паст
* Канола эсвэл наран цэцгийн тос
* 1 амны халбага сахар
* 2 амны халбага чидун жимсний тос

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн хайруулын тавганд 1 амны халбага чидун жимсний тос хийгээд сармисаа нэмж хуурна.
  2. Сонгиноо нэмээд тунгалаг, зөөлөн болтол нь хуурна. Болгоод, нэг таваган дээр гаргаад хэрэглэтэлээ хүлээлгэнэ.
  3. Мөн тавгандаа үлдсэн чидун жимсний тосоо хийгээд махаа нэмнэ. Махаа 15 орчим минут хураад сармис, сонгиноо нэмнэ. Лоолийн нэгийг үрж нэмнэ.
  4. Шанзан дээрээ тал амны халбага пастаа нэмээд давс перцээр амтлаад шанзаа лоолийн шүүсийг ширгэтэл хуурна.
  5. Хашныхаа ишийг авалгүйгээр алаглуулан (нэг эгнээ халислаад нэг эгнээ халистай нь үлдээх маягаар) хальслаад давстай усанд 30 минут байлгана.
  6. Нэг саванд 5 орчим см канола эсвэл наран цэцгийн тос хийгээд халаана.
  7. Зуухаа 200 градуст халаана.
  8. Хашаа шүүж гаргаад сайтар хатааж бэлтгэнэ. Хашаа нэг удаад хоёроор нь халаасан тосонд хийж болтол нь шарна. Болсон хашаа шүүж гаргаад хэрээсэн төмөр дээр тавин илүүдэл тосноос нь салгана. Тос нь шүүгдсэн хашныхаа голд хоёр халбаганы тусламжтайгаар хувил гаргаад 1 амны халбага сахараа (4 хуваан) хашиндаа түрхэнэ.
  9. Сахар түрхэж бэлтгэсэн хашнуудаа шанзаар дүүргэнэ.
  10. Дээрээс нь тал стакан усанд найруулж бэлтгэсэн пастаа хуваан асгаад, хаш бүрийн голд тал чинжүү, нэг зүсэм улаан лооль байрлуулаад тавцан дээр өрж тавин зуухандаа хийнэ. Усыг ширгэтэлойролцоогоор 15 минутын дараа гаргаад таваглаад сервислэнэ.

Wednesday 26 August 2009

Кимчи quesadilla


Орц: (1 ш quesadilla)

* 1 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame oil)
* 1/4 стакан кимчи, шүүгээд, жжижиглэн хэрчсэн
* 2 ш тортилла (tortillas)
* 1 атга үрсэн бяслаг
* багахан масло

Бэлтгэх нь:
  1. Тосоо хайруулын тавганд хийн халаана.
  2. Кимчигээ нэмээд шаргалтаж эхэлтэл нь ойролцоогоор 10 орчим минут хуурна.
  3. Өөр нэгэн хайруулын тавганд маслоо хайлуулна. Нэг тортиллагаа хийгээд багахан халаагаад гаргана. Дараа нь үлдсэн тортиллагаа нэмээд дээрнь тал бяслагаа нэмнэ.
  4. Бясгалан дээрээ кимчигээ нэмээд эцэст ньүлдсэн бяслагаа тараан тавиад нөгөө тортиллагаараа бүх орцоо хучина.
  5. 2 талыг шаргалтаж, бяслагийг хайлтал шарна.
Зүүлт:

* Бэлэн болсон quesadilla-гаа гаргахын тулд томхон тавгийг хайруулын тавган дээрээ таглаа мэт байрлуулаад эргүүлэн гаргана.

Texas caviar



Орц:

* 2 (15.5 ounce ойролцоогоор 440 гр) лааз хар буурцаг (black-eyed peas), угаагаад, шүүсэн
* 2 ш улаан лооль, угаагаад жижиглэн хэрчсэн
* 1 ш дунд зэргийн сонгино,арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан хэрчсэн халапено перц (jalapeno peppers)
* 1 стакан Итали салат амтлагч (Italian dressing)
* багахан улаан перц (cayenne pepper)
* 2 ш авакадо, арилгаад, үрийг нь аваад жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд буурцаг, улаан лооль, сонгино, чинжүү, салат амтлагч, улаан перцээ холиод нийцүүлэн хутгана. Сервислэхээсээ өмнөхөн авакадогоо нэмж хутгана. Sauvignon Blanc дарс, Fresh-Squeezed Salty Dog коктэйлтэй уухад тохиромжтой.
Эх сурвалж

Sunday 23 August 2009

Али Назик (Ali Nazik kebap)



Орц:

* 200 гр машиндсан мах
* 1 амттаны халбага улаан лоолийн паст
* 1 ш улаан лооль
* 2 амны халбага ургамалын тос
* хар перц
* давс

* 2 ш хаш
* 3 хумс сармис
* 4 амны халбага тараг

* 1 амны халбага масло
* 1 ш улаан чинжүү

Бэлтгэх нь:
  1. Хашаа хэд хэдэн газар нь сэрээгээр хатгаж цоолоод пэйчэнд хийж 10 орчим минут (хамгийн өндөр градус дээр нь) болгоно. Эсвэл сэрээгээр хэд хэд хатгаад мөнгөн цаасанд ороогоод зууханд хийж 30-40 минут шарж болно.
  2. Болсон хашаа гаргаж ирээд халислаад, жижиглэн хэрчсэн сармис, тарагны хамтаар роботонд хийн нийцтэл хутгана.
  3. Машинсан махаа хайруулын тавганд хийн хуурч байгаад улаан лоолийн пастаа нэмж нийцүүлнэ.
  4. Махаа хар перц, давсаар амтлана.
  5. Хайлуулсанмаслон дээрээ нарийхан савхлан хэрчсэн чинжүүгээ нэмж болтол нь зөөлөн галдээр хуурна.
  6. Хашийн нухашаа таваглаад дээрээс нь бага зэрэг хуурсан мах тавина. Эцэст нь маслод хуурсан чинжүүнээсээ дусаагаад сервислэнэ.

Ризотто (Geoduck Risotto)



Ризотто нь Итали маягийн будаатай хуурга бөгөөд тахиа, сам хорхой, хясааны мах элдэв далайн бүтээгдэхүүн, лууван гээд олон олон төрлөөр бэлтгэгддэг. Ризотто хийж байх явцдаа 2-3 минут дутамд нэг хутгах нь бүх будааг жигд болгох үүднээс чухал гэнэ.

Орц:

* 1 ш geoduck, сайтар хэрчиж жижиглэсэн
* 1 1/2 стакан ризоттоны будаа (risotto rice)
* 6 стакан тахианы тунгалаг шөл
* 1/3 стакан цагаан дарс
* 1/3 цагаан сонгино, жижиглэн хэрчсэн
* 4 хумс сармис
* 1/3 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan)
* 4 амны халбага чидун жимсны тос
* 3/4 стакан хайлуулсан масло
* 4 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Чидун жимсны тосоо халаагаад жижиглэн хэрчсэн цагаан сонгиноо нэмж тунгалаг болтол хуурна.
  2. 2 хумс сармисаа нэмээд 1 минут хуурна. Угааж цэвэрлэсн будаагаа нэмээд 3 орчим минут хуурна. Цагаан дарсаа нэмээд ууршталнь буцалгана.
  3. Тахианы тунгалаг шөлөө бага багаар нэмээд (2-3 минут дутамд 1 удаа хутгаж байх хэрэгтэй) будаагаа болтол нь хуурна.
  4. Өөр нэгэн саванд маслоо хайлуулна. Ногоон сонгиноо үлдсэн 2 сармисны хамтаар нэмээд 1 минут орчим хуурна. Эцэст нь geoduck махаа нэмээд махыг болж, зөөлөртөл 10 орчим минут хуурна.
  5. Будаагаа болохоор будаан дээрээ махаа нэмээд нийцүүлэн хутгана. Галаа багасгаад пармежан бяслагаа нэмж хутган хайлуулаад, таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 20 August 2009

Су бөрэк (Su böreği)


Орц :

* 6 ш нимгэн илдсэн гурил (нимгэн илдсэн гурил)
* 4 ш өндөг
* 2 стакан сүү
* 2 стакан ус
* 3 амны халбага масло
* 100 мл ургамалын тос

Шанзанд:

* Фета бяслаг
* бага зэрэг яншуй

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага маслоо хайлуулна. 4 ш өндгөө нэг саванд хийж хутгана. Өндгөн дээрээ 2 стакан сүү, 2 стакан ус, ургамалын тос, хайлуулсан масло нэмнэ.
  2. Нэг илдүүр гурилаа тавцан дээрээ тавина. 2 илдүүр гурилаа томхон томхон хуваагаад/ураад өндөг, сүүний бэлдмэлдээ дүрээд листэн дээрээ тавина.
  3. Бяслагаа бяцлаад жижиглэн хэрчсэн яншуйтайгаа холиод дээгүүр нь тараана. Бага зэрэг соус асгана. Үлдсэн 3 гурилнаасаа нэгийг соусанд дүрээд листэн дээрээ давхарлан тавина. Дээгүүр нь шанзнаасаа мөн багаханг тарааж тавиад үлдсэн 2 гурилаа мөн соусанд дүрэн давхарлаж тавина. Үлдсэн соусаа хамгийнд сүүлд, дээр нь асгаад 30 минут орчим амраана.
  4. 10 орчим минутын өмнөөс 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийгээд дээд талыг нь шаргалттал шарна.
Зүүлт

Хүсвэл дээрх шиг капкэкний хэв ашиглан нэг нэг порцоор хийж болно.

Monday 17 August 2009

Ятууны элэгний нухаш



Орц:

* зүрх, элэг (3 ятуу шувууны), ойролцоогоор 50 гр
* мөн хэмжээний масло
* Багахан ганга (thyme) эсвэл rosemary навч
* давс, перц
* виски, брэнди, эсвэл шэри (sherry), вкусандаа тааруулан аль нэгнээс нь багахан

Бэлтгэх нь:
  1. Элэгний гадуурх нимгэн заарыг (membrane) авна. Хайруулын тавганд элэг, зүрхний дайтай масло хийж хайлуулна. Угааж хатаасан элэг, зүрхээ нэмээд амтлагч ногоонуудаа нэмнэ.
  2. 4-5 минут хуурсаны эцэст давс, перцээр амтлаад багахан (сонгосон) архиа нэмээд хэдэн секунд ууршуулна.
  3. Болсон элэг зүрхээ гаргаад жижиглэн хэрчээд (нухаш болтол машжижиглэн хэрчинэ.) тагкаатай шилэн саванд хийнэ. Дээрээс нь хайруулын тавганд үлдсэн маслоо нэмнэ. Масло шилэн саван дахь элэгний нухшыг бүтээж хүрэхгүй бол багахан масло хайлуулан нэмнэ.
  4. Хөргөөд идтэлээ хөргөгчинд хийж хадгална.

Гахайн махан царцаамаг (HEAD CHEESE)



Орц:

* 1 ш том, гахайн толгой
* 4 ш шийр
* 2 амны халбага давс
* 1/4 амттаны халбага улаан перц
* 1 амттаны халбага хар перц
* 2 ш сонгино
* 1 багц celery
* 1 стакан цагаан цуу (vinegar)
* 2 ш лаврын навч

Бэлтгэх нь:
  1. Гахайн толгойгоо чих, тархи, нүд зэргийг нь авч цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэж бэлтгэсэн тойгойгоо хөрөө, сүх ашиглан 4 хэсэг болгож хуваагаад, шийр чихний хамтаар томхон саванд хийн дөнгөж давтал нь ус хийн, цагаан цуунаас бусад бүх амтлагчаараа амтлаад, зөөлөртөл нь ойролцоогоор 2-3 цаг буцалгана.
  3. Ялз чанасан толгойноосоо ясаа салгаж хаяад (лаврын навчыг бас авч хаяна), махнуудыг жижиглэн хэрчиж хэвлэх савандаа хийнэ. Ширгэж багассан шөлөө шүүгээд, цагаан цуутайгаа холиод жижиглэн хэрчсэн махан дээрээ нэмээд хөргөөд, зүсээд, сервислэнэ.
Зүүлт

* Европоос гаралтай энэхүү зуушийг заавал гахай гэлгүй үхэр, хонины толгой шийрээр, өнөө үед бүр тахианы махаар хийх нь бий гэнэ.

Эх сурвалж
Head cheese

Sunday 16 August 2009

Jager bomb



Орц:

* 1/2 лааз Red Bull® energy drink
* 30-60 мл Jagermeister® ургамалын гаралтай ликёр (herbal liqueur)

Бэлтгэх нь:
  1. Пивоны стакан хийж бэлтгэсэн Red Bull дээрээ хундгалж бэлтгэсэн ликёроо хундгатай нь хийгээд сервислэнэ.

Saturday 15 August 2009

Луувангийн нухаш (Сarrot Purée)



Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй лууван (ойролцоогоор 250гр), аригаад, уртааш нь 2 хуваан, тус бүрийг 1 см хэмжээтэй жижиглэн хэрчсэн
* 1 ш хумс жижиг сармис
* 1/3 стакан тахианы тунгалаг шөл
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага крем (heavy cream)
* 1 амттаны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Сармис, луувангаа давсаар амтлаад тахианы тунгалаг шөлөндөө хийн, лууванг болж зөөлөртөл, 12-14 минут буцалгана.
  2. Зөөлөрсөн луувангаа шөлний хамтаар роботонд хийгээд масло, кремээр амтлан нухшилна. Ингэж бэлтгэсэн луувангийн нухшийг хүүхдийн хоол, хоолны хачир болгоход тохиромжтой.

Friday 14 August 2009

Үхрийн махан тэриаки (Beef Teriyaki)



Орц: (5 порц)

* 450 гр цул мах (sirloin steak)
* 1/4 стакан цуу
* 1/4 стакан хуурай шэри (dry sherry), цагаан дарс эсвэл тахианы тунгалаг шөл
* 1 амны халбага ургамалын тос
* 2 амттаны халбага үрсэн, шинэхэн цагаан гаа эсвэл 1/2 амттаны халбага нунтаг цагаан гаа
* 1 амттаны халбага сахар эсвэл сахар орлуулагч
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Махны өөхийг авч 2 см орчим куб болгон хэрчиж бэлтгэнэ.
  2. Хэрчсэн махаа багтахуйц томхон саванд хийгээд үлдсэн орцоо махан дээрээ нэмнэ. Таглаад хааяа хааяа хутган хамгийн багадаа 1 цаг амраана.
  3. Зуухныхаа ил гал хэсгийг ажиллуулаад (Broil) галаас 10 орчим см зайтай махнуудаа 5-6 минут шарна.5-6 минутын эцэст эргүүлэн харүүлаад шүүснээс нь дээгүүр нь асгаад нөгөө талыг нь болтол дахин 5-6 минут шарна.
Эх сурвалж

Wednesday 12 August 2009

Кэшкүл (Keşkül)


Орц:

* 3.5 стакан сүү (750 мл)
* 120 гр сахар
* 25 гр нунтагласан алмонд
* 2 амны халбага (5 гр) кокос
* 35 гр будааны гурил (нунтагласан будаа)
* синнамон

Бэлтгэх нь:
  1. Сүү, синнамоноос бусад бүх орцоо холиод дунд зэргийн нэг саванд хийнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хүйтэн сүүгээ нэмнэ. Дунд зэргийн гал дээр тавиад байнга хутган буцалгана.
  2. Буцлангуут галаа багасгаад 3 минут орчим зөөлөн гал дээр буцалгана. Өтгөрч бэлэн болсон кэшкүлээ аягалаад хөргөөд дээр нь нунтаг синнамон цацаж чимэглээд сервислэнэ.

Tuesday 11 August 2009

Чихрийн шижин, Бууцай, фета бяслагаар шанзалсан сонгины кебаб

Чихрийн шижин буюу сахарын өвчин

Чихрийн шижин (Латин нэр: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсруулсан инсулин нь бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин аж.
Өнөөдөр дэлхий дээр 264 орчим сая хүнэ энэхүү өвчинөөр өвдсөнөөс ойролцоогоор 3000 нь Монголд байдаг аж. Үүнээс гадна

* Жил бүр энэ өвчнөөр өвдсөн долоон сая хүн шинээр оношлогдож байна.
* Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
* Энэхүү өвчиний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улс.
* Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан байдаг бөгөөд тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Нөлөөлөх хүчин зүйлс

1. Удамшил
2. Таргалалт
3. Цусны даралт ихсэх, судасны хатуурал
4. Цусан дахь өөх тосны хэмжээ хэвийн хэмжээнээс ихдсэнээс
5. Хөдөлгөөний хомсдол
6. Буруу хооллолт
7. Сэтгэл санааны дарамт, стресс
8. Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
9. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ

Дээрх шинж тэмдгүүдээс нэгээс хоёр нь илэрсэн тохиолдолд чихрийн шижин өвчинөөр өвдөх магадлал өндөгрсдөг байна.

Ангилал

Шалтгаанаар нь;

* 1-р хэлбэрийн чихрийн шижин
* 2-р хэлбэрийн чихрийн шижин
* Шинж тэмдгийн чихрийн шижин
* Жирэмсний чихрийн шижин

Зэргээр нь;

* Хөнгөн
* Дунд
* Хүнд гэж ангилдаг байна.

Шалтгаан

1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэдэд илэрдэг.)
2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч өвчитөний биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныханд элбэг тохиолддог.)
Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
o нойр булчирхайн удамшлын эмгэг
o Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
o Халдвар
o Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
o Таргалалт
o Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
o Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг шалтгаанаас болж үүсдэг.

Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусан дахь сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал нэмэгдэнэ.

Өвчинийн шинж тэмдгүүд


* Ам цангах, хатах
* ойрхон ойрхон шээх
* ядарч сульдах, турах
* шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
* хараа муудах
* нойргүйдэх
* арьс загатнах

Эмнэлзүй, явц

* Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол өвчтөн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
* Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
* Инсулин дутагдсанаар бие махбод глюкозыг шингээж чадахаа болиж цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, ойр ойрхон шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцоог хямрахад хүргэн улмаар бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.

Оношлогоо

* Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
* өлөн үеийн цусны сахар тодорхойлох
* глюкозын ачаалалтай сорил хийх
* Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
* Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
* Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.

Хүндрэл

Хурц хүндрэл гэдэг нь;

* сахар ихдэлт - Сахар ихдэлтийн кома гэдэг нь уг өвчин оношлогдохгүй эсвэл өвчтөн мэдэхгүй удах, мэдсэн ч хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж кома-д орох
* Сахар багадалтын кома – сахар багадалтын кома гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан кома-д орохыг хэлнэ.

Архаг хүндрэл

* бөөр, бөөрний архаг дутагдалд орох
* нүд сохрох
* хөлний хүндрэл орно.

Цаг тухайд нь оношлон хоолны дэглэм бариж,эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс зэрэг үр дүнд хүрнэ.

Урьдчилан сэргийлэх

Энэхүү өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд

* Эрүүл зөв хооллох
* Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
* Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
* архи уух, тамхи татах зэрэг элдэв хорт зуршлаас татгалзах хэрэгтэй байдаг.

Бууцай, фета бяслагаар шанзалсан сонгины кебаб (4 порц)



Орц:

* 2 ш том сонгино (Spanish onions), ойролцоогоор хагас кг, арилгасан
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 хумс сармис
* 285 гр хөлдөөсөн бууцай, гэсгээгээд, усгүй болтол базсан
* 1 амттаны халбага лимоны шүүс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1/4 стакан талхны үйрмэг (bread crumbs)
* 1/4 стакан фета бяслаг (feta cheese), нухаж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо бүтнээр нь устай саванд хийн зөөлөртөл нь 10-15 минут буцалгана. Чанаж зөөлрүүлсэн сонгиноо шүүгээд голоор нь 2 хуваан (босоогоор нь) захаас нь 1 орчим см зузаан давхрага үлдээн дотрох давхрагуудыг гаргаж авна.
  2. Томхон халуунд тэсвэртэй савыг тослож бэлтгээд талласан сонгины завиудаа хонхорхойг нь дээш нь харуулан байрлуулна.
  3. Зуухаа 175 градуст халаана.
  4. Сонгины дотор талаас ухаж гаргасан давхаргуудыг жижиглэн хэрчээд, жижиглэн хэрчсэн сармисны хамтаар, халааж бэлтгэсэн хайруулын тавганд хийсэн 2 амны халбага чидун жимсний тосондоо зөөлөртөл нь 5 орчим минут хуурна. Бууцайгаа, лимоны шүүсийн хамтаар нэмээд перцээр амтлана. Шингэн уурштал хуурна. Гал дээрээс аваад талхны үйрмэг, бяслагаа нэмж нийцүүлнэ.
  5. Сонгины халисан завиа шанзаараа дүүргээд дээгүүрньмөнгөн цаасаар бүрээд халаасан зуухандаа хийн 25орчим минут жигнэнэ. Халуунаар нь сервислэнэ.
Жорын эх сурвалж
Сахарын өвчиний талаарх мэдээллийн эх сурвалж

Зүүлт

Сахарын өвчтэй хүмүүст зориулсан хоолны дэглэмтэй холбоотой ийм, бас ийм сайт байдаг юм байна. Оноо сайтай жоруудаас нь ганц нэгээр нь оруулаад байдаг хэргээ.

Monday 10 August 2009

Албани маягаар шарсан элэг (Arnavut ciğer)


Орц:

* 1 ш тугалын элэг
* тал стакан сүү
* 3 амны халбага гурил
* давс
* улаан чинжүү (red pepper flakes)
* ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Элэгнийхээ гадуурх заарыг авч цэвэрлэнэ. Угаагаад, жижиглэн хэрчээд, сүүнд хийж 20 минут байлгана. Элэгээ шүүнэ.
  2. Гурил, давс, улаан перцээ холиж бэлтгэнэ. Элэгээ гурилны бэлдмэл өнхрүүлээд халааж бэлтгэсэн тосонд хийж шарна. Ингэж бэлтгэсэн элгээ шарсан төмс эсвэл сонгины салаттай сервислэнэ.

Wednesday 5 August 2009

Имам баяилди (İmam bayıldı)


Oрц: (2 порц)

* 1 ш хаш
* 2 ш сонгино
* 2 ш улаан лооль
* 2 ш ногоон чинжүү
* 2 ш халуун чинжүү
* ½ багц яншуй
* 6 хумс сармис
* 140 мл чидун жимсний тос


Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчнэ. Нэг саванд хийнэ.
  2. Ногоон мөн халуун чинжүүнийхээ үр, ишийг аваад жижиглэн хэрчинэ. Сонгино дээрээ нэмнэ.
  3. Улаан лоолио арилгаад жижиглэн хэрчээд шанзан дээрээ нэмнэ. (Лоолио буцалж буй халуун усанд хийгээд 10 орчим секунд байлгаад гаргахад хальс нь амархан арилдаг)
  4. Сармиснуудаа арилгаад жижиглэн хэрчээд шанзан дээрээ нэмнэ.
  5. Яншуйгаа жижиглэж хэрчээд талыг нь шанзандаа нэмнэ. Бүх орцоо нийцүүлэн хутгана.
  6. Хашаа уртааш нь зүсээд ханыг нь дагуулан 1 орчим см үлдээн зөөлөн эд үлдээн дотрох зөөлөн эдийг ухаж гаргана. Ухаж гаргасан зөөлөн эдээ жижиглэн хэрчээд шанзандаа нэмж нийцүүлнэ.
  7. Шанзтай саваа гал дээр тавиад тос, давсаа нэмж хутгана. Зөөлөн эдийг нь ухаж гарган завь хэлбэрт оруулсан хашаа хонхорыг нь дээш нь харуулан шанзан дээрээ байрлуулаад зөөлөн гал дээр тавиж таглан болгоно. Зөөлөрч болсон хашаа гаргаж ирээд шанзны илүүдэл тосноос шүүж аван дээгүүр нь тараан асгана. Шанзаа 2 хуваан 2 хашиндаа хийгээд үлдсэн яншуйгаараа чимэглээд сервислэнэ.

Сашими

Дээхнэ Луза нэгэн арлаар аялсан тэмдэглэл дээрээ загасны зах дээр авсан ийм нэгэн амьтаны зургийг тавиад ямар амьтан болохыг нь мэдэхгүй хэмээн бичсэн байсан. Тэр үедээ харчихаад бас гайхас хийгээд л өнгөрсөн юмдаг. Тэгсэн саяхан хааяа таарахлаараа үзчихдэг "Dirty Jobs" нэвтрүүлэг дээр гүийдак (gooey duck, geoduck гэх нь бий) хэмээх энэхүү амьтанд үржүүлдэг фарм дээр очиж байна. Сонирхоод үзлээ. Bүх насаа далайн ёроолын элсэнд булаастай амьдардаг энэхүү амьтан галуу, нугастай огт хамаагүй бөгөөд уул шугамандаа нэг төрлийн аврага, хясаа гэнэ. Галуу нэртэй энэхүү аврага хясааны махыг шараад, хайраад, хуураад бүр түүхийгээр нь хүртэл идэхэд амттай байдаг гэнэ шүү.




Орц:

* 250 гр гүийдакн ымах
* 1 амны халбага хуурай васаби (Wasabi), 1 амны халбага устай холиж паст болгосон
* 1 амны халбага цуу
* буцламгай халуун ус

Бэлтгэх нь:

1. Хясаагаа буцалж буй халуун усанд хийж 6 секундын турш (6 секунд шүү) таглаад буцалгана. Бэлэн болсон гүийдакаа шүүж аваад бөгсөн хэсэгт нь байгаа 2 хясаанаас нь (хясаа мах хоёрын завсраар нарийн жижиг хутга гүйлгээд зөөлөн татахад аяндаа гараад ирдэг аж) салгана. Үүний дараа их биенийх нь халисыг сугалж гаргаад, 2 хясаан дунд орших бөгсөн хэсгийг зүсч хаяна. Үлдсэн махаа нимгэлэн зүсээд (нимгэн байх тусмаа сайн юм байх) бага зэрэг цуутай холисон васабинд дүрэн иднэ.

Monday 3 August 2009

Кимчитэй, шарсан мах (Kimchi bukkum)


Орц:

* 200-250 гр гахайн мах
* 500-800 орчим гр кимчи
* 2-3 хумс сармис
* 1 ш жижиг сонгино
* багахан тос
* 2 ш ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Багахан тосоо хайруулын тавгандаа хийж халаана.
  2. Арилгаад хэрчиж бэлтгэсэн сонгино сармисаа нэмх хэсэг хуурна. Ширхэгийнх нь дагуу нимгэлэн хэрчиж бэлтгэсэн махаа нэмээд борлотол нь хуурна.
  3. Кимчигээ нэмээд 3-5 минут хуурч халаагаад таваглаад, жижиглэн хэрчсэнногоон сонгиноор чимэглээд агшаасан будааны хамт сервислэнэ.

Saturday 1 August 2009

Цагаан буурцагны пилаки (Fasulye Pilaki)


Орц:

* 2 стакан цагаан буурцаг
* 3 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш улаан чинжүү
* 6 амны халбага чидун жимсний тос
* 5-6 хумс сармис
* 3 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 амны халбага улаан лоолийн паст эсвэл 3-4 ш томхон улаан лооль, жижиглэн хэрчсэн
* 1 ш ёотон
* тал лимоны шүүс
* 3 стакан халуун ус+ дэвтээх ус
* 1/4 амттаны халбага нунтаг улаан чинжүү
* давс

Бэлтгэх нь:
  1. Буурцгаа өмнөх шөнөдөө дэвтээж чадаагүй бол давстай усанд хийн хэд хэд буцалгаад, мөн усандаа 2-3 цаг хөөж булцайтал нь дэвтээнэ.
  2. Өөр нэгэн саванд чидун жимсний тосоо хийгээд жижиглэн хэрчсэн сонгиноо нэмнэ. Сонгиноо хэсэг хуураад жижиг жижиг шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн луувангаа нэмнэ. Үүний дараа жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмээд сармис, давсаа нэмж амтлана. Саваа таглаад галаа зөөллөөд сонгиныг тунгалаг болтол хуурна.
  3. Сонгиныг болохоор улаан лоолийн пастаа (жижиглэн хэрчсэн улаан лоолио) нэмнэ. 1 орчим минутын дараа дэвтээж бэлтгэсэн буурцгаа шүүн нэмээд хутгаж нийцүүлнэ.
  4. Давс, ёотон, улаан перц, лимоны шүүс, усаа нэмээд таглан болтол нь (даралттай тогоонд 20-30 орчим минут, даралтгүй саванд буурцагны төрлөөс хамааран 2-3 цаг) зөөлөн гал дээр чанана. Ингэж болгосон буурцгыг халуун бүлээнээр нь талх, будаатай эсвэл хүйтнээр нь идэхэд тохиромжтой.

Ранч (Ranch dressing, dips)



Орц:

* 1 стакан майонез
* тал стакан цөцгий
* 1 амны халбага ногоон сонгино (хатаасан байхгүй бол шинэхэн)
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй (хатаасан)
* 1 хумс сармис эсвэл тал амттаны халбага сармисны нунтаг
* тал амны халбага лимоны шүүс
* 1 амттаны халбага гоньд эсвэл тал амттаны халбага хатаасан гоньд
* 1 амттаны халбага хар перц
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлээд хөргөгчинд хийж өтгөртөл нь ойролцоогоор 2 цаг байлгана. Ингэж бэлтгэсэн ранчийг жижиг саванд аягалаад чанасан, жигнэсэн ногоо, шарсан тахиа, цагирган сонгино зэргийн хажууд дүрж идэх зорилгоор эсвэл багахан сүүгээр шинглээд салат амтлаж сервислэнэ.