Tuesday 30 December 2008

Anise үртэй сүлжмэл талх (Anise seed braids)


Орц:

* 7 стакан гурил
* 6 амны халбага сахар
* 14 гр дрожж
* 2 tablespoons anise seed
* 1 амттаны халбвага давс
* 2 стакан тослоггүй сүү
* 1/2 стакан масло, хуваасан
* 1/4 стакан ус
* 2 ш өндөг
* 2 амны халбага гүнжидийн үр (sesame seed)


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд 2 стакан гурилаа сахар, дрожж, anise seed, давсаа холино.
  2. Өөр нэгэн саванд сүү, масло, усаа холиод 50 градус болтол халаана. Гурил дрожжныхоо бэлдмэл дээр нэмээд холиод нийцүүлнэ. 1 ш өндөгөө нэмнэ. Үлдсэн гурилаасаа нэмж нялцанхай зуурмаг бэлдэнэ.
  3. Хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр зуумагаа асгаад 6-8 минут нухаж, нийцүүлнэ. Нухаж бэлтгэсэн гурилаа бага зэрэг тосоор тослоод зуурсан савандаа хийж 45 минут орчим хөөлгөнө.
  4. 2 дахин их болж хөөсөн гурилаа нухаж илүүдэл агаарыг гаргаад 2 хуваана. 2 хуваасан гурилаа тус бүр тэнцүү гурав хуваагаад, тус бүрийг 35 орчим см урт болгон сувиж бэлтгэнэ. Тавцан дээр тостой цаас дэвсээд, цаасаа маслоор тослоод сувиж бэлтгэсэн гурилаа тавцан дээр сүлжиж 2 талхаа бэлтгэнэ. Алчуураар таглаад 30 минут амараана, хөөлгөнө.
  5. Үлдсэн өндгөө хутгаад багсны тусламжтайгаар талхан/сүлжимэл дээрээ түрхээд гүнжидийн үрээ тараан цацна. 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 30-35 минут жигнэнэ.

Алимны пай


Орц:

* 1 ш тартны/пайны суурь
* 1/2 стакан давсгүй масло
* 3 амны халбага гурил
* 1/4 стакан ус
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан бор сахар
* 8 ш алим (Granny Smith apples), угаагаад, арилгаад, хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халааж бэлтгэнэ.
  2. Маслоо хайлуулаад гурилаа нэмнэ. Ус, сахар, бор сахараа нэмээд буцалгана. Галаа багасгана.
  3. Сууриндаа хэрчиж бэлтгэсэн алимнуудаа байрлуулна. Дээрээс нь маслоны хайлмагаа нэмээд халаасан зуухандаа хийн 15 минут жигнэнэ. 15 минутын эцэст галаа зөөллөн (175 градус) дахин болтол нь, 35-45 минут жигнэнэ.

Monday 29 December 2008

Sweet potato pie


Орц:

* 450 гр sweet potato
* 1/2 стакан масло, зөөлрүүлсэн
* 1 стакан сахар
* 1/2 стакан сүү
* 2 ш өндөг
* 1/2 амттаны халбага үрсэн nutmeg
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш пайны суурь (unbaked pie crust)

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчээд чанаж болгоно.
  2. Төмсөө шүүгээд масло, сүүгээ нэмээд нухаж бэлтгэнэ. Сахар, өндөг, nutmeg, синнамон, ваниллины охио нэмээд нийцүүлж хутгана. Бэлэн болсон төмсний нухшаа хэвэндэ хийгээд, тэгчилэн тараана.
  3. 175 градуст халаасан зууханд хийн 55-60 минут (болтол нь) жигнээд гаргаж ирэн хөргөөд, хэрчээд сервислэнэ.

Фриттата (frittata)


Орц:

* 12 ш өндөг
* өөрийн хүссэн бэлэн болон хагас бэлэн бүр түүхий ногоо (сонгино, чинжүү, мөөг, лууван..), мах (улаан болон цагаан..)
* давс
* хар перц
* 1 амны халбага ургамалын тос
* тал стакан хайлдаг шар бяслаг (хүсвэл)
* 3 амны халбага ус (эсвэл сүү)

Бэлтгэх нь:
  1. Зуухныхаа тавцанг (хэрээсэн төмөр) дээд тень/халаагуураас 10-15 см зайтай байрлуулна. Зуухаа (broiler) халаана.
  2. 30 см, наалддаггүй хайруулын тавганд 1 амны халбага ургамалын тос нэмээд жижиглэн хэрчсэн түүхий ногоо (өөрийн хүссэн), махаа (улаан, цагаан мах) хуурна. Давс, перц зэрэг хүссэн амтлагчаараа амтлан болтол нь хуурна.
  3. Хэрэглэх бол болсон (хагас бэлэн эсвэл бэлэн) бүтээгдэхүүнээ нэмээд халаана.
  4. 12 ш өндөгөө хагалан нэг саванд хийнэ. 3 амны халбага усаар (эсвэл сүү) шингэлээд давс, перцээр амтлан хутгаж бэлтгэнэ. Бяслаг хэрэглэх бол талыг нь өндгөн дээрээ нэмнэ.
  5. Мах ногоон дээрээ өндгөө нэмээд дунд зэргийн гал дээр 3-4 минут орчим хутгаж шарна.
  6. Шарж бэлтгэсэн өндгөө гал дээрээс аваад үлдсэн бяслагаа дээгүүр нь цацаад хайруулын тавагныхаа хамтаар халааж бэлтгэсэн зуухандаа хийн 2-4 минут жигнэнэ.
  7. Зуухнаасаа гаргаж ирээд 5 орчим минут амраагаад гурвалжилан зүсээд, таваглаад сервислэнэ.

Хушигатай кекс


Орц:

* 100 гр жигнэмэг нунтагласан
* 50 гр хушига бага зэрэг хуураад, хэрчиж бэлтгэсэн
* 50 гр бор сахар
* 5 г кофе (instant coffee powder)
* 2.5 гр синнамон
* 50 гр масло

* 150 гр масло, зөөлрүүлсэн
* 100 гр сахар
* 2 ш өндөг
* тал амттаны халбага ваниллины охь
* чимх давс
* 200 гр кексний гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 150 гр тараг

Бэлтгэх нь:
  1. Нунтаглаж бэлтгэсэн жигнэмэг, бор сахар, хэрчиж бэлтгэсэн хушига, синнамон, кофегоо холино. Жижиглэж хэрчсэн масло нэмээд гурван хурууныхаа өндгийг ашиглан бантагнаж бэлтгэнэ.
  2. Кексний гурилаа хөөлгөгч нунтагны хамтаар шигшиж бэлтгэнэ.
  3. 150 гр масло, 100 гр сахарны хамтаар цайрч, хөөсөртөл хутгаж бэлтгэнэ.
  4. Ваниллины охь, давсаа нэмээд нийцүүлэн хутгана.
  5. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх брдээ нийцтэл нь хутгана.
  6. Шигшиж бэлтгэсэн гурилаа нэмээд модон халбагаар нийцүүлэн хутгана.
  7. Таргаа 2-3 хуваан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  8. 20 см голдоо нүхтэй дугуй хэвийг тослоод 1/3 хушиганы бэлдмэлийг тараан цацаж өгнө. Тал зуурмагаа нэмнэ. Үлдсэн хушиганы бэлдмэлээ нэмээд үлдсэн зуурмагаа үелүүлэн нэмнэ.
  9. 170 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болтол нь (35-40 минут) жигнээд гаргаж 10 минут хэвэнд нь амараагаад хэвнээс нь гаргаж зүсээд сервислэнэ. Илүү гарсан кексээ өрөөний темпратурт хадгална.

Saturday 27 December 2008

Цагаан шоколадтай Raspberry-тэй чийзкэк (White Chocolate Raspberry Cheesecake)



Орц:

* 1 стакан нунтагласан шоколадтай жигнэмэг
* 1/4 стакан хайлуулсан масло
* 284 гр хөлдөөсөн Raspberry
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 2 стакан цагаан шоколад (white chocolate chips)
* 1/2 стакан крем (half-and-half cream)
* 672 гр крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн
* 1/2 стакан сахар
* 3 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд нунтагласан жигнэмэг, 3 амны халбага сахар, хайлуулсан масло холиж нийцүүлээд 23 см хэвэнд зулж тавина.
  2. Өөр нэгэн саванд raspberries, 2 амны халбага сахар, цардуул, усаа холиод нийцтэл хутгаад буцалгана. 5 минут буцалгаж өтгөрүүлнэ. Өтгөрч бэлэн болсон соусаа шүүгээд үрийг нь хаяна.
  3. Зуухаа 165 градуст халаана. Өөр нэгэн саванд half-and-half-аа шоколадын хамтаар хийж хайлуулна.
  4. Өөр томхон саванд бяслагаа 1/2 стакан сахараа холиж хутгана. Өндөгнөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио хайлуулж бэлтгэсэн шоколадныхаа хамтаар нэмээд энэхүү бэлдмэлийхээ талыг жигнэмэг зулж бэлтгэсэн суурь султгана. 3 амны халбага жимсний чанамал нэмээд үлдсэн бяслагны бэлдмэлээ хийнэ. Дахин 3 амны халбага жимсний чанамал нэмээд хүсвэл хутганы үзүүрээр хээлнэ.
  5. Бага зэрэг халуун устай тавцанд хэвээ хийгээд 165 градуст халаасан зууханд 55-60 минут жигнэнэ. Жигнээд гаргаж ирсэн чийзкэкээ хөргөөд гялгар уутаар ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 8 цаг амараана. 8 цагийн дараа хэвнээс нь гаргаад зүсээд зүсэм бүрийг үлдсэн жимсний чанамалаараа чимээд сервислэнэ.

Friday 26 December 2008

Тахиатай энчилада (Chicken Enchilada)



Орц:

* 4 ш арисгүй, ясгүй тахианы цээж (тал, 2 бүтэн)
* 1 ш сонгино, хэрчсэн
* 235 мл зөөхий (sour cream)
* 1 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)
* 1 амны халбага хатаасан яншуй
* 1/2 амттаны халбага хатаасан oregano
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц (black pepper)
* 1/2 амттаны халбага давс
* 450 мл лоолийн соус (16 oz лаазанлсан tomato sauce)
* 1/2 стакан ус
* 1 амны халбага нунтаг улаан чинжүү (chili powder)
* 1/3 стакан ногоон чинжүү, хэрчсэн
* 1 хумс сармис, нухаж бэлтгэсэн
* 8 ш 25 см гурилын тортилла (flour tortillas)
* 350 гр (12 oz лаазалсан) taco sauce
* 3/4 сталан үрсэн чеддар бяслаг

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн наалддаггүй хайруулын тавганд тахиагаа тосгүйгээр болтол нь шарна. Тахианаас гарсан тосыг асгана.
  3. Шарж болгосон тахиагаа дөрвөлхилөн хэрчээд буцааж мөн хайруулын тавгандаа хийнэ. Сонгино, зөөхий, 1 стакан чеддар бяслаг, яншуй, oregano хар перцээ нэмээд нийцүүлэн хутгана. Бяслагийг хайлтал халаана. Давс, лоолийн соус, ус, улаан перц, дөрвөлжилөн хэрчсэн ногоон перц, сармисаа нэмж нийцүүлнэ.
  4. Бүх тортиллагаа дэлгэж байгаад шанзаа тэнцүү хуваан голд нь байрлуулаад ороож хэвэндээ байрлуулна. Дээрээс нь лаазалсан тако соус (taco sauce) болон үлдсэн 3/4 стакан чеддар бяслагаа тэнцү тарааж цацна. Зуухандаа хийгээд 20 минут жигнэээд гаргаж 10 мунут орчим хөргөөд таваглан сервислэнэ.

3 C bread (cherry, coconut, carrot)


Oрц:

* 2 1/2 стакан гурил
* 1 стакан сахар
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 3 ш өндөг
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан ургамалын тос
* 2 стакан үрсэн лууван
* 1 1/2 стакан кокос (flaked coconut)
* 1/2 стакан сахардаж хатаасан интоор (candied cherries), 4 хувааж бэлтгэсэн
* 1/2 стакан үзэм
* 1/2 стакан хэрчсэн хушига

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд хөөлгөгч нунтаг, сода, гурил, давс, сахар, синнамоноо холино.
  2. Жижиг саванд өндөг, сүү, тосоо холино.
  3. Хуурай, шингэн орцоо холиод нийцүүлж хутгаад лууван, кокос, интоор, үзэмээ нэмнэ. Нийцүүлээд тослож бэлтгэсэн 4 ш талхны хэвэнд хуваан хийгээд 175 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болтол нь (40-50 минут) жигнэнэ.
  4. Бэлэн болсон талхаа 10 минут хэвэнд нь амараагаад хэвнээс нь гарган хөргөгчинд хадгална.

Thursday 25 December 2008

Scotcharoos


Oрц:

* 1 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1 стакан сахар
* 1 1/2 стакан газрын самарын нухаш/түрхлэг (peanut butter)
* 6 стакан crisp rice cereal
* 1/2 стакан butterscotch chips
* 1/2 стакан semisweet chocolate chips

Бэлтгэх нь:
  1. 22x33 см харьцаатай хэвийг ахиухан маслодаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд эрдэнэшишийн сироп, сахар, газрын самарын түрхлэгээ холиж нийцүүлнэ. Дунд зэргийн гал дээр тавин сахараа хайлтал байнга хутгана. Буцлангуут галаа унтраагаад crisp rice cereal-аа нэмээд хутгана.
  3. Бэлдмэлээ тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд гараараа дарж тэгшлэна.
  4. Дунд зэргийн саванд chocolate chips-ээ butterscotch chips-тэйгээ холиод өөр нэгэн буцалж буй устай саван дээр тавин ууранд нь хайлуулна. Хайлсан шоколадаа хэвэнд байрлуулаа тэгшлэж бэлтгэсэн бэлдмэл дээрээ жигд тараан асгаад хөргөнө. Хөргөж бэлтгэсэн Scotcharoos-аа жижиглэн хуваагаад сервислэнэ.

100 настай пайны суурь (pie crust)


Орц:

* 4 стакан гурил
* 1 3/4 стакан shortening
* 3 амны халбага сахар
* 2 амттаны халбага давс
* 1 ш өндөг
* 1/2 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, shortening, сахар, давсаа холино. Гурван хуруугаа ашиглан нийцтэл нь хутгана.
  2. Өөр нэгэн жижиг саванд өндөг, усаа холино. Гурилан дээрээ нэмээд зуурна. 30 минут орчим хөргөгчинд хийн амараана.

Жүржээр амталж шарсан тахиа


Орц:

* 1.5 кг арисгүй, ясгүй тахианы мах (ястай бол 2 кг)
* 6 ш жүрж, арилгаад, үрийг нь аваад, хэрчиж бэлтгэсэн (эсвэл 2-3 стакан шинэхэн шахсан жүржийн шүүс)
* 1 ш сонгино, хэрчсэн
* 100 гр адобо соусанд дарсан чипотл чили, тал лааз (chipotle chili peppers in adobo)
* 3 хумс сармис, хэрчиж бэлтгэсэн
* 1/3 стакан хэрчсэн cilantro
* 1 амны халбага хэрчсэн rosemary навч, эсвэл 1 амттаны халбага хатаасан rosemary
* 1 амны халбага хэрчсэн ганга, эсвэл 1 амттаны халбага хатаасан
* 1 амны халбага marjoram эсвэл oregano, эсвэл 1 амттаны халбага хатаасан
* 1 амттаны халбага давс
* 2 амны халбага чидун жимсний тос
* яншуй, зүссэн жүрж (чимэглэхэд)

Бэлтгэх нь:
  1. Хэрчсэн жүрж, чипотл перц, сонгино, сармис, cilantro, rosemary, ганга, marjoram, мөн давсаа холиод блендэрдэнэ.
  2. Ясгүй тахиагаа уут эсвэл тостой цаасны завсар байрлуулж байгаад давтаж 1.2 см орчим зузаантай болгоно. Тахиан дээрээ жүржийн шүүсний бэлдмэлээ нэмээд таглаад хонуулна.
  3. Хайруулын тавганд оливийн тос нэмж халаагаад тахиануудаа нэмэн (зөөлөн сэгсэрч) тал бүрийг нь 5 минут шараад (дунд зэргийн гал дээр) таваглаад чимэглээд сервислэнэ.

Хатаасан жимстэй кекс (Fruitcake)


Орц:

* 3/4 стакан сахарлаж хатаасан жүржийн хальс (candied orange peel)
* 1/2 стакан хушига, хэрчсэн
* 1/2 стакан үзэм
* 1/2 стакан шар үзэм (golden raisins)
* 2 амны халбага гурил
* 1/2 стакан масло, зөлрүүлсэн
* 1/2 стакан сахар
* 2 1/2 амны халбага зөгийн бал
* 2 ш өндөг
* 1 1/2 амны халбага крем эсвэл сүү (light cream)
* 2 амны халбага рум (dark rum)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг

Бэлтгэх нь:
  1. Хушига, үзэмнүүд, жүржийн хальсаа хуурай (2 амны халбага) гуриланд өнхрүүлнэ. Ингэснээр жигнэх явцад жимснүүд кекний сууринд тунахгүй, цуглахгүй.
  2. Томхон саванд маслоо хийгээд зөөлрүүлнэ. Сахар, зөгийн балаа нэмнэ. Масло маань цайраад ирэхээр өндгөө нэмнэ. Сүү эсвэл крем, рум мөн ваниллины охио нэмнэ.
  3. Өөр нэгэн саванд үлдсэн гурил (1 1/2 стакан) хөөлгөгч нунтагаа холино. Шингэн орцон дэрээ нэмж нийцүлнэ. Жимс, самарны бэлдмэлээ нэмнэ.
  4. Зуурмагаа 22*12 см тослосон хэвэнд хийн 175 градуст халаасан зууханд хийн 10 минут жигнээд галаа багасган 165 градус болгоод мөн хэмд болтол нь (45 минут орчим, болсон эсэхийг шүшний чигчилүүр зоож мэднэ.) жигнэнэ. Гаргаж ирээд хэвнээс нь гаргаад, хөргөөд, зүсээд, сервислэнэ.
Зүүлт

* энэ кексэнд хүссэн хатаасан жимжээ амт үзэмжийг зохицуулан хийн болно.

Wednesday 24 December 2008

Гадилтай зөөхийтэй талх


Орц:

* 1/4 стакан сахар
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 3/4 стакан масло
* 3 стакан сахар
* 3 ш өндөг
* 6 ш гүйцэд болоод харлаж эхэлсэн гадил жимс, нухсан
* 454.4 гр зөөхий (16 оz sour cream)
* 2 амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага нунтаг синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 3 амттаны халбага хүнсний сода
* 4 1/2 стакан гурил
* 1 стакан хэрчсэн хушига (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халаана. 17x7 см харьцаатай хэв тослож бэлтгэнэ.
  2. Жижиглэн саванд 1/4 стакан сахар, 1 амттаны халбага нунтаг синнамоноо холино. Үүнийхээ хэвэндээ тараан цацна.
  3. Томхон саванд маслоо зөөлрүүлээд 3 стакан сахараа нэмнэ. Цайртал нь хутгаад өндөг, нухсан гадил, зөөхий, ваниллины охь, синнамоноо нэмнэ.
  4. Гурил, сода, давсаа холино. Шингэн орцон дээрээ гурилны бэлдмэлээ нэмнэ. Хэрэглэх бол хушигаа нэмээд нийцүүлж хутгааж тослож бэлтгсэн хэвэндээ хийн, халааж бэлтгэсэн зуухандаа 1 цаг орчим шарна.

Тай маягаар бэлтгэж, ил гал дээр шарсан тахианы далавч (Thai Chicken Wings)



Орц:

* 700 гр тахианы далавч
* 1 амны халбага загасны соус (fish sauce)
* 1/4 стакан нимгэлэн хэрчсэн лимоны өвс (lemon grass), лимоны давсаар орлуулж болно
* 10-15 хумс сармис, бяцалсан
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага хэрчсэн улаан чили (birdseye chilis Тай нэр нь prik ki nu)
* 1/4 стакан хэрчсэн, Хятад яншуй coriander/cilantro
* 1/4 стакан кетчуп (tomato ketchup)
* 1/4 стакан виски (bourbon эсвэл будааны виски-rice whiskey байвал сайн)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Угаагаад, хатаасан тахианы далавчуудаа нэмнэ. Таглаад 12-24 цаг амтлагчинд нь дарна.
  2. 12 цагийн дараа зөөлөн ил гал дээр шарж доорх маягаар бэлтгэсэн соустай сервислэнэ.
Соус

Орц:

* 4 хэмжээс майонез
* 4 хэмжээс кетчуп
* 1 хэмжээс халуун ногоотой соус (hot chili sauce, Tabasco байж болно)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод, нийцүүлээд жижигхэн аяганд хийгээд тахианыхаа хажууд сервислэнэ.

Tuesday 23 December 2008

Шарсан цацагт хяруул


Oрц:

* 1 ш (6.3-7.3 кг жинтэй) хөлдүү цацагт хяруул (turkey)

Амтлахад:

* 1 стакан давс (kosher salt)
* 1/2 стакан бор сахар
* 3.8 л ногооны тунгалаг шөл
* 1 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 1/2 амттаны халбага allspice berries
* 1 1/2 амтанны халбага амталж хатаасан цагаан гаа (candied ginger)
* 3.8 л мөстэй хүйтэн ус

* 1 ш улаан алим, хэрчсэн
* 1/2 ш сонгино, хэрчсэн
* 1 гожгор сннамон
* 1 стакан ус
* 4 ш rosemary (иш)
* 6 ш sage навч
* Канола тос (Canola oil)

Бэлтгэх нь:
  1. Цацагт хяруулаа (шарахаас өмнө 2-3 хоногийн өмнө) хөлдөөгчнөөсөө гаргаад гэсгээнэ.
  2. Томхон саванд ногооны тунгалаг шөл, давс, бор сахар, бөөрөнхий перц, allspice berries, хатаасан цагаан гаагаа холиод хааяа хааяа хутган буцалгана. Галаа унтраагаад, уусмалаа хөргөөд, хөрггчинд хийж хадгална.
  3. Цацагт хяруулаа шарахаасаа 8-16 цагийн өмнө уусмалаа мөстэй устайгаа холиод цацагт хяруулныхаа цээжийг доош нь харуулан уусмалдаа хийнэ. Цацагт хяруул маань уусмалд бүхэлээрээ багтаж байх хэрэгтэй. 4-8 цагийн дараа цацагт хяруулаа (бөгсийг нь доошоо харуулан) эргүүлнэ.
  4. Зуухаа 260 градуст халаана. Цацагт хяруулаа уусмалаас гаргаад гадна доторгүй хүйтэн усаар угаагаад, салфеткаар арчиж хатаана.
  5. Алим, сонгино, синнамон (cinnamon stick), 1 стакан усаа холиос богино долгионы зууханд хийн 5 минут өндөр тохиргоон дээр байлгана. Энэхүү бэлдмэлээ rosemary, sage-тэйгээ холиод шувууныхаа цээжний хөндий рүү хийнэ. Далавч, хөлийг уяад шувууныхаа их биеийг багсны тусламжтайгаар канола тосоор тослоод зуухныхаа хамгийн доод тавиур дээр (lowest level) тавиад, 260 градуст 30 минут шарна. 30 минутын дараа шувууныхаа цээжний хамгийн зузаан махтай хэсэгт махны термометр байрлуулаад зуухныхаа халууныг 175 градус болгож тохируулаад дахин 1 1/2- 2 цаг шарна. Шарагдаж бэлэн болсон шувууны дотоод дулаан 66 градус байх ёстой. Өөрөөр хэлбэл шувууны цээжни хамгийн гүн хэсэгт зоож байрлуулсан термометр 66 градусыг зааж байвал шувуу маань болжээ гэсэн үг.
  6. Бэлэн болсон шувуугаа гаргаад мөнгөн цаасаар сулхан ороогоод 15 минут амараагаад хэрчиж сервислэнэ.
Сranberry соус

Орц:

* 340 гр crаnberry
* 2 стакан жүржийн шүүс (orance juice)
* 3 стакан ginger ale
* 2 амны халбага maple syrup
* 2 амны халбага бор сахар
* 1 ш жүржийн хальс (orange zest), шөвхөн шаргал хэсэг нь
* 1 чимх давс (kosher salt)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод буцалгана. Буцлангуут галыг багасгаад 30 минут орчим буцалгаад, буцлах явцад үүссэн хөөсийг шүүн аваад блендэрдээд соусны саванд хийн цацагт хяруулынхаа хамтаар сервислэнэ.

Ананастай тахиа (Sweet-and-Sour Pineapple Chicken)




Oрц:

* 500 гр арисгүй, ясгүй тахианы мах, 2.5 см кув болгож хэрчсэн
* 1 ш өндөгний цагаан
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 2 амны халбага гурил
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар эсвэл цагаан перц
* 1/3 стакан (75 мл) ургамалын тос
* 1/3 стакан (75 мл) тахины тунгалаг шөл (sodium-reduced chicken broth)
* 3 амны халбага (45 мл) кетчуп (ketchup)
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн цагаан гаа (gingerroot)
* 1 амттаны халбага нунтаг сахар
* 1 ш сонгино
* 1 ш улаан перц
* 1 ш ногоон перц
* 1 стакан лаазалсан ананас, шүүж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тахиа, өндөгний цагаан, цардуул, гурил, давс, перцээ холиод 10 минут амараана.
  2. Хятад (wok) эсвэл томхон хайруулын тавганд тосоо хийж халаана. Тахиагаа нэмээд шаргалттал нь 3 минут орчим хуурна. Таваглаад хажуу тийш нь тавина.
  3. Тахианы тунгалаг шөл, кетчуп, цуу, будааны цуу, сахар, цагаан гаагаа нэмээд холино.
  4. Хайруулын тавгандаа 1 амны халбага тос үлдээгээд үлдсэнийг асгана. 2 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн сонгино, перцүүдээ нэмээд 3 минут орчим хуурна.
  5. Хуурч бэлтгэсэн ногоон дээрээ тахиа, шингэн бэлдмэлээ, ананасын хамтаар нэмээд дахиад 2-3 минут хуураад таваглаад сервислэнэ.

Monday 22 December 2008

Aмталж хатаасан цагаан гаа (Crystilised /candied ginger)


Oрц:

* 500 гр цагаан гаа
* ус
* сахар

Бэлтгэх нь:
  1. Цагаан гаагаа аригаад, угаагаад, хэрчиж бэлтгэнэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн цагаан гаагаа саванд хийгээд дээрээс нь далдалахуйц ус нэмнэ.
  3. Зөөлөртөл нь 30 минут орчим буцалгаад шүүнэ.
  4. Чанаж болгосон цагаан гаагаа хэмжээд тэнцүү хэмжээний сахар бэлтгэнэ.
  5. Цагаан гаагаа буцаан савандаа хийгээд цагаан гаатай тэнцүү хэмжээний сахараа 3 амны халбага усны хамтаар нэмнэ. Байнга хутган буцалгана. Цагаан гаагаа тунгалаг болж, ихэнх шингэнийг ширгэтэл хуурна.
  6. Галаа багасгаад цагаан гаагаа хаттал зөөлөн гал дээр байнга хутган хуурна.
  7. Бэлэн болсон цагаан гаага хөргөөд бага зэрэг сахар нэмж хутгаад (сахаран бүрмэл) агаар оруулдаггүй саванд хийн 3 сар хүртэл хугацаатайгаар хадгална. Ингэж бэлтгэсэн цагаан гааг амттан, чихэр зэрэгт ашигладаг.

Сахарлаж хатаасан жүржийн (нимбэгний) хальс (Candied Orange (Citrus) Peel)


Орц:

* 4 ш жүржийн хальс
* 3 стакан сахар
* 1 стакан ус

* 1 стакан сахар
* 225 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Жүржийнхаа хальсыг бэлтгэнэ.* Голоор нь зүсээд шүүсийг нь шахаад тал бүрийг 2 нийт 4 болгож хуваагаад дотор нь үлдсэн хальс, зөөлөн эдийг халбагадан авч хаяна эсвэл ** Дээд болон доод хэсгийг зүсч хаяна. Жүржээ тавцан дээр байрлуулж байгаад зөөлөн эдэд хүрэлгүйгээр 4 эсвэл 6 ш өнгөн зүсэлт (зөвхөн хальсыг зүснэ.) хийнэ. Дараа халбагаа хальс зөөлөн эдийн хоорондуул оруулад хальсыг хуулж авна. Заавал халбага гэлтгүй гараараа хуулж болно.
  2. Хальсаа уртааш нь тавцан дээр тавиад 0.6 см орчим өргөнтэй савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  3. Томхон сав халаагаан жүржийн хальсаа нэмнэ. Хүйтэн ус нэмээд буцалгана. Буцлангуут илүдэл усыг асгаад дахин ус нэмж буцалгаад , буцлангуут усыг асгана. Энэхүү үйлдэлийн дахин нэг нийт 3 давтана.
  4. Усаа сахартайгаа холиод сахар хайлтал халаана. Жүржний хальсаа нэмээд хальсыг тунгалаг болж, сахарын уусмалыг ширгэтэл зөөлөн гал дээр 30 минут орчим буцалгана. Жүржийн хальсаа шүүж аваад хатаана. Нэгэнт хатсан (хатаахын тулд 2 орчим хоног хэрэгтэй.) сахарт өнхрүүлээд, эсвэл хайлуулсан шоколаданд дүрээд хэрээсэн тавцан дээр өрж тавин хатаана.

Эггног (Eggnog )


Орц:

* 4 ш өндөгний шар
* 1/2 стакан сахар
* 2 стакан сүү
* чимх синнамон
* 2 ш cloves
* 1 стакaн крем
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага nutmeg
* 2 амны халбага рум (rum)
* 2 амны халбага bourbon эсвэл бранди
* 4 ш өндөгний цагаан (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд өндөгний шараа хутгаж цайруулна. Сахараа бага багаар нэмнэ. Хөсөөртөл нь хутгана.
  2. Сүү, cloves, синнамоноо наайддаггүй саванд хийн халаана.
  3. Өндөгний бэлдмэл дээрээ сүүнийхээ талыг нэмж (Temper-градусыын ялгааг багасгахын тулд) хутгаад буцаан сүүтэй саванд хийнэ.
  4. Дунд зэргийн гал дээр байнга хутгасаар халаана. Бага зэрэг өтгөрөөд ирэхээр галаа унтраагаад кремээ нэмнэ. Шүүж clove-г авна. 1 цаг орчим хөргөнө.
  5. Ваниллины охь, nutmeg мөн архинуудаа нэмээд (bourbon, brandy)аягалаад сервислэнэ.
Зүүлт

* Бага наснхан уух бол архийг хийхгүй байж болно.
* Өндөгний цагаанаа нэмэх бол бага зэрэг сахартай хутган хөөсрүүлээд ээгног дээрээ нэмэн зөөлөн хутгаж нийцүүлнэ.

Шоколадтай пай (French Silk Chocolate Pie)


Орц:

* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 3/4 стакан сахар
* 56 гр шоколад (unsweetened)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 ш өндөг
* 1 ш тартны суурь, болгоод, хөргөсөн (20 см)

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа нэг саванд хийгээд, өөр нэгэн буцалж буй устай саван дээр тавин ууранд нь хайлуулна.
  2. Масло хутгаж зөөлрүүлнэ. Сахараа нэмээд нийцэж өнгө нь цагаартал хутгана.
  3. Хайлуулаад хөргөж бэлтгэсэн шоколад, ваниллины охио нэмээд нийцүүлж хутгана.
  4. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ холигчныхоо дунд зэргийн хурд дээр 5 минут орчиж хутгаж нийцүүлнэ.
  5. Шоколадныхаа бэлдмэлийг суурь руугаа шилжүүлээд хамгийн багадаа 2 цаг хөргөгчинд амараагаад хэрчиж сервислэнэ.

Тартны суурь (Pâte brisée)


Орц:

1 стакан = 237 мл

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Гурил, сахар, Давсаа холино. Жижиг дөрвөлжин хэрчиж, хөлдөөгчинд 15 минут байлгасан масло нэмнэ. Сэрээний ард талаар бүх орцыг нийцтэл хутгана. Зуурмагаа тостой цаасан ороогоод хөлдөөчинд хийж нэг цаг амраана.
  3. Тослож бэлтгэсэн 23 см хэвэнд тааруулан илдэж байрлуулна.

Sunday 21 December 2008

Шоколадтай кекс, гурилгүй (Chocolate Decadence Cake)


Орц:

* 340 гр шоколад (semisweet chocolate chips)
* 112 гр unsweetened chocolate
* 340 гр масло, хайлуулсан
* 350 гр сахар
* 120 мл ус
* 7 ш өндөг
* 120 гр whipped cream

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 25 см дугуй хэв тослоод, ёроолд нь тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Шоколадаа дөрвөлжилөн хуваагаад томхон саванд chocolate chips-ны хамтааар байрлуулна. Масло нэмнэ. 1 1/2 стакан сахараа устайгаа холиод буцалгаж хайлуулна. Хайлангуут шоколадны холимог дээрээ нэмээд шоколадыг хайлж нийцтэл хутгана.
  3. Өөр нэгэн саванд үлдсэн 1/4 стакан сахараа өндөгнүүдийн хамтаар өтгөрч, цагаартал нь хутгана. Шоколадан дээрээ нэмээд зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. Бэлэн болсон кексний бэлдмэлээ хэвэндээ юүлээд тавцан дээр байрлуулна. Тавцангаа усаар дүүргээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн 40-50 минут жигнэнэ.
  5. 40-50 минутын дараа зуухаа онгойлгоод кексээ гаргана. Халуун устан тавцангаа зууандаа үлдээгээд хөрөхөөр нь гаргаж цэвэрлэнэ.
  6. Кекс тань хөрсөн бол хэвтэй нь халуун усанд дүрээд хөмрүүлэн гаргаад, зүсээд, кремээр чимэглээд сервислэнэ.

Saturday 20 December 2008

Пармежан бяслагтай тахиа


Орц:

* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амттаны халбага rosemary leaves
* 1 амттаны халбага ганга (thyme leaves)
* 1 амттаны халбага яншуй (Italian parsley leaves)
* Давс
* перц
* 8 ш тахианы шул мах (ширхэг бүр нь 85 гр)
* 1 1/2 стакан улаан лоолийн соус (жор нь доор буй)
* 1/2 стакан үрсэн mozzarella
* 16 амттаны халбага үрсэн Parmesan
* 2 амны халбага давсгүй масло, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 260 градуст халаана.
  2. 3 амны халбага чидун жимсний тосоо амтлагч ногоонуудтайгаа холино. Давс перцээр амтлана. Тахианы махнуудыхаа тал бүрийг амталж бэлтгэсэн тосоороо тослоно.
  3. Хайруулын тавгаа тосгүйгээд халаагаад тахиагаа тавин тал бүрийг ны шаргалттал 2 минут орчим шарна.
  4. Лоолын соусаа тахиан дээрээ асгана тараан тавина. Тахиа бүр дээрээ 1 амттаны халбага mozzarella бяслаг, 2 амттаны халбага пармежан бяслаг тараан тавина. Жижиглэн хэрчсэн маслоо хамгийн дээр нь тавиад тахиагаа болтол, бяслагийг хайлтал шарна.
Улаан лоолийн соус

Орц:

* 1/2 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 1 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, арилгаад хэрчиж бэлтгэсэн
* 1 гожгор celery, хэрчсэн
* 1 ш лууван, хэрчсэн
* далайн давс
* хар перц
* 1800 гр улаан лооль
* 4-6 ш basil навч
* 2 ш лаврын навч
* 4 амны халбага давсгүй масло (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тосоо хийж халаана. Жижиглэн хэрчсэн сонгино, сармисаа нэмнэ. Зөөлөртөл нь хуурна.
  2. Сelery, луувангаа нэмээд давс перцээр амтлана. Бүх ногоог зөөлөртөл (5 минут орчим) хуурна.
  3. Улаан лоолио, basil, лаврын навчны хамтаар хийгээд галаа багасган өтгөртөл нь ойролцоогоор 1 цаг буцалгана. Соус маань хэт хүчиллэг байвал маслонаасаа нэг удаад нэг амны халбагийг нэмээд хайлуулан амтыг тохируулна.
  4. Ингэж бэлтгэсэн соусаа блендэрдэж хэрэглэнэ. Бүгдийг нь хэрэглэхгуй бол битүү саванд хийн 6 сар хүртэл хөлдөөгчинд хадгалахад тохиромжтой.

Горгонзола бяслагтай улаан лоольтой пиццахан (Pizzette with Gorgonzola, Tomato and Basil)


Орц: (35 ш пиццахан)

* Пиццаны суурь
* 85 гр горгонзола бяслаг
* 85 гр давжаа лооль, 4 хувааж бэлтгэсэн
* 2 амттаны халбага чидун жимсний тос
* 1/4 стакан basil навч, урж бэлтгэсэн
* Давс, перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 250 градуст халааж бэлтгэнэ.
  2. Cуурь гурилаа 0.75 см орчим зузаантай илдэж бэлтгэнэ. 5 см орчим диаметртэй жигнэмэгний хэв байхгүй бол аягаар илдсэн гурилаа хэвлэнэ.
  3. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хэвлэж бэлтгэсэн суурьнуудаа өрж тавина.
  4. Гурван хуруугаа ашиглан бяслагаа базаж бэлтгэнэ. Гурил бүр дээр хуваан тарааж тавиад 1 лооль байрлуулна. Давс перцээр амтлана.
  5. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн 10-15 минут жигнэнэ.
  6. Гаргаж ирээд дээгүүр нь бага зэрэг чидун жимсний тос гүйлгээд, угаагаад, урж бэлтгэсэн basil-ын навчнуудаа тараан тавиад таваглан сервислэнэ.

Карритай тахиа (chicken curry)


Орц:

* 45 мл чидун чимсний тос (3 амны халбага)
* 1 ш дунд зэргийн сонгино
* 2 хумс сармис
* 1 ш ногоон перц (chili)
* 400 гр тахианы мах (2 цээж)
* тал амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага turmeric
* 1/4 амттаны халбага garam masala эсвэл 1 амттаны халбага карри
* 1/4 амттаны халбага coriander
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага улаан лоолийн нухаш (паст)
* 30 мл (2 амны халбага) крем (double cream)

Бэлтгэх нь:
  1. Тосоо халаана. Сонгиноо нэмээд зөөлөнгал дээр 1 минут орчим хуурна.
  2. Аманд багтахуйц хэрчиж бэлтгэсэн тахиагаа нэмнэ. 5-6 минут хуурна.
  3. Нухаад жижиглэж бэлтгэсэн сармис, үрийг нь аваад хэрчиж бэлстгэсэн ногоон перцээ нэмээд 2-3 минут хуурна.
  4. Амтлагчуудаа нэмээд сайтар хутганна. Улаан лоолийн нухашаа нэмнэ. Эцэст нь кремээ нэмээд тахиаг сайтар хутгаж нийцүүлээд тахиаг болсон эсэхийг шалгаад, таваглаад сервислэнэ.

Friday 19 December 2008

Цэцэгт байцааны агшаамал



Гурил, будаа, гоймон гурвалжингаас залхаж байна уу? Тэгвэл энэхүү хялбар цэцэгт байгаацаар бэлтгэдэг хоолны хачирыг туршаад үзээрэй.

Орц:

* Масло
* цэцэгт байцаа
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Цэцэгт байцаагаа угаагаад, хэрэглэх хэмжээгээрээ үрж бэлтгэнэ.
  2. Таглаатай богино долгиoны зууханд (microwave) тэсвэртэй саванд хийгээд бага зэрэг давс, хар перцээр амтлаад, таглаад 4-5 минут жигнэнэ.
  3. Гаргаж ирээд маслоор амтлаад таваглан агшаасан будаа, чанасан гоймонгын оронд хэрэглэнэ.

Chicken á La King



Орц:

* 2 стакан тахианы мах
* 1 ш сонгино
* 1 ш жижиг ногоон перц
* 1 стакан цагаан хэрчсэн мөөг
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1/4 амттаны халбага хар перц
* 6 амны халбага гурил
* 1 стакан сүү
* 1/2 стакан крем (cream)
* 1 1/4 стакан тахианы тунгалаг шөл
* 1 ш улаан перц
* давс
* хар перц
* Тал стакан лаазалсан вандуй (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Ногоонуудаа бэлтгэж эхэлнэ. Сонгиноо арилгаа жижиг дөрвөлжин болгож хэрчинэ. Чинжүүнүүдээ үрийг нь гаргаад, угаагаад мөн ижил жижиглэн, дөрвөлжилөн хэрчинэ.
  2. Мөөгөө угаагаад, хэрчиж бэлтгэнэ. Тахианы махаа хэрчиж бэлтгэнэ. Вандуй хэрэглэж бол вандуйгаа шүгээд угааж бэлтгэнэ.
  3. Дунд зэргийн саванд тосоо хийгээд халаана. Сонгиноо нэмээд хэсэг хуураад чинжүү, мөөгөө нэмээд 4-5 минут хуураад гурилаа нэмнэ. Өөр нэгэн саванд тахиагаа хуурч зөөлөн борлуулна.
  4. Ногооны бэлдмэл дээрээ тахиагаа нэмээд хэсэг хуураад шингэн орцуудаа нэмнэ. Вандуйгаа давс перцээр амтлаад таваглан сервислэнэ.

Бууз



Oрц:

* Мах
* гурил
* ус
* сонгино
* давс
* сармис (хүсвэл)
* хар перц (хүсвэл)
* байцаа (хүсвэл)
* бага зэрэг өөх

Бэлтгэх нь:
  1. Гурилаа зуураад хөмөрч амараана.
  2. Мах, өөхөө татаад давс, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, хар перц бага зэрэг усаар амтлана. Хүсвэл бага зэрэг байцаа жижиглэн хэрчээд махтайгаа холино. Байцаатай бууз илүү шингэц сайтай, маханд хэмнэлттэй, шүүслэг болдог.
  3. Эвлэж бэлэн болсон гурилаа хуваагаад хуурай гурил цацсан тавцан дээр сувиад тэнцүү хэмжээтэй таслаж бэлтгэнэ.
  4. Гурилаа ёроолыг нь помбойлгон илдээд бага зэрэг амталсан мах голд нь тавиад, чимхээд тослож бэлтгэсэн жигнүүр дээр тавиад буцалж буй халуун усны ууранд, буузныхаа хэмжээнээс шалтгаалан 15-25 минут жигнэнэ.
Вежетериан хувилбар

* 250 гр дуфу (firm tofu)
* тал стакан жижиглэж хэрчсэн лууван
* тал стакан жижиглэж хэрчсэн хятад байцаа
* 2 амны халбага жижглэн хэрчсэн улаан перц
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 2 амны халбага цагаан гаа
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 2 хумс сармис нухаж, сайтар жижиглэсэн
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага hoisin соус
* 2 амны халбага гүнжидийн үрний тос (sesame)
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1/3 стакан тахианы тунгалаг шөл эсвэл ус
* гурил (дээрх орцоор томдуу 35-40 ш бууз хийх боломжтой)
* ус

Бэлтгэх нь:
  1. Гурилаа зуурч бэлтгэнэ.
  2. Жижиглэж хэрчсэн бүх ногоогоо холино.
  3. Дуфугээ угаагаад 2 салфетканы завсар байрлуулаад дээрээс нь хүндхэн юмаар дарж 20 минут орчим байлгана.
  4. Дуфугээ жижиглэж хэрчээд ногоонууд дээрээ нэмэн холино. Цуу, hoisin соус, гүнжидийн үрний тос, өндөг, давс, перцээ нэмээд базаж нийцүүлнэ.
  5. Гурилаа сувиад таслаж бэлтгэнэ. Илдээд голд нь тал амттаны халбага шанз тавина.
  6. Чимхээд багахан тослож бэлтгэсэн жигнүүр дээр өрөөд 15-20 минут жигнээд халуун дээр нь сервислэнэ.
Соус

Махтай болон ногоотой буузаа доорх маягаар бэлтгэсэн соусанд дүрж идвэл илүү амттай байдаг.

Орц:

* 3 амны халбага цуу
* 1 амттаны халбага жан (Chinese black vinegar)
* 1 амттаны халбага гүнжидийн үрний тос
* чимх цагаан чинжүү

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод буузны хажууд сервислэнэ.

Луувангийн зутан шөл


Орц:

* 1 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага масло
* 1 ш дунд зэргийн сонгино, жижиглэн хэрчинэ
* 700 гр давжаа лууван, угаагаад, арилгаад хэрчиж бэлтгэнэ
* 6 стакан тахианы тунгалаг шөл
* 1 1/2 амны халбага карри
* 1/4-1/2 амттаны халбага улаан перц (cayenne pepper)
* давс
* 1 стакан зөөхий (sour cream)
* 6 ш мангир, 2-2.5 см урттай хэрчиж бэлтгэнэ

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд чидун жимсний тосоо маслоны хамтаар хийж халаана.
  2. сонгино, луувангаа нэмээд галаа багасган 5 минут орчим хуурна. 4 стакан тахианы тунгалаг шөлөө нэмнэ. Карри, давсаар амтлана. 15 минут орчим буцалгана.
  3. Шөлөө блендэрдэнэ. Шөл маань өтгөн байвал үлдсэн тунгалаг шөлнөөсөө нэмнэ. 4. Гялгар уутанд зөөхийгөө хийгээд үзүүрийг нь жижигхэн тайрч бэлтгэнэ. Уутаа шахан шөлөн дээрээ дугуй зураад шүдний чигчилүүрээс дотроос нь гадагшаа эсвэл гаднаас нь дотогч зуран хэлбэр гаргаад хэрчиж бэлтгэсэн мангираараа чимэглээд сервислэнэ.

Амталж бэлтгэсэн халуун какао




Oрц: (4 порц)

* 1 1/2 стакан сүү
* 2/3 стакан нэмэх нь 1 амттаны халбага сахар
* 1-2 амны халбага амтлаагүй какао (unsweetened Dutch-process cocoa powder)
* 2 (5 орчим см) савх синнамон
* 7 см орчим жүржний хальс
* 10 ш хадаасан цэцэг (cloves)
* 2-2 1/2 стакан халуун хар кофе
* 1/4 стакан хүйтэн крем (heavy cream), чимэглэхэд
* Нунтаг синнамон, чимэглэхэд
* Какао, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд сүү, 2/3 стакан сахар, какаогоо холиод нийцүүлж хутгана.
  2. Савхан синнамон, жүржийн хальс, хадаасан цэцгээ нэмээд 2 минут орчим буцалгана. Жүржийн халисыг авна.
  3. Дунд зэргийн саванд кремээ үлдсэн сахарын хамтаар хутгасаар хөөсрүүлнэ.
  4. Кофегоо нэмээд, аяганыхаа амсрыг чийглээд какогоор бүрээд халуун какаогоо аягалаад хөөсрүлж бэлтгэсэн кремнээсээ халбагадан тавиад синнамоноор чимээд сервислэнэ.

Гадил шоколадны чанамал


Орц: (380 мл чанамал)

* 300 гр, ойролцоогоор 3 ш том гадил
* 80 гр хар шоколад
* 20 мл рум дарс (rum), хүсвэл
* 100 мл ус(өрөөний темпратурт)
* 210 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Гадилаа арилгаад нимгэлэн хэрчинэ. 1 мм орчим зузаантай.
  2. Томхон саванд гадилаа, ус, сахарын хамтаар нэмнэ.
  3. Байнга хутгасаар буцалгаад хөөсийг нь хамж авч хаяна.
  4. Дахиад 2-3 минут буцалгаж гарсан хөөсийг шүүж авсаар бэлдмэл тунгалаг болоход шоколадаа нэмнэ.
  5. Шоколад хайлаад буцалж эхлэнгүүт гал дээрээс аваад хэрэглэх бол рум дарсаа нэмээд хутгаж нийцүүлээд ариутгаж бэлтгэсэн шилэнд хийн таглана. Хөргөгч эсвэл харанхуй сэрүүн газар хадгалах тохиолдолд 3 сар хэртэй, задласанаасаа хойш 7 хоног хадгалах боломжтой.
Эх сурвалж Happy Hоme Baking

Thursday 18 December 2008

Blueberry Buckle



Орц:

* 255 гр кексний гурил (cake flour), ойролцоогоор 2 стакан
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* тал амттаны халбага давс
* тал амттаны халбага нунтаг цагаан гаа
* 55 гр масло
* 3/4 стакан сахар
* 1 ш өндөг
* тал сатакан сүү
* 3 стакан blueberries
* 55 гр масло
* 100 гр сахар
* 1/3 стакан кексний гурил
* 1/2 амттаны халбага nutmeg

Бэлтгэх нь:
  1. 255 гр кексний гурилаа хөөлгөгч нунтаг, давс, цагаан гаатайгаа холино.
  2. Өөр нэгэн саванд масло зөөлрүүлээд сахараа нэмж цасан цагаан болтол нь хутгана. Өндөгөө нэмээд нийцэнгүүт холигчныхоо хурдыг багасган бага багаар (3 удаад) гурилны бэлдмэлээ нэмж эхлэнэ.
  3. Гурилтай ээлжлэн тал скатан сүүг бас 3 удаад нэмнэ.
  4. Эцэст нь blueberries-гээ нэмээд нийцтэл нь хутгаад тослож бэлтгэсэн 23*23 см харицаатай хэвэндээ хийнэ.
  5. 1/3 стакан гурил, 100 гр сахар, 1/2 амттаны халбага nutmeg-ээ холиод жижиглэн хэрчи бэлтгэсэн 55 гр масло нэмээд гарынхаа хуруунуудыг ашиглан бантагнана. Бантангийн гурил мэт болоход хэвлэж бэлтгэсэн кекснийхээ дээрээ тараааж цацаад 190 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 35-40 минут жигнэнэ.

Шоколаданд дүрсэн жигнэмэг (Chocolate Dipped Butter Cookies)



Орц:

* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 250 гр масло, зөөлрүүлсэн
* 1 стакан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 350 гр шоколад
* 30 гр масло

Бэлтгэх нь:
  1. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  2. Томхон саванд масло хийгээд цахилгаан холигчоор зөөлөрөл нь хутгана. Сахараа нэмнэ, хөөсөрч хоёр дахин их болтол хутгана. Эцэст нь өндгөө нэмээд хэсэг хутгаад ваниллины охио нэмнэ.
  3. Холигчныхоо хурдыг багасгаад гурилаа нэмнэ.
  4. Зуурч бэлтгэсэн гурилаа 2 хуваагаад тостой цаасанд ороон 20-25 см хэртэй урт болгон сувина. Ингэж бэлтгэсэн гурилаа тостой цаасанд ороолттой чигээр нь хөргөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг цаашлаад 5 өдөр хүртэл амараана. Хүсвэл 2 сар орчим хөлдөөж болно.
  5. Зуухаа 190 градуст халаагаад тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  6. Зуурмагаа 0.75 см зузаантай хэрчиж бэлтгэнэ. Сувиж бэлтгэсэн нэг гурилаас ойролцоогоор 25, нийт 50 жигнэмэг гарах ёстой.
  7. Нэг удаад нэг тавцан жигнэмэгийг шаргалттал нь 10-12 минут жигнээд гаргаж ирэн хэрээстэй төмөр дээр тавин хөргөнө.
  8. нэг саванд бага зэрэг ус хийж буцалгана. Дээр нь өөр нэгэн саванд шоколад, 30 гр маслоо холиод хутгасаар хайлуулна. Хөрсөн жигнэмэгээ шоколаданд дүрээд тостой цаасан дээр тавиж шоколадыг царцаагаад сервислэнэ.

Кокостой макарүн (macaroon)


Орц:

* 400 гр үрсэн кокос (sweetened shredded coconut)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 чимх давс
* 60 мл молоко (1/4 стакан)
* 4 ш том өндөгний цагаан
* 140 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Кокосоо ваниллины охь, давс, молокотойгоо холиж нийцүүлнэ.
  2. Өндөгний цагаанаа хутгаад сахараа нэмж цасан цагаан болж биежтэл хутгана.
  3. Кокос дээрээ өндөгний бэлдмэлээ бага багаар нэмээд хутгаж (fold) нийцүүлнэ.
  4. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр халбагадан тавиад 160 градуст халаасан зууханд хийн 20-25 минут жигнэнэ.
  5. Гаргаж ирээд хөргөөд хүсвэл тэр чигээр нь хүсвэл шоколадан булхуулаад самараар чимээд сервислэнэ.
Шоколадаар бүрэхийн тулд:

орц:

* 350 гр шоколад
* 30 гр масло

Бэлтгэх нь:
  1. Бага зэрэг устай саван дээр шоколад болон масло холисон өөр нэг сав байрлуулаад (ууранд) шоколадаа хайлж нийцтэл хутгана. Хайлуулж бэлтгэсэн шоколадандаа хөргөсөн жигнэмэгээ дүрээд, хүзвэл нунтаглаж бэлтгэсэн самар цацаад, хөргөөд сервислэхэд бэлэн болно.

Clafoutis


Орц:

* 350 гр цангис жимс (cranberry), интоор (cherry), илжигэн чих (fig), чангаанз (apricot) хэрэглэж болно.
* 2 ш өндөг
* 1/4 стакан сахар
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага ваниллины охь
* масло

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  2. Хэвээ маслоор тослоод угаагаад шүүж бэлтгэсэн жимсээ зулна.
  3. Өндгөө хутгана. Сахараа нэмээд өнгө нь цагаарч эхэлтэл хутгана.
  4. Ваниллины охь, сүүгээ нэмээд нийцтэл нь хутгана.
  5. Гурилаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд зуурмагаа зулж бэлтгэсэн жимсэн дээрээ асгана.
  6. Халааж бэлтгэсэн зууханд хийн 25-30 минут жигнээд гаргаж ирээд хэрчин таваглаад нунтаг сахраар чимээд сервислэнэ.

Pépin potato



Oрц:

* Давжаа/үрийн төмс, сайтар угаагаад хатааж бэлтгэсэн
* тахианы тунгалаг шөл
* Давс
* перц
* масло
* яншуй

Бэлтгэх нь:
  1. Угаагаад хатааж бэлтгэсэн төмсөө бүтнээр нь томхон хайруулын тавганд хийнэ. Төмс маань нэг эгнээ байх ёстой.
  2. Төмснийхөө талыг хүртэл тахианы тунгалаг шөл нэмнэ.
  3. Давс, перцээр амтлана. 2-3 амны халбага масло нэмээд таглааж төмсийг болтол таглаатай чигээр нь болгоно.
  4. Зөөлөрч болсон төмсөө аяга эсвэл тосны шилээд зөөлөн бяцлаад шаргалттал нь шарна. Нэг тал нь шаргалтахаар эвтэйхэн эргүүлээд нөгөө талыг бас шаргалттал нь шарна. Таваглаад хэрчиж бэлтгэсэн эсвэл хатаасан яншуй цацаад сервислэнэ.

Wednesday 17 December 2008

Sesame-тэй бэлтгэсэн бууцай (spinach)-시금치나물


Орц:

* 1 багц бууцай
* 2 хумс сармис
* 1 ногоон сонгино
* 1.5 амны халбага цуу
* ½ амттаны халбага sesame тос
* ½ амны халбага sesame үр

Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа цэвэрлээд угаагаад, давстай буцалж буй усанд хийн 30 секунд орчим байлгана.
  2. Шүүгээд зөөлөн базаж илүүдэл усыг шавхрана.
  3. Тавцан дээр тавиад хэд хэд зүснэ.
  4. 2 хумс сармисаа нухаад , ногоон сонгиноо хэрчинэ. Хэрчиж бэлтгэсэн сонгиноо, сармис, цуу, sesame тостойгоо холиж сайтар нийцүүлнэ.
  5. Бууцайгаа нэмээд гараараа хутгаж нийцүүлнэ.
  6. Бууцайгаа таваглаад sesame үрээ цацаад сервислэнэ.

Омлетний ороомог


Орц:

* 3 ш том өндөг
* ½ амттаны халбага давс
* чимх сахар
* тал бөөрөнхий сонгино эсвэл 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* хар перц
* ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Өндөгнүүдээ хагалаад нэг саванд хийнэ.
  2. Давс, сахар, перц, сонгиноо нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ.
  3. Наалддаггүй хайруулын таваг халаагаад бага зэрэг тос нэмнэ.
  4. 1/3 орчим өндөгний бэлдмэлийн хайруулын тавгандаа хийгээд, хайруулын тавгаа эргүүлэн өндгөө жигд тараагаад галаа багасган шарна.
  5. Болоод ирэнгүүт омлетээ нэг захаас нь ороож эхэлнэ. Өндгөө гүйцэд ороолгүйгээд төгсгөлд багахан омлет үлдээгээд үлдсэн өндөгний бэлдмэлээсээ залгуулан асгана. Омлет шарагдаж бэлэн болоход ороогоод мөн үлдсэн омлетний бэлдмэлээ залгуулан асгана.
  6. Энэ маягаад 3-4 удаад бүх өндгөө нэмээд болонгуут ороосоор дөрвөлжилөөд 4 талыг нь шарж шаргалтуулна.
  7. Бэлэн болсон омлетний ороомгоо хөргөөд хэрчиж таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Хүсвэл зураг дээрх шиг голд нь шанз зулаад ороож болно.

Tuesday 16 December 2008

Вандуйтай тахиа


Орц:

* Хагас кг орчим тахианы цул мах эсвэл 1кг орчим ястай тахиа
* 1 лааз вандуй
* 2 ш улаан лооль
* 2 хумс сармис
* 1 том эсвэл 2 жижиг сонгино
* 5 амны халбага чидун жимсний тос
* давс
* хар перц
* ус
* 1 ш лууван

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Сармисаа арилгаад нухаж бэлтгэнэ. Луувангаа арилгаад угаагаад вандуй дайтай дөрвөлжилөн хэрчинэ. Тахиагаа хэрчиж/хэсэглэж хувааж бэлтгэнэ.
  2. Томхон саванд тосоо хийж халаана. Сонгино, сармисаа нэмнэ. Луувангаа нэмээд хэсэг хуураад жижиглэн хуваасан тахиагаа нэмнэ. Давс, хар перцээр амтлана. Тахиагаа шаргалттал нь сайтар хутган хуураад бага зэрэг ус хийн таглаж 10-15 минут жигнэнэ.
  3. Таглааг нь аваад үрж бэлтгсэн лоолио, угааж бэлтгэсэн вандуйн хамтаар нэмнэ. Ус, шүүсийг ширгэтэл дахиад 10 орчим минут буцалгаад/хуураад таваглаж агшаасан будаатай сервислэнэ.

Пүнтүүзтэй хуурга-Чапчай (잡채)


Орц:

* пүнтүүз
* 150 гр үхрийн цул мах
* 1 атга бууцай (spinach)
* 1 ш дунд зэргийн лууван
* 1 ш дунд зэргийн сонгино
* 5 ш шитакий мөөг (shiitake)
* 2 стакан хэрчсэн цагаан мөөг
* 3 хумс сармис
* 7-8 ш ногоон сонгино
* цуу
* гүнжидийн үрний тос (sesame)
* 3.5 амны халбага сахар
* 1 амттаны халбага хар перц
* 1 амны халбага sesame үр
* оливийн тос

Бэлтгэх нь:

  1. Шитакий мөөгөө зөөлөртөл нь бүлээн усанд (4-6 цаг) дэвтээнэ. Зөөлөрсөн мөөгөө базаж гаргаад, нимгэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Мөөгөө хэрчиж бэлтгэнэ.
  3. Луувангаа 5 орчим см урттай хуваагаад шүдэнзний модны дайтай савхан болгож хэрчинэ.
  4. Ногоон сонгиноо 7 орчим см урттай хэрчинэ.
  5. Сонгиноо нимгэлэн хэрчинэ.
  6. Махаа нимгэн саван хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  7. 2 атга орчим пүнтүүзийг халуун, давстай усанд хийнэ 3 минут орчим (зөөлөртөл) буцалгана. Шүүгээд пүнтүүзээ хайчлана. Пүнтүүзэн дээрээ 1 амны халбага цуу, 1 амны халбага sesame тос нэмнэ. Хутгаж нийцүүлэнэ.
  8. Буцалж буй усанд бууцайгаа хийгээд 1 минут орчим хутган буцалгана. Шүүгээд хүйтэн усанд сойгоод, шүүгээд, базаад, харласан навч байвал түүж хаяаад, 5 см хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
  9. ½ амны халбага цуу, ½ амны халбага sesame тостой холиод пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  10. Томхон хайруулын таваг халаагаад бага зэрэг оливийн тос дусаагаад савхлан хэрчсэн луувангаа нэмнэ. 30 секунд орчим хуураа пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  11. Мөн хайруулын тавгаа дахиж халаагаад мөн хэдэн тусал оливийн тос нэмээд сонгиноо нэмж тунгалаг болтол хуурна. Пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  12. Мөн хайруулын тавгандаа хэдэн дусал оливийн тос хийгээд цагаан мөөгөө нэмж хуурна. Лууван дээрээ нэмнэ.
  13. Ногоон сонгиноо хэдэн дусал чидун жимсний тосонд 1 минут орчим хуураад хуураад пүнтүүзэн дээрээ нэмнэ.
  14. Хэдэн дусал оливийн тосон дээр хэрчиж бэлтгэсэн махаа нэмж хэсэг хуураад шитакий мөөгөө нэмнэ. Болтол нь сайтар хутгаж хуураад 3 хумс нухсан сармисаа, ½ амны халбага цуу, ½ амны халбага сахарын хамтаар нэмнэ. Дахин 30 секунд орчим хуураад ногоонууд дээрээ нэмнэ.
  15. 2 амны халбага цуу, 3 амны халбага сахар, 2 амны халбага sesame тос, 1 амттаны халбага хар перц нэмээд бүх орцоо сайтар хутгаж нийцүүлээд 1 амны халбага sesame үрээр чимэглээд таваглаад сервислэнэ.

Өргөст хэмхний кимчи (오이소박이 김치)


Орц:

* 6 ш огурцы
* ¼ стакан нарийхан, савхан болгож хэрчиж бэлтгэсэн лууван
* ¼ стакан сонгино
* 3 ш ногоон сонгино
* 2 стакан мангир, 2 см урттай хэрчиж бэлтгэсэн
* 2 ш сармис
* 1/4 стакан загасны тос
* 1 стакан чинжүү (hot pepper flakes)
* 1 амны халбага сахар
* 1 стакан давс


Бэлтгэх нь:
  1. Огурцыгоо угаагаад 2 талыг нь авч хаяна. Долоовор хурууны хэмжээтэй/урттай болгон (ерөнхийдөө 3 тэнцүү) хуваана. Ингэж хуваасан өргөст хэмхээ модон дээрээ уртааш нь хэвтүүлж байгаад хэрээслэн зүснэ. Гүйцэд хэрчихгүй шүү. Энэхүү үйлдэлийн хийсэний дараа нэг тал нь 4 салаалсан, нөгөө тал нь бүтэн огурцытэй болно.
  2. Дээрх маягаар бэлтгэсэн өргөст хэмхээ тал стакан давстай холиод 30 минут орчим байлгана.
  3. Томхон саванд 1/4 стакан загасны тос, тал стакан халуун, улаан чинжүү (hot pepper flakes), нухаж бэлтгэсэн 2 хумс сармис, 1 амны халбага сахараа холиод хутгана.
  4. 2 см орчим болгон хэрчсэн мангираа (2 стакан), 3 ш уртааш нь нэг хуваан 2 см урттай хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино, нарийхан хэрчиж бэлтгэсэн лууван, нарийхан хэрчсэн сонгино, 2 хумс сармистайгоо холино. Улаан чнжүүний бэлдмэл дээрээ нэмээд халбагаар нийцтэл сайтар хутгана.
  5. Өргөст хэмхээ шүүгээд, угаагаад резинен бээлий өмсөн бэлтгэсэн амтлагч, сонгиноны бэлдмэлээ өргөст хэмхний салаалсан хэсэг рүү чихээд, агаар оруулдаггүй саванд хийн хадгална. Ингэж бэлтгэсэн кимчиг тэр даруй идэй болно.
  6. Сервислэхдээ бүтнээр нь эсвэл зүсэгдээгүй хэсгийг тайран таваглаад сервислэж болно.

Галбижим (갈비찜)


Орц:

* 1 кг орчим үхрийн хавирга, 3-4 хуваасан
* 5-6 ш шитакий мөөг (shiitake mushrooms), 4-6 цаг усанд дэвтээж бэлтгэсэн
* ус
* 8 хумс сармис
* 1 амны халбага бор сахар
* ½ амттаны халбага хар перц
* сожу эсвэл будааны дарс
* 2 ш ногоон сонгино
* тал сонгино
* 2 ш лууван
* 1-2 амны халбага гүнжидийн үр болон тос (sesame)
* 2 амны халбага эрдэнэшишийн сироп (corn syrup)
* 2 ш редиск (улаан лууван)

Бэлтгэх нь:
  1. Жижиглэн хуваасан хавиргаа нэг нэгээр нь салгаад, дагасан махыг 1-2 зүсч (хөндлөн буюу яснаас нь салгалгүйгээр) бэлтгэнэ. Хүйтэн усанд хийн 30 минут орчим байлгана, угаана.
  2. Томхон саванд хавиргануудаа хийн давахуйц хэмжээтэй халуун ус нэмж 5-10 минут буцалгана. Энэхүү үйлдэл нь илүүдэл өөх тосноос салгах, багасгах зорилготой.
  3. Хавиргаа шүүж аваад хавирга чанасан усаа асгана. Хүйтэн усаар чанасан хавиргаа угаана.
  4. Хавиргаа угааж цэвэрлэсэн томхон савандаа байрлуулаад өөр нэгэн саванд холиж бэлтгэсэн 2 стакан ус, 4 амны халбага цуу, 8 хумс сармис, тал сонгино, хэрчсэн, 1 амны халбага будааны дарс, 1 амны халбага бор сахарын уусмалаа нэмнэ.
  5. Дунд зэргийн гал дээр 20 минут орчим буцалгана.
  6. Буцлах явцад ногоогоо хэрчиж бэлтгэнэ. 2 ш лууван, 2 ш том редискээ (улаан лууван) 5 см орчим куб болгон хэрчээд, ирмэгийг хутгаар авч ширээний теннисний бөмбөг дайны бөмбөлөг болгоно.
  7. Усанд дэвтээж бэлтгэсэн мөөгөө угаагаад байт сайз (bite size) буюу аманд багтахуйц болгож хэрчинэ.
  8. 20 минут орчим буцалсан махаа/ясаа онгойлгоод хэрчиж бэлтгэсэн мөөг, бөмбөлөг болгож бэлтгэсэн 2 төрлийн луувангаа нэмнэ. Галаа зөөллөөд 1 цаг орчим буцалгана. Буцалгах явцдаа хааяа хааяа модон халбагаар хутгаж, доороо тунасан шүүсийг дээш нь гарган махан дээгүүр асгана.
  9. 1 цаг орчимын дараа махаа болсон эсэхийг шалгаад болсон бол 2 амны халбага эрдэнэшишин сироп, 1 амны халбага sesame тос, ½ амттаны халбага хар перц нэмээд галаа нэмж шүүсийг ууршиж, мах ногоог гялалзсан болтол хутган буцалгана.
  10. Бэлэн болсон галбижимээ ногоон сонгино, sesame үрээр чимэглээд таваглаад сервислэнэ.

Булгоки, булгоки жангол (불고기전골)


Булгоки

Орц:

* 1 кг үхрийн цул мах (tenderloin beef)
* тал стакан цуу
* 1/4 стакан сахар
* тал стакан ус эсвэл вино
* 12 хумс сармис, арилгасан
* 1 ш лийр, арилгаад хэрчиж бэлтгэсэн (Ази лийр байвал сайн)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* хар перц
* sesame тос мөн үр
* 1 амны халбага зөгийн бал

Бэлтгэх нь:
  1. Үхрийн махаа нимгэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Сармис, цуу, сахар, ус, зөгийн бал, сонгино, лийрээ холиод 30 секунд орчим блендэрдэж соусаа бэлтгэнэ. Хар перц нэмж амтлана.
  3. Хэрчиж бэлтгэсэн махан дээрээ соусаа нэмээд гараараа сайтар хутгаж өгнө.
  4. 1-2 амны халбага sesame тос мөн хэмжээний үр нэмнэ. Нийцүүлж хутгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг орчим байлгана.
  5. Ингэж бэлтгэсэн махыг хайруулын тавганд, зууханд бүр ил гал дээр шарж идэж болно.


Булгоки жангол буюу амталсан махтай ногоотой шөл

Орц:

* Амталж бэлтгэсэн мах (булгоки)
* мөөг, хэрчиж бэлтгэсэн
* ногоон сонгино
* дуфу
* ногоон чинжүү (халуун)
* лууван
* сонгино
* 1 л орчим үхрийн тунгалаг шөл

Бэлтгэх нь:
  1. Томхон хайруулын таваг (халуун тогоо) бэлтгэнэ. Хүссэн ногоогоо (лууван, сонгино, ногоон сонгино, мөөг г.м) хүссэн хэмжэндээ хэрчээд халуун тогооны захаар тойруулан тавина. Булгоки буюу даршилсан махаа голд нь байрлуулна.
  2. Халуун, ногоон чинжүүгээ жииглэн хэрчээд махан дээрээ тавина.
  3. Үхрийн тунгалаг шөлөө нэмнэ.
  4. Таглаад 5-10 минут буцалгаад таглааг нь авч махаа хэсэг хутгаад буцаан таглан дахиад 10-15 минут буцалгана. Халуунаар ны таваглаад будааны хамт сервислэнэ.

Saturday 13 December 2008

Зууханд хатааж, чидун жимсний тосонд дарсан Итали лооль



Орц:

* 6 ш гүйцэд боловсорсон Итали лооль , 0.75 см орчим зузаантай хэрчиж бэлтгэсэн
* 3 стакан нэмэх нь 2 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 2 амны халбага хатаасан basil, oregano эсвэл rosemary амтлагчууд (Italian herb seasoning)
* 2 амны халбага балзамик цуу (balsamic vinegar)
* 2 амттаны халбага лимоны шүүс, шинэхэн шахсан
* 1 амттаны халбага давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 105 градуст халааж бэлтгнэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн лоолио 2 амны халбага чидун жимсний тос, амтлагч, балзамик цуу, лимоны шүүс, давс хар перцээр амтлана.
  3. Амталж бэлтгэсэн лоолинуудаа тостой цаас дэвссэн тавцан дээр өрж тавиад халааж бэлтгэсэн зуухандаа хийн 1 цаг шарна.
  4. Хатаж бэлэн болсон лоолио гаргаж ирээд 15 минут орчим хөргөнө.
  5. 4 ш 250 мл ариутгасан шилэн саванд лоолио хувааж байрлуулаад үлдсэн чидун жимсний тосоо нэмж бүх лоолио тосонд булхуулна. Таглаад хөргөгчинд хийж хадгална.
  6. Хөргөгчинд хадгалахаар оливийн тос царцдаг ч лоолины амтанд нөлөөлдөггүй аж. Гаргаад өрөөний темпратурт хэдэн минут тавихад хайлдаг.
Зүүлт:

* Энэхүү тосонд дарсан лоолийг наранд хатаасан улаан лоолиор хийх боломжтой бөгөөд үүний тулд хатаасан лоолио бүлээн усанд хийж дэвтээгээд шүүж, салфеткаар арчиж сайтар хуурайлаад, шилэн саванд байрлуулаад мөн адилхан амтлагчнаас (basil, oregano эсвэл rosemary) бага зэргийг хийгээд бүх лоолио булхуулан чидун жимсний тос нэмнэ.