Sunday 30 September 2012

Гадилтай панкэк (banana pancake)


Орц:

* 2 ш өндөг
* 1 стакан гурил
* 1 стакан хар гурил whole-wheat flour
* 2 стакан сүү
* 1/4 стакан ургамалын тос
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага натмег (pumpkin pie spice эсвэл nutmeg)
* 2 ш гадил жимс
* хөөсрүүлсэн крем, сервислэхэд
* гүзээлзгэнэ, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Хуурай орцуудаа холино. Өөр нэг саванд шингэн орцуудаа холиод шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ.
  2. Гадилаа хэрчиж бэлтгэнэ.
  3. Хэрчсэн гадилаа зуурмаг руугаа нэмээд 10 минут байлгаж гадилийн амтыг зуурмагт шингээнэ.
  4. Хайруулын тавгаа халаагаад багахан тос эсвэл масло хийж хайлуулна. Бэлдмэлээсээ тал стаканыг нэмээд тал бүрийг нь шаргалтаж болтол 2 хоёр минут шарна. Ингэж бэлтгэсэн гадилтай панкэкээ шинэхэн гүзээлзгэнэ, хөөсрүүлсэн крем зөгийн бал эсвэл maple syrup-тэй сервислэнэ.

Friday 28 September 2012

Ногоотой жигнэсэн trout



Oрц:

* 4 ш trout, угааж цэвэрлээд fillet болгосон
* 4 ш лаврын навч
* 3 ш улаан лооль
* 3 ш ногоон чинжүү
* 1 1/2 нимбэгний шүүс
* 70 гр масло, маргарин эсвэл ургамалын тос
* 250 гр мөөг
* 1 амны халбага capers
* давс, хар перц
* 2-3 хумс сармис хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Маслоо хайлуулж бэлтгэнэ. Угаагаад цагиргалан хэрчсэн улаан лоолио өрнө. Загасаа байрлуулна. Үрийг нь аваад угаасан ногоон чинжүүгээ цагиргалан хэрчээд загасан дээрээ өрнө. Угаагаад хоёр хуваасан мөөгүүдээ байрлуулна.
  2. Давс перцээр амтлаад нимбэгний шүүсээ нэмнэ. Лаврын навч, capers-ээр амтлаад бүх орцыг давахуйц ус нэмээд зөөлөн гал дээр хагас цаг орчим чанаж болгоно.


Tuesday 25 September 2012

Шарсан алим (Apple fries)

Орц:

* 1 ш Granny Smith сортийн алим
* 1/2 стакан эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* Сахар синнамоны холимог

Соусанд:

* 1/4 стакан хөөсрүүлсэн крем бяслаг (whipped cream cheese)
* 1/4 стакан marshmallow cream
* чимх pumpkin pie spice эсвэл синнамон

Бэлтгэх нь:
  1. Соусныхаа бүх орцыг холиж нийцүүлнэ, хөөсрүүлнэ.
  2. Алимаа арилгаад голыг нь аваад зүсч бэлтгэнэ. Хэрчсэн алимаа эрдэнэшишийн цардуулд өнхрүүлнэ.
  3. Илүүдэл цардуулыг сэгсэрч унагаад 190 грдауст халаасан тосонд хийн алимыг шаргалтаж болтол 3 минут орчим шарна.
  4. Шарж болгосон алиман дээрээ сахар синнамоны бэлдмэлээсээ цацаад соусны хамт сервислэнэ.

Thursday 20 September 2012

Цагаан, сүүтэй шоколадтай бровни

Орц: 16 дөрвалжин 32 гурвалжин

* 185 гр масло
* 185 гр чанар сайтай хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 ш том өндөг
* 275 гр нунтаг сахар (golden caster sugar )

Бэлтгэх нь:
  1. Шоколад маслоо жижиг жижиг дөрвөлжин болгож хуваагаад нэг шилэн саванд хийнэ. Өөр нэг, шоколадтай савнаас арай жижгэвтэр саванд багахан халуун ус хийж буцалгаад, галаа зөөллөн, масло шоколадтай саваа дээр нь байрлуулан масло шоколадыг хайлж нийцтэл хааяа хааяа хутган хайлуулна. Хайлуулсан шоколадаа хөргөнө.
  2. Зуухаа 180 градуст халаана. 20 см дөрвөлжин хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ.
  4. Сүүтэй болон цагаан шоколадаа хутгаар жижиглэн зүсч бэлтгэнэ.
  5. Өндгөө томхон саванд хийгээд сахараа нэмнэ. Сахар өндгөө хутгаж милкшэйк дайны өтгөнтэй болтол 3-8 минут хутгана.
  6. Хутгаж хөөсрүүлсэн өндгөн дээрээ хөргөсөн шоколадаа нэмээд зөөлөн хутгаж өндөгний хөөсийг буулгалгүйгээр (fold in) нийцүүлнэ.
  7. Гурил какаоны бэлдмэлээ дахин шигшиж дээрх бэлдмэл рүүгээ жигд давхрага үүсгэн нэмээд мөн зөөлөн (fold in) хутгаж нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн шоколадаа нэмж нийцүүлнэ.
  8. Зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээд талыг тэгшлээд хэвээ халаасан зуухныхаа голд байрлуулаад бровниг болтол 25 минут шарна. Шүдний чигчилүүр зоож үзээд болсон байвал гарган болоогүй байвал дахин 5 минут шараад зуухнаас гаргана.
  9. Бровнигоо гүйцэд хөртөл хэвэнд нь байлгаад хэвнээс нь гаргаад 4 хуваан нэг бүрийг дахин дөрвөн дөрвөлжин болгоон хүсвэл дахин гурвалжилан хуваагаад сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 18 September 2012

Хулуутай лазаня (creamy courgette lasagne)

Орц: 4 порц

* 9 ш лазанягийн гоймон (lasagne sheets)
* 1 амны халбага наранцэцгийн тос
* 1 ш сонггино, жижиглэн хэрчсэн
* 700 гр хулуу (courgettes), ойролцоогоор 6 ш, үрсэн
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 250 гр рикотто бяслаг
* 50 гр чеддар бяслаг (cheddar)
* 350 гр улаан лоолийн соус (tomato sauce for pasta )

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана. Давстай буцалсан халуун усанд лазанягийн гоймонгоо хийн зөөлөртөл нь 5 минут чанана. Гоймонгоо хэт болохоос хамгаалан хүйтэн усанд сойгоод хооронд нь наалдуулахгүйн тулд багахан тос түрхэж .
  2. Томхон хайруулын тавганд тос хийж халана. Сонгиноо нэмж 3 минут хуураад үрсэн хулуугаа нэмнэ. Хулууг болж өнгө нь цайвар ногоон болоод ирэхээр бяслагныхаа (чеддар болон рикотто) 2/3-г нэмээд давс перцээр амтлана. Улаан лоолийн соусаа өөр нэг саванд халаана.
  3. Томхон хэвэнд хулуу, гоймон, улаан лоолийн соус дарааллаар үелэн өрөөд хамгийн дээр нь үлдсэн бяслагаа тараан цацаад халаасан зуухныхаа хамгийн дээр байрлуулаад лазанягийн дээд талыг шаргалтаж болтол 10 шараад гаргаад зүсэж таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 16 September 2012

Анчин/ нүүдэлчин маягаар бэлтгэсэн тахиа (chicken and bacon cacciatore)

Орц: 4-6 порц

* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 ш том тахиа, 1.8-2.2 кг жинтэй, 8 хэсэг болгож хуваасан
* 6 зүсэм бакон (rashers streaky bacon)
* 2 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 мөчир rosemary
* 2 x 400гр давжаа улаан лооль (plum tomatoes)
* 2 амны халбага улаан эсвэл цагаан дарсны винегар (red or white wine vinegar)
* 1 амны халбага сахар
* 500 мл тахианы тунгалаг шөл
* жижиг багц яншуй, жижиглэн хэрчсэн (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Тосоо томхон саванд хийн халаагаад тахиагаа нэмж тал бүрээр нь 5,5 минут шарж борлуулна. Борлуулсан тахиануудаа тавган дээр гаргаад галаа багасган тостой сав руугаа жижиглэн хэрчсэн гахайн махаа нэмнэ. Гахайн махаа шажигнуур болтол шараад цоорхойтой халбагаар шүүн тахиагаа гаргасан тавган дээрээ нэмнэ.
  2. Тостой сав руугаа сонгино rosemary-гаа нэмээд нэмээд сонгинийг болж зөөлөртөл 5-10 минут хуурна.
  3. Тахиа гахайн махаа улаан лооль цуу сахар тахианы тунгалаг шөл давс перцийн хамтаар нэмнэ.
  4. Буцалгаад галаа багасган таглаад тахиагаа болж зөөлөртөл 40-50 минут чанаад хэрэглэх бол яншуйга нэмээд агшаасан будаа нухсан төмстэй сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 15 September 2012

Гадилтай талх

Орц:

* 3-4 ш гүйцэд боловсорсон гадил жимс, нухсан
* 1/3 стакан хайлуулсан масло
* 1 стакан сахар (3/4 стакан болгон багасгаж хэрэглэж болно)
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага хүнсний сода
* чимх давс
* 1 1/2 стакан гурил

Бэлтгэх нь:
  1.  Зуухаа 175° гардуст халаана.
  2. Модон халбага ашиглан банана, маслоо холино. Сахар өндөг, ваниллины охио холиж нийцүүлнэ. 
  3. Сода давсаа дээр нь цацаад зуурмагаа нийцүүлнэ. Эцэст нь гурилаа нэмнэ. 
  4. Нийцүүлсэн зуурмагаа тослож гурилдсан талхны хэвэнд хийгээд халаасан зуухандаа хийн цаг болгоод гаргаж хөргөөд зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 12 September 2012

Ананастай урвуулсан кекс (Pineapple upsidedown cake)

Орц: 6 порц

Дээр нь:

* 50 гр зөөлрүүлсэн масло
* 50 гр бор сахар (light brown sugar)
* 7 зүсэм ананасны компотны жимс, шүүс (кексэнд)

Кексэнд:

* 100 гр зөөлрүүлсэн масло
* 100 гр нунтаг сахар (golden caster sugar)
* 100 гр хөөлгөгчтэй нунтаг (self-raising flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 ш өндөг

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Дээр нь орох маслоо сахартай холин холигчоор хөөсөртөл хутгана. Бэлтгэсэн бэлдмэлээ 20-21 см дугуй хэвэнд хийн тэгшлэнэ. Шүүсэн ананасаа байрлуулна.
  2. Кексний орцуудаа 2 амны халбага компотны шүүстэй холиж нийцүүлнэ. Хэвэндээ хийгээд мөн дээд талыг тэгшлэн халаасан зуухандаа хийгээд кексийг болтол 35 минут шарна. Кексээ гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд урвуулан сервислэх тавган дээрээ гаргаад халуун бүлээнээр нь зүсэн таваглаад нэг халбага зайрмагтай сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 9 September 2012

Залхуу, ногоотой хуурсан будаа (Fast fix fried rice)

Орц: 2 порц

* 2 амттаны халбага тос
* 1 ш өндөг, хутгасан
* 2 зүсэм bacon, хэрчсэн
* 175 гр мөөг
* 200 гр хөлдөөсөн вандуй
* 1 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* жижигхэн цагаан гаа, арилгаад үрсэн
* 2 амттаны халбага цуу
* 1 амттаны халбага сахар
* 250 гр агшаасан басмати будаа (basmati rice)

Бэлтгэх нь:
  1. Тосоо томхон хайруулын тавганд халаана. Хутгасан өндгөө нэмж 30 сек-1 минут хутган шарж болгоно.
  2. Өндгөө нэг тийш нь болгоод жижиглэн хэрчсэн гахайн махаа мөөгний хамтаар нэмж 3 минут хуурна.
  3. Вандуй, сармис, цагаан гаагаа нэмээд дахин 1 минут хуурна.
  4. Цуу сахараа нэмнэ. Галаа нэмээд будаагаа нэмнэ. Холиж нийцүүлээд халуунаар нь таваглаад хүсвэл нэмэлт цуутай сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 6 September 2012

Наан-Энэтхэг хавтгай талх (Naan bread)


Орц:

* 1 уут дрожж (active dry yeast)
* 1 стакан бүлээн ус
* 1/4 стакан сахар
* 3 амны халбага сүү
* 1 ш өндөг, хутгасан
* 2 амттаны халбага давс
* 4 1/2 стакан талхны гурил
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис, хүсвэл
* 1/4 стакан хайлуулсан масло

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд бүлээн усаа хийгээд дрожжоо нэмж уусгана. 10 минут эсгээд сахар, өндөг, давсаа нэмж нийцүүлнэ. Багахан гурил нэмж нялцгайдуу гурил зуурна. 6-8 минут нухаж гурилаа эвлүүлээд тослосон саванд хийн гялгар уутаар таглаад 1 цаг хөөлгөнө.
  2. Гурилаа нухаж хийг гаргаад сармисаа нэмж нийцүүлнэ. Гурилаа голфийн бөмбөгний хэртэй хуваагаад бөмбөлөг хэлбэрт оруулан дахин 30 минут хөөлгөнө.
  3. Ширмэн хайруулын тавгийг халааж бэлтгэнэ.
  4. Нэг гурилаа гарган илдэж нимгэлээд халаасан хайруулын тавган дээрээ тавин At grill side, roll one ball of dough out into a thin circle. Lightly oil grill. Place dough on grill, and cook for 2 to 3 minutes, or until puffy and lightly browned. Brush uncooked side with butter, and turn over. Brush cooked side with butter, and cook until browned, another 2 to 4 minutes. Remove from grill, and continue the process until all the naan has been prepared.
Эх сурвалж

Tuesday 4 September 2012

Лууван зөгийн балтай кекс

Орц:

* 1 стакан ургамалын тос
* 1 + 1/4 стакан зөгийн бал
* 3 ш өндөг
* 1 + 1/4 стакан кексний гурил
* 1 стакан гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага синнамон
* 3 стакан үрсэн лууван
* 1/2 стакан нунтагласан самар


Бэлтгэх нь:
  1. Тос зөгийн балаа цахилгаан холигчоор хутган нийцүүлнэ. Энэхүү бэлдмэл рүүгээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгаж бэлтгэнэ.
  2. Өөр нэг саванд хуурай орцуудаа шигшиж бэлтгэнэ. Хуурай орцуудаа шингэн орцуудаа бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Эцэст нь самар луувангаа зуурмаг руугаа нэмж нийцүүлээд зуурмагаа маслодоод гурилдсан хэвэнд хийн 175 градуст халаасан зууханд хийн кексээ болж шаргалттал шарна.