Monday 29 June 2009

Маскарпон бяслаг


Орц:

* 400 мл крем
* 1 1/2 амттаны халбага крем тартар (2.5амны халбага лимоны шүүсээр орлуулж болдог гэнэ.)

Бэлтгэх нь:
  1. Кремээ устай саван дээр давхарлаж тависан саванд хийн (ууранд) хааяа хааяа хутган халаана.
  2. Крем тартараа нэмээд нийцүүлнэ.
  3. Хэдэн минут буцалгаад марлиар шүүж нэг хонуулна. Маргааш нь шинэхэн гэрийн нөхцөлд бэлтгэсэн маскарпоноо хэрэглэхэд бэлэн болсон байна. Ингэж бэлтгэсэн маскарпоныг 7 хүртэл хоног хөргөгчинд хадгалж болно.

Дарс сервислэх нь




Дарс сервислэх хэм


Цагаан, ягаан дарс (White and Rosé Wines): 13-16°C ; өрөөний темпратурт байгаа дарсаа сервислэхээсээ өмнө 2 хүртэл цаг хөргөгчинд эсвэл 30 орчим минут хөлдөөгчинд хийж хөргөнө.
Улаан дарсс: 17-20°C ; өрөөний темпратурт байгаа дарсаа цаг хагас орчим хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ.

Зөн хэмд сервислэх дарсны үнэр, амт ялгарч, зөв дарж, он жил удаасан дарсны нийлмэл (комплекс) амтыг товойлгож, зарим чанар муутай дарсны амтан дахь өөг дардаг (багасгадаг) гэнэ.

Дарсны хундага


1. Хундган дахь дарсыг халаахгүй тулд урт иштэй
2. Дарсны өнгө, бүтцийг ажиглахын тулд тунгалаг
3. Хундгалсан дарсаа эргүүлэн агааржуулах (эргүүлж агааржуулсанаар дарсны үнэр сайжирдаг, үнэр амтанд нөлөөлдөг) явцад асгахгүйн тулд дээшээ нарийссан "алтан зул" хэлбэртэй байх
4. Хундганы ирмэг нимгэн байх
5. a. Цагаан ягаан дарс (White and Rosé Wines): Дарсны хэмийг аль болох удаан хадгалахын тулд жижгэвтэр (Narrow-bowl stemware) хундганд
b. Улаан дарс: Эргүүлэх явцад сайтар агааржуулахын тулд өргөн (том) хундганд

Эцэст нь дарс сервислэх хундага цэвэрхэн хуурай байх хэрэгтэй. Аяга, таваг угаагч машинд зорилсан зайлагч (гялалзуулагч) бодисоор зайлаагүй байвал сайн.

Сервилэх дараалал:

Нэгээс их дарс сервислэх тохиолдолд доорх дарааллаар сервислэнэ:

* Цагаан, ягаан (rosé), улаан.
* Хөнгөнөөс хүнд. Хүнд дарснууд өтгөн, гүн өнгөтэй, илүү хурц үнэртэй байдаг.
* Хуурайгаас амттай дарааллаар (Dry to sweet). Хуурай дарс илүү өтгөн, хундгалаад эргүүлэхэд хундганы хананд наалдамхай шинжтэй байдаг аж.
* бага жил дарснааих олон жил хадгалсан дарааллаар (Young to old).
* Жирийн дарснаас нийлмэл/комплекс (Simple to complex) дарааллаар.

Хундгалах
Ямар ч төрлийн дарсыг хундаганы багтаамжнаас хоёр дахин бага байхаар тооцоолж хундагална. Үүний учир нь хундагатай дарсаа эргүүлэх явцад үл асгарахыг бодолцсондоо тэр юм.
Эх сурвалж

Sunday 28 June 2009

Эрдэнэшишийн гурилаар бүрж шарсан сосиск (Corn dog)



Орц:

* 6 стакан эрдэнэшишийн гурил (cornmeal)
* 3 стакан гурил
* 2 1/2 амттаны халбага сода
* 1 1/2 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар
* 3 стакан buttermilk
* 2 1/2 стакан ус
* 2 ш өндөг
* сосиск
* ахиухан тос

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд бүх хуурай орцоо холино. Ус, buttermilk-ээ нэмнэ. Өндгөө хутгаж байгаад зуурмаган дээрээ нэмнэ.
  2. Сосискоо гаргаж ирээд угаагаад, хатаагаад, нэг үзүүрээс нь голд нь ортол шор зоон, зоосон шорноосоо барьж байгаад бэлтгэсэн зуурмагтаа булхуулна. Халааж бэлтгэсэн тосондоо гурилан бэлдмэлд булхуулсан сосискоо хийн шаргалттал нь шараад гаргаж шүүгээд сервислэнэ.

Wednesday 24 June 2009

Мухамарра (хушигатай түрхлэг)

Газар дундын тэнгис (Медитерриниэн-mediterranean) орчимын улсуудад түгээгддэг энэхүү хушигатай түрхлэг "юм" болгонтой зохицдог гэх. 2 хувилбараар орууллаа, туршисан хүн байвал заавал сэтгэгдэл үлдээгээрэй :)

Орц:

* 1 стакан хушига
* 2 амны халбага (овоолоостой) улаан лоолийн паст
* 1 амны халбага (овоолоостой) улаан чинжүүний паст
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амттаны халбага нунтаг улаан перц (paprika)
* ¼ амттаны халбага улаан перц (hot pepper flakes)
* ¼ амттаны халбага cumin
* ¼ амттаны халбага хар перц
* ¼ амттаны халбага давс
* 1-2 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Хушигаа роботонд хийн нунтаглана.
  2. Сармисаа арилгаад жижиглэн хэрчинэ.
  3. Бүх орцоо нэг саванд хийгээ халбаганы тусламжтайгаар сайтар нийцүүлэн хутгана.
  4. Шилэн саванд хийн таглаад, хөргөгчинд 2 хүртэл долоо хоног хадгалж болно.
Gourmet Magazine-д хэвлэгдсэн хувилбар

Орц:

* 1 (7 ounce буюу ойролцоогоор 200 гр) шил хуурсан/гал дээр ээсэн улаан перц (roasted red peppers), усыг нь шүүж бэлтгэсэн
* 2/3 стакан талхны үйрмэг
* 1/3 стакан хушига, хуураад,жижиглэн хэрчсэн
* 2-4 хумс сармис, арилгаад, жижиглэн хэрчсэн эсвэл нухсан
* 1/2 амттаны халбага давс
* 1 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 амттаны халбага анарын molasses (жор нь доор) эсвэл grenadine
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (hot red pepper flakes)
* 3/4 стакан чидун жимсний тос

Бэлтгэх нь:

Aнарын Molasses хийхэд:

  1. 1 л анарын шүүс (Pomegranate Juice) дээр 2/3 стакан сахар мөн хэмжээний нимбэгний шүүс хийж 1 1/3 стакан болж ширгэтэл (өтгөртөл) буцалгана. Эсвэл хүссэн хэмжээний анарын шүүсийг зөөлөн гал дээр, өтгөрч халбаганд наалддаг болтол нь буцалгана.

Мухаммара:
  1. Роботонд шүүж бэлтгэсэн чинжүү, талхны үйрмэг, хушига, сармис, нимбэгний шүүс, анарын бэлдмэл (pomegranate molasses), cumin, улаан чинжүү (red pepper flakes), авсаа нэмээд бүгдийг нийцтэл хутгана. Эцэст нь тосоо нэмнэ.
  2. Бэлэн болсон мухаммарагаа багтахуйц хуланд хийгээд өтгөртөл нь хөргөчинд хийж хөргөнө. Гурвалжилан хэрчсэн пита, зүсч бэлтгэсэн огурцы, хэрчиж бэлтгэсэн хулуу, зүсэм талх, тортилла, эрдэнэшишийн чипс гээд хүссэн болгондоо түрхээд эсвэл дип (dip) маягаар сервислэнэ.

Monday 22 June 2009

Сам хорхойтой, амталж хуурсан будаа



Орц:

* 200 гр будаа (long grain rice)
* 175 гр хөлдүү вандуй
* 2 амны халбага ургамалын тос + ганц 2 дусал тос
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 3 ш bacon, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага каррийн паст (tikka masala curry paste)
* 250 гр арилгасан, болгосон сам хорхой (tiger prawns), хөлдүү бол гэсгээсэн
* 1 ш өндөг, хутгасан
* цуу, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Будаагаа давстай усанд агшааж бэлтгэнэ. Будааны усыг буцлахаар хөлдүү вандуйгаа нэмнэ.
  2. Будаагаа агшаах явцдаа 2амны халбага тосоо халаана. Сонгино, гахайн махаа нэмнэ. 3-4 минут хуурна. Каррин пастаа нэмж нийцүүлнэ. Сам хорхойгоо нэмээд халтал нь минут гаран хуурна.
  3. Сам хорхойтой бэлдмэлээ хайруулын тавганыхаа нэг тал руу цуглуулна. Хоосослсон талдаа багахан тос дусаагаад өндгөө нэмж хутган шараад сам хорхойтойгоо хутгаж нийцүүлнэ. Эцэст нь агшаасан будаагаа нэмж нийцүүлээд таваглаад цууны хамтаар сервислэнэ.
Эх сурвалж

Friday 19 June 2009

Хулуутай бин (zucchini cake)



Орц:

* 2 стакан үрсэн хулуу (5 см урттай 2 ш хулуу (zucchini)
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан хэрчсэн ногоон сонгино
* 1/4 стакан хэрчсэн яншуй
* 1 ш өндөг
* 1/4 амтны халбага сармисны давс (garlic salt)
* тос эсвэл спрей (Nonstick cooking spray)
* цөцгий эсвэл нимбэгний зүсэм (сервислэхэд, хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод блендердэж нийцүүлнэ.
  2. Жижиг хайруулын таваг халаагаад бага зэрэг тос хийнэ. Эсвэл спрей цацна. 2 амны халбага зуурмаг асгаад болтол нь тал бүрийг нь 1-2 минут шарна. Халуун бүлээнээр нь цөцгий эсвэл нимбэгний зүсэмтэй сервислэнэ.

Thursday 18 June 2009

Дарсны хундага (Wine Glasses)


Дарсны хундага, ууж/уух гэж буй дарсны тань амттанд санасанаас тань ихээр нөөлөдөг аж. Хундгаа дарсныхаа амтанд эерэгээр нөлөөлүүлэхийн тулд зөв хундага сонгох шаардлагатай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар "ЗӨВ" дарсны хундага;

* Тунгалаг (Transparent): Дарсыг ууж байхдаа дарсны өнгийг харах, мэдрэх их чухал гэнэ. Тиймээс "ЗӨВ" хундаганы эхний шинж чанар тунгалаг хундага.
* Урт иш (Long-stemmed): Хундаганы иш хэр урт байна, төдий чинээ сайн гэнэ. Учир нь урт иштэй хундаганд вино уухад гарын дулаан ууж буй виног тань халааж амт чанарыг нь өөрчилдөггүй давуу талтай аж.
* Нимгэн ирмэг (Thin-lipped): Нимгэн, зөв хэлбэртэй ирмэг ууж буй дарсыг тань зөв чиглүүлэн (хэлэн дээр амт мэдрэх цэгүүд байдаг) дарсны амтыг мэдрүүлдэг бол зөв бус, зузаан ирмэгтэй хундага дарсыг байгаагаас нь илүү хатуу мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
* Болор: Болор шилнээс илүү хатуу тул дарсыг хундгалахад үрэлт үүсгэж дарсны үнэрийг идэвхжүүлдэг байна. Үнэрмэдээж амтанд нөлөөлдөг аж.

Дарсны худгыг хэрхэн сонгох вэ?

Дарсны хундага маш олон төрөл байдаг. Дарс сонирхогчид дор хаяж дөрвөн төрлийн хундгатай байдаг гэнэ. Эдгээр нь:

* Цагаан дарсны хундага: Цагаан дарсны хундага жижгэвтэр (ойролцоогоор 300 мл багтаамжтай) байаг нөгөөд бага багтаамж, бага агаар, бага агаар хундаган дотрох дарсыг хурдан халахаас сэргийлдэг байна.
* Bordeaux хундага: Алтан зул цэцгийн хэлбэртэй (Tulip-shaped) Bordeaux хундгууд "том", баялаг, нягт сайтай дарснуудад илүү тохиромжтой.
* Burgundy хундага: Burgundy-гийн хундага хэмжээгээр Bordeaux хундганаас том ч Pinot Noir зэрэг илүү нарийн дарс сервислэхэд зориулагджээ. Хундага том байх тусам дотор нь сервислэх дарсны үнэр ялгарах орон зай ихтэй болдог.
* Шампанскны хундага (Champagne flute): Урт, нарийн хундгууд шампанск, хөөстэй дарс зэргийн хөөсийг захирахад зориулагдсан байдаг.

Хааяахандаа дарс уудаг бол дээрх дөрвөн төрлийн хоёрыг (цагаан дарсныхундага, Bordeaux хундага) эсвэл бүр ганц Bordeaux хундага авчихсандаа ч болно.

Болор эдлэлийг хэрхэн угааж арчилах вэ?

Болор нь шилнээс хатуу тул дотор нь хийсэн зүйлийн үнэр, амтыг шингээгээд байдаг. Тиймээс хэрэглэхээсээ өмнө болон хойно халуун хөөстэй усанд хийн гараараа угаахыг зөвлөдөг байна. Хэрэглэхэд бэлэн эсэхийг шалгахын тулд үнэрлээд үзэх хэрэгтэй. Юу ч үнэртэхгүй бол хэрэглэхэд бэлэн болжээ гэсэн үг аж. Ямар нэгэн үнэр байвал дахиад сайтар угаах хэрэгтэй.

Эх сурвалж

Monday 15 June 2009

Нимбэгтэй шиффон кекс



Oрц: (1 ш 18 см кекс)

* 100 гр кексний гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 3 ш өндөгний шар, өрөөний темпратурт
* 40 гр сахар
* 50 мл ургамалын тос
* 50 мл ус
* 25 мл шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 ш нимбэгний үрсэн хальс
* 3 ш өндөгний цагаан
* 40 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Гурил, давс, хөөлгөгч нунтагаа шигшиж бэлтгэнэ.
  2. Өндөгний шараа саванд хийгээд 40 гр сахараа 3 хуваан нэмж, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгасаар цайруулна.
  3. Цайрч, сахартай нийцсэн өндөгний шараа хутгангаа тосоо бага багаар нэмж, нийцүүлнэ. Усаа мөн бага багаар нэмж нийцүүлээд мөн үйлдлийг давтан нимбэгний шүүсээ нэмнэ.
  4. Гурилаа бага багаар шигшиж өндөгний шартай бэлмэлмэлдээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Эцэст нь нимбэгний үрсэн халисаа нэмнэ.
  5. Өөр нэгэн цэвэрхэн. хуурай саванд өндөгний цагаанаа хийж хөөсөртөл нь хутгана. Сахараа нэмээд өндөр хурдаар stiff peaks (хутгагчаа гаргаад эргүүлэхэд хутгагчинд наалдаж гарч ирсэн өндөгний цагаан доош унахгүй болж биежтэл) болтол нь хутгана.
  6. Өндөгний цагаанаа өндөгний шар дээрээ 3 удаад нэмээд нэмэх бүрдээ fold in (өндөгний цагааний хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлэх) хийн,нийцтэл хутгана.
  7. Бэлэн болсон бэлдмэлээ 18 см-н тослоогүй хэвэн (голдоо шонтой хэв) хийгээд бэлдмэлтэй хэвээ тавцан дээр зөөлөн зохиж зуурмаг дотрох агаарыг гадагшлүүлна.
  8. 170 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь (шүдний чигчилүүр дүрээд гаргаж ирэхэд цэвэрхэн гарч ирж байвал) 45-50 минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ зуухнаас гаргаж ирэнгүүтээ урвуулан тавиад хөргөнө. Хөрсөн кекс, хэв хоёрын завсраар (гадуур болон дотрох шонгийн хажуугаар) нарийхан хутга зөөлөн явуулж кексээ хэвнээс нь гаргаж авна.

Saturday 13 June 2009

Sake Bomb




Орц:

* 14 хэмжээс (473 мл) Kirin пиво
* 1 хэмжээс (30 мл) шүүсэн сакэ

Бэлтгэх нь:
  1. Пивоны стакандаа пивоо хийнэ. Нэг хундаганд сакэ хийгээд пивоны стакан дээр параллель байрлуулсан савхан дээр хундгатай сакэгээ тэнцвэрийг нь олон байрлуулна. Уухаасаа өмнө савхан дээр байрлуулсан хундгатай сакэгаа пивотой стакан руу унатал ширээгээ балбадаг заншилтай гэнэ.

Friday 12 June 2009

Chavela


1940-оод оны үеэс Мексикт шар айргийг улаан лоолийн шүүс, салса, халуун соус (hot sauce) зэрэг бусад орцтой холиж уудаг мода дэлгэрчээ.

Орц:

* 3 хэмжээс улаан лоолийн шүүс
* тал лимон эсвэл ногоон нимэгний (Lime) шүүс
* 1 хэмжээс пиво
* вкусандаа тааруулан хэд гурван дусал Hot Sauce (Tabasco, Tapatio, Bufalo...)
* Мөс

Бэлтгэх нь:
  1. Ирмэгийг нь давс, чили перцний (chili powder) бэлдмэлд дүрж бэлтгэсэн пивоны аягийг мөсөөр дүүргэнэ.
  2. Улаан лоолийн шүүсээ мөстэй аягандаа нэмнэ. Пивоо нилээн дээрээс асган нэмээд лимоны шүүс, халуун соусаар амтлана. Савхлан зүссэн лууван, celery эсвэл олгосон сам хорхойгоор чимэглээд сервислэнэ.

Wednesday 10 June 2009

Зууханд шарсан шажигнууp тахиа


Орц:

* 1 ш өндөг
* 3 халбага амны сүү
* 1 стакан, нунтагласан, давстай шагшуур (cracker)
* 1 амттаны халбага хуурай ганга (thyme)
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц
* хар перц
* 1-1.5 kг тахианы ястай мах
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Тахианы махаа угаагаад хатаана. Зуухаа 190 градуст халаана.
  2. Өндгөө хутгаад сүүтэй холино.
  3. Нунтагласан шагшуураа хуурай амтлагч, давстай холиж бэлтгэнэ.
  4. Тахианы махнуудаа эхлээд өндгөнд дараа нь шагшууранд булхуулаад тослож бэлтгэсэн тавцан дээр байрлуулна.
  5. Дээр нь хайлуулсан эсвэл жижиглэн хэрчсэн масло тавиад халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 45-55 минут шарна.

Tuesday 9 June 2009

Crab cake



Oрц:

* 450 гр crab meat
* 1/2 стакан үрийг нь аваад, жижиглэн хэрчсэн улаан перц
* 1/2 стакан майонез
* 1/2 стакан талхны үйрмэг
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн celery
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 1 амттаны халбага Old Bay Seasoning (амтлагч)
* 1/2 амттаны халага давс
* 1/2 амттаны халбага хуурай гич
* 1/2 амттаны халбага Tabasco соус

* 2 стакан талхны үйрмэг
* 1 ш улаан чинжүү
* 1/2 стакан майонез
* 1 амны халбага лимоны шүүс
* 1/2 амттаны халбага нухсан сармис
* 8 ш бургерны талх
* 2 стакан хэрчсэн салат навч (lettuce)
* 8 зүсэм улаан лооль
* 8 зүсэм улаан сонгино
* ургамалын тос


Бэлтгэх нь:
  1. Эхний хэсэг орцыг холино.
  2. 2 стакан талхны үйрмэгээ тостой цаасан дээр тарааж бэлтгэнэ.
  3. Crab-ны махтай бэлдмэлээ 8 хувааж бэлтгэнэ. Талхны үйрмэгт нэг бүрийг өнхрүүлээд хөргөгчинд хийж 2 цаг амраана.
  4. Зуухаа 200 градуст халаана. Улаан перцээ 30 минут орчим халаасан зуухандаа хийж шарна. Мөнгөн цаасан ороон хөргөнө. Хөрсөн чинжүүг гаргаж ирээд халисыг нь авч, үрийг нь хаяна. Жижиглэн хэрчээд майонез, лимоны шүүс, нухсан сармистай холино. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ бургерны талхны 2 талд түрхэж бэлтгэнэ.
5. Хайруулын тавганд багахн тос хийж халаана. Котлетээ хийгээд 2 талыг нь шаргалтаж болтол шарна.
6. Бэлэн болсон котлетаа май0незтэй түрхлэг түрхэж бэлтгэсэн талхан дээрээ тахиад бага зэрэг салат навч, 1 зүсэм улаан лооль, улаан сонгиноор чимэглээд (хачирлаад) сервислэнэ.

Monday 8 June 2009

The Flaming Doctor Pepper


Орцонд нь Dr.Pepper байхгүй ч яг л Dr.Pepper шиг амтагддаг болохоор дээрх нэрийг (Doctor Pepper хэмээх нэр) авсан гэнэ.

Oрц:

* пиво (dark beer жишээлбэл Foster's)
* 15 мл amaretto
* 15 мл Kahlúa
* Bacardi (151 proof rum)

Бэлтгэх нь:
  1. Пивоны стаканы 3/4-г пивоор дүүргэнэ.
  2. Архины хундганд (shot glass) amaretto, Kahlúa, Бакарди дарааллаар архинуудаа хийгээд шүдэнз асаан гал гаргана. Галдсан архины хундгаа пивоны аяга руугаа хурдхан хийгээд сервислэнэ. (Хурдан хийхгүй бол хундага хагарах аюултай гэнэ.)

Sunday 7 June 2009

Хэлбэртэй сандвич



Хүссэн орцоороо сандвич бэлдээд жигнэмэгний зүсэгчээр хэлбэрт оруулж зүснэ.

Yхрийн махан Строганов


Орц:

* 2 амны халбага чидун жимсны тос
* 500 гр цул мах, ширхэгийг нь дагуулан нимгэн нимгэн хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 300 гр мөөг
* 2 амттаны халбага цардуул
* 250 гр зөөхий (light sour cream)
* 2 амны халбага улаанлоолийн паст
* 125 мл үхрийн махны тунгалаг шөл
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 400 гр гоймон (fettuccine pasta)
* давс

Бэлтгэх нь:
  1. 2 амттаны халбага чидун жимсны тосоо Хятад маягийн хайруулын тавганд хийж халаана. Тал махаа нэмээд бага зэрэг давс цацаад болтол нь 2 орчим минут хуурна. болсон махаа өөр нэг таваг руу түр султгана. Дахин 2 амттаны халбага тосонд үлдсэн махаа хуураад мөн гаргаж түр байлгана. (томхон хайруулын тавагтай бол махаа нэг удаад хуурч болно.)
  2. Галаа багасгаад үлдсэн тосоо хайруулын тавгандаа хийн халаагаад сонгино сармисаа нэмж 5 орчим минут хуурна. Мөөгөө нэмээд болтол нь 5 орчим минут дахин хуурна.
  3. Цардуулаа зөөхий, улаан лоолийн пасттай холиж нийцүүлээд шөлний хамтаар хайруулын таваг руугаа нэмнэ. Галаа багасгаад 5 орчим минут буцалгана. Махаа нэмээд халтал нь 2-3 минут буцалгаад яншуйгаа нэмээд гал дээрээс авна.
  4. Давстай халуун усанд гоймонгоо уутан дээрх зааврын дагуу чанаж болгоно. Бэлэн болсон Биф-Строгановаа чанаад шүүн тавагласан гоймонтойгоо сервислэнэ.
Эх сурвалж Taste.com.au

Friday 5 June 2009

Интоортой шажигнуур (Cherry and Blackberry crisp)



Орц:

Алмондтой шажигнуурт:

* 100 гр масло
* 100 гр сахар
* 100 гр гурил
* 120 гр нунтагласан алмонд (almond flour)
* 80 гр бүхэл алмонд (raw almonds), хэрчсэн
* чимх давс

Шанзанд:

* 160 гр blackberries
* 250 гр интоор (cherries), үр ишийг нь авсан
* 10 гр гурил
* 20 гр ваниллинтай сахар (vanilla sugar)
* тал лимоны үрсэн хальс
* тал лимоны шүүс
* чимх давс

Бэлтгэх нь:
  1. Шажигнуураа эхлээд бэлтгэнэ. Үүний тулд масло сахараа холин нийцтэл нь хутгана. Гурил, нунтаг алмондоо нэмж нийцүүлнэ.
  2. Энэхүү бэлдмэлээ хөргөгчинд хийн хамгийн багадаа 1 цаг амраана.
  3. Шанзны бүх орцоо холиж нийцүүлээд тартны хэвэнд жигд тараан хийнэ. Дээрээс нь шажигнуураа жигд тараан цацаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь шарна.
Эх сурвалж

Thursday 4 June 2009

Шанди


Шанди нь ginger ale, ginger beer, lemonade зэрэг умдаанг пивотой холисон коктэйл юм. Анх 19 дүгээр зууны дундуур Англид shandygaff нэрээр зарагдаж эхэлжээ. Энэ төрлийн умдааныг Германд Radler гэдэг бол Францад холимог гэсэн утгатай panaché хэмээн нэрлэдэг аж. Мэдээж "хязгааргүй" орцны сонголттой тул орсон орцноосоо шалтгаалан "хязгааргүй" нэртэй аж. Жишээлбэл guiness пиво ашиглан хийсэн шандиг guiness шанди, лимонэйд ашиглан хийснийг нь нимбэгтэй шанди, sprite-тай бол sprite шанди г.м. (пиво, бусад орцны харьцаа 1х1 байна.)


Орц:

* 1 хэмжээс лимонэйд
* 1 хэмжээс пиво

Бэлтгэх нь:
  1. 2 орцоо 1 стакан холиж хийгээд сервислэнэ.

Wednesday 3 June 2009

Бууцайтай банш (Home-made Spinach Ravioli)


Орц: (ойролцоогоор 18 эсвэл 36 банш)

* 1 уут (285 гр) хэрчээд хөлдөөсөн бууцай
* 1 стакан ricotta бяслаг
* 1/2 стакан Romano эсвэл Parmesan бяслаг
* 1 өндөг
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн basil
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1/4 амттаны халбага нунтаг nutmeg
* 36 ш баншны гурил (wanton wrappers)
* 770 мл (1 шил) маринара эсвэл өөр төрлийн гоймонгийн соус

Бэлтгэх нь:
  1. Уутан дээрх зааврын дагуу бууцайг болгоно. Бууцайгаа болгоод, базан шүүгээд, жижиглэн хэрчинэ. Бяслаг, өндөг, basil, давс, перц мөн nutmeg-ээ нэмж нийцүүлнэ. Шанзаа хөрөгөгчинд хийж хөргөгөнө.
  2. 1 илдүүр баншний гурилны голд 1 амттаны халбага шанз тавиад ирмэгийг нойтон хуруугаараа норгон өөр нэг гурил дээр нь тавиж наана. Гурил, шанзыг дуутал энэхүү үйлдэлээ давтана.
  3. Томхон саванд давстай ус буцалгаад баншаа нэмнэ. Банш маань хөвж гартал ойролцоогоор 3 минут чанана. Өөр нэгэн саванд маринара соусаа халаана. Бэлэн болсон баншаа шүүж аваад таваглаад дээр нь халаасан соуснаасаа асган сеервислэнэ.