Tuesday 17 December 2013

Cinnamon-Scented Devil's Food Cupcakes



Орц:

* 30
ш капкэкний хэв
* цацдаг ургамалын тос

* 2 2/3
стакан гурил
* 1 1/2
стакан нунтаг какао (unsweetened cocoa powder)
* 1
амны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1 1/2
амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 1/2
амттаны халбага давс
* 1
амттаны халбага хүнсний сода
* 3 1/2
стакан сахар
* 1 1/4
стакан кофе, хөргөсөн
* 1 1/4
стакан buttermilk
* 3/4
стакан ургамалын тос
* 2
ш том өндөг
* 2
ш том өндөгний шар
* 1
амны халбага ваниллины охь
* 1 1/4
стакан шоколад (mini semisweet chocolate chips)
* Алмонд фростин (жор нь доор)

Бэлтгэх нь:


  1. Зуухаа 160 градуст халаана. Цаасан хэвүүдээ цацдаг тосоортослож бэлтгээд 2 тавцан дээр тараан өрнө.
  2. Гурил, какао, синнамон, хөөлгөгч нунтаг, давс, хүнсний содагаа нэг сав руу шигшиж бэлтгэнэ.
  3. Сахар, кофе, buttermilk, тос. өндөг, өндөгний шар, ваниллины охио өөр нэгэн саванд холино. Цахилгаан холигч ашиглан нийцүүлнэ. Хууриа орцоо нэмж нийцүүлнэ. Шоколадаа нэмж нийцүүлнэ.
  4. Цаасан хэв бүр рүү 1/4 стакан зуурмаг хийгээд нэг тавцанг нэг удаад халаасан зуухандаа хийн капкэкийг болж шаргалттал 24 минут шарна. Хөргөнө.
  5. Бэлтгэсэн алмонд фростингоороо чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Ванилла, Алмондны фростин (7 1/2 стакан)


Орц:

* 3 стакан масло
* 10 1/2 стакан нунтаг сахар
* 3 амны халбага крем (whipping cream)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
Ваниллины фростинд:
* 1 амттаны халбага ваниллины охь
Алмондны фростин:
* 1 амттаны халбага алмондны охь
* 6 дусал шар хүнсний будаг (yellow food coloring)
Бэлтгэх нь:
  1. Маслооо томхон саванд хийгээд цахилгаан холигчоор хутгана. Эцэст нь сахар, ваниллины охь, кремээ нэмж нийцүүлнэ.
Ваниллины фростин:
2. Бэлтгэсэн фростиныхоо талд нь 1 амттаны халбага ваниллины охио нэмж нийцүүлэнэ.
Алмондны фростин:
3. Үлдсэн талд нь алмондны охио нэмж нийцүүлнэ. Хүнсний будгаа нэг нэгээр дусаан хүссэн өнгөө олтол хутгаж нийцүүлнэ.



Monday 9 December 2013

Pastissada de Caval


Орц:

* 1 кг адууны мах
* 2 ш цоохор майлз (sticks celery)
* 2-3 ш лууван
* 1 ш том сонгино
* 4 ш хадаасан цэцэг (cloves)
* Coriander seeds
* 1 ш лаврын навч
* 1 clove garlic
* 50 гр өөхөн тос
* оливийн тос
* 1 шил улаан хуурай дарц (bottle full bodied, dry red wine)
* давс. перц
* 1 амны халбага масло, багахан гурилтай зуурсан
* гурил
* 2-3 амны халбага паприка

Бэлтгэх нь
    1. Адууны махаа жижиглэн хэрчээд өөхөн тос луувангийн хамтаар нэг саванд хийнэ. Бусад ногоонуудаа жижиглэн хэрчээд паприканаас бусад амтлагч ногоонуудаа адууны махан дээрээ нэмнэ. Дарсаа нэмээд таглан хөргөгчинд хийж 3 хоног махаа амтлана.
    2. Махаа хааяа хааяа эргүүлнэ.
    3. Махаа шүүж гаргаад (ногоо амталсан соусаа хадгална) арчиж хатаана. Махаа гурилд өнхрүүлээд халаасан тосонд хийн борлуулна. Ногоонуудаа шүүн борлуулсан махан дээрээ нэмнэ.
    4. Дарсаа нэмээд галаа багасган 3 цаг орчим зөөлөн гал дээр чанана. Махаа зөөлрөөд болохоор шүүж гаргаад шүүсийг блендэрдэж соус бэлтгэнэ.
    5. Блендэрдсэн соусан дээрээ масло гурилны бэлдмэлээ нэмэн буцалгаад өтгөрүүлнэ. Соусаа паприкагаар тохируулан амтлана.
    6. Болгосон махаа чанаж бэлтгэсэн полента дээр тавиад соусаа асган сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 8 December 2013

Фета бяслагтай адууны махан бургер

Орц

* 1 ш улаан лооль
* 2 навч салат навч
* давс. перц
* 3 амны халбага угаагаад жижиглэн хэрчсэн яншуй
* 1/2 сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан фета бяслаг
* 450 гр машиндсан адууны мах
* 1/4 стакан жажик (tzatziki)
* 2 амны халбага хар чидун жимс, үрийг нь аваад жижиглэн хэрчсэн (хүсвэл)
* 4 бургерийн талх

Бэлтгэх нь
  1. Бяслаг, машиндсан мах, сонгино, яншуйгаа холиод давс перцээр амтлана.
  2. Амталсан махаа дөрвөн тэнцүү хуваагаад дугуйлан хэлбэрт оруулаад ил гал дээр дунд зэргийн гал дээр шарна. Махаа шарах зуураа талхаа бас халаана.
  3. Халаасан талхан дээрээ салат навч, лооль, жажик соус хар чидунаараа амтлаад махаа тавиад сервислэнэ.
Эх сурвалж

Friday 6 December 2013

Pot-au-feu de cheval (адууны чанасан мах)

Орц

* Адууны мах (Flank, topside, collar horsemeat)
* сармис
* сонгино
* холимог ногоо, лийк, оохор майлз, байцаа г.м (leek, celery, cabbage)

Бэлтгэх нь
  1.  Махаа  хүйтэн усанд хийнэ. Зөөлөн гал дээр тавиар буцалтал нь нитгэлэг, тосыг нь хамж аван хаяна.
  2. Сонгино сармисаа ногоонуудыхаа хамтаар нэмнэ. Мах ногоогоо зөөлөн гал дээр 8 хүртэл цаг буцалгана.
Эх сурвалж


Tuesday 3 December 2013

Braciola alla Barese

Өнөөдрөөс эхлэн 7 хонг адууны махан жорууд оруулана. 
Монголчуудаас гадна Итали, Францчууд адууны махыг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна. Адууны мах үхрийн махнаас холестрол багатай. төмөр ихтэй, содиум багатай байдаг.
Орц: порц 4

* 8 зүсэм адууны мах
* 100 гр Pecorino Cheese
* 80 гр гахайн өөхөн тос (lard)
* 200 мл улаан дарс
* улаан лоолийн соус (Tomato sauce)
* 1 ш сонгино
* оливийн тос
* сармис
* базилик
* яншуй
* давс, перц

Бэлтгэх нь
  1. Махаа дэлгээд голд нь багахан өөхөн тос, нимгэлэн хэрчсэн бяслаг, яншуй, сармис, давс перцээр амтлаад ороогоод чигчлүүр эсвэл утасаар ороож бэхлэнэ.
  2. Оливийн тосоо халаагаад сонгиноо нэмнэ. Хэсэг хуураад махаа нэмнэ. Махаа тойруулан борлуулаад лоолийн соус виногоо нэмнэ. Давс перцээр соусаа амтлаад махаа болтол таглан зөөлөн гал дээр буцалгана.
  3. Сүүлийн таван минутад базиликаа нэмээд таван минутын дараа таваглаад сервислэнэ.
 Эх сурвалж

Wednesday 6 November 2013

Бровние

Орц:

* 185 гр масло
* 185 гр хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 том өндөг
* 275 гр сахар

Бэлтгэх нь
  1. Масло хар шоколадаа жижиг шилэн саванд хийгээд устай саван дээр суулган шоколад маслоо хайлуулна.
  2. Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ,
  3. Өндөг сахараа 3-8 минут миксердэж өтгөн цагаавтар болгоно. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ бага багаар өндгөн зуурмаган дээрээ нэмээд fold in хийж нийцүүлнэ.
  4. Гурилаа мөн адил fold in техник ашиглан нийцүүлнэ. Ширүүн хутгавал өндөгний хөөс бууж бровние хөөхгүй тул их зөөлөн хутгах хэрэгтэй.
  5. Сүүтэй болон цагаан шоколадаа хэрчиж бэлтгэнэ.
  6. Зуурмагтаа мөн болгоомжтойгоор нэмээд тослож бэлтгэсэн 20 см хэвэнд хийнэ.
  7. Халаасан зуухандаа хийн бровниегоо болтол нь 25 орчим минут жигнээд гарган хэвэнд нь хөргөнө. Бровниегоо хөрөхөөр нь зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 2 November 2013

Цагаан талх

Орц:

* 1 1/8 стакан бүлээн ус
* 2 3/4 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч
* 1 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Усандаа сахар дрожоо хийн 5 минут байлгаж малгайлуулна.
  2. Гурилаа давстайгаа холино.
  3. Гурилаа хөөс үүссэн усаараа зуурна. 15 орчим минут нухаж нийцүүлнэ. Талхны гурил багахан нь авааад татахад сунадаг болсон байна.
  4. Зуураад нийцүүлсэн гурилаа тослоод зуурсан савандаа хийн таглаад халуун дулаан газар байлгаж 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  5. Хөөсөн гурилаа дахин нэг нухаад талхны хэвэнд байрлуулна.
  6. Хөөн 2 дахин том болтол нь хөөлгөнө.
  7. Зуухаа 175 градуст халаана. Хөөсөн талхаа хийгээд болж шаргалттал нь 30-35 минут шарна.
Эх сурвалж 

Friday 1 November 2013

Яргай загасны махан котлет

Орц: 20-24 ш

* 700 гр яргай
* 60 гр ногоон сонгино
* 35 мл чидун жимсний тос
* 2-3 мөчир tarragon
* 1 ш лимоны үрсэн хальс
* 2 ш өндөг
* давс
* хар перц
* хатаасан талхны үйрмэг

Бэлтгэх нь:

1. Загасны махаа иртэй хутгаар жижиглэн хэрчинэ. Шинэхэн сонгино, tarragon-аа жижиглэн хэрчээд лимоний хальс, өндөгний хамтаар нэмнэ. Давс перцээр амтлана.
2. Талхны үйрмэг бага багаар нэмж хэлбэрт оруулж болохуйц болгоно.
3. Энэхүү бэлдмэлээсээ 10-12 см хэмжээтэй 20-25 котлет бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн котлетуудаа жигнээд (хүсвэл тосгүй наалддаггүй хайруулын тавганд шарж болно.) салса вэрдэ эсвэл tarragon-тай төмсний нухаштай сервислэнэ.

tarragon-тай төмсний нухаш

Орц:

* 1 кг төмс
* 300 мл сүү
* 2 мөчир tarragon
* 1ш сонгино
* масло
* давс

Бэлтгэх нь:

1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчинэ. Давстай усанд хийн хааяа хааяа хутгаж зөөлөртөл нь чанана.
2. Өөр нэгэн саванд сүүгээд сонгино, tarragon хамтаар буцалгана. Хөөрсөн сүүгээ салгаад жижиглэн хэрчсэн сонгино, tarragon амтыг илүү хурц болгохын тулд 30 орчим минут амраана. Болсон төмсөө шүүгээд шүүж сонгино, tarragon-с ангижруулсан сүүгээ нэмэн нухна.
3. Нухсан төмсөө давс маслоор амтлана.


Friday 25 October 2013

Газрын самрын нухаштай Kisses жигнэмэг



Орц:

* 1/2 стакан (113 гр) масло, өрөөний темпратурт
* 3/4 стакан (185 гр) газрын самрын нухаш (peanut butter)
* 1/3 стакан (70 гр) бор сахар
* 1/3 стакан цагаан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага сүү
* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1/2 амттаны халбага давс

Гадуур нь:

* 1/3 стакан нунтаг цагаан сахар

чимэглэхэд:

* 48 ш сүүтэй Kisses шоколад, задлаагүй

Бэлтгэх нь:

1. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Зуухааа 190 градуст халааж бэлтгэнэ.
2. Томхон саванд маслоо нэмээд хөөсрүүлнэ. Газрын самрын нухаш, сахараа нэмээд хөөсөрч нийцтэл нь 2-3 минут хутгана. Өндгөө нэмээд нийцүүлэн хутгана.
3. Ваниллины охио нэмээд эцэст нь сүүгээ нэмнэ. Өөр нэгэн саванд гурил, сода, давсаа шигшиж бэлтгэнэ. Маслотой бэлдмэлдээрээ нэмж нийцүүлээд бэлэн болсон зуурмагаа гялгар уутанд ороон нэг цаг амраана.
4. Амарч нийцсэн зуурмагаа 50 тэнцүү хуваагаад тус бүрийг бөөрөнхийлөн алгаараа зөөлөн даран 2.5 см тойрог үүсгэнэ. Жигнэмэг бүрэээ 1/3 стакан нунтаг цагаан сахарт өнхрүүлэн бүрээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө.
5. Жигнэмэгүүдээ шаргалтаж болтол нь 8-10 минут шараад гаргаж ирэн жигнэмэг халуун дээр нь жигнэмэг бүр дээр нэг шоколад шигтгэж өгнө.

Эх сурвалж

Tuesday 22 October 2013

Хүүхдийг хооллох

Эхний хоёр жил хүүхдийн өсөлт хамгийн хурднаар явагддаг. Өсөх хурдац, хоол шингээлт наснаас хамааран өөрчлөгддөг тул хүнсний хэрэгцээ ч гэсэн наснаас хамааран өөрчлөгдөнө. Эхний 6 сар эхийн сүүний үе болно. 6-9 сарууд шилжилтийн сарууд бөгөөд хатуу хүнсэнд дасах үе юм. 9-12 саруудад нярай нар маань томчуудын хоолонд дасаж эхэлнэ. 1-ээс дээш насныхан наснаасаа хамааран томчуудын хоолноос их бага хэмжээтэйгээр идэж болохуйц болдог.

0-12 сартай нярайд хэрэгтэй тэжээлүүд

Хооллолт, эрүүл мэнд хоёр, хоёр биенээсээ салашгүй ойлголтууд бөгөөд эрүүл тархи, эрүүл бие, эрүүл өсөлт бойжилтонд байнгын, зөв хооллолт маш чухал үүрэгтэй. Эрдэс, нүүрс ус, тос, уураг, витамин, ус зэрэг 6 бүлэгт хуваагдана. Эдгээр зургаан бүлэг биенээсээ маш их ялгаатай бөгөөд эхний хоёр жилд тэжээлд гарсан өөрчлөлт хүүхдийн өсөлт бойжилт, тархины үйл ажиллагаа цаашлаад зарим эрхтэний үйл ажиллагаанд согог үүсгэх магадлалтай.

Ус: 1 хүртэл насны хүүхдүүдийн өдөрийн усны хэрэгцээ 600-800мл, 1-5 насныханд 1000-1500мл, 5 -аас дээш насныханд 1500-2000мл байдаг гэж үздэг.

Уураг: Өсөж том болоход гол үүрэг гүйцэтгэдэг уураг сүү, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, мах, буурцаг (soy beans), элдэв буудай (Grain), самар, lentil, вандуйд хамгийн ихээр агуулагддаг.

Нүүрс ус: Энергийн эх үүсвэр нүүрс усыг хүний бие мах бодь үйлдвэрлэдэггүй тул заавал хүнсээр дамжуулан авдаг. Хангалтгүй тохиолдолд хүний бие, биед нөөцлөгдсөн өөх тос болон уурагыг хэрэглэдэг бол хэт ихдсэн тохиолдолд өөх болон хуримтлагдан таргалалт үүсгэдэг. Сүү, элдэв буудай, жимс, ногоо, цардуул нүүрс усны эх үүсвэрүүд байдаг.

Өөх тос: Өөх тосны багадалт турах, өлсөж буй мэт санагдах, арьс хуурайших, арьс зузаарах магадгүй гуужих зэрэг сөрөг үр дагавартай. Хэт ихдэхээр таргалалт үүсдэг. Өөх тосны эх үүсвэр нь мөн сүү сүүн бүтээгдэхүүнүүд, өндөг, загас, мах, бяслаг, эрдэнэшиш, наранцэцгийн г.м ургамалын гаралтай тосууд байдаг. Өөх тос хүний биед энергийн эх үүсвэрээс гадна уураг шиг эд эс бүтээгч үүрэг гүйцэтгэнэ. Зарим төрлийн витаминийг шингээхийн тулд биед өөх тос бас хэрэгтэй байдаг.

Эрдэс: Кальц, магнезиум, фосфор зэрэг зарим минерал шүд болон ясны бүтцэд чухал байдаг бөгөөд төмөр, йод, чинко, зэс, кром, манганез, селениум, молибдин, кобалт, флор, никел зэрэг бусад минералууд хүний биед их хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Бага хэмжээгээр баьвал зохих эдгээр минералууд хүний биед дутагдах аваас элдэв гажигийн эх үүсвэр болдог.

Витамин: Витаминийг хүний бие мах бодь үйлдвэрлэж чаддаггүй тул хүн витаминыхаа хэрэгцээг хүнс тэжээлийн замаар хангадаг. A, B, C, D, E мөн K витаминууд хамгийн чухал витаминд тооцогддог.

A витамин: загас, элэг, өндөг, сүү, масло, жүрж, нимбэг, ногоон навчит ургамалуудад агуулагддаг.
B витамин: элэг, мах, сүү, ширхэгтэй буудайнууд, ногоон өнгөтэй ногоонуудад хамгийн ихээр агуулагддаг.
C витамин: нимбэг, жүрж, greyfurt, улаан лооль, байцаа, төмс, эхийн сүүнд хамгийн ихээр агуулагддаг.
D витамин: загас. өндөгний шар, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.
E витамин: ширхэгтэй буудай, шингэн тос, сүү, буурцаг (soy bean), манжинд хамгийн ихээр агуулагддаг.
K витамин: сүү, ногоон навчит ногоонууд, элгэнд хамгийн ихээр агуулагддаг.

Mother&Baby - Çocuk sağlığı ve Hastalıkları Uzmanı Dr. Hatice Karaböcüoğlu

Thursday 17 October 2013

Баянбүрд хөлдөөсөн тараг (Desert Oasis frozen yogurt)


Орц:
 
* 1/3 стакан үрийг нь аваад жижиглэн хэрчсэн, хатаасан dates
* 2/3 стакан зөгийн бал
* 1/3 стакан ширгээсэн сүү (evaporated milk)
* 1 амны халбага желатин, дэвтээсэн (unflavored gelatin)
* 2 стакан тараг

Бэлтгэх нь:
  1. Зөгийн балаа жижиглэн хэрчсэн хатаасан жимстэйгээ холино.
  2. Сүүгээ жижиг саванд хийсэн багатай устай савны дээр устай савнаас арай томхон саванд хийн суулгаад халаана. Сүүн дээрээ желатин, зөгийн бал жимсний холимогоо нэмээд нийцүүлж хутгана.
  3. Сүүний бэлдмэлээ нийцээд ирэхээр гал дээрээс аваад хөргөөд таргаа нэмнэ. Хөлдөөгчинд 1 цаг амраагаад гаргаж ирэн зайрмагны машинд хийн зааврын дагуу ажиллуулан хөлдөөсөн тараг бэлтгэнэ.

Thursday 10 October 2013

Жүржийн чанамал

Орц:

* 1 кг жүрж
* 1 кг сахар
* тал нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Жүржээ сайтар угаагаад арилгаад хальсийг нимгэлэн хэрчинэ. Нимгэн хэрчих тусмаа сайн тул нарийхан хутган ашиглан нимгэн нимгэн хэрөихийг хичээгээрэй.
  2. Нимгэлэн хэрчсэн хальсаа нэг савад хийгээд ус нэмнэ. Галлаад 20 минут буцалгаад шүүнэ.
  3. Шүүсэн хальсан дээрээ хүйтэн ус нэмээд хонуулна.
  4. Зөөлөн эдээ жижиглэн хэрчээд сахартай үелүүлэн байрлуулаан мөн хонуулна.
  5. Маргааш нь хальсныхаа усыг шүүгээд сахар жүржтэй сав руугаа хийнэ. Гал дээр тавиад буцлангуут галаа багасган 20-30 зөөлөн гал дээр буцалгана.
  6. Жүржийн чанамлаа гал дээрээс авахаасаа өмнөхөн нимбэгний шүүсээ нэмээд 1-2 минут буцалгаад хөргөөд ариутгасан шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.

Monday 7 October 2013

Маскарпоне бяслагны кремтэй луувангийн бялуу

Carrot cake with lime mascarpone icing
Лайм (далдуу модны жимс), маскарпоне бяслагны кремтэй луувангийн бялуу

Орц: 8-10 порц


* 285 гр тасалгааны хэмтэй, давсгүй масло
* 285 гр бор сахар
* 5 ширхэг шар, цагааныг нь ялгасан том өндөг
* 1 ширхэг жүржийн шүүс, үрсэн хальс
* 170 гр шигшсэн өөрөө исгэгчтэй гурил
* Хоолны халбагаар бага зэрэг овоолсон исгэгч буюу хөөлгөгч нунтаг
* 115 гр нунтаг (almond) буйлсны самар
* 115 гр хагалж цэвэрлээд жижиглэсэн хушга
*Атга хушга (чимэглэхэд зориулсан)
* Циннамон (xалбага дүүрэн овоолсон нунтаг)
* Башир цэцэг (чимх нунтаг- cloves)
* Задь (чимх нунтаг- nutmeg)
* Цагаан гаа (хагас халбага)
* 265 гр цэвэрлэж үрсэн лууван
* Нуурын давс

Лайм маскарпоне крем:

* 115 гр маскарпоне бяслаг ( Италийн нэгэн төрлийн зөөлөн шингэн бяслаг бөгөөд үүнийг маш өтгөн тослог зөөхийгөөр орлуулж болно)
* 225 гр тослог ихтэй крем бяслаг (бидний талхан дээр түрхэж иддэг- cheese cream)
* 85 гр нунтаг мөсөн чихэр
* 2 ширхэг лайм-ны шүүс ба түүний үрсэн хальс
(лайм - Lime-хэлбэр, бүтцийн хувьд лемонтой ижил боловч илүү исгэлэн, өвөрмөц амттай, цитрусын төрлийн ногоон өнгөтэй жимс,)
Энэхүү луувангийн бялуу нь маскарпоне кремний өвөрмөц амтнаас шалтгаалж, луувангийн бусад бялуунаас илүү амттай мэт санагддаг.

Бэлтгэх нь
  1. 180С хэм хүртэл халаасан шарах зууханд тос нэвчдэггүй цаас дэвссэн 22см шоо дөрвөлжин эсвэл дугуй хэвээ хийж халаана. 
  2. Масло, нунтаг мөсөн чихэр хоёроо хольж цайрч хөөтөл нь хутгаад зуурмагтаа өндөгний шарыг нэг нэгээр нь цувуулан хийж хутгаад, дараагаар нь бэлдсэн жүржийн шүүс, үрсэн хальс хоёроо нэмнэ. Ингээд шигшсэн гурил, хөөлгөгч нунтгаа бага багаар хийж хутгаад, хамгийн сүүлд нунтаг самар, амтлагч, лууван зэргээ нэмж, дахин сайтар хольж хутгана.
  3. Өөр саванд өндөгний цагааныг чимх давстай хөөсөртөл нь хутгаад дээр бэлдсэн бялууны зуурмагтаа бага багаар хийж хутгана. 
  4. Урьдчилан бэлдсэн хэвэндээ бэлэн болсон зуурмагаа хийгээд алтан шаргал өнгөтэй болтол нь 50 минут орчим жигнэсний дараа болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатган шалгаарай. 5 хормын дараа чигчлүүрээ авахад цэвэрхэн гарч ирж байвал болсон гэсэн үг. Хэрэв зуурмаг бага зэрэг наалдсан байвал дахин хэдэн минут жигнээд, кексээ хэвэн дотор нь 10 минут хэртэй байлгаж хөргөсний дараагаар төмрөн торон дээр хөмрөөд, кексээ дор хаяж нэг цаг хөдөлгөлгүй хөргөөрэй.
  5. Кремнийхээ орцыг бүгдийг нь хольж сайтар хутгаад бялууныхаа дээр асгаж түрхэнэ. Ингээд бэлдэж жижиглэсэн хушгаа дээрээс нь цацаад бялуу бэлэн болно. 
Эх сурвалж

Friday 4 October 2013

Aaрцтай пирог (quark pie)

Сууринд

* 200 гр жигнэмэг, нунтагласан
* масло, хайлуулсан

Шанзанд

* 500 гр аарц
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь эсвэл нэг уут ваниллины сахар
* 100 гр элсэн сахар
* 150 гр цөцгий

Бэлтгэх нь:
  1. Жигнэмэгээ хайлуулсан маслотойгоо холиод хэвэндээ зулж өгнө. Хөргөгчинд хийн 30 минут царцаана.
  2. Аарц, өндөг, ваниллин, сахараа холиж хутгаад эцэст нь цөцгийгөө нэмж нийцүүлнэ. Бэлтгээд царцаасан суурин дээрээ нэмээд 180 градуст халаасан зууханд хийн 30 минут болгоно.

Tuesday 1 October 2013

Шингэн гүзээлзгэнэ (strawberry coulis)

Орц:

* 2 стакан гүзээлзгэнэ
* 2 амны халбага сахар
* 1 аттаны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнэ угаагаад ногоон хэсгийг хутгаар авч цэвэрлэнэ. Цэвэрлэсэн гүзээзгэнүүдээ дөрөв хуваагаад гал тогооны роботонд хийн сахар нимбэгний шүүсээ нэмээд нухаж бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн шингэн гүзээлзгэнийг шүүж ариутгасан шилэн саванд хийн хадгална. Гүзээлзгэниь соусыг зайрмаг, панкэк, бялуу, кекс, ваффл зэрэгт соус маягаар хэрэглэж болно.

Wednesday 18 September 2013

Чацарганы сироп

Oрц:

* 1 кг чацаргана
* 500 гр сахар
* 200 мл ус
* 2 амттаны халбага давс

Бэлтгэх нь
  1. Чацарганаа угаагаад хатааж хөлдөөнө. Эсвэл хөлдсөнийх нь дараа түүгээд хэрэглэж болно.
  2. Нэг саванд хөлдүү жимсээ давс усны хамт нэмнэ. Жимсээ болж зөөлөртөл 20 минут буцалгаад гал дээрээс авна.
  3. Жимсээ шүүж шүүсийг нь бяцлан шахаад буцаан савандаа хийн сахараа тааруулж нэмээд өтгөрч сиропорхуу болтол нь зөөлөн гал дээр буцалгаад ариутгасан шилэн саванд хийн таглаад хөргөгчинд хийнэ.
Эх сурвалж

Monday 16 September 2013

Аарц чацарганатай торт

Орц

Суурь:
* 3 өндөгний шар
* 125 гр сахар
* 3 амны халбага бүлээн ус
* 175 гр бүхэл үрийн гурил (whole wheat flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 5ш өндөгний цагаан

Шанзанд:
* 10 хуудас желатин
* 250 гр тослог багатай аарц (quark)
* 300 мл бага тослогтой тараг
* 100 гр сахар
* 150 мл чацарганы шүүс (sea buckthorn juice)
* 250 мл сүүн крем

Дээр нь:
* 4 амны халбага овъёос
* 2 амттаны халбага нунтаг алмонд самар
* 2 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. 
  2. Өндөгний шараа хөөсөрч цагаан болтол бүлээн усаа нэмэн хутгана. Сахараа бага багаар хутгангаа нэмнэ. Сахараа хайлаад ширхэггүй болтол нь хутгана.
  3. Гурил хөөлгөгч нунтагаа холино. Өндгөн дээрээ нэмээд fold in.
  4. Өндөгний цагаанаа хутган stiff peak болгоно. Өтгөрүүлсэн өндөгний цагаанаа 3 хуваан зуурмаг руугаа нэмж fold in аргаар нийцүүлнэ. 
  5. Энэхүү зуурмагаа тослоод гурилдаж эсвэл тостой цаас дэвссэн ёроол нь салдаг хэвэнд хийн халаасан зуухандаа кексээ болгож шаргалттал 30 минут шарна.
  6. Болгосон кексээ зуухнаас гаргаад суурийг нь суллаад хэвнээс гарган хэрээсэн төмөр дээр байрлуулна. Кексээ хөндлөнгөөр нь 2 зүсч нийт 3 давхрага болгож хуваана,
  7. Желатинаа 3 амны халбага чацарганы шүүсэнд дэвтээнэ. 
  8. Аарц тараг үлдсэн чацарганы шүүсээ холино.
  9. Дэвтээсэн желатинаа халааж хайлуулна. Аарц тараганы бэлдмэл дээрээ нэмээд сайтар хутгаад хөргөгчинд хийн хөргөнө.
  10. Сүүн кремээ хутгаж хөөсрүүлээд аарцаа царцахаас өмнө холиж нийцүүлнэ.
  11. Кекснийхээ даврагуудаас нэгийн тавиур дээр байрлуулаад тараг чацарганы бэлдмэлийхээ 1/3г нь жигд тараан түрхэнэ. Кекс тараг кекс дарааллаар үлдсэн шанзаа дуусгана. Гадуур нь багахан шанзаар бүрээд хөргөгчинд хийнэ.
  12. Овъёос сахар алмондоо холиод тосгүй хайруулын тавганд шаргалттал нь хуурна. Хөргөөд тортоо сервислэхээсээ өмнө чимэглэнэ.
    .
    Эх сурвалж

Saturday 14 September 2013

Чацарганы шнаппс


* Шинэ гүйцэд боловсорсон чацаргана хэрэглэнэ. Гүйцэд боловсроогүй жимс нь амтанд нөлөөлдөг тул онцгой анхаарна.
* Эхний мөсдөлтийн дараа мөчир дээрээ хөлдөхөөр нь түүж эсвэл хөлдөлтөөс өмнө түүгээд угааж хатаагаад хөлдөөн хэрэглэнэ. Хөлдөөх процес чацарганыг арай зөөлөн амттай болгодог.


Бэлтгэх нь:
  1. Ариутгасан шилээ хөлдөөсөн чацарганаараа дүүргэнэ.
  2. 40 градусын архиар шилээ дүүргэнэ
  3. 18-20°С дулаантай өрөөнд 2-3 сар байлгана.
  4. Хааяа хааяа зөөлөн сэгсэрч амсаж байна.
  5. 2-3 сарын дараа шүүгээд архиа цанга тагтай өөр цэвэр шилэнд хийгээд дахин 6 сар өрөөний темпратурт харанхуй газар хадгална. 
  6. Уухаасаа өмнө дахин нэг удаа шүүгээд тохирсон стаканд хийн сервислэнэ.
    Эх сурвалж

    Thursday 12 September 2013

    Чацарганы чанамал

    Орц:
    * 280 гр чацаргана
    * 2 ш чихэрлэг алим
    * 1 1/2 стакан ус
    * 1 стакан сахар
    * 2 амны халбага Agave syrup (зөгийн балаар орлуулж болно)

    Бэлтгэх нь:
    1. Алимаа арилгаад үрийг нь авч 2 см кув болгон хэрчинэ. 
    2. Алим чацаргана усаа нэг саванд хийгээд алим болж зөөлөртөл 15 минут буцалгана.
    3. Чанамалаа гал дээрээс авч блэндэрдээд сахар Agave syrup-oo нэмээд 25-30 минут ойр ойрхн хутгангаа дахин буцалгажөтгөрүүлнэ. Бэлэн болсон чанамалаа ариутгасан шилэнд хийгээд таглан хадгална.
    Эх сурвалж

    Tuesday 10 September 2013

    Чацаргана жүрж гадилтай смүүти

    Орц:

    * 1/2 стакан хөлдүү чацаргана
    * 1 ш гадил жимс
    * 1ш жүрж
    * ус (хүссэн хэмжээгээрээ)
    * мөс (хүсвэл)

    Бэлтгтэх нь:
    1. Жүрж гадил чацарганаа багахан устай (хэрэглэх бол мөстэй) блэндэрдэнэ. Ус нэмж өтгөн шингэнийг тохируулаад аягалан сервислэнэ.
    Эх сурвалж

    Monday 2 September 2013

    Жүржтэй бровние


    Орц: 26 см хэв

    * 1 стакан гурил
    * 3 ш өндөг
    * 3 амны халбага какао
    * 100 гр хар шоколад
    * 1 стакан сахар
    * 200 гр масло
    * 1 уут хөөлгөгч нунтаг (baking powder)
    * 1 ш жүржийн үрсэн хальс

    Бэлтгэх нь:
    1. Маслоо хайлуулаад шоколадаа нэмж хайлуулна.
    2. Өндгөө сахартай холин хутгаж нийцтэл нь хутгана. Хайлуулсан масло шоколадаа өндгөн дээрээ нэмж нийцүүлнэ. (Шингэн орц)
    3. Гурил, какао, хөөлгөгч нунтгаа шигшинэ. (хуурай орц)
    4. Шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ. Жүржийн халисаа нэмж нийцүүлнэ. Масло түрхээд багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд 180 градуст халаасан зууханд хийн бровниегоо болтол 20 минут жигнэнэ. Бровние болсон эсэхийг хуурай шүдний чигчлүүр хамгийн их хөөсөн хэсэгт зоож шалгана.
    5. Болсон бровниегоо зуухнаасаа гаргаад хэвэнд нь хэдэн минут байлган хөргөөд хэвнээс нь гарган зүсээд сервислэнэ.

    Wednesday 28 August 2013

    Шоколад карамелтэй тарт (chocolate caramel tart)

    Орц: 8 порц

    сууринд:

    * 1 1⁄2 стакан гурил
    * 1⁄4 стакан нэмэх нь 1 амны халбага какао (dutch-process unsweetened cocoa powder)
    * 1⁄4 амттаны халбага давс (kosher salt)
    * 10 амны халбага масло, дөрвөлжилж хэрчээд зөөлрүүлсэн
    * 1⁄2  стакан нэмэх нь 2 амы халбага нунтаг сахар (confectioners' sugar)
    * 2 ш өндөгний шар, өрөөний темпратурт
    * 1⁄2 амттаны халбага ваниллины охь

    карамелинд:

    * 1 1⁄2 стакан сахар
    * 3 амны халбага эрдэнэшишийн сироп (light corn syrup)
    * 1⁄4 амттаны халбага давс (kosher salt)
    * 6 амны халбага масло (unsalted butter)
    * 6 амны халбага крем (heavy cream)
    * 1 амны халбага. crème fraîche

    Ганаш:

    * 1⁄2 стакан крем (heavy cream)
    * 115 гр шоколад, жижиглэн хэрчсэн (bittersweet chocolate)
    * саарал далайн давс, чимэглэхэд

    Бэлтгэх нь:
    1. Зуухаа 175 градуст халаан. Гурил, какао, давсаа (суурины орцууд) нэг саванд хийн холино. Өөр нэг саванд масло, сахараа өнгийг нь хувиртал хутгаж нийцүүлнэ. Өндөгний шар ваниллинаа нэмж нийцүүлнэ. Гурилаа бага багаар нэмэн сууриныхаа гурилыг зуураад тартны салдаг хэвэнд жигд тараан байрлуулна. Ингэж бэлтгэсэн сууриа хөргөгчинд хийн 30 минут амраагаад халаасан зуухандаа хийн болтол нь 20 минут жигнээд гарган хөргөнө.
    2. Карамел: Нэг саванд сахар, эрдэнэшишийн сироп, давсаа 6 амны халбага устай хийн хутгалгүйгээр дотор нь байрлуулсан чихрийн термометр 170 гардусыг заатал буцалгана. Термометр 170г заангуут гал дээрээс аван масло,  крем мөн crème fraîche ээ нэмж нийцүүлээд болгосон хэвэндээ хийнэ. Карамелтэй хэвээ буцаан хөргөгчинд хийн карамэлиэ өтгөртөл 4–5 цаг байлгана.
    3. Ганаш: Кремээ халаан буцлангуут аваад шоколадаа хийсэн өөр нэг сав руу юүлнэ. Хутгаж нийцүүлээд хөргөсөн тартан дээрээ жигд тараагаад дахин хөргөгчинд хийн мөн 4–5 цаг амраана. Хүйтнээр нь далайн давсаар чимэглээд сервислэнэ.
      Эх сурвалж

      Tuesday 27 August 2013

      Амталсан сахараар бүрсэн донат (Doughnuts with Old English spiced sugar )


      Орц 25 ширхэг пончик:
       
      * 7 гр дрожж
      * 70 гр сахарны нунтаг (caster sugar)
      * 500 гр гурил
      * 315 мл хөөрүүлсэн сүү
      * 2 ширхэг нимбэгний үрсэн хальс
      * Жүржийн үрсэн хальс - 1 ширхэг
      * 80 гр - тасалгааны хэмтэй, давсгүй масло (дөрвөлжилж жижиглэсэн байх )
      * Ургамлын тос- 1 литр

      Амталсан сахарны нунтаг:

      * 100 гр сахарны нунтаг (caster sugar)
      * Цайны халбага нунтаг синнамон
      * Хагас цайны халбага шинэхэн нунтагласан задь
      * Хагас цайны халбага нунтаг (allspice) лиш цэцгийн чинжүү
      * Ширхэг нимбэгний үрсэн хальс
      * Ширхэг жүржийн үрсэн хальс
      * Урт урт хэрчиж, үрийг нь цэвэрлэсэн ванилны буурцаг

      Бэлтгэх нь

      1. Исгэгчээ хоолны 1 халбага сахарны нунтаг, хоолны нэг халбага гурилтай хольж саванд хийгээд дээрээс нь бүлээн сүү нэмж хутгаад 15 минут халуун газар өстөл нь тавина.
      2. Үлдсэн сахарны нунтаг, гурил, нимбэг болон жүрийн үрсэн хальс, масло зэргээ цэвэр саванд хийж бэлдсэн исгэгчтэй сүүгээрээ зуурна. Эхлээд халбагаараа хутгаж байгаад, дараа нь гараараа зуурна. Хэрэв дэндүү нялцгай бол санаа зовох хэрэггүй бага зэрэг хуурай гурил нэмж өгөөрэй. Ингээд зуурмагаа гаргаж цэвэр гадаргуу дээр жигд, зөөлөн болж эвлэтэл нь 5 минут хэртэй нухаад савандаа буцааж хийгээд чийгтэй алчуураар бүтээж, ойролцоогоор 2 дахин их болтол нь нэг цаг орчим өсгөнө. Зуурмаг исэж байх зуур сахарны нунтаг, халуун ногоо, амтлагч, хальс зэргээ хольж хутгаад сайтар жижиглэж бяцлаад, амтлах нунтаг мөсөн чихрээ бэлдэнэ.
      3. Иссэн гурилаа бага зэрэг нухалж, дараа дахин хөөлгөхийн тулд хуралдсан агаарыг гаргана. Ингэснээр пончикнууд маань зөөлөн, хөвсгөр болж сайн хөөнө. Гурилаа авч, хуурай гурил цацсан гамбанзан дээр 1см зузаантай болтол жигд элдэнэ. Элдсэн гурилаа ойролцоогоор 5 см диаметртэй шилэн аяганы амсар, эсвэл бэлэн хэв дарагчаар 25 ширхэг жижиг дугуй болгоод тэдгээртээ тос нэвчдэггүй цаас дэвссэн зуухны хэвэн дээр хөөх хэмжээг нь тооцоолж зайтайхан өрөөд дахин өсгөхийн тулд чийгтэй даавуугаар 45 минут хэртэй бүтээж тавь.
      4. Ингээд өрсөн гурилнууд чинь хэмжээгээрээ 2 дахин томроод ирэхэд нь савх ашиглан голд нь жижиг жижиг нүх гаргаад, хайрахад бэлэн болгоно. Дараа нь гүн ёроолтой хайруулын тавганд ургамлын тосоо хийж сайтар халааж, вандуйны хэмжээтэй гурил хийхэд шаржигнаж шарагдан, минут хэртэй болсны дараа алтан шаргал өнгөтэй болж байвал тос чинь зөв температурт байна гэсэн үг. Ингээд пончикнуудаа хэд хэдээр нь шарж эхэлнэ дээ.
      5.  Пончикнуудаа 2 минут хэртэй шараад алтан шаргал өнгөтэй болмогц түүнийгээ болгоомжтой шүүж гаргаад тос уудаг цаас ч юм уу, доор нь тос тосох савтай шүүлтүүр эсвэл тор нь дээр тавьж тосыг нь авна, ингээд халуунаараа байгаа пончикууд дээрээ амталсан сахарны нунтгаасаа цацаж өгнө.

      Saturday 24 August 2013

      Герман маягаар огурцы дарах

      1. 1л ариутгасан шилэнд 3- 4 ш сармис, дунд зэргийн сонгины тал, 8 ш бөөрөнхий хар перц, тал цайны халбага давс, амны халбага сахар хийгээд огурцыгээр дүүргэнэ.
      2. Шилэндээ 150 мл уксус хийгээд буцалсан усаар дүүргээд таглана. 
      3. Томхон саванд шилээ буруу харуулан байрлуулаад 5 минут буцалгаад буруу харсан чигээр нь гарган хөргөөд шилээ дээш нь харуулан 14 хоног сэрүүн газар хадгална.

      Wednesday 21 August 2013

      Хэлбэрт оруулж болдог buttercream

      Орц:

      * 1/2 стакан масло, өрөөний темпратурт
      * 1 амны халбага крем (heavy cream)
      * 1/4 амттаны халбага ваниллины охь
      * 3-4 стакан нунтаг сахар (confectioner’s sugar)
      * хүнсний будаг

      Бэлтгэх нь
      1. Масло кремээ нийцтэл нь хутна. Ваниллины охио нэмнэ. 
      2. Сахараа нэг нэг стаканаар нэмэн нийцүүлж зуурсан гурилны дайтай болгоно. Хүнсний будгаа ашиглан өнгө оруулаад хүссэн хэлбэртээ оруулан бялуугаа чимэглэж болно

      Sunday 18 August 2013

      Цагаан шоколаданд дүрж цитрустай сахараар чимэглэсэн гүзээлзгэнэ (White-Chocolate-Dipped Strawberries with Citrus Sugar)



      Орц:

      * 2 амны халбага сахар
      * 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн жүржийн хальс (orange peel)
      * 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн нимбэгний хальс (lemon peel)
      * 170 гр сайн чанарын цагаан шоколад, хэрчсэн
      * 16 ш том гүйцэд боловсорсон гүзээлзгэнэ

      Бэлтгэх нь:
      1. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
      2. Хууруугаа ашиглан сахараа жүрж болон нимбэгний үрсэн хальстай имэрч нийцүүлнэ.
      3. Шоколадаа нэг саванд хийгээд өөр нэг саванд хийсэн багахан буцалж буй халуун устай саван дээр савтай нь тавин хайлуулна.
      4. Угаагаад хатаасан гүзээлзгэнээ ишнээс нь бариж байгаад хайлуулсан шоколаданда дүрээд бэлтгэсэн цитрусны сахараа цацаж чимэглээд тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавин царцаагаад (ойролцоогоор 30 минут) сервислэнэ.
      Эх сурвалж

      Thursday 15 August 2013

      Гадилтай пирог (Banana pie)

      Орц:

      * 3/4 стакан сахар
      * 1/3 стакан гурил
      * 1/4 амттаны халбага давс
      * 2 стакан сүү
      * 3 өндөгний шар
      * 2 амны халбага масло эсвэл маргарин
      * 1 амттаны халбага ваниллины охь
      * 3 ш болсон гадил
      * 1 ш пирогны суурь, болгосон
      * хөөсрүүлсэн крем
      * зүссэн банана

      Бэлтгэх нь:
      1. Сахар, гурил, давс, сүүгээ нэг саванд хийн нийцүүлнэ. Дунд зэргийн гал дээр тавин байнга хутгаж өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь нэмж 2 минут буцалгана. Гал дээрээс авна.
      2. Буцалгасан бэлдмэлээсээ багаханг таслан авч өндөгний шартайгаа холино. Өндөгний шартай зуурмагаа буцаан хийгээд дахин 2 минут буцалгана.
      3. Масло, ваниллинаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд гал дээрээ авна.
      4. Гадилаа хэрчээд пирогныхоо сууринд жигд өрнө. Бэлтгэсэн кремээ бананан дээрээ асгана. Хөргөөд хөөсрүүлсэн кремтэй сервислэнэ.

      Эх сурвалж

      Friday 2 August 2013

      Цаасанд ороож болгосон seabass


      Орц:

      * 1 кг (2-3ш) seabass
      * 1/2 стакан чидун жимсний тос
      * 1 стакан ус
      * 1/2 стакан дарс
      * 1 ш нимбэг
      * 1 ш сонгино
      * давс, хар перц
      * Тостой цаас

      Бэлтгэх нь:
      1. Гэдэс дотрохыг нь авч цэвэрлэсэн загасаа сайтар угаагаад хатаагаад дотуур гадаргүй давсалж бэлтгэнэ. 20-25 минут давстай чигээр нь амраана.
      2. Сонгиноо арилгаад цагиргалан хэрчинэ. Нимбэгээ мөн адил. Тостой цаасан дээрээ цагиргалан хэрчсэн сонгиноо өрөөд дээр нь загасаа байрлуулна. Ус, дарс, тосоо холиод загснууд дээрээ асгаад нимбэний зүсмүүдээ өрөөд давс, перцээр нэмж амтлаад тостой цаасаа агаар оруулахааргүй ороож бэлтгэнэ.
      3. Тостой цаасанд ороосон загастай тавцангаа 180 градуст халаасан зууханд хийн цаасыг хорчийж дотрох загасыг болтол ойролцоогоор 45 минут шарна.

      Wednesday 31 July 2013

      Жууцайтай шарсан төмстэй өндөг

      Oрц:

      * 4 стакан угааж хатаагаад хэрчсэн жууцай
      * 3 амны халбага бэконы тос
      * 3-4 ш төмс арилгаад угааж хэрчсэн
      * 3 том өндөг

      Бэлгэх нь:
      1. Бэконы тосоо халаана. Жууцай төмнөө нэмээд төмсөө зөөлөртөл зөөлөн гал дээр шарна.
      2. Өндгөө нэмээд хутгаад өндгөө болтол 2 минут өрчим дахин шарна. Эргүүлээд өндгөө гүйцэд болтол нь дахин 2-4 минут шараад таваглан сервислэнэ.   

      Tuesday 30 July 2013

      Крем бяслаган кремтэй луувантай бялуу (Carrot Cake with Cream Cheese Frosting)


      Орц: нэг ш 20-23 см диаметртэй давхар бялуу

      Кексэнд:

      *4 ш том өндөг, өрөөний темпратурт
      * ¼ стакан (60мл) ургамалын тос
      * ¾ стакан (180мл) хайлуулсан бор масло эсвэл ургамалын тос
      * 1 амттаны халбага ваниллины охь
      * 2 стакан (280 гр) гурил
      * 2 стакан (400 гр) сахар
      * 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking soda)
      * 1 амттаны халбага синнамон
      * чимх нунтаг натме мөн хадаасан цэцэг (nutmeg, cloves)
      * 1 амттаны халбааг давс
      * 4 стакан (375гр) үрсэн лууван
      * 1/2 стакан (60гр) хатаасан шар үзэм

      Фростин:

      * 450 гр крем бяслаг, өрөөний темпратурт (cream cheese)
      * 110 гр масло, өрөөний темпратурт
      * 2-3 стакан нунтаг сахар (240-360гр), шигшсэн
      * хэдэн дусал ваниллины охь

      Бэлтгэх нь:
      1. Зуухаа 180 градуст халаана. Хоёр хэвнийхээ ёроолд бөөрөнхийлөн тайрсан тостой цаас дэвсээд хажуу талыг маслодоод гурилдаж бэлтгэнэ.
      2. Гурил, сахар, амтлагчууд, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ. Нэг саванд өндгөө хийгээд цахилгаан холигчоор хутгаж цайвал цагаан болж өтгөртөл хутгана. Өндгөө хутгангаа тос, масло, ваниллины охио бага багаар нэмж нийцүүлнэ.
      3. Гурилаа өндөгний тосны бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлээд эцэст нь үзэм, луувангаа нэмнэ.
      4. Зуурмагаа хоёр хэвэндээ хувааж хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 30-35 минут шараад гаргаад кремээ түрххээсээ өмнө хөргөнө.
      5. Кремээ хийхдээ бяслаг масло хоёроо нийцтэл нь хутгана. Нунтаг сахараа бага багаар нэмээд хөөсөрч гялалзсан өнгөтөй болтол хутгаад ваниллинаа нэмж нийцүүлнэ. Бэлдсэн кремээрээ бялуугаа чимэглээд сервислэхэд бэлэн болно.
      Эх сурвалж

      Thursday 25 July 2013

      Гадилтай талх (banana bread)

      Орц 6-8 порц

      * масло, хэвээ тослоход
      * 1 стакан гурил, хэвээ тослоход нэмэгдэл гурил
      * 3⁄4 амттаны халбага хүнсний сода
      * 1⁄4 амттаны халбага давс
      * 1 стакан сахар
      * 1⁄2 стакан канола тос (canola oil)
      * 1⁄3 стакан buttermilk
      * 1 амттаны халбага ваниллины охь
      * 1 ш бүтэн өндөг нэмэх нь 1 өндөгний шар
      * 2⁄3 стакан хэрчсэн pecans эсвэл хушига
      * 3 ш гүйцэд боловсорч хальс нь харласан гадил жимс

      Бэлтгэх нь
      1. Зуухаа 175 градуст халаана. Талхны хэвээ маслодоод дээгүүр нь хуурай гурил цацаж бэлтгэнэ.
      2. Томхон саванд гурил, сода, давсаа холино.
      3. Өөр нэг саванд өндөг, сахар, тос, buttermilk, ваниллины охь, өндөгний шараа холино. 
      4. Хуурай орцон дээрээ шингэн орцоо нэмээд нийцүүлнэ. Бяцалсан гадил жимсээ самарны хамт нэмж нийцүүлээд бэлтгэсэн хэвэндээ хийн халаасан зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 60–65  минут шарна. Гаргаж ирээд хэвэнд нь 30 минут хөргөөд хэвнээс нь гарган зүсч сервислэнэ. 

      Monday 22 July 2013

      Хар чавганы тарт (plum tart)


      Орц:

      * 10-12 ш хар чавга
      * 1 ш өндөг
      * 1 стакан кексний гурил эсвэл 1 стакан гурил + 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
      * 2 амны халбага сахар
      * 1/4 амтаны халбага давс
      * 60 гр масло, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн
      * 6 амны халбага сүү
      * 1 /2 амттаны халбага ваниллины охь

      Дээр нь:

      * 40 гр масло эсвэл маргарин, хайлуулсан
      * 1/2 стакан сахар
      * 1/2 амттаны халбага синнамон

      Бэлтгэх нь:
      1. Зухаа 200 градуст халаана. Хэрэглэх хэвээ тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
      2. Гурил, сахар, давс, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн маслоо роботонд хийн бантангийн гурил дайтай болгож бэлтгэнэ.
      3. Өөр нэг саванд өндөг, ваниллины охь, сүүгээ холино. Бантангийн гурил шиг ширхэгтэй болсон гурилан дээрээ нэмээд нийцүүлнэ. Тостой цаас дэвссэн тавцан дээрээ тараан суурь бэлтгэнэ.
      4. Үрийг нь аваад уртааш нь хоер хуваасан хар чавгануудаа босоогоор нь байрлуулна. Өөр нэг саванд дээр нь цацах сахар, синнамоноо холиод чавганууд дээрээ жигд тараан цацаж бэлтгэнэ. Хайлуулсан маслоо мөн онцгойлон чавганууд дээрээ хуваан асгаад халаасан зуухандаа хийн 40 минут шарна. Ингэж бэлтгэсэн тартыг бүлээнээр нь зүсэн сервислэнэ.

      Saturday 20 July 2013

      Жууцайтай хутгаж шарсан өндөг

      Орц: 6-8 порц

      * 450-900 гр
      * 6 ш том өндөг
      * давс, перц
      *3-4 амны халбага бэконий тос

      Бэлтгэх нь
      1. Жууцайгаа уридчилан чанаж бэлтгэнэ.
      2. Тосоо халаагаад, шүүгээд жижиглэн хэрчсэн жууцайгаа нэмнэ. Өндгөө мөн нэмээд өндгөө болтол хутган хуурна. Таваглаад жижиглэн хэрчээд хуурсан бэконтой сервислэнэ.

      Thursday 18 July 2013

      Сүүн карамелтэй кекс (dulce de leche cake)

      Oрц:

      * 2 амттаны халбага масло
      * 1 амны халбага нэмэх нь 2 стакан гурил
      * 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
      * 1 1⁄2 амттаны халбага давс
      * 6 өндөг, өрөөний темпратурт, шар цагаанаар нь салгасан
      * 1 1⁄4 стакан сахар
      * 1⁄2 стакан сүү
      * 1 1⁄2 амны халбага рум (dark rum)
      * 1 амны халбага ваниллины охь
      * 400 гр молоко
      * 1.5 стакан өтгөрүүлсэн, ууршуулсан сүү (evaporated milk)
      * 1 стакан крем (heavy cream)
      * 475 мл dulce de leche (сүүний карамел)

      Бэлтгэх нь
      1. Зуухаа 175 градуст халаана. 22х33 см хэв маслодоод 1 амны халбага гурилаар гурилдаж бэлтгэнэ.
      2. Үлдсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
      3. Өндөгний цагаанаа томхон саванд хийн soft peaks болтол нь ойролцоогоор 2 минут хутгана. Хутгангаа сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Өндөгний шараа нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ. Шигшсэн гурилаа мөн сүүгээ сөөлжлүүлэн гурван удаад нэмнэ, нийцүүлнэ. Рум, ваниллинаа нэмж холино.
      4. Бэлтгэсэн кексний зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд халаасан зуухандаа хийн кексээ болж шаргалттал нь 30 орчим минут шараад гаргаж ирэн 30 минут хөргөнө.
      5. Молоко, өтгөрүүлсэн сүү, сүүний карамелиэ холиж нийцүүлнэ. Кексээ халуун дээр нь сэрээгээр сайтар сийчээд (ёроолд нь хүргэн) халуун бүлээн дээр нь бэлтгэсэн карамелин соусаа асгаад сайтар хөргөнө.
      6. Хүнсний скочоор хэвтэй нь бүрээд хөргөгчинд хийн хонуулаад маргааш нь гарган сервислэнэ.
      Эх сурвалж

      Tuesday 16 July 2013

      Бровни (brownies)

      Орц: 9 бровни

      * 8 амны халбага масло нэмэх нь хэвээ тослоход
      * 55 гр хар шоколад (unsweetened chocolate)
      * 1 стакан сахар
      * 2 ш өндөг
      * 1⁄2 амттаны халбага ваниллины охь
      * 1 стакан хэрчсэн хушига
      * 1⁄4 стакан гурил
      * 1⁄4 амттаны халбага давс

      Бэлтгэх нь:
      1.  Зуухаа 160 градуст халаана. 22х22 см хэв тослоод гурилдаж эсвэл тостой цаас дэвсгэж бэлтгэнэ.
      2.  Масло, шоколадаа жижиг саванд хийн зөөлөн гал дээр тавиж хайлуулна.
      3. Хайлуулсан масло шоколадны бэлдмэлээ гал дээрээс аваад сахараа нэмнэ. Өндөг ваниллинаа нэмээд эцэст нь хушига гурил давсаа нэмж нийцүүлнэ. 
      4. Бэлтгэсэн зуурмагаа тослосон хэвэндээ хийгээд халаасан зуухандаа хийн болтол нь 40–45 минут жигнэнэ. Хөргөөд зүсээд сервислэнэ.
      Эх сурвалж

      Sunday 14 July 2013

      Винеград (French vinaigrette)



      Орц: 60 мл винеград

      * 1/8 амттаны халбага далайн давс
      * 1 амны халбага шери эсвэл улааан дарсны цуу (sherry эсвэл red wine vinegar)
      * 1/2 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallot)
      * 1/2 амттаны халбага дижон гич (Dijon mustard)
      * 3-4 амны халбага чидун жимсний тос (olive oil)

      Бэлтгэх нь:

      1. Жижигхэн саванд давс, цуу, сонгиноо холино. 10 орчим минут амраана.
      2. Гич, чидун жимсний тосоо хүчил, сонгины бэлдмэл дээрээ нэмээд нийцүүлэн хутгаад угаагаад хатааж бэлтгэсэн ногоон салатаа энэхүү винеградаараа амтлан иднэ.