Friday 27 February 2009

Хоолны шилдэг 50 блог


Энэ сарын 17нд Таймс сонингийн онлайн хувилбар дээр дэлхийн шилдэг 50 хоолны блогийг шалгаруулан нийтэлсэн байна. Жагсаалтанд орсон блогуудын ихэнх нь миний хувьд шинэ нээлт бөгөөд тун удахгүй шинэ танилуудаа судлаад жороос нь та бүхэнтэйгээ хуваалцаж эхэлнэ ээ, тэсээд хүлээж байгаарай. Одоохондоо эхний арван шилдэг блогийг оруулъя..

1. Orangette; Энэхүү блогийг 2004 oны 7 сараас эхлэн Seattle-д амьдардаг Molly Wizenberg хөтөлж эхэлсэн аж. Тэрээр соёл судлалын чиглэлээр (cultural anthropology) докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсанаа сургуулиа хаяад, хоолны талаар нийтлэл бичих мөрөөдөлдөө автан энэхүү блогоо хөтөлж эхэлжээ. Тэрээр нөхөртөйгөө энэхүү блогоороо дамжин танилцан гэрлэжээ.
Өнөөдөр тэрээр энэхүү блогоосоо гадна нэг номны зохиолч, Bon Appétit сэтгүүлд сэтгүүлч ажээ.
2. Cannelle et Vanille блогийг Спани нарийн боовны тогооч (pastry chef) Aran Goyoaga өнгөрсөн жилийн нэг сараас эхлэн хөтлөх болсон байна.
3. The Wednesday Chef, Нью-Йоркт амьдардаг эмэгтэй Luisa Weiss New York болон LA Times сонингуудаас хайчилж авсан жоруудаа архивлах зорилгоор эхлүүлсэн байна.
4. Delicious Days; Munich-т амьдардаг Nicky Stich-ын хөтөлдөг энэхүү блог Technorati-гийн шилдэг 100 блогийг нэг ажээ.
5. David Lebovitz амттаны номны зохиолч, блог хөтлөгч, экс нарийн боовны тогооч David Lebovitz-н хөтөлдөг блогоор өдөрт 25.000 хүн зочилдог ажээ.
6. Chez Pim; 2005 онд Silicon Valley дахь ажилаа хаян энэхүү блогоо хөтлөх болсон байна. Түүний өдөр дутам мэйлээр явуулдаг хоолны жорыг авахаар 142.000 хүн бүртгүүлсэн байдаг аж.
7. Matt Bites Matt мэргэжилийн зурагчин бөгөөд түүний блог дээрх хоолны зургийг харсан хүнд өөрийн эрхгүй турших хүсэл төрдөг гэнэ.
8. Serious Eats New York Times сонингийн сэтгүүлч Ed Levine-ны хөтөлдөг энэхүү блогт Америк гал тогоо (хот дог гм) зонхилдог гэнээ.
9. 101 Cookbooks Таван жил гаруйн архивтай тус блогт ихэнхдээ вежетериан жор зонхилдог ажээ.
10. Smitten Kitchen Нью-Йоркер Deb Perelman энэхүү блогтойгоо холбогдуулан Facebook дээр груптэй, Flickr-т зургийн сантай ажээ.

Үргэлжилэлийг эндээс (Эх сурвалж Таймс онлайн)

Monday 23 February 2009

Баян хуур




Орц:

* 500 гр үхрийн эсвэл гахайн цул мах
* 3 хумс сармис
* 200 гр бяслаг (Parmesan, Gruyere, Gouda, Mozzarella, Provolone, Monterey Jack, Brie, Camembert, Emmental г.м хайлдаг бяслагууд)
* 2 ш улаан лооль
давс, перц

Бэлтгэх нь:

  1. Үхэр эсвэл гахайн цул махаа 2 орчим см зузаантай зүсч, салбайлган бэлтгэнэ. Гүйцэд буюу тасартал нь хэрчихгүй шүү.
  2. Улаан лооль, бяслаг, сармисаа мөн нимгэлэн хэрчинэ.
  3. Салбайлгаж бэлтгэсэн махаа мөнгөн цаасан дээр байрлуулаад завсар бүр лүү давс перц цацаж амтлана. Мөн 2 зүсэм бүрийн голд нэг зүсэм улаан лооль, нэг зүсэм бяслаг бага зэрэг саримис байрлуулна.
  4. Мөнгөн цаасаа дотрох орцондоо хүргэлгүйгээр хөндий боогоод 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн 30 орчим минут жигнэнэ. 30 минутын эцэст дээгүүр бүрсэн мөнгөн цаасыг хуулж аваад дахин 30 орчим минут шараад баян хуур маань бэлэн боллоо. Таваглаад ногоон салат, төмсний нухаштай сервислэнэ.
Эх сурвалж

Хэвийн/ ул боов


Цагаан сар болж байгааг тохиолдуулаад өнгөрсөн жил мэдээлэл.мн-с олж тавьсан ул боовны жороо дахиад оруулчихлаа. Хийхэд гайгүй хялбар харагдаж байна. Гадаадад суудаг, ул боовонд дуртай хэн бүхэн туршаад үзнэ биз. Бүгдээрээ сайхан шинэлээрэй.

Орц:

* 1.2 литр буцалсан давстай ус
* 250 гр шар тос
* 250 гр элсэн чихэр
* 2.5кг гурил.

Бэлтгэх нь:
  1. 1.2 литр буцалсан давстай усанд 250 гр шар тос, 250 гр элсэн чихэр, 2.5кг гурил дарааллын дагуу орцуудаа нэмээд гурилаа зуурч, хэсэг амраана.
  2. Зуурмаг маань зүсэж үзэхэд цэврүүгүй байх хэрэгтэй. Тиймээс махны машинаар 2-3 дахин машиндвал сайн эвлэрнэ.
  3. Машиндаж эвлүүлсэн зуурмагнаасаа хэвэндээ тааруулж тасдаж аваад гараараа жигд даран нимгэлэн хэвлэж тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад 200-220 хэмд халаасанд зууханд хийн 20-25 минут жигнэнэ. Боовны хэв жижиг байх тусмаа сайн.
  4. Шарах шүүгээнээс гаргаад буцламгай тосонд хийж шаргалтуулаад шүүж авна.

Saturday 21 February 2009

Швед бөөрөнхий мах - Köttbullar


Орц:

Бөөрөнхий мах:

* 1 зүсэм талх
* 1/8 стакан сүү
* 250 гр үхрийн машиндсан мах
* 250 гр гахайн машиндсан мах
* 1/8 стакан хэрчсэн сонгино
* 1/8 стакан хутган нийцүүлсэн өндөг (нэг өндгийг хутгаж нийцүүлээд дээрх хэмжээтэйг хэмжиж хэрэглэнэ.)
* 1/8 амттаны халбага allspice
* 1/8 амттаны халбага nutmeg
* 1/8 амттаны халбага хар перц
* 1/2 амттаны халбага давс
* 1 амны халбага масло
* 1 амны халбага ургамалын тос

Соус:

* 1 амны халбага гурил
* 400 мл үхрийн тунгалаг шөл
* 1 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 1/8 стакан цөцгий
* 1/4 амттаны халбага перц
* 1/4 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Талхны захыг зүсч хаяад, зөөлөн хэсгийг жижиглэн хуваан томхон саванд хийж бэлтгэсэн сүүндээ хийж дэвтээнэ.
  2. Үхрийн, гахайн мах, сонгино, өндөг, амтлагчуудаа нэмж нийцүүлэн базна. Бүх орцоо нийцүүлсэний эцэст гараа хүйтэн усаар норгоод махнаасаа бага зэргийг тасдан авч бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн мах маань 2.5 см кувд багтахуйц хэмжээтэй байна.
  3. Томхон хайруулын тавганд тал масло, тал ургамалын тосоо нэмээд халаана. Халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа багтахуйцаар 5-7 минут шарж болгоно. Хэд хэд хуваан бүгдийг шарна. Хэрэгтэй гэж үзвэл тос, маслоо нэмнэ.
  4. Бүх махаа шарж дуусаад мах шарсан хайруулын тавгандаа (тосыг асгалгүйгээр) соусны гурилаа нэмнэ. Галаа зөөллөн гурилаа шаргалттал нь хуурна. Үхрийн тунгалаг шөлөө нэмээд хутгаж нийцүүлэн өтгөртөл нь буцалгана.
  5. Соусан дээрээ цөцгийгөө нэмээд давс перцээр амтлан халаана.
  6. Болгоод таваглаж бэлтгэсэн бөөрөнхий махан дээрээ тараан асгаад сервислэнэ.

Хамси буулама (Hamsi Buğulama)


Орц:

* 700 гр Engraulis encrasicholus (хар тэнгис, газрын дундад тэнгэс, Баруун Европын эрэг орчимоос агнагддаг 10-12 см урттай, жижиг загас)
* 1 багц яншуй
* 500 гр сонгино
* 600 гр улаан лооль
* 100 мл чидун жимсний тос
* давс
* хар перц
* 8-10 ш лаврын навч
* тал лимон

Бэлтгэх нь:
  1. Томхон таглаатай хайруулын тавганд тосоо хийнэ. Дээрээс нь арилгаад зузаахан цагиргалан хэрчсэн сонгиноо нэг давхрага болгон өрнө.
  2. Угаагааад ишийг нь зүсч авсан яншуйнуудаа хэрчиж сонгино дээрээ нэг давхрага явна. Угаагаад зузаахан цагирга болгож хэрчсэн улаан лоолио нэг давхрага өрнө.
  3. Угаагаад толгой, сүүлийг нь авч бэлтгэсэн загасаа халисыг дээш нь харуулан нэг эгнээ, зай үлдээлгүйгээд өрөөд давс, хар перц цацаж амтлана. Амталсан загасан дээрээ лаврын навчаа 2-3 ш зэрэгцүүлэн тавиад дээрээс нь зүззэн лимоноо тавина. Лимон загасанд хүрэхгүй байх ёстой.
  4. Ингэж бэлтгэсэн хайруулын тавгаа зөөлөн гал дээр тавиад 15 орчим минут битүү жигнэнэ. Жигнэж бэлэн болгосон загасаа таваглаад шүүснээс нь дээр нь асгаад хэдэн зүсэм эрдэнэшишийн талхтай сервислэнэ.

Thursday 19 February 2009

Полента


Орц:

* 250 гр эрдэнэшишийн гурил
* 1 л ус
* 60 гр масло
* 10 гр масло
* 2,5 гр бөөрөнхий хар перц

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд ус, давсаа хийн буцалгана.
  2. Эрдэнэшишийн гурилаа атга атгаар нэмнэ. Нөгөө гартаа барьсан модон хутгуураараа байнга хутгана. Хутгасаар 30 минут орчим буцалгана.
  3. Жижиглэн хэрчсэн масло, нунтаглаж бэлтгэсэн перцээ нэмнэ. Масло хайлж нийцтэл хутгана. Халуунаар нь хоолны хачир болгон сервислэх бол таваглаад хэрчиж бэлтгэсэн яншуй, мангир зэрэг ногооноор чимэглээд сервислэнэ. Ингэж бэлтгэсэн полентаг хэвлэж хөргөөд хүссэн хэлбэр хэмжээндээ зүсэн их тосонд, ил гал дээр, зууханд эсвэл зүгээр хайруулын тавганд шарж сервислэнэ.

Гэрийн нөхцөлд Twix




Oрц: (16 ш 5x5 хэмжээтэй амттан)

Сууринд;

* 3/4 стакан (170 гр) масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан (50 гр) нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан (210 гр) гурил
* 1/8 амттаны халбага давс (teaspoon)

Карамель;

* 396 гр Dulce de Leche

Шоколадан бүрхүүл;

* 170 гр шоколад (semi-sweet эсвэл bittersweet)
* 1 амттаны халбага масло

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. Хэрээсэн тавцангаа зуухны голд байрлуулна. 23x 23 см дөрвөлжин хэр тослож бэлтгэнэ.
  2. Сууринд орох масло, сахараа холигчоор хутган нийцүүлж цасан цагаан болгоно. Ваниллины охио нэмж нийцүүлнэ. Гурил давсаа нэмнэ. Нийцүүлж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд тэгшилээд 2халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалттал нь 20 минут жигнэнэ.
  3. Сууриа хөргөх явцдаа карамелиэ (Dulce de Leche) бэлтгэнэ. Карамель маань бэлэн бол ууран дээр тавиж багахан халаана. Хөргөж бэлтгэсэн суурин дээрээ жигд тараан асгаад хөргөнө.
  4. Шоколадан бүрхүүлийн орцуудийг холиод мөн ууран дээр тавиж (шоколад болон масло хийсэн савнаасаа арай жижиг амтай саванд багахан ус хийгээд буцалгана. Дээр нь шоколадтай саваа тавиад ууранд нь хайлуулна.) хайлуулна. Карамель дээрээ асгаад жигд тараагаад хөргөөд, хурц хутгаад зүсээд таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 17 February 2009

Ногоотой бэлтгэсэн яргай загас


Орц:

* 4 зүсэм яргай загас, арисийг нь өвчөөд сэлүүрийг нь авсан (salmon)
* 2 амны халбага масло
* 4 ш төмс
* 1 ш улаан сонгино
* 1 ш шар перц
* 300 гр хулуу
* 200 гр давжаа улаан лооль
* тал стакан arugula

Бэлтгэх нь:
  1. Төмс, сонгиноо арилгаад хэрчинэ. Перцнийхээ үрийг аваад мөн хэрчиж бэлтгэнэ. Улаан лоолио угаагаад голоор нь 2 хуваана. Хулуугаа урт нарыхан хэрчиж бэлтгэнэ. Давстай усанд төмсөө хийн 5-6 минут буцалгана. Сонгино, хулуу, перцээ нэмнэ. 5-6 минут дахин буцалгана. Улаан лоолио, аругуланы хамтаар нэмнэ. Давс перцээр амтлана. Дахиж нэг буцалгаад ногоонуудаа гал дээрээс авч шүүнэ.
  2. Загасны махаа давс перцээр амтлана. Масло хийж хайлуулсан хайруулын тавганд загасаа хийгээд болтол нь (загасны том жижиг, зузаан нимгэнээс хамааран тал тус бүрийг ойролцоогоор 5-6 минут) шарна.
  3. Ногоогоо хуваан таваглаад дээрээс нь эсвэл хажууд нь загасаа тавин сервислэнэ.

Sesame-тай тахианы махан көфтэ



Орц: (6 порц)

* 670 гр тахианы татсан мах
* 300 гр сонгино
* 1 багц яншуй
* 250 гр ногоон сонгино
* 2 ш өндөг
* 120 гр талхны үйрмэг
* давс
* хар перц

* 75 гр гүнжидийн үр (sesame)
* 20 гр poppy үр
* 3 гр хатаасан гаа (минт)
* 3,5 гр гич (хуурай горчиц)
* 1,5 гр Турк шаффрон (saffron)
* 1,5 гр нунтаг цагаан гаа
* 1/2 ш лимоны хальс, үрсэн
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо үрнэ.
  2. Ногоон сонгино, сонгино, яншуйгаа угаагаад жижиглэн хэрчинэ.
  3. Сонгино, ногоон сонгино, яншуй, талхны хатаамал, өндөг, тахианы татсан махаа холиод давс перцээр амтлана. Нийцүүлж бэлтгэсэн махаа 18 тэнцүү хуваан бөөрөнхийлнө.
  4. Үлдсэн орцуудыг холиод тавцан дээр тараан цацна. Бөөрөнхийлж бэлтгэсэн махнууаа энэхүү бэлдмэлдээ өнхрүүлэн бүх талыг бүрнэ.
  5. Багахан тослож бэлтгэсэн тавцан дээр өрөөд 190 градуст халааж бэлтгэсэн зууханд көфтэнүүдийг болтол 12-15 минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн көфтэг төмсний нухаштай сервислэнэ.
Эх сурвалж

Monday 16 February 2009

Sesame-р амталсан вандуй (Sesame Snow Peas)


Орц:

* 500 гр вандуй (snow peas)
* 2 амны халбага ургамалын тос
* 1 амны халбага гүнжидийн үрний тос (dark sesame oil)
* 1 амттаны халбага гүнжидийн үр (sesame seeds)
* давс
* перц

Бэлтгэх нь:
  1. Вандуйгаа угаагаад үзүүрүүдийг зүсч цэвэрлэнэ.
  2. Томхон саванд тосоо хийн халаана. вандуйгаа нэмээд 2-3 минут хуурна. Давс, перцээр амтлаад гүнжидийн үрээ нэмж нийцүүлэн хутгаад таваглан сервислэнэ.

Хойсин соусаар амталж шарсан хавирга


Орц:

* 1.5 кг хавирга, 10-12 см болгон хувааж бэлтгэсэн (short ribs)
* давс
* хар
* 3 амны халбага ургамалын тос
* 10-12 хумс сармис, нухсан
* 2.5 см цагаан гаа, арилгаад, 4 хувааж бэлтгэсэн
* 1.5 стакан ale ( Bass байвал сайн)
* 3 амны халбага будааны цуу (rice wine vinegar)
* 1 стакан хойшин соус (hoisin sauce)

Бэлтгэх нь:
  1. Хавиргуудаа давс перцээр амтлана. Ургамалын тосоо ширмэн тогоонд хийж халаагаад амталж бэлтгэсэн хавиргаа нэмэн тал бүрийг нь борлуулна. Шаргалтаж бэлэн болсон хавиргануудаа гаргаад 2-3 амны халбага тос үлдээн илүүдэл тосыг асгана.
  2. Тосоо (үлдээсэн тосоо) халаагаад сармис, цагаан гаагаа нэмээд 3 орчим минут зөөлөн гал дээр хуурна. Хавиргаа нэмнэ. Пиво, будааны цуугаа нэмээд нэг хутгаж нийцүүлээд таглан галаа зөөллөөд 2 цаг гучин минут зөөлөн гал дээр буцалгана.
  3. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ. Хавирган дээрээ хойшин соусаа нэмээд ширмэн тогооны хамтаар зуухандаа хийн (таглалгүйгээр) дахин 30 минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн хавиргийг нухсан төмс, жигнэсэн ногооны хамтаар сервислэхэд тохиромжтой.
Эх сурвалж
зургийг

Friday 13 February 2009

Шоколадны ликёртой соуфле-Хамгийн сайхан Валентин



Орц:

* 1 амны халбага масло (хэвнүүдийг тослоход)
* нунтаг сахар (чимэглэхэд)
* 2 амттаны халбага какао
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/4 стаккан сахар, хуваасан
* 2 амны халбага масло
* 2 амны халбага талхны гурил
* 3/4 стакан сүү
* 4 ш өндөгний цагаан
* 4 ш өндөгний шар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/4 стакан шоколадны ликёр (chocolate liqueur)
* 2 амны халбага шоколад, хайлуулсан (semisweet chocolate chips), хүсвэл
* 1/2 стакан шинэхэнэ raspberries чимэглэхэд, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ. 4 халуунд тэсвэртэй хэв (ramekins) тослож бэлтгэнэ. Нунтаг сахар цацна. Хэрэглэх бол шоколад, расберригээ бэлэн болсон соуфлен дээрээ эсвэл хэвны ёроолд (сурприз маюгаар) хуваан байрлуулна.
  2. Какао, эрдэнэшишийн цардуул, 1 амны халбага сахар холино.
  3. Өөр нэгэн саванд гурил, маслоо холиод зуурмаг бэлтгэнэ. 1 ш өндөгний шараа багахан хутгаж холиод хутгаад халуунд тэсвэртэй саванд хийнэ.
  4. Сүүгээ халаана. Галаа унтраагаад масло, гурилны бэлдмэлээ сүүн дээрээ нэмж нийцүүлнэ. Хутгаж бэлтгэсэн өндөгний бэлдмэл дээрээ халуун сүүний бэлдмэлээ нэмнэ. Энэ зуур байнга хутгаж байх хэрэгтэй. Энэхүү бэлдмэлээ модон халбагаар хутгасаар буцалгана. 1 минут орчим буцалгаж бага зэрэг өтгөрүүлнэ.
  5. Гал дээрээс аваад үлдсэн өндөгний шар, ваниллины охь, ликёр, сахар-какао-эрдэнэшишийн цардуулын холимогоо нэмж нийцүүлнэ.
  6. Сервислэхээсээ 35 орчим минутын өмнө өндөгний цагаанаа цасан цагаан болтол нь хутгаад үлдсэн 3 амны халбага сахараа нэмнэ. Ингэж бэлтгэсэн өндөгний цагааныхаа 1/3-г гурилны бэлдммэл дээрээ нэмж нийцүүлээд үлдсэн цагаанаа нэмж цагааны хөөсийг нураалгүйгээд хутгэж (Fold in) нийцүүлнэ.
  7. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хуваан хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 20-25 минут жигнээд халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Хар шид кекс (Black Magic Cake)-Хамгийн сайхан Валентин


Орц:

* 1 3/4 стакан гурил
* 2 стакан сахар
* 3/4 стакан какао
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 1 стакан хүчтэйхэн найруулсан кофе
* 1 стакан buttermilk
* 1/2 стакан ургамалын тос
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 2 ш 23 см хэв эсвэл 1 ш 23x33см дөрвөлжин хэв тослож гурилдаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, сахар, какао, хөөлгөгч нунтаг, давс, содагаа холино. Голд нь нүх гаргаж бэлтгэнэ.
  3. Өндөг, кофе, buttermilk, тос, ваниллины охио нэг саванд хийн нийцүүлээд хуурай бэлдмэл рүүгээ нэмээд нийцтэл нь хутгана. Хуурайгүй болтол нь холигдож бэлэн болгосон зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэнд хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 30-40 минут жигнэнэ. Бэлэн болсон кексээ 10 минут орчим хэвэнд нь хөргөөд хэвнээс нь гарган хүссэн кремээрээ чимэглээд баярын бялуу болгож эсвэл тэр дангаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 10 February 2009

Черритэй шолокадтай бялуу (Black Forest cake)-Xамгийн сайхан Валентин



Гайхалтай хос

Орц:

* 2 стакан гурил
* 2 стакан сахар
* 3/4 cтакан какао (unsweetened cocoa powder)
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 1 стакан хатуухан найруулсан кофе
* 1 стакан сүү
* 1/2 стакан ургамалын тос
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 шил (300 мл ) maraschino черри
* 2 стакан шоколад (miniature semisweet chocolate chips)

Кремэнд;

* 1/2 стакан зөөлрүүлсэн масло
* 4 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 1/2 амттаны халбага давс
* 2 амны халбага ваниллины охь
* 4 амны халбага сахар

Юу уух вэ?


Вино
халуун кофе

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 23x33см харьцаатай хэв тослоод гурилдаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, какао, сахар, хөөлгөгч нунтаг, сода, давcаа холиж нийцүүлнэ.
  3. Өндөг, сүү, кофе, ваниллины охь, тосоо нэмээд нийцүүлэн хутгана.
  4. Гуриланд өнхрүүлсэн черри болон шоколадаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэндээ цутгана.
  5. 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн кексээ болтол нь ойролцоогоор 35 минут жигнэнэ.
  6. Tомхон саванд масло, сахар, давс, ваниллины охио холиж нийцүүлнэ. Сүүгээ нэг нэг амны халбагаар нэмээд, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Kрем кекс 2 маань бэлэн боллоо, хүссэн янзаараа чимэглээд хөргөгчинд хийж хамгийн багадаа 30 минут амраагаад, зүсээд, таваглаад сервислэнэ.
эх сурвалж

Гүзээлзгэнэ бууцайн салат-Хамгийн сайхан Валентин



Этгээд амт

Орц:

* 2 амны халбага гүнжидийн үр (sesame)
* 1 амны халбага poppy үр
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан чидун жимсний тос
* 1/4 стакан уксус (distilled white vinegar)
* 1/4 амттаны халбага улаан перц рaprika
* 1/4 амттаны халбага Worcestershire соус
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино
* 285 гр бууцай угаагааx ишийг нь аваад хэрчиж бэлтгэсэн
* 4 стакан угаагаад ишийг нь аваад зүсч бэлтгэсэн гүзээлзгэнэ
* 1/4 стакан алмонд халислаад нимгэлэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд гүнжид болон poppy үр, сахар, оливийн тос, уксус, улаан чинжүү, Worcestershire соус, сонгиноо холиод таглаад хөргөгчинд хийж нэг цаг амраана.
  2. Томхон саванд бууцай, гүзээлзгэнэ. алмондоо холино. Холиж бэлтгээд амраасан соусаа нэмээд ницүүлэн хутгаад 10-15 минут хөргөгчинд хийж амраагаад таваглан сервислэнэ.

эх сурвалж

Sunday 8 February 2009

Шоколадаар бүрсэн интоор-Валентинийг шоколадгүйгээр зүйрлэшгүй.



Төгс амттан

Орц:

* 60 ш maraschino буюу амталж, дарсан иштэй интоор (maraschino cherry)
* 3 амны халбага зөөлрүүлсэн масло
* 3 амны халбага эрдэнэшишийн сироп (corn syrup)
* 2 стакан нунтаг сахар, шигшсэн (confectioners' sugar)
* 450 гр шоколад

Бэлтгэх нь:
  1. Интоороо шүүгээд салфеткан дээр өрж хатаана.
  2. Дунд зэргийн саванд масло, эрдэнэшишийн сироп, нунтаг сахараа холиж нийцүүлэн зуурмаг бэлтгэнэ. Хэрэгтэй гэж үзвэл хөргөгчинд энэхүү зуурмагаа хийж биежүүлнэ. Интоор тус бүрээ 1 амттаны халбага сахарын зуурмагаар бүрнэ.
  3. Шоколадаа нэг саванд хийн бага зэрэг буцламгай устай өөр нэг саван дээр тавиж хутгасаар хайлуулна. Сахаран зуурмагаар бүрсэн интоор тус бүрээ ишнээс нь бариж байгаад шоколаданд булхуулаад, тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрж шоколадыг царцаана. Агаар оруулдаггүй саванд хийн 1-2 долоо хоног хадгална.
Эх сурвалж

Шагшууран яст мэлхийнүүд (Pretzel Turtles)-Хамгийн сайхан Валентин



Хялбараас хялбар амттан

Орц:

* 20 ш мушгиа шагшуур (pretzels)
* 20 ш шоколадаар бүрсэн карамельтэй чихэр
* 20 ш тал пикан буюу 10 бүтэн пикан (pecan halves)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
  2. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр шагшууруудаа нэг давхрага өрж бэлтгэнэ. Шоколадаар бүрсэн карамельтэй чихрүүдээ шагшуур тус бүрийн дээр нэг нэгээр байрлуулна.
  3. Халаасан зуухандаа хийн 4 орчим минут жигнээд гаргаж ирэн шоколадыг хайлмагтсан байхад нь пиканаа нэг нэгээр нааж бэлтгэнэ. Хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Амталж хуурсан алим-Хамгийн сайхан Валентин


Орц:

* 1/4 стакан масло
* 4 ш том алим, угаагаад, арилгаад, 0.6 см зузаантай хэрчсэн (wedge)
* 2 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/2 стакан хүйтэн ус
* 1/2 стакан бор сахар
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон

Бэлтгэх нь:
  1. Томхон хайруулын тавгыг дунд зэргийн гал дээр тавиад маслоо нэмж хайлуулна. Алимаа нэмээд байнга хутгасаар алимаа зөөлөрч эхэлтэл 6-7 минут хуурна.
  2. Эрдэнэшишийн цардуулйаа хүйтэн усандаа найруулаад алиман дээрээ нэмнэ. Бор сахар, синнамоноо нэмж нийцүүлнэ. Байнга хутгасаар 2 минут буцалгаад халуун бүлээн дээр нь сервислэнэ.
Зүүлт

* Ингэж бэлтгэсэн алимын панкектэй сервислэж болдог.

Эх сурвалж

Суурьгүй бууцайтай киш-Хамгийн сайхан Валентин



Хялбар оройн зоог


Орц:

* 1 амны халбага ургамалын тос
* 1 ш сонгино, хэрчсэн
* 285 гр угааж цаварласэн бууцай (Spinach)
* 5 ш өндөг, хутгасан
* 3 стакан үрсэн Muenster бяслаг (340 гр)
* 1/4 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага нунтаг хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Томхон хайруулын тавган тосоо хийн халаана. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд дунд зэргийн гал дээр сонгиноо зөөлөртөл нь хэсэг хуурна. Хэрчиж бэлтгэсэн бууцайгаа нэмээд шүүсгүй болтол хуурна.
  3. Томхон саванд өндөг, бяслаг, давс, перцээ холино. Бууцайгаа нэмээд нийцүүлэн хутгана. 23 см тартны хэвэнд бэлдмэлээ хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 30 орчим минут шарна. Сервислэхээсээ өмнө 10 минут амраагаад, зүсээд, таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Гадилтай маффин- Хамгийн сайхан Валентин


Орондоо өглөөний цай (Breakfast in Bed)

Oрц:

* 1 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага (teaspoon) хүнсний сода
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 3 ш гадил жимс, нухсан
* 3/4 стакан сахар
* 1 ш өндөг, багахан хутгасан
* 1/3 стакан хайлуулсан масло
* 1/3 стакан бор сахар
* 2 амны халбага гурил
* 1/8 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага масло

Гадилтай маффингийн хажууд ямар төрлийн умдаан хамгин тохиромжтой вэ?

Халуун, согтууруулах ундаагүй кофе

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градсут халааж бэлтгэнэ. 10 ш маффингийн хэвийг багахан тослож маффингийн цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Томхон саванд 1 1/2 стакан гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа холин, шигшиж бэлтгэнэ. Өөр нэгэн саванд нухсан гадил, сахар, өндөг хайлуулсан маслоо холино. Гурилаа нэмээд нийцүүлэн хутгана. Цаасан хэв дэвсэж бэлтгэсэн маффингийн хэвэндээ зуурмагаа тэнцүү хуваан хийнэ.
  3. Жижигхэн саванд бор сахар, 2 амны халбага гурил, нунтаг синнамоноо холино. 1 амны халбага маслоо жижиглэн хэрчсиж нэмээд сэрээний тусламжтайгаад нухан нийцүүлж бантангийн гурил дайтай зуурмаг бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тэнцүү хуваан хэвэндээ хийж бэлтгэсэн мафингийн зуурмаг дээрээ тараан цацна.
  4. Халааж бэлтгэсэн зууханд болтол нь ойролцоогоор 18-20 минут жигнэнэ.
Эх сурвалж

Saturday 7 February 2009

Амталж шарсан давжаа байцаа (Brussels sprout)


Орц: (2-4 порц)

* 500 гр давжаа байцаа (Brussels sprout)
* 45 гр масло
* 1 лимоны шүүс
* 1/4 стакан крем
* 1/2 стакан тослогтой сүү (whole milk)
* 1/4 стакан ногооны тунгалаг шөл эсвэл ус
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Байцаануудаа угаагаад харалсан гаднах халисуудыг авч цэвэрлэнэ. Үндэсний хэсгийг бас багасган тайрна. Голоор нь 2 хуваагаад цэвэрхэн алчуур эсвэл салфеткан дээр тараан өрж тавиж хатаана.
  2. Таглаатай томхон хайруулын тавганд маслоо хийж хайлуулна. Хэрчиж бэлтгэсэн байцаануудаа нэмээд зүссэн талыг нь борлотол 3 орчим минут шарна.
  3. Галаа багасгаад крем, сүү, ногооны тунтагал шөлөө нэмээд давс хар перцээр амтлаад таглана. 10 орчим минут зөөлөн гал дээр таглаатай шарсан байцаагаа шүүж таваглаад хайруулын тавганд үлдсэн соусан дээр тал лимоны шүүсээ нэмнэ. Амсаж байгаад хүсвэл үлдсэн лимоны шүүсээ нэмж нийцүүлээд таваглаж бэлтгэсэн байцаан дээрээ асгаж сервислэнэ.

Нимбэгний гулдмай (Lemon bars)


Орц: (5 см куб 16 ш гулдмай)

сууринд:

* 115 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан нунтаг сахар
* 1 стакан гурил
* 1/8 амттаны халбага (teaspoon) давс

шанзанд:

* 1 стакан нунтаг цагаан сахар
* 2 ш том өндөг
* 1/3 стакан (80 мл) лимоны шүүс
* 1 амны халбага лимоны үрсэн хальс (lemon zest)
* 2 амны халбага гурил

дээр нь:

* нунтаг сахар
* үрсэн лимоны хальс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 20x20 см харьцааатай хэвийг маслодож бэлтгэнэ.
  2. Томхон саванд масло, сахараа холиод сайтар хутгаж нийцүүлнэ. Гурил, давсаа нэмээд зуурмаг бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн хэвэндээ жигд тараан хийгээд 175 градуст халаасан зууханд хийн 20 орчим минут жигнэнэ.
  3. Холигчныхоо саванд өндөг, сахараа холин хөөсөртөл нь хутгана. Нимбэгний шүүс, лимоны үрсэн халисаа (зөвхан шарыг) нэмээд нийцүүлэн хутгана. ГУрилаа нэмж нийцүүлээд жигнэж бэлтгэсэн сууриндаа цутган жигд тараагаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 20 орчим минут жигнэнэ.
  4. Бэлэн болсон амттан дээрээ нунтаг сахар шигшээд, дөрвөлжилөн хэрчээд тус бүрийг бага зэрэг лимоны үрсэн хальсаар чимэглээд сервислэнэ.
Зүүлт

* Хийсэн өдөртөө идвэл илүү амттай байдаг. Үлдвэл агаар орхооргүйгээр таглаад хөргөгчинд хийж 1-2 өдөр хадгална.
* Нимбэгний үрсэн хальс (zest) бэлтгэхдээ угаагаад таллахаасаа өмнө үрүүлээр гадраганы шар халисыг авч бэлтгэнэ.
* 16-с олон хэрэгтэй бол 5x5-н гулдмайнуудаа гурвалжилан хувааж болно.

Эх сурвалж

Thursday 5 February 2009

Шоколадтай, газрын самрын нухашаар бэлтгэсэн фадж (Chocolate Peanut Butter Fudge Crunch)




Орц:

* 170 гр шоколад, жижиглэн хэрчсэн (semisweet chocolate)
* 225 гр нэмэх нь 1 амны халбага масло эсвэл маргарин
* 450 гр газрын самрын нухаш (creamy peanut butter)
* 3 стакан будааны сериал (crispy rice cereal)
* 3 стакан сахар

Бэлтгэх нь:
  1. Хааш хаашаа 20 см хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Тал шоколадаа, 1 амны халбага маслотой ууран дээр тавиж хайлуулаад гал дээрээс аван 1 стакан газрын самрын нухаш 2 стакан будааны сериалаа нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ жигд тараан бэтгээд хөргөчинд хийж 15 орчим минут амраана.
  2. 225 гр масло зөөлөн гал дээр хайлуулаад сахар үлдсэн газрын самрын нухшаа нэмнэ. Талыг нь хэвлээд хөргөж бэлтгэсэн шоколадан давхрага дээрээ нэмээд, тараагаад дээрээс нь үлдсэн 1 стакан сериалаа тарааж өгнө.
  3. Үдсэн шоколадаа дахиж хайлуулан шингэлээд үлдсэн газрын самрын нухашны бэдмэлтэйгээ нийцүүлнэ. Сериал тарааж бэлтгэсэн хэвэндээ цутгаад жигд тараан хөртөл нь 45 орчим минут хөргөгчинд амраана. Бэлэн болсон фаджаа хүссэн хэмжээндээ дөрвөлжилөн зүсээд сервислэнэ.

Маслотой жигнэмэг (French Butter Cookies/Les Punitions )



Орц: (ойролцоогоор 50 жигнэмэг)

* 140 гр масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан (125 гр) сахар
* 1 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 стакан гурил

Бэлтгэх нь:
  1. Масло нэг саванд хийгээд сайтар зөөлөртөл нь хутгана. Сахараа нэмээд нийцүүлэн 7-8 минут хутгана. Өндгөө нэмээд нийцүүлэн хутгаад гурилаа нэмж 10-15 удаа 1 орчим секунд хугацаатай хутгаж бантангийн гурил аятай зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа нухаж нийцүүлээд 2 тэнцүү хуваагаад гялгар уутанд хийн (ороон) хөргөгчинд хийн 4 орчим цаг амраана.
  2. 4 цагийн дараа зуурмагаа гаргаж ирээд бага зэрэг гурил ца аж бэлтгэсэн тавцан дээр 4-7 орчим мм зузаантай илдэж хүссэн дүрсээ ашиглан хэвлэнэ. Хүлээх цаг байхгүй бол бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр шууд илдээд хэвлэж болно, хөргөгчинд хийлгүй хэвлэх аваас зуурмаг маань жоохон наалдамхай байна.
  3. Хэвлэж бэлтгэсэн жигнэмэгээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн 2 ш тавцан дээр өрөөд 180 градуст халаасан зуухандаа хийн шаргалтаж, болтол нь 8-10 минут жигнэнэ.

Tuesday 3 February 2009

Лийртэй тарт



Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй лийр
* 1 ш лимон (нимбэг)
* 4 стакан ус (хүсвэл)
* 1 1/4 стакан сахар (хүсвэл)

* 6 амны халбага масло, өрөөний темпратурт
* 2/3 стакан сахар
* 3/4 стакан халислаж нунтагласан алмонд
* 2 амттаны халбага (teaspoons) гурил
* 1 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь

* нунтаг сахар эсвэл 1/4 стакан чангаанзны чанамал
* тал амттаны халбага ус

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага сахар
* 125 гр масло, 10-20 минут хөлдөөгчинд байлгасан
* 1 ш том өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Гурил, сахар, давсаа нэг саванд хийн холино. Жижиглэн хэрчсэн масло бага багаар нэмж гурван хуруугаараа имрэн нийцүүлнэ. Бүх маслоо нэмсэний дараа өндөгөө шар цагаан маягаар хоёр хуваан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн зуурмаг бэлтгэнэ.
  2. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэнд жигд тараан хийж дарж өгнө. Эсвэл гялгар уутанд ороон 2 цаг орчим хөргөчинд хийн амраагаад 2 цагийн дараа амрааж бэлтгэсэн гурилаа тостой цаас эсвэл гялгар уутны завсар тавин илдэж болно. Хэвэндээ дарж эсвэл илдэж байрлуулсан тартны сууриа жигнэхээсээ өмнө хамгийн багадаа 30 минут хөргөгчинд хийн амраана.
  3. Зуухаа 190 градуст халаана. Мөнгөн цаасны гялгар талыг маслодоод маслодсан талаа хэвлэж бэлтгэсэн суурин (гурил) дээрээ наагаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн 25 орчим минут жигнэнэ. 25 минутын эцэст мөнгөн цаасыг аваад зуухандаа 3-5 минут жигнэнэ. Жигнэж бэлтэгсэн сууриа хэвэнд нь хадгална.
  4. Лийрээ арилгаад хоёр хуваанд үрийг нь ухаж аваад хүсвэл 1 ш лимоны шүүс, 4 стакан ус, 1 1/4 стакан сахарны уусмалд лийрийг зөөлөртөл чанана.
  5. масло, сахараа саванд хийгээд сахарыг уустал хутгана. Нунтаглаж бэлтгэсэн алмондоо нэмээд гурил, эрдэнэшишийн цардуулаа нэмнэ. Эцэст нь өндгөө нэмээд нийцүүлэн хутгаад ваниллины охиороо амтлана. Ингэж бэлтгэсэн алмондны кремээ шууд эсвэл 2 цаг орчим хөргөчинд байлгаад хэрэглэж болно.
  6. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. Лийрээ арилгаад хоёр хуваан (чанаж бэлтгээгүй бол) үрийг нь ухаж аваад зөөлөн эдийг (арилгаж бэлтгэсэн жимс) дотор гадаргүй нимбэгний шүүсээр үрнэ. Хэсэг байлгаад салфеткаар арчиж хатаана. Сахарын уусмалд чанаж бэлгэсэн бол мөн салфеткаар арчиж хатаана. Арчиж хатаасан лийрээ нимгэн нимгэн зүсч бэлтгэнэ.
  7. Жигнэж бэлтгэсэн сууриндаа алмондны кремээ хийгээд жигд тараана. Нимгэлэн хэрчсэн лийрээ модон хутгуурын тусламжтайгаар кремэн дээрээ бүдүүн талыг гадагш харуулан нарны цацраг аятай тавина.
  8. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн кремийг хөөж борлотол 50-60 минут жигнээд гаргаж хөргөөд (өрөөний темпратурт) хэвнээс нь гаргана.
  9. Сервислэхээсээ өмнө хүсвэл нунтаг сахар цацан хүсвэл чангаанзны чанамалыг усны хамтаар бага зэрэг халааж байгаад багсны тусламжтайгаар тартаа өнгөлөөд хэрчиж сервислэнэ.
Зүүлт

* Лийрны оронд чангаанз (apricot), алим, тоор (peach) зэрэг жимсээр бэлтгэж болно.