Monday 3 October 2011

Кактуги-редискны кимчи (kkakdugi)


Орц:

* 1800 гр дайкон редиск, хоёр үзүүрийг аваад арилгаад угааж, 2.5 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага давс
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага нухсан сармис (5-6 хумс сармис)
* 1 амттаны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 4 ш ногоон сонгино, үндэсийг аваад угааж жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан загасны соус (fish sauce) эсвэл цуу
* 2/3 стакан улаан чинжүү (hot pepper flakes), хэт халуун кимчи хүсэхгүй бол чинжүүний хэмжээг 1/4 стакан болгож багасгана
* 1/3 стакан редискны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хэрчиж бэлтгэсэн редискээ давс сахартай холиод 30 минут байлгана.
  2. Редискнээс ялгарсан шүүсийг өөр нэг сав руу авна. Мөн шүүснээс 1/3стаканыг салгаж аваад, чинжүү, загасны соус, сонгино, сармис, цагаан гааг нийцүүлэн хутгаж кимчиний соус бэлтгэнэ.
  3. Бэлтгэсэн соусаа редискэн дээрээ нэмээд сайтар хутган нийцүүлээд ариутгасан шилэн саванд дээрээс нь даран сайтар шахаж хийгээд өрөөний темпратурт 12-24 цаг байлгаж исгэнэ. Кимчи иссэний дараа хөргөгчинд хадгална.