Wednesday 30 December 2009

Луувантай кекс


Орц:

* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 6 амны халбага (30гр) кокос
* 3/4 стакан ургамалын тос
* 1 стакан цагаан сахар
* 1 стакан бор сахар
* 5 ш өндөг
* Багахан nutmeg, үрсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 350 гр арилгаад, үрсэн лууван
* 1/2 стакан жүржийн шүүс
* 200 гр хушига
* 15 гр масло нэмэх нь хэв тослох багахан масло
* 1/4 стакан нунтаг сахар, сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана
  2. Хушигаа тосгүй хайруулын тавганд хийн шаргалтаж самарын үнэр ялгартал 10-15 минут хуурна. Аваад масло, давсныхаа талыг нэмээд нийцүүлэн хутгана. Хөргөөд хэрчин хэрэглтэлээ хүлээлгэнэ.
  3. 25 см Bundt хэвээ маслодож бэлтгэнэ.
  4. Томхон саванд гурил, үлдсэн давс, хөөлгөгч нунтаг, синнамон, кокос болон натмегээ холино.
  5. Өөр нэг саванд өндөг, сахараа хутгаж өгнө. Дараа нь тос, ваниллины охь жүржийн шүүсээ нэмээд дахин хутгаж нийцүүлнэ.
  6. Хуурай орцуудаа шингэн орцуудтайгаа холиод, нийцүүлээд хушига, луувангаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшлэнэ.
  7. 180 градуст халаасан зууханд хийн 55 минут шарна.
  8. Кексээ хөргөөд сервислэхээсээ өмнө нунтаг сахараа цацаад, зүсээд, таваглаад сервислэнэ.

Monday 28 December 2009

Ваниллинтай капкек


Орц:

Ваниллинтай капкекэнд:

* 1/2 стакан масло
* 2/3 стакан нунтаг цагаан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш том нимбэгний үрсэн хальс (Zest), хүсвэл
* 1 1/2 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан сүү

Кремэнд (Buttercream Frosting):

* 2 стакан нунтаг сахар
* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага сүү
* хүнсний будаг, хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 12 маффингийн хэвэнд зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Кексний масло сахараа нэг саванд хийн хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдэээ хутгаж нийцүүлнэ. Нимбэгний үрсэн хальс, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж холино.
  4. Гурил сүү гурил дарааллаар сүү гурилаа холиж нийцүүлнэ. Өндөгний бэлдмэлээ хөөсийг нь буулгалгүйгээр нэмж кекснийхээ бэлдмэлийг нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа тэнцүү хуваан хийнэ.
  5. Хэвнүүдээ тавцан дээр өрөөд халаасан зууханд хийн кексээ болтол 18-20 минут шарна. Кексээ гаргаад хэвнээс нь гарган хөргөнө.
  6. Нэгэн саванд кремнийхээ маслыг хийж хөөсөртөл нь хутгана. Ваниллины охио нэмээд холигчныхооо хурдыг багасган сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Эцэст нь холигчныхоо хурдыг нэмээд сүүгэээ нэмээд бүх орцыг нийцтэл 3-4 минут хутгана. Эцэст нь хэрэглэх бол хүнсний будгаа нэмээд нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн кремээ тортны крем шахдаг уутанд хийн капкекүүд дээрээ шахаж чимэглэнэ.
Эх сурвалж

Saturday 26 December 2009

Зууханд шарсан мах


Орц:

* 500 гр үхрийн гол мах
* 3 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 амттаны халбага давс
* 6 гр ногоон rosemary
* чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Хар перцээ нухна. rosemary-гээ ишнээс нь салгаад жижиглэн хэрчинэ. Нунтагласан хар перцээ, давс, rosemary-тэйгээ холиод томхон тавган дээр тараан цацна.
  2. Махаа амтлагчуудтай тавган дээрээ тавин эргүүлж тойруулан амтлагчаар бүрнэ.
  3. Тосоо хайруулын тавганд хийн халаагаад амталсан махаа нэмж шаргалттал шарна.
  4. 200 градуст халаасан зууханд хайруулын тавгын хамтаар хийн 4 минут (шүүрхий маханд дургүй бол 3-5 минут илүү шараарай) шарна. Махаа гаргаад мөнгөн цаасаар таглан 30 минут амраана.
  5. Ингэж бэлтгэсэн махаа маш нимгэн зүсээд салатны хамтаар сервислэнэ.

Friday 25 December 2009

Амталсан алимтай кекс (Spiced Apple Cake)


Орц:

* 2 амны халбага масло
* 4 ш алим, арилгаад, үрийн гэрийг аваад, 2 см куб болгон хэрчсэн
* 2 амны халбага сахар

* 12 амны халбага масло, өрөөний темпратурт (170 гр)
* 1 3/4 стакан сахар
* 4 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан үрийг нь гаргаад хэрчсэн dates, хүсвэл
* 3 стакан гурил
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага nutmeg
* 1 амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/2 амттаны халбага нунтаг хадаасан цэцэг (cloves)
* 1 стакан buttermilk эсвэл тараг

Бэлтгэх нь:

  1. 2 амны халбага маслоо томхон саванд хайлуулна. Дөрвөлжилөн хэрчсэн алимаа нэмээд алтан шаргал болтол нь хэсэг хуурна.
  2. Алимаа болохоор нь 2 амны халбага сахараа нэмээд алимнаас ялгарсан шүүс ууршиж алга болтол хуурна.
  3. Зуухаа 180 градуст халаана. 12 стаканы багтаамжтай bundt хэвийг маслодоод хуурай гурилдан бэлтгэнэ.
  4. 12 амны халбага маслоо сахарын хамтаар цахилгаан холиж хөөсөрч цагаандуу болтол нь хутгана. Маслоо хөөсрөөд ирэхийн цагт бэлдмэл дээрээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Эцэст нь ваниллины охио нэмнэ.
  5. Дунд зэргийн саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, синнамон, натмег, хадаасан цэцгээ шигшинэ.
  6. Гурилны бэлдмэлийн талыг хөөсрүүлсэн масло дээрээ нэмж нийцүүлээд Тараг эсвэл buttermilk-ээ нэмэн нийцүүлнэ.
  7. Үлдсэн гурилааа нэмж нийцүүлээд алимаа хэрэглэж байгаа бол хэрчиж бэлтгэсэн dates-ээ нэмнэ.
  8. Маслодоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ бэлдмэлээ нэмээд халаасан зууханд хийн болтол нь 45 орчим минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ хэвэнд нь 10 орчим минут хөргөөд хэрээстэй тавцан дээр хэвнээс нь гарган гүьцэд хөргөнө. Сервислэхдээ хүсвэл дээгүүр нь нунтаг сахар шигшиж өгнө.

Wednesday 23 December 2009

Хуурч болгосон давжаа сонгино (Braised Onions)



Орц:

* 450 гр давжаа сонгино (pearl onions)
* масло
* тахианы эсвэл ногооны тунгалаг шөл эсвэл ус
* давс, перц
* Сахар, борлуулан хуурсан сонгинод

Бэлтгэх нь:

  1. Хальслаагүй давжаа сонгино хэрэглэх бол буцламгай халуун усанд хийн 1 минут хэртэй буцалгаад, шүүгээд, хүйтэн усанд сойгоод 2 үзүүрийг нь тайрч аваад халислана.
  2. Арилгаад хөлдөөсөн давжаа сонгино хэрэглэх бол гэсгээгээд шүүнэ. Цагаан хуурсан сонгино бэлтгэхэд ("white-braised" onions):Сонгиноо томхон саванд нэг эгнээ байрлуулна. Сонгиныхоо бөөрөөр татах ус эсвэл тахиа, ногооны тунгалаг шөлөө нэмээд 1 амны халбага маслоо нэмнэ. Давс перцээр амтлаад таглаад сонгиноо болтол 25 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. Борлуулж хуурсан сонгино бэлтгэхэд("brown-braised" onions):Маслоо хайлуулаад сонгиноо нэмж сонгиноо шаргалттал хуурна. Шингэнээ нэмээд давс перцээр амтлаад нэг амттаны халбага сахар нэмээд таглаад мөн болтолнй зөөлөн гал дээр 25 минут буцалгана.
  3. Таглааг нь аваад галаа ширүүсгэж илүүдэл шингэнийг ууршитал буцалгаад таваглаад сервислэнэ.

M&М, Кит Кат-аар чимэглэсэн бялуу


M&М болон Кит Кат-аар чимэглэсэн энэхүү бялуу бүх багачуудыг туйлын ихээр баярлуулах нь гарцаагүй...
Эх сурвалж

Monday 21 December 2009

Синнамон ролл


Орц:

Зуурмагт:

* 1 стакан бүлээн сүү (45 градусын халуунтай сүү)
* 2 ш өндөг өрөөний темпратурт
* 1/3 стакан маргарин, хайлуулаад хөргөсөн
* 4 1/2 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1/2 стакан цагаан сахар
* 2 1/2 амттаны халбага хөөлгөгч

Дотор нь:

* 1 стакан бор сахар
* 2 1/2 амны халбага нунтаг синнамон
* 1/3 стакан масло, зөөлрүүлсэн

Дээр нь:

* 85 гр крем бяслаг, зөөлрүүлсэн
* 1/4 стакана масло, зөөлрүүлсэн
* 1 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс

Бэлтгэх нь:

  1. Гурилныхаа бүх орцыг холиж зуураад дулаан газар тавиж гурилаа 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  2. Гурилаа хөөгөөд 2 дахин том болохоор хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад гурилаа хучин 10 минут амраана.
  3. Жижиг саванд синнамон бор сахараа холино.
  4. Гурилаа 40х55 см харьцаатай илдэж бэлтгэнэ. Гурилан дээрээ 1/3 стакан маслоо түрхээд сахар синнамоны бэлдмэлээ жигд тараан цацна. Гурилаа хуйлан ороогоод 12 тэнцүү хуваана. Ороомгуудаа тослож бэлтгэсэн тавцан дэээр өрөөд алчуураад хучин дахин хөөж 2 дахин том болтол нь амраана.
  5. Зуухаа 200 градуст халаана. Хөөсөн роллуудаа шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
  6. Энэ хооронд крем бяслаг, сахар, ваниллины охь, маслоо нийцүүлнэ. Халуун бүлээн роллууд дээрээ бэлтгэсэн крем бяслагний бэлдмэлээр чимэглээд сервислэнэ.

Sunday 20 December 2009

Холиж, нухсан төмс



Орц:

* 1 том толгой сармис
* 2 амны халбага чидун жимсний тос
* 680 гр улаан төмс (red potatoes), арилгаад жижиглэн хэрчсэн
* 680 гр амтат төмс (sweet potatoes), арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан сүү
* 1/4 стакан зөөлрүүлсэн масло
* 1/2 амттаныхалбага хатаасан rosemary, нухсан
* 1/3 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* давс перц

Бэлтгэх нь:

  1. Сармисныхаа гаднах хальсыг хуулаад (хумслан салгалгүйгээр) багсны тусламжтайгаар тослож бэлтгэнэ.
  2. Тослосон сармисаа мөнгөн цаасанд ороогоод 220 градуст халаасан зууханд хийн зөөлөрч болтол нь 30-35 минут шарна. Зөөлөрч болсон сармисаа зуухнааса гаргаад 10-15 минут хөргөөд сармисаа арилгана, сармиснаас ялгарсан тосыг хадгална.
  3. Улаан, амтат төмсөө тус тусад нь саванд хийн зөөлөрч нухаж болохуйц болтол нь таглаж буцалгана. Шүүнэ.
  4. Шүүж бэлтгэсэн амтат болон улаан төмсөө нэг саванд хийгээд сүү, масло, сармис, сармисны тос, rosemary-гаа нэмнэ. Пармежанаа нэмээд давс перцээр амтлана. Нухсан төмсөө тослосон саванд хийгээд халуун зуухандаа халаад амт нь нийцтэл 25-30 минут шарна.
эх сурвалж

Thursday 17 December 2009

Ваниллинтай пүддин



Орц:

* 3 1/2 стакан (840 мл) сүү
* 1/3 стакан нэмэх нь 3 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/8 амттаны халбага давс
* 2 ш том өндөг
* 1 ш том өндөгний шар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага масло

Бэлтгэх нь:

  1. Том төмөр саванд 1/3 стакан сахараа эрдэнэшишийн цардуул, давс, өндөг, өндөгний шартай холиж хутгана. 1/2 стакан сүүгээ нэмж нийцүүлнэ.
  2. Пүддингээ болохооор шүүж зорилготой дунд зэргийн хэмжээтэй шүүгч бэлтгэнэ.
  3. Дунд зэргийн хэмжээтэй төмөр савыг хүйтэн усаар зайлна. Үлдсэн сүүгээ үлдээсэн сахарын хамт хүйтэн усаар зайлсан савандаа хийн халаана. Халааж сахарыг хайлуулсан сүүгээ өндөгний бэлдмэлдээрээ бага багаар нэмж нийцүүлнэ.
  4. Холисон бэлдмэлээ өөр нэг төмөр саванд юүлээд хутгангаа майонез дайтай болж өтгөртөл нь 2 орчим минут буцалгана. Эцэст нь масло, ваниллины охио нэмж нийцүүлээд бэлтгэсэн шүүлтүүрээрээ шүүгээд 6-8 тэнцүү хуваагаад, хөргөөд, хөөсрүүлсэн крем (whipped cream), жижиглэн хэрчсэн алмонд, хушигаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 16 December 2009

Песто, бяслаган шанзтай давжаа улаан лооль



Орц:

* 3 стакан шинэхэн basil навч, угаагаад хатаасан
* 2 ш дунд зэргийн хумс сармис
* 1⁄2 амттаны халбага давс
* хар перц
* 1/3 стакан нэмэх нь 2 амны халбага pine nuts, хуурсан
* 1 амны халбага чидун жимсний тос
* 250 гр тослогийг нь багасгасан крем бяслаг (reduced-fat cream cheese)
* 4 стакан давжаа улаан лооль (cherry tomatoes), угаагаад хатаасан

Бэлтгэх нь:

  1. Сармис, basil, давс, перцээрээ роботонд (food processor) хийнэ. 2 амны халбага самраа үлдээгээд үлдсэнийг нь роботондоо хийж нийцүүлнэ.
  2. Роботоо ажиллаж байхад нь чидун жимсний тосоо бага багаар нэмж нийцүүлнэ. Бяслагаа нэмээд шанзааа крем болтол ажиллуулна.
  3. Сервислэхээсээ өмнө улаан лоолийнхоо доор X зураад дотрох зөөлөн эдийг ухаж гаргана.
  4. Шанзаа бялуу чимдэг уутанд хийгээд дотрох зөөлөн эдийг нь гаргаж бэлтгэсэн лоолиуд руугаа шахаж өгнө. Шанзалж бэлтгэсэн улаан лоолиудаа сервисийг таваг дээрээ өрж тавиад үлдээсэн 2 амны халбага самраараа чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 14 December 2009

Павлова


Орц:

Зефирэнд:

* 4 ш том өндөгний цагаан
* 1 стакан нунтаг сахар
* 1 амттаны халбага уксус (white vinegar)
* 1/2 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch, corn flour)

Дээр нь:

* 1 стакан крем (heavy whipping cream)
* 1 1/2 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 130 градуст халааж бэлтгэнэ. Тавцан дээр тостой цаас тавиад цаасаа голлуулан 18см тойрог зурна.
  2. Томхон саванд өндөгний цагаанаа хийгээд цахилгаан холигчоор хутгаж (soft peaks) хөөсрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд хутган сахарыг хайлуулаад, өтгөн шингэнээрээ (stiff peaks) хэлбэрт оруулж болохуйц болгоно. Эрдэнэшишийн цардуул, хүчил хоёроо нэмээд хөөсийг буулгалгүйгээр хутгаж нийцүүлнэ (fold in).
  3. Бэлтгэсэн өндөгний цагааны бэлдмэлээ зурсан тойрог дотроо болгоомжтой тарааж өгнө. Захаараа жоохон өндөр байх хэрэгтэй. Учир нь үүсгэсэн аяган дотроо хөөсрүүлсэн крем шинэхэн жимс хийж чимэглэх болно.
  4. Хэвлэж бэлтгэсэн меренгээ (зефир) халаасан зуухандаа хийн 1 цаг 15 минут шарна. 75 минутын дараа зуухаа унтраагаад зуухныхаа амыг багахан онгойлгож зефирээ дотор нь хөргөнө.
  5. Сервислэхээсээ өмнө зефирээ сервислэх таваг дээр байрлуулана. Өөр нэгэн саванд кремээ хийн хутгана (soft peaks). Сахар, ваниллинаа нэмээд өтгөрч хэлбэр орохуйц болтол хутгана. Хутгаж бэлтгэсэн кремээ зефирнийхээ голд байрлуулаад хэрчсэн жимсээр (киви, гүзээлзгэнэ, raspberries, blackberries, тоор, ананас г.м) чимэглэнэ.
Эх сурвалж

Sunday 13 December 2009

mocha eggnog


Орц:

* 5 стакан шоколадтай сүү
* 4 стакан эггног
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 2 амны халбага нунтаг кофе
* 2 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага румын охь (rum extract)

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд шоколадтай сүү, эггног, тал стакан крем, нунтаг кофегоо хийгээд халаана.
  2. Эггногоо гал дээрээс аваад ваниллин болон румын охио нэмж нийцүүлээд аягална.
  3. Үлдсэн кремээ сайтар хөөсрүүлээд хөөсрүүлсэн кремээрээ эггногоо чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 12 December 2009

Халуун цангис жимстэй сидр (Hot Cranberry Cider)


Орц:

* 12 стакан алимны шүүс (unsweetened apple juice эсвэл cider)
* 4 стакан цангис жимсний шүүс (cranberry juice)
* 2-3 ш хадаасан цэцэг (cloves)
* 1 ш синнамон (cinnamon stick)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо багтахуйц саванд хийгээд, 5 орчим минут буцалгана.
  2. Галаа багасгаад таглаад 30 минут буцалгана. Бэлэн болсон умдаанаа шүүгээд аягалаад сервислэнэ.
Эх сурвалж

Friday 11 December 2009

Цацагт хяруулын махтай шажигнуур пай


Орц:

* 1 ш улаан лооль
* 1 ш сонгино
* 2 амны халбага масло
* 4-5 ш мөөг
* 1 амны халбага гурил
* 125 мл тахианы тунгалаг шөл
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 3 ш жижиглэн хэрчсэн
* 1 ш лууван
* 350 гр болгосон цацагт хяруулын мах
* 2 хумс сармис
* давс
* хар перц

Гуриланд:

* 200 мл ус
* 125 гр масло
* ¾ амттаны халбага давс
* 100 гр гурил
* 3-4 ш өндөг
* 200 гр үрсэн бяслаг
* ½ амттаны халбага гич

Бэлтгэх нь:

1. Улаан лоолио арилгаад дотрох үрийг гаргаад жижиглэн хэрчинэ.
2. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Маслоо хайлуулаад сонгиноо нэмж хуурна. 4 орчим минут хуураад алтлаг өнгөтэй болж ирэхлээр арилгаад жижиглэн хэрчсэн луувангаа нэмнэ. Дахин 3-4 минут хуурна.
3. Хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна. Гурилаа нэмж 1 минут орчим хуурна. Тахианы тунгалаг шөлөө нэмээд хутган буцалгана. Өтгөрөөд ирэхлээр нь жижиглэн цуулсан цацагт хяруулын мах, улаан лооль, ногоон сонгино, яншуй, сармисаа нэмээд давс перцээр амтлана.

Гуриланд:

  1. Зуухаа 180 градуст халаана. Боорцгоо хайрах тавцангаа зуухандаа хийж халаана.
  2. Гуриланд хэрэглэх усаа зузаан ултай саванд хийнэ. Давс маслоо нэмж хайлуулна.
  3. Галаа багасгаад гурилаа нэг дор усандаа хийнэ. Зөөлөн гал дээр 1-2 минут буцалгахад өтгөрөөд савны ирмэгээс салж эхлэнэ. Модон халбагаа голд нь зооход тэгшсэн зогсож байвал болжээ гэсэн үг.
  4. Гурилаа галд дээрээс аваад 2 орчим минут хутгана. Цахилгаар холигч хэрэглэж болно.
  5. Өндгөө нэг нэгээр нь хагалан гурил руугаа нэмнэ. Энэ хооронд цахилган холигчоор хутгаж байхгүй бол өндөг бoлoх магадлалтай.
  6. Бүх өндгөө нэмж нийцүүлсэний дараа гич, бяслагаа нэмнэ.
  7. Тослож бэлтгэсэн 23 см хэвэнд зуурмагаа хийгээд гараа чийглэн тарааж өгнө. Хэвний голд ойролцоогоор 15 см шанз хийх нүх ухаж бэлтгэнэ.
  8. Ухсан нүхэндээ шанзаа хийсний дараа гурилыг гол руу 2.5см орчим татаж шанзаа тал бүрхэнэ.
  9. Халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь ойролцоогоор 40 минут шарна.
  10. 40 минутын эцэст гурилийн ирмэгт 4 зүсээд (дотор нь байгаа шүүс гарахуйц) дахин 10 минут шараад зуухнаас гарган 5 минут амраагаад зүсээд сервислэнэ.

Thursday 10 December 2009

Франц нимбэгтэй тарт


Орц:

* 1 стакан сахар
* 3 ш нимбэгний үрсэн хальс
* 4 ш том өндөг
* 3/4 стакан нимбэгний шүүс, шинэхэн шахсан
* 250 гр нэмэх нь 5 амны халбага масло (21 амны халбага), өрөөний темпратурт, маслоо амны халбага дайтай жижиглэн хэрчсэн
* 1 ш болгосон тартны суурь

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд багахан ус хийн буцалгана.
  2. Өөр нэгэн саванд нимбэгний үрсэн хальс, сахараа хийгээд бантагнаж сахаранд нимбэгний амтыг шингээнэ. Сахарын бэлдмэлээ дээрээ өндгөө, нимбэгний шүүсийн хамтаар нэмж нийцүүлнэ.
  3. Буцалж буй устай саван дээрээ сахартай өндөгтэй саваа суулгана. (Ус дээд савны ёроолд хүрэхгүй байх ёстой.) Бэлдмэлэээ ууран дээр байнга хутган өтгөртөл нь буцалгана. Ойролцоогоор 10 минут.
  4. Бэлдмэл өтгөрөөд ирэхлээр ууран дээрээс аван шүүж шүүгдсэн нимбэгний хальсыг хаяна. Бэлдмэлийг блендерт хийн блендердэж нийцүүлээд, хөртөл нь 10 минут амраана.
  5. Блендрерийнхээ хурдыг нэмээд маслоо тав таван хэсгээр нэмэн нийцүүлээд нийцсэний дараа хөвсгөр зөөлөн болгох зорилгоор 3 орчим минут хутгана.
  6. Ингэж бэлтгэсэн кремээ таглаад хөргөгчинд 4 цаг орчим амраана. Сервислэхээсээ өмнө кремээ хөргөчнөөс гарган багахан хутгаж зөөллөөд болсон тартны хэв рүүгээ халбагадан хийгээд зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 7 December 2009

Алмонд бискоти (Almond Biscotti)


Орц:

* 1/4 стакан жижиглэн хэрчсэн алмонд
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага маргарин
* 4 ш өндөгний цагаан, багахан хутгасан
* 2 амттаны халбага алмондны охь
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 190 градуст халаана. Алмондуудаа жижиг тавцан дээр тараан тавиад халаасан зуухандаа хийн 7-8 минут хуурна.
  2. Сахараа, маргаринтай холин хөөсөртөл нь хутгана. Өндөгний цагаан, алмондны охио нэмээд нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж нийцүүлнэ.
  4. Өндөгний цагаан дээрээ шигшсэн гурилаа нэмж нийцүүлнэ. Эцэст нь хуурж алтан шаргал болгосон алмондоо нэмнэ.
  5. 22x12 харьцаатай 2 ш талхны хэвийг тослож бэлтгэнэ. Зуурмагаа 2 хуваан талхны хэвнийхээ доор нь жигд тараан байрлуулна. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
  6. Зуухнаас гаргаад модон тавцан дээр тавин нэг бүрийг ойролцоогоор 1.25 см зузаантай 16 хуваана.
  7. Тостой цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр бискоти бүрийг өрөөд 190 градуст халаасан зууханд тал бүрийг нь 5 минут нийт 10 минут шарна. Алмонд бискотиг бүлээнээр нь эсвэл хөргөөд сервислэхэд тохиромжтой.
Эх сурвалж

Friday 4 December 2009

Шилэн саванд карамельтай тоортой амттан


Орц:

Карамель:

* 250 гр сахар
* 60 мл ус

Peach Custard:

* 500 мл крем
* 500 мл сүү
* 200 гр сахар
* 1 ш ваниллин (vanilla bean), голоор нь хуваагаад үрийг нь зөөлхөн арчиж авсан
* 3 ш өндөг
* 5 ш өндөгний шар
* 3-4 ш тоор жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Сахар, усаа жижиг саванд хийн борлотол нь буцалгана. Борлож бэлэн болсон карамелиа савтай чигээр нь мөстэй хүйтэн усанд хийн хэт болох, түлэгдэхээс хамгаална.
  2. Карамелээ 6 шилэн хуваагаад хэрэглэтэлээ түр амраана.
  3. Крем, сүү, тал сахар, ваниллинаа дунд зэргийн хэмжээтэй саванд хийн халаана.
  4. Өөр нэгэн саванд өндөг, өндөгний шар, үлдсэн сахараа хийгээд хутгана. Нийцсэн өндөгний бэлдмэл дээрээ багахан халаасан сүү нэмээд (халаасан сүүнээсээ аль болох бага хийхгүй бол өндөг болох магадлалтай) нийцүүлэн хутгана. Бага багаар нэмсээр өндөг, сүүний бэлдмэлээ нийцүүлээд шүүгээд, мөстэй усанд савтай нь хийж хэсэг хөргөнө.
  5. Хэрчсэн тоороо 6 шилэндээ тэнцүү хувааж хийнэ. Хөөсийг нь шүүж авсан сүүний бэлдмэлээ мөн 6 тэнцүү хуваан шилэн савандаа юүлээд багахан устай томхон тавцанд шилнүүдээ байрлуулаад 150 градуст халаасан зууханд болтол нь30-40 минут шарна. Бэлэн болсон амттангаа шилэн савтай нь хүйтнээр нь сервислэнэ.

Monday 30 November 2009

Үхрийн шарсан хавирга


Oрц: 4 порц

* 8 ш үхрийн хавирга
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн rosemary
* 1 амы халбага жижиглэн хэрчсэн шинэхэн ганга (thyme)
* 1 амттаны халбага давс
* 1 амттанны халбага хар перц
* 1 шил улаан дарс
* 1 лааз хэрчсэн улаан лооль
* 1 амны халбага масло
* 1 амны халбага гурил

Бэлтгэх нь:

  1. Хавиргануудаа хүйтэн усанд угаагаад хатаана.
  2. Угаагаад хатаасан хавиргаа холиж бэлтгэсэн ганга, rosemary, давс, хар перцээр үрээд томхон саванд нэг эгнээ өрөөд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг амраана.
  3. Халуунд тэсвэртэй саванд багахан чидун жимсний тос нэмээд халаагаад хавиргаа нэмнэ. Мах шаргалтаар ирэхлээр илүүдэл тосыг асгаад дарс, лаазалсан улаан лоолио нэмээд таглан буцалгана.
  4. Махаа савтай нь 160 градуст халаасан зууханд хийн 2-2.5 цаг буцалгана.
  5. Маслоо өрөөний темпратурт авчираад гурилтайгаа холиж нийцүүлнэ.
  6. Хавиргануудаа шүүж гаргаад мөнгөн цаасаар таглана. Шүүсний дээр хөвөх илүүдэл тосыг халбагаар ялгаж аваад гурил, маслоо нэмэн өтгөртөлнй 10 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.
  7. Хавиргаа өтгөрүүлж бэлтгэсэн соустай сервислэнэ.

Saturday 28 November 2009

Date, хушигатай талх (Date Nut Bread)


Орц: (16 порц)

* 1/2 стакан жижиглэн хэрчсэн хатаасан Date (нэг төрлийн далдуу модны жимс)
* 1/2 стакан ус
* 1 стакан гурил
* 1/2 стакан хар гурил (whole-wheat flour)
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн хушига (walnuts)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага синнамон
* 1 амттаны халбага нунтаг натмег
* 1/4 амттаны халбага давс
* 3/4 стакан бор сахар
* 1/2 стакан тослог багатай (1%) сүү
* 1/4 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана. Талхны хэв тослож бэлтгэнэ.
  2. Хатаасан date-ээ усны хамтаар жижиг саванд хийгээд дунд зэргийн гал дээр тавин 2 минут буцалгана.
  3. Дунд зэргийн саванд гурил, хушига, хөөлгөгч нунтаг, синнамон, натмег, давсаа холин нийцүүлнэ.
  4. Өөр нэгэн саванд сүү, сахар, өндөг, тос, ваниллинаа холин нийцүүлнэ. Гурилан дээрээ энэхүү бэлдмэлээ усанд чанасан чимсний хамтаар нэмэн 1 минут орчим хутгаж нийцүүлнэ.
  5. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн халаасан зууханд болтол нь 35 орчим минут шарна. Бэлэн болсон талхаа хэвэнд нь 5-10минут амраагаад хэвнээс нь гаргаад нунтаг сахараа цацан сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 25 November 2009

Аяган дахь шоколад


Jamie Oliver-ын Happy Days with the Naked Chef номноос

Орц:

* 200 мл сүү
* 375 мл крем
* 8 ш өндөгний шар (60-65гр өндөгний)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 120 гр сахар
* 2 амны халбага какао (овоолоостой)
* 200 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Сүү, кремээ холиод халаана. Шоколадаа жижиглэн хуваан нэмж нийцүүлнэ. Сүүгээ буцлахаас нь өмнө гал дээрээс аваад ваниллины охио нэмж хутгана.
  2. Өндөгний шараа сахартай нийцтэл нь хутгаж хөөсрүүлнэ. Хөөсөрсөн өндөгний шар дээрээ какаогоо шигшиж нэмээд нийцүүлнэ.
  3. Хар шоколадаа жижиглэн хуваагаад тавцанд хийж бэлтгэнэ.
  4. Өндөгний шартай саваа илүү том, багахан устай саванд савтай нь суулгаад усыг халааж эхлэнэ. Доод савны ус өндөгний саванд хүрэхгүй байх хэрэгтэй.Өндгийг ийм маягаар халаах явцдаа халаасан сүү кремний бэлдмэлээ бага багаар нэмж нийцүүлнэ. Нийцүүлж бэтгэсэн өндөгний шар, сүүний бэлдмээ 7-8 минут буцалж буй усанд дээр хутган, өтгөртөл нь буцалгана.
  5. Нэг порцын жижиг савнуудад бэлдмэлээ хуваан хийгээд талаар нь татах устай том тавцанд өрнө. Бэлэн болсон амттанаа хөргөөд үрсэн шоколад эсвэл какаотой сервислэнэ.
  6. 150 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болтол нь 25-40 минут шарна.

Sunday 22 November 2009

Гранола


Oрц: ойролцоогоор 1 кг

Nigella Lawson-ны Feast номноос...

* 5 стакан (450 гр) овъёос (old-fashioned rolled oats)
* 3 стакан алмонд, хэрчиж бэлтгэсэн
* 1 стакан наран цэцгийн үр (sunflower seeds)
* 3/4 стакан хуураагүй гүнжидийн үр (sesame seeds)
* 1/2 стакан бор сахар (light brown sugar)
* 2 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага хатаасан цагаан гаа
* 1 амттаны халбага далайн давс
* 3/4 стакан амтлаагүй алимны нухаш (apple sauce)
* 1/3 стакан будааны cироп (rice syrup)
* 1/4 стакан зөгийн бал
* 2 амны халбага ургамалын тос (самар хушиганы тос хэрэглэхэд тохиромжтой)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
  2. Томхон саванд овъёос, алмонд, наран цэцгийн үр, гүнжидийн үр, бор сахар, синнамон, цагаан гаа, давсаа нэмээд нийцүүлэн хутгана.
  3. Жижигхэн саванд алимны нухашаа зөгийн бал, будааны сироп, тосны хамтаар халааж бэлтгэнэ.
  4. Шингэн орцуудаа хуурай орцон дээрээ нэмж нийцүүлээд 2 тавцан дээр хуваан жигд тараана. Гранолагаа халаасан зуухандаа хийн 45 минут жигнэж шаргалтуулна.
  5. Бэлэн болсон гранолагаа хөргөөд агаар оруудаггүй саванд хийж нэг сар хүртэл хадгална.
Эх сурвалж

Buttermilk


Buttermilk нь тослог ихтэй эсвэл маслотой сүү биш бөгөөд гэрийн нөхцөлд хялбархан бэлтгэх боломжтой.

Орц:

* 1 стакан сүү
* 1 амны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ бүлээсгээд нимбэгний шүүсээ нэмж нийцүүлнэ. Buttermilk маань бэлэн боллоо.

Blueberry pancake


Орц: 14 ш

* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1/2 амттаны халбага давс
* 3 амны халбага сахар
* 2 ш өндөг
* 3 стакан buttermilk
* 4 амны халбага масло
* 1 стакан blueberry

Buttermilk-г 3 стакан сүүг халаагаад 3 амны халбага нимбэгний шүүс нэмэн бэлтгэж болно.

Бэлтгэх нь:
  1. Өндөг, сахар, давс, хайлуулсан масло, buttermilk-ээ холиод нийцүүлнэ.
  2. Дээрээс нь нийцүүлээд шигшсэн гурил, хүнсний сода, хөөлгөгч нунтгаа нэмнэ.
  3. Эцэст нь жимсээ нэмээд нийцүүлэн хутгана.
  4. Халаасан хайруулын тавганд нэг шөлний халбагийг нэмээд тараан 2 талыг шаргалттал шарна.

Saturday 21 November 2009

Анарын сироп (Pomegranate Molasses, Nar ekşisi)

Анарын сиропыг Газар Дундын тэнгис орчимын улсууд хүнсэндээ (Mediterranean cuisine) өргөн хэрэглэдэг. Бүх төрлийн долма, сармаа (байцаа, усан үзмийн навч г.м ороомог) заримдаа буурцаг төрлийн зутан шөл мөн салатанд хэрэглэх нь бий.

Орц: (1/2 стакан моласес)

* 2 стакан анарын шүүс (pomegranate juice)
* 1/4 стакан сахар
* багахан нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод зөөлөн гал дээр 40-50 минут буцалган ширгээнэ.
Эх сурвалж

Friday 20 November 2009

Яргай загастай ногоотой шөл


Орц: 4 порц

* 450 гр яргай загасны цул мах
* 40 мл чидун жимсний тос
* 1 ш томхон сонгино
* 1 ш лууван
* 2 ш төмс, дунд зэргийн хэмжээтэй
* 1 жижгэвтэр celery root
* 2 ш хулуу (zucchini)
* 15 ш давжаа сонгино
* 40 гр давжаа бууцай
* 20 гр шинэхэн цагаан гаа
* 2 хумс сармис
* 15 гр ногоон basil
* 2 ш лаврын навч
* 1/2 нимбэгний хальс, үрсэн
* 300 мл загас эсвэл тахианы тунгалаг шөл

* 2 ш өндөгний шар
* 1/2 ш нимбэгний шүүс
* 1/4 амттаны халбага шаффрон (Safran)
* 4 ш basil-н навч
* 5 гр үрсэн шинэхэн цагаан гаа (ginger)

Бэлтгэх нь:

  1. Яргай загасаа 3-5 см куб хэрчиж бэлтгэнэ. Ногоонуудаа арилгаад сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа шоо дайтай, сelery root төмсөө томхон куб хэрчинэ. Хулуугаа 1-1,5 см өргөнтэй 5 см урттай савхлан хэрчинэ. Цагаан гаа сармисаа жижиглэн хэрчинэ. Лаврын навч basil-ээ давхарлан тавиж байгаад хуйлан ороож гал тогооны утсаар уяна.
  2. Чидун жимсний тосоо хийн халааан савандаа сонгиноо хийгээд зөөлөртөл нь хэсэг хуурна.
  3. Сармис, цагаан гаа, нимбэгний үрсэн хальс, лууваан мөн ороож бэлтгэсэн навчаа нэмээд 7-8 минут дунд зэргийн гал дээр хуурна.
  4. Төмсөө нэмээд 5-6 дахин хуурна. 6 орчим минутын дараа загасны тунгалаг шөлөө нэмээд давсаар амтлана.
  5. Төмс, лууван болоод ирэхтэй зэрэг celery root-ээ нэмнэ.
  6. Өндөгний шар, нимбэгний шүүс, шаффрон (Safran), basil-н навч, үрсэн шинэхэн цагаан гаагаа роботонд хийн хутгаж нийцүүлнэ.
  7. Шөлний ногоонууд болоод ирэхтэй зэрэг хулуугаа нэмнэ. 5 орчим минут таглалгүйгээр буцалгаад загас, бууцайгаа нэмнэ. Шөл бүх орцыг давсан байх хэрэгтэй.
  8. Шөлнөөс багахан аваад нийцүүлж бэлтгэсэн өндөгний бэлдмэлтэй холиод буцаан тогоондоо хийгээд буцлахаас нь өмнө гал дээрээс аваад таваглан сервислэнэ.

Thursday 19 November 2009

Лийк төмсний кастроль


Орц: (6 порц)

* 1,5 кг лийк (leek)
* 700 гр төмс
* 3 ш өндөг
* 300 мл крем (heavy cream)
* 50-80 гр хатаасан талхны үйрмэг
* 100 гр масло
* 10 гр нунтаг улаан перц
* натмег (nutmeg)
* давс
* хар перц
* сармис

Бэлтгэх нь:

  1. Лийкнүүдээ хутганы ар (3-5мм) зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Маслоо хайлуулаад хэрчсэн лийкүүдээ нэмнэ. Лийкүүд маслоор бүрхэгдээд ирэхээр давсаа нэмээд таглана. Галаа багасгаад 30-35 минут болгоно.
  3. Төмсөө арилгаад үрүүлийн зузаан талаар үрнэ.
  4. Лийкэн дээрээ үрсэн төмсөө нэмнэ. Амтлагчуудаа, кремээ, өндгөө нэмээд нийцүүлнэ.
  5. Хатаасан талхны үймэгнээсээ багаханг нэмээд нийцүүлнэ.
  6. Маслодоод сармисаар үрж бэлтгэсэн тавцанд лийк төмсний бэлдмэлээ хийгээд тэгшлээд 180 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол нь 35-40 минут шарна.

Wednesday 18 November 2009

Зул сарын баяр, шинэ жилийн жорууд

Бүхлээр нь шарсан цацагт хяруул
Цацагт хяруулын махтай шажигнуур пай
Эггног
Цасхан жигнэмэг
Үule log бялуу
cornflake wreath
vanilla-kipfel
spitzbuben
hot cranberry cider
Mocha Eggnog
Натмегтэй жигнэмэг
Alfajores (Карамелин хавчуургатай жигнэмэг)
Майонез
Бялууны крем
Кекс
Fondant, Marzipan, Gum paste (бялуу чимэглэх урлаг)
хөөсөн чихрээр фондант хийх
Лимон, rasberry-тэй бялуу
Шоколадтай гүзээлзгэнэтэй бялуу
Devil's Food cake (шоколадтай бялуу)
Black forrest cake (шоколадтай черритэй бялуу)
Зууханд шарсан бүхэл мах
Хатаасан цангис жимс, чангаанзаар шанзалж шарсан гахайн мах
Давсаар бүрж шарсан хавирга
Хавирган титэм
Бууз
Махан ороомог
Амталж бүтнээр нь шарсан тахиа
Peppermint Bark
Gingerbread house
Зул сарын үдшийн меню (Бүхлээр нь шарсан хавирга, зууханд шарсан төмс, Ёркшайр пүддин)
Шоколадан бүрхүүлтэй гурван давхар бровние
Speculaas жигнэмэг
Титэм
Шампанскны коктэйл
Цасан бөмбөлөг коктэйл
Амталж халаасан улаан дарс
Халуун шоколад 1
халуун шоколад 2
халуун цагаан шоколад
Залхуу халуун шоколад

Tuesday 17 November 2009

Артичоктой хурганы махтай агшаасан будаа


Орц: (4 порц)

* 400 гр цул мах, шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1ш том сонгино
* 3 стакан будаа
* 3 ш артичок
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Савны ёроолд махаа дараа нь тал сонгииноо тараан өрнө.
  3. Давс хар перцээр амтлана. 3 хуруу илүү ус нэмээд таглан 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. 30 минутын эцэст хутгалгүйгээр үлдсэн сонгиноо нэмээд махаа болгоно.
  4. Артичокоо хүссэн хэмжээндээ хэрчиж бэлтгэнэ. Махаа болохоос 20 минутын өмнө нэмээд давс перцээр амтлана.
  5. Будаагаа угаагаад махан дээрээ нэмнэ. Будаа агшихад хангалттай байхаар тооцон махны шүүсэн дээр буцалсан ус нэмэн шингэлээд, модон халбаганыхаа ишээр будааг цоолон уур гарах 3 нүх нээнэ. Будаанд таарсан давс нэмээд тогоогоо таглаад зөөлөн гал дээр 20 орчим минут агшаана. Ус ширгээд будаа агшихын цагт галаа унтраагаад 15-25 минут таглаатай чигээр нь амраана. Бэлэн болсон будаагаа том сервисний таваг дээр хутгалгүйгээр хөмрөөд жижиглэн хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Monday 16 November 2009

Мексик маягаар бэлтгэсэн эрдэнэ шиш (Mexican Corn on the Cob)


Орц:

* 1 ш бүхэл эрдэнэшиш
* 1 амны халбага масло
* 1 амны халбага майонез
* 2 амны халбага cotija бяслаг (feta эсвэл parmigiano reggiano-р оруулж болно)
* нунтаг улаан перц (cayenne)
* 1 зүсэм ногоон нимбэг (lime wedge)

Бэлтгэх нь:
  1. 170 градуст халаасан зууханд эрдэнэшишээ хийн 25 минут болгоно.
  2. Хөрөөд ирэхээр нь эрдэнэшишээ арилгана.
  3. Маслоо дараа нь майонезаа эрднэшишиндээ түрхээд бяслагаа цацаж амтлаад улаан перцээр чимэглээд ногоон нимбэгтэй сервислэнэ.

Sunday 15 November 2009

Сэт дозa


Орц:

* 2 стакан будаа
* 2 ш гүйцэд болсон гадил жимс
* синнамон
* тос

Бэлтгэх нь:
  1. Будаагаа 7-8 цаг усанд дэвтээнэ.
  2. Дэвтээсэн будаагаа шүүгээд блендэрдэж будааны гурил бэлтгэнэ.
  3. Гадилаа арилгаад блендэртээ нэмээд нийцүүлнэ.
  4. Ингэж бэлтгэсэн зуурмагаа таглаад дулаан газар тавиж хонуулна.
  5. Маргааш нь хайруулын тавганд багахан тос хийгээд зуурмагнаасаа халбагадан хийж 2 талыг нь шаргалттал шарна.

Thursday 12 November 2009

Самоса


http://janinegillot.com/samosa.gif
Классик (төмстэй)
Орц:
Гуриланд:

* 1 стакан гурил (Maida)
* ус
* 2 амны халбага тос
* чимх давс
* 1/4 амттаны халбага Ajwain (хүсвэл)

Шанзанд:

* 3-4 ш төмс, буцалгаад, арилгаад нухаж бэлтгэсэн
* 1/2 стакан вандуй, чанасан
* 1-2 ш ногоон чили, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага нухсан цагаан гаа (жинжэр)
* 1 амны халбага яншуй, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага гарам масала (Garam masala)
* давс
* багахан нунтаг улаан чинжүү (Red chili powder)
* 1/2 амттаны халбага хатаасан мангоны нунтаг (Dry Mango powder( Amchur)), хүсвэл
* хэдэн ширхэг Энэтхэг самар (cashew), хүсвэл
* хэдэн ш үзэм, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа бүх орцыг холиод ус нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа ойролцоогоор 15 минут амраана.
  2. Саванд төмс, давс, мангоны нунтаг, гарам масала, нунтаг чинжүүгээ нэмээд нийцүүлэн хутгана. Жижиглэн хэрчсэн чили, цагаан гаа, вандуй, самар үзэм, жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмээд нийцүүлнэ.
  3. Гурилаа жижиглэн хуваагаад 10-12 см диаметртэй илдэж бэлтгэнэ. Дугуйлсан гурилаа голоор нь 2 хуваан тал дугуй үүсгээд тус бүрийг цаасан малгай хийж буй мэт эргүүлэн конус үүргэнэ. Дотор нь бэлтгэсэн шанзнаасаа халбагадан дүүргээд онгорхой амыг багахан усаар норгон наана.
  4. Чимхэж бэлтгэсэн самосануудаа ахиухан тосонд шаргалттал нь шараад, шүүж гарган, таваглаад, халуунаар нь сервислэнэ.

Эх сурвалж
Тахиатай самосаны шанз

Орц:

* 500мг машиндсан тахиан мах
* 1 ш сонгино
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага карри
* ½ амттаны халбага чилины нунтаг (chilli powder)
* 1 амттаны халбага нунтаг tumeric
* ½ амттаны халбага нунтаг cumin үр
* 1 ш чили чинжүү, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн минт эсвэл яншуй
* ½ амттаны халбага үрсэн цагаан гаа (ginger)
* давс
* перц
* тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгино, сармис, амтлагч нунтгуудаа нэмээд сонгиноо зөөлөртөл хэсэг хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Болсон махаа гал дээрээс аваад лимоны шүүс, минтээ нэмээд шанз маань бэлэн боллоо.

Tuesday 10 November 2009

Буудайны салат



Орц: 4 порц

* 210 гр (1 стакан) буудай
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хаш
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу
* 2 ш улаан чинжүү
* 1 ш жижиг улаан сонгино
* 1 хумс сармис
* 1/4 багц яншуй
* 1/4 багц гаа (минт)
* 1/2 лимоны шүүс
* чидун жимсний тос
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Буудайгаа угаагаад нэг саванд хийн багахан давахаар ус нэмнэ. Дунд зэргийн гал дээр 30-35 минут буцалгаж болгоно. Болохоор нь шүүгээд салатны саванд хийнэ.
  2. Хашаа угаагаад 5мм. зузаантай цагирган хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлтгэсэн хашаа давстай усанд хийгээд цаг орчим амраана. Амрааж бэлтгэсэн хашаа базаж илүүдэл усыг гаргаад ар өвөргүй чидун жимсний тос түрхээд халаасан хайруулын тавганд хийн болтол нь шарна.
  3. Хулуунуудаа мөн адил зузаантай хэрчээд, тослоод мөн халаасан хайруулын тавганд шарна.
  4. Чинжүүнүүдээ голоор нь 2 хуваагаад үрийг гэрийн хамтаар гаргаад мөнө багахан тос түрхээд шарна.
  5. Шарсан бүх ногоонуудаа, сонгино, сармис, яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  6. Чанаж бэлтгэсэн буудайтайгаа холиод дээрээс нь лимоноо шахна. Бага зэрэг чидун жимсний тос нэмээд давс перцээр амтлаад сервислэнэ.
Зураг, жор

Monday 9 November 2009

Хуурсан хулууны үр


Орц:

* нэг хулууны үр эргэн тойрон дахь зөөлөн эдийг аваад угаасан
* 1 амны халбага ургамалын тос
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага chipotle chili powder (хүссэн амтлагчаараа орлуулж болно)

Бэлтгэх нь:
  1. Хулууны үрээ тос, давс, нунтаг чинжүүтэйгээ холиж хутгана.
  2. Тавцаг дээрдэвссэн тостой цаасан дээр нэг эгнээ тараана.
  3. 200 градуст халаасан зууханд хийм шаргалттал нь10-20 минут шарна.

Зүүлт

* Ингэж хуурсан үрийг наран цэцгийн самар шиг цөмж иднэ. Бүтнээр нь (цөмөлгүйгээр) зажилан идэх нь бий.

Эх сурвалж

Saturday 7 November 2009

Эрдэнэшиш мөөгтэй киш


Oрц: 8-10 порц

* 1 ш кишны (Quiche) суурь
* 500 гр мөөг
* 1 ш том сонгино
* 15 гр tarragon
* 1 ш ногоон сонгино
* 1 ш чанасан эрдэнэшиш (ойролцоогоор 1 стакан)
* давс
* хар перц
* чидун жимсний тос
* ½ стакан сүү
* ½ стакан крем
* 3 ш ндөг

Бэлтгэх нь:
  1. 1. Зуухаа тавцангийн хамтаар 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Хэвэндээ байрлуулсан суурин дотроо тостой цаас тавиад хөөлгөхгүйн тулд аяганд нь элдэв буурцаг дүүргээд 15 минут болгоно. 15 минутын дараа хүндрүүлэхээр тавьсан буурцгийг цаасны хамтаар аваад сууриа шаргалттал нь 15 минут шарна.
  3. Суурь хөрөх явцад нимгэлэн хэрчсэн сонгиноо багахан чидун жимсний тосонд хийн хуурна. Болж зөөлөрсөн сонгино дээрээ угаагаад хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна.
  4. Эцэст нь болсон эрдэнэшишээ нэмээд давс, перц, tarragon-оор амтлана. Амталж бэлтгэсэн мөөг, эрдэнэшишийн шанзаа сууриндаа тараан хийнэ.
  5. Сүү, крем, өндгөө сайтар хутгаж нийцүүлнэ. Шанзан дээрээ нэмээд (хэт дүүргэж болохгүй, өндөгний бэлдмэл бага зэрэг хөөх болно.) 180 градуст халаасан зууханд хийн өндгийг болтол 20-25 минут шарна.
  6. Бэлэн болсон киш-ээ хөвөнд нь хөргөөд хэвнээс гаргаж зүсээд халуун бүлээнээр нь сервислэнэ.

Wednesday 4 November 2009

Гахайн мах, чинжүүий фриттата (Ham and Pepper Frittata)


Орц:

* 1 амны халбага чидун жимсний эсвэл канола тос
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн шар чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1 стакан гахайн мах (ham)
* 2 амттаны халбага хатаасан яншуй (петрушка)
* 1/4 амттаны халбага хар перц
* 2 стакан тосгүй өндөг орлуулагч (fat-free egg substitute)
* 1 стакан үрсэн, тослог багатай цагаан чеддар эсвэл свисс бяслаг(reduced-fat, white Cheddar or Swiss cheese)

Бэлтгэх нь:
  1. Том, зууханд хийж болохуйц хайруулын тавганд (ovenproof skillet) багахан тос хийж халаана. Савхлан хэрчсэн чинжүү, гахайн махаа нэмээд яншуй, хар перцээр амтлаад хэдэн чинжүүг зөөлөрч, гахайн махыг борлотол хэдэн минут хуурна. Гахайн мах чинжүүний бэлдмэлээ хайруулын тавгийн ёроолджигд тараан тавина.
  2. Өндөг орлуулагчаа нэмээд галаа багасгана. Таглаад 5-6 минут хутгалгүйгээр болгоно.
  3. Таглааг аваад хайруулынхаа тавагны ишийг мөнгөн цаасаар ороогооод broiler-оо халааж бэлтгэсэн зуухандаа хийн өндгийг болтол дахин хэдэн минут шарна. Болсон өндгөө гаргаж ирээд бяслагаа тараан цааад буцааж зуухандаа хийн бяслагийг хайлтал байлгаад гаргаж ирэн 4 хуваагаад таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Monday 2 November 2009

Маслоор шанзалсан редиск



Орц:

* редиск (radish)
* масло
* далайн давс эсвэл жижиглэн хэрчсэн ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Редискнүүдээ угаагаад иш үндэс хоёрыг нь тайрч бэлтгэнэ.
  2. Нэг талаас нь дотрох зөөлөн эдээс багаханг ухаж гаргаад зөөлрүүлж бэлтгэсэн маслоноосоо жижиг халбагаар халбагадан шанзлана. Эцэст нь багахан давс эсвэл ногоон сонгиноор чимээд сервислэнэ.

Нутелла


Орц: 1 1/2 стакан

* 2 стакан самар (raw hazelnuts)
* 1/2 стакан сайн чанарын хуурай нунтаг (unsweetened cocoa powder)
* 1 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
* 3 амны халбага самарын тос (hazelnut oil)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст бэлтгэнэ. Самарнуудаа тавцан дээр тарааж тавиад 10 орчим минут хуурч гаргаад чийгтэй алчууран дээр гарган үрж хальслана.
  2. Роботонд хальслаж бэлтгэсэн самарнуудаа нэмээд 5 орчим минут ажиллуулан нухаш бэлтгэнэ.
  3. Какао, сахар, ваниллин, давс, тосоо нэмээд нэг минут орчим ажиллуулж нийцүүлнэ. Түрхлэг хэт хуурай байвал багахан самрын тос нэмнэ.
Эх сурвалж

Saturday 31 October 2009

Жажик (tzatziki)


Орц: 10-12 порц

* 2 кг тараг
* 100 мл чидун жимсний тос
* 800 гр өргөст хэмх
* 1/2 багц минт (гаа)
* 2-3 хумс сармис
* давс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд давс, сармис, чидун жимсний тосоо нийцүүлэн хутгана.
  2. Өргөст хэмхээ угаагаад уртаашнь таллаад нимгэлэн хэрчиж бэлтгэнэ. (хүсвэл арилгаад хэрэглэж болно)
  3. Өргөст хэмх тарагны хамтаар нэмээд нийцүүлэн хутгана. Эцэст нь сайтар угаагаад, хатааж бэлтгэсэн гаанынавчнуудаа нэмээд таглан хөргөгчинд 30-60 минут амраана.
  4. Таваглаад гааны навч, чидун жимснийтосоор чимэглээд сервислэнэ.

Friday 30 October 2009

Апарагус, вандуйтай гоймон


Орц:

* 250 гр penne гоймон
* 2 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 450 гр апарагус (asparagus),2-2.5см урттай болгон хэрчиж бэлтгэсэн
* 2 стакан тахианы тунгалаг шөл
* 2 стакан вандуй (shelled English peas)
* 1/4 стакан крем
* 2 амны халбага масло
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн sage
* 1/2 стакан үрсэн Parmigiano-Reggiano бяслаг, чимэглэхэд нэмэлт
* Давс
* хар перц


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус буцалгаад давс нэмээд гоймонгоо чанана.
  2. Томхон хайруулын тавганд чидун жимсний тосоо хийж халаана. Сармис, аспарагусаа нэмээд зөөлөн гал дээр 3 орчим минут хуурна. Тунгалаг шөлөө нэмээд аспарагусаа болтол 5 орчим минут ширүүн гал дээр буцалгана.
  3. Вандуй, кремээ нэмээд өтгөртөл нь 3 орчим минут буцалгана. Болгоод шүүсэн гоймонгоо нэмээд халаана. Галдээрээс аваад масло, sage, тал стакан бяслагаа нэмж нийцүүлнэ. Давс, перцээр амтлаад таваглаад бяслагаар амтлаад сервислэнэ.
Эх сурвалж

Цагаан дарсанд дарсан тоор (Chilled Peaches in White Wine)



Орц: 8 порц

* 8 ш гүйцэд болсон, томхон тоор, угаагаад арчиж хатаасан
* 4 амны халбага сахар (хүсвэл илүү)
* 1 шил хуурай цагаан дарс (750мл)

Бэлтгэх нь:

  1. Tоороо нимгэлэн хэрчинэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн тоороо сахартайгаа холиод дарсаа нэмнэ. Амсаад хэрэгтэй гэж үзвэл багахан сахар нэмнэ.
  3. Хөргөгчинд хийн хүсвэл хэдэн цаг байлгаад хүсвэл хонуулаад хүйтнээр нь аягалан сервислэнэ.

Wednesday 28 October 2009

Оссобуко (Ossobuco)



Орц:

* 2 кг үхрийн хааны цул мах 3 см зузаантай хэрчиж бэлтгэсэн (veal shank)
* 1 атга цагаан гурил
* 6 амны халбага чидун жимсний тос
* 3 ш улаан лооль жижиглэн хэрчсэн
* 2 ш томхон лууван, арилгаад 2 см зузаантай цагирган хэрчиж бэлтгэсэн
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй celery root арилгаад, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш төмс, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш том сонгино, зузаан цагирагалан хэрчсэн
* 6-8 хумс сармис
* 3-4 ш celery навч
* 1 ш лаврын навч
* 1 стакан үхрийн тунгалаг шөл
* 1 стакан цагаан дарс
* 10-12 ш бөөрөнхий хар перц
* давс
* 1 ш жүржийн хальс
* 1 багц яншуй

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
  2. Үхрийн махаа давс перцээр амтлана. Амталсан махаа хуурай гуриланд булхуулаад багахан тос хийж халаасан хайруулын тавганд хийн борлотол нь шарна.
  3. Шарсан махнуудаа тавган дээр гаргаад хэсэг амраана.
  4. Сонгиноо мах шарсан тавгандаа хийн зөөлөрч, шаргалттал 5-6 хумс сармисны хамтаар хуурна. Луувангаа нэмнэ. Хэсэг хуураад celery-гээ нэмээд таглан 5-6 минут зөөлөн гал дээр болгоно.
  5. Энэ хооронд 8-10см гүнзгий тавцанд шарсан махнуудаа өрөөд celery навч, лаврын навч, хар перцээрээ амтлана.
  6. Махныхаа дээрээс сонгинотой бэлдмэлээ тараан тавиад дээрээс нь төмсөө өрнө.
  7. Улаан лоолио, үхрийн тунгалаг шөл дарсний хамтаар нэмээд давсаар амтлана.
  8. Тавцан тань тагтай бол таглаад байхгүй болмөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 180 минут шарна.
  9. Жүржийн хальсаа үрүүлийн нарийн талаар үрж бэлтгэнэ. Яншуйгаа угаагаад жижиглэн навчнуудыг хэрчинэ. Үлдсэн сармисаа жижиглэн хэрчинэ. Жүржийн хальс, яншуй, сармисаа холино.
  10. Бэлэн болсон махаа таваглаад жүржийн хальс, яншуйны бэлдмэлээр чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Ингэж бэлтгэсэн оссобуког полента эсвэл рисоттотой сервислэхэд тохиромжтой.
* Оссобуког дээрх дарааллаар тогоонд, зөөлөн гал дээр 3 цаг буцалган болгож болно.

Эх сурвалж

Tuesday 27 October 2009

Чидун жимсний тосонд дарсан хатаасан улаан лооль




Oрц:

* 16 ш улаан лооль
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амттаны халбага нунтаг сахар
* 5 мөчир ганга (thyme)
* 4 хумс сармис
* 500 мл чидун жимсний тос
* томхон чимх далайн давс,хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 10-15 градуст халаана. Иртэй хутгаар улаан лоолиудаа таллан хуваагаад (жигд хатаахын тулд жигд хэрчих хэрэгтэй, хэмжээг нь харж байгаад 4 хуваасан ч болно.) тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр нэг эгнээ өрж байрлуулна.
  2. Нэг эгнээ өрсөн улаан лоолин дээрээ чидун жимсний тосноосоо жигд тараан асгаж өгнө. Дараа нь давс, хар перц,сахар дарааллаар амтлагчуудаа тараан цацаад халаасан зуухандаа хийн ихэнх чийгийг ууршитал ойролцоогоор 7 цаг байлгана.
  3. Бэлэн болсон улаан лоолио гаргаад, хөргөнө.
  4. Ариутгасан шилэнд багахан давс, перц, сармис, гангаа хийгээд хөргөсөн хатаасан улаан лоолио байрлуулна. Эцэст нь чидун жимсний тосоо нэмж таглаад хөргөгчинд хийнэ. Хөргөгчинд тосонд булхсан байдалтай 6 орчим сар хадгалж болно.
Эх сурвалж

Monday 26 October 2009

Алим, зөгийн балтай скон (Аpple and Honey Scones)



Орц:

* 2 стакан гурил
* 1/4 амттаны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага сода
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 2/3 стакан wheat germ
* 1/3 стакан маргарин
* 1 1/4 стакан сайтар жижиглэн хэрчсэн алим
* 1/2 стакан 0.5% тослогтой сүү (skim milk)
* 1/4 стакан зөгийн бал
* давс (хүсвэл)

Дээр нь:

* 1 амны халбага хуурсан wheat germ
* 1/4 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Томхон тавцанг багахан тосоор тослож бэлтгэнэ.
  2. Гурил, wheat germ, хөөлгөгч нунтаг, амтлагчууд, сода, давсаа холино. Маргаринаа жижиглэн хэрчээд нэмнэ. Нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд сүү, зөгийн бал, жижиглэн хэрчсэн алимаа холино. Хуурай шингэн орцоо холиод нийцүүлэн хутгана.
  4. Бэлэн болсон зуурмагаа багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад нийцтэлнь 5-6 удаа нухна.
  5. Ивлэж илдэхэд бэлэн болсон гурилаа 20 орчим см дугуй болгож илдээд жижиг саванд хийж нийцүүлэсэн сахар, синнамон, wheat germ-оо тараан цацна. Илдүүрээ 10 гурвалжин болгож хуваагаад тослож бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 1 см зайтай өрж байрлуулаад халааж бэлтгэсэн зууханд хийн шаргалттал нь 16-18 минут шарна.
Эх сурвалж

Friday 23 October 2009

Ахи туна тартарэ


Oрц:

* 340 гр сайн чанарын туна (sashimi grade tuna steak), шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1/2 стакан шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн өргөст хэмх
* 1 ш авакадо, арилгаад, үрийг нь аваад шooн хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 1/2 амттаны халбага нунтаг улаан перц (red pepper flakes)
* 1 амны халбага хуурсан sesame үр
* 1 1/2 амттаны халбага лимоны шүүс
* 2 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame тос)
* 1/2 стакан цуу

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд туна, огурцы, авакадо, ногоон сонгино, улаан чинжүү, sesame үрээ холиод өөр нэгэн саванд хольсон лимоны шүүс, sesame тос, цуугаа нэмж зөөлөн хутган нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн ахи тунагаа илүү том мөсөөр дүүргэсэн аяганд суулгаад хөргөгчинд хийн 15 орчим минут амраана.
  2. Амраасан ахи тунагаа сервислэх тавган дээрээ хэвлээд талх эсвэл кракертай сервислэнэ.
Зүүлт

* Sauvignon Blanc дарс, Ginger Champagne коктэйл, Cherry Limeade Iзэргээс нэгийг нь сонгон уувал тохиромжтой.

Эх сурвалж

Улаан лоолийн соус


Орц: (ойролцоогоор 8 стакан улаан лоолийн сүүмс)

* 3.5 кг улаан лооль
* 10 хумс сармис
* 1 стакан чидун жимсний тос
* 2 амны халбага далайн давс
* 1/4 стакан усам үзэмний цуу

Бэлтгэх нь:
  1. Улaан лоолиудынхаа доор иртэй хутгаар гүехэн хэрээс зураад буцалж буй халуун усанд хийн савны таглааг таглаад 5-6 минут буцалгана.
  2. 5 орчимминут буцалгасан улаан лоолио гарган хүйтэн усанд сойгоод халислаж бэлтгэнэ. Халислаж бэлтгэсэн улаан лоолиудыхаа ишны хэсгийг аваад роботонд хийн нухаш болгоно.
  3. Жижиглэн хэрчсэн сармисаа чидун жимсний тосондоо хийн хуураад (сармисаа их хуурах тусам соуснаас илүү хурц сармис амтагдах тул вкусандаа тааруулан тохируулах хэрэгтэй) нухаш болгосон улаан лооль, цуу, давсаа нэмж дунд зэргийн гал дээр багахан хэлтгийлсэн таглаатай 2 цаг орчим буцалгана.
  4. Бэлэн болсон улаан лоолийн соусаа хөргөөд ойрын үер хэрэглэх бол ариутгасан шилэн саванд хийн хөргөгчинд 7 хүртэл хоног хадгална.
  5. Удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл мөн ариутгасан шилэнд хийн өрөөний темпратурт, харанхуй газар эсвэл хэрэглэх хэмжээгээрээ порцлон агаар оруулдаггүй уутанд хийн (зип баг) хөлдөөгчинд хадгалж болно.

Лаазалсан туна загасны котлет


Орц:

* 2 ш 80 гр-р лаазалсан туна загас, шүүсэн
* 1/2 стакан талхны үйрмэг
* 2 ш өндөг
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан жижиглэн хэрсэн celery (дургүй эсвэл байхгүй бол хэрэглэхгүй байж болно)
* тал лимоны шүүс
* яншуй, жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага чидун жимсний тос
* хар перц
* давс

Бэлтгэх нь:
  1. Гүнзгий саванд туна, талхны үйрмэг, өндгөө хийн хутгана. Бусад орцоо нэмж нийцүүлнэ.
  2. Чидун жимсний тосоо хайруулын тавганд хийн халаана. Бэлтгэсэн шанзаа 4-8 хуваан бөөрөнхийлж котлет хийн халаасан хайруулын тавгандаа хийн 2 талыг нь шаргалттал шарна. Ингэж бэлтгэсэн котлетийг шарсан төмс эсвэл ногоон салаттай сервислэнэ.

Wednesday 21 October 2009

40 хумс сармистай тахиа


Орц:

* 1 ш (1.5-2 кг) тахиа, мөчилж бэлтгэсэн
* 2 амны халбага чидун жимсний тос
* Давс
* хар перц
* 40 ш том, арилгаагүй сармисны хумс
* 1 3/4 стакан хуурай цагаан дарс
* 4 мөчир шинэхэн ганга эсвэл 1/4 амттаны халбага хатаасан ганга (thyme)

* 2 амны халбага Cognac
* шинэхэн яншуй, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Тахианыхаа хэсгүүдийн арисыг салгаж хаяна.
  2. Томхон саванд тосоо хийж халаагаад тахиануудаа нэг эгнээ өрж давс перцээр амтлаад тал бүрийг нь шаргалттал ойролцоогоор 5 нийт 10 минут хуурна.
  3. Тахиагаа савнаас нь гаргаад сармисаа зөрүүлэн нэмээд 3-5 минут хуурна. Сармисаа нэг эгнээ өрөөд тахиагаа нэмнэ. Дарс гангаа нэмээд
  4. Тахиагаа тагласан савтай нь халаасан зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 45 минут шарна.
  5. Болсон тахиагаа зуухнаас гаргаад Cognac-аа жижиг иштэй саванд хийн шүдэнз зуран галлана. Галласан Cognac-аа тахиан дээгүүрээ тараан асгаад галыг унтартал сэгсрэн холиж байгаад унтрангуур жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмээд таваглаад сервислэнэ.
эх сурвалж

Tuesday 20 October 2009

Песто соус (Basil pesto)


Орц: (5 стакан песто соус)

* 400 гр Basil-н навч
* 300 гр пармежан бяслаг, үрсэн (Parmesan)
* 75 гр боргоцойны цөмсөн самар (pine nuts)
* 150 гр хушига
* 2.5 стакан чидун жимсний тос
* 1 амттаны халбага давс
* 10 хумс сармис

Бэлтгэх нь:
  1. Хушига болон боргоцойны самраа тосгүй хайруулын тавганд хийн зөөлөн гал дээр борлотол нь ойролцоогоор 10-15 минут хуурна.
  2. Сармисаа жижиглэн хэрчээд дээр нь нэг амттаны халбага давсаа нэмээд халбаганы ард талаар бяцлан нухаш болгоно.
  3. Сармис, Basil-н угааж хатаасан навчаа гал тогооны роботонд хийн (блендер) нухаш болгоно.
  4. Чидун жимсний тосоо нэмээд нийцүүлнэ.
  5. Дараа нь пармежан, хушига, самар дарааллаар нэмээд бүгдийг нийцтэл роботоо дахин хэсэг ажиллуулна.
  6. Соусыг 3 хоногоос хэтрэлгүй хэрэглэж дуусгаж бол шилэн саванд хийн хөргөгчинд хадгална. Өвлийн идшинд хэрэглэх бол хүссэн хэмжээгээрээ хуваагаад зип баг (zip bag)-т хийн хөлдөөгчинд хадгална.

Sunday 18 October 2009

Зууханд шарсан пармежантай тахиа(Baked Chicken Parmesan)



Орц:

* Цацдаг тос эсвэл багахан ургамалын тос (Vegetable oil spray)
* 4 зүсэм хар талх (whole-wheat bread)
* 1/4 стакан нэмэх нь 2 амны халбага үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 1 1/2 амны халбага сайтар жижиглэн хэрчсэн яншуй
* 1 1/2 амттаны халбага нунтаг улаан чинжүү (paprika)
* 3/4 амттаны халбага сармисны нунтаг
* 1/2 амттаны халбага хатаагаад нунтагласан ганга
* 1/2 стакан тосгүй buttermilk (nonfat эсвэл low-fat buttermilk)
* 6 ш ясгүй, арьсгүй тахианы цээжний цул мах

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халааж бэлтгэнэ. Дөрвөлжин, тахианы махаа нэг эгнээ өрөхөд багтахуйц, хэвийг багахан тосоор тослож бэлтгэнэ.
  2. Талхаа сайтар үйрүүлнэ. Хүсвэл элдэв робот хэрэглэж болно. Үйрүүлсэн талхан дээрээ бяслаг, яншуй, чинжүү, сармисны нунтаг, гангаа нэмээд нийцүүлнэ.
  3. Гүехэн саванд (тавганд) buttermilk-ээ хийнэ.
  4. Тахианы махаа угаагаад арчиж хатаагаад buttermilk-ндээ дүрнэ. Илүүдэл шингэнээс сэгсэрч салгаад талхны үйрмэгтэй бэлдмэлдээ дүрнэ. Сарзгар төмөр дээр талханд өнхрүүлсэн тахиагаа байрлуулаад цацдаг тосоор шүршэж өгнө.
  5. Талханд өнхрүүлээд тос шүршиж бэлтгэсэн тахиануудаа тослож бэлтгэсэн хэв рүү шилжүүлээд нэг талаарнь15 минутшараад, эргүүлэн нөгөө талаарнь 10 минут шараад таваглан ногоон салат эсвэл чанасан гоймонтой сервислэнэ.
эх сурвалж

Wednesday 14 October 2009

Вишнятай кекс


Орц:

Дээд талын шажигнуур хэсэгт:

* 1+1/4 стакан гурил
* 1/2 стакан + 2 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 90 гр масло

Кексэнд:

* 400 гр вишня (sour cherry)
* 1 стакан гурил
* 1 амны халбага давс
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 115 гр масло, өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. 23Х23 см хэвэнд 2 давхар тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Тостой цаасаа багахан маслоор маслодоод хуурай гурил жигд цацаж бэлтгэнэ.
  2. Шажигнууд хэсгийг бэлтгэхийн тулд орцны маслоо жижиглэн хэрчээд хөлдөөгчинд хийнэ. Роботонд гурил, сахар, давсаа холиод жижиглэн хэрчиж хөлдөөгчинд хөргөсөн маслоо нэмээд вандуйн ширхэг дайтай болтол роботоо богино богино хугацагаар (pulse) ажиллуулна. Робот байхгүй бол сэрээгээр (маслыг хайлуулахгүйн тулд) нийцүүлж болно. Ингэж бэлтгэсэн зуурмагаа хэрэглтэлээ хөргөгчинд хийж хадгална.
  3. Вишняныхаа үрийг авч цэвэрлэнэ. Нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  4. Холигчны саванд маслоо нунтаг сахарын хамтаар хийж хөөсөрч цагаан болтол нь Ойролцоогоор холино. Өндгөө нэг нэгээр нь нэмэн нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. эцэст ньваниллины охио нэмнэ.
  5. Нойтон орцон дэрээ гурилаа бага багаар нэмэх нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  6. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн жигд тараагаад дээр нь вишнягаа нэг эгнээ жигд тараан өрнө. Эцэст нь шажигнуур гурилаа жигд тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн дээд талыг шаргалтаж болтол 40-45минут шарна.
  7. Кексээ хөргөөд 16 хуваан кремний хамтаар сервислэнэ.