Tuesday 30 April 2013

Линзер жигнэмэг (linzer cookies)


Орц:

* 1 ш чанасан өндөгний шар
* 113 гр масло, өрөөний темпратурт
* ¼ стакан нунтаг сахар
* 6 амны халбага нунтаг самар (ground hazelnuts)
* 1 ¼ стакан гурил
* жимсний чанамал
* нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Өндөгний шараа шигширүүр шигшиж жижиглээд маслотойгоо холиж нийцүүлнэ. Сахараа нунтаг сахар гурилын хамтаар нэмж нийцүүлнэ. Гурилаа зуураад бөмбөг хэлбэрт оруулаад гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хагас цаг байлгана.
  3. Гурилаа гарган 6 мм зузаантай илдээд 7 см дугуй хэвээр хэвлэнэ. Хэвлэсэн жигнэмэгнүүдийхээ талын голд нүх гаргаад тавцан дээр өрөн хөргөгчинд хийж 10 минут байлгана.
  4. Жигнэмэгээ халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь шараад хөргөөд голдоо нүхтэй жигнэмэгүүд дээр нунтаг сахар цацаад нэг нүхтэй жигнэмэгийг нэг нүхгүй жигнэмэгтэй чанамаар наагаад тавган дээр өрө сервислэнэ.

Thursday 25 April 2013

Босоо илжигэн чих (Uptown Figs)



Орц: 24 порц

* 24 ш хатаасан илжигэн чих (figs)
* 85 гр крем бяслаг (cream cheese)
* 2 амттаны халбага нунтаг сахар (powdered sugar)
* 2 амттаны халбага жүржийн ликёр (orange liqueur)
* 24 ш хуурсан, давсалсан бүйлс самар (salted almonds)

Бэлтгэх нь:
  1. Хатаасан илжигэн чихнүүдээ ишнээс нь барьж байгаад голоор нь зүсч хуваана.
  2. Бяслаг, сахар, ликёр-оо холиж нийцүүлээд зүссэн илжгэн чих бүрээ тэнцүү хэмжээний бяслагтай шанзаар шанзлаад тус бүр нэг давсалсан алмондоор чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 22 April 2013

Алаг кекс (Battenberg Cake)


Орц:

* 150 гр масло
* 1 амттаны халбага ваниллины охь
* 3/4 стакан сахар
* 2 ш өндөг
* 1 1/2 стакан гурил
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/4 стакан сүү
* улаан хүсний будаг (red food colouring)
* 1/4 стакан чавганы чанамал (apricot jam)
* 250 гр алмондны паст (almond paste), гадуур нь бүрэх фондант хийхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Кексний дөрвөлжин хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Масло, ваниллин, сахараа цагаан болж хөөсөртөл хутгана. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ хутган нийцүүлнэ.
  4. Гурил, хөөлгөгч нунтагаа шигшиж холиод өндөгний бэлдмэл рүүгээ хөөсийг нь буулгаглгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. (fold техник ашиглан)
  5. Сүүгээ нэмж нийцүүлнэ.
  6. Зуурмагныхаа талыг тостой цаас дэвссэн хэв рүүгээ хийгээд тэгшлэж бэлтгэнэ. Үлдсэн зуурмагтаа улаан хүнсний будаг нэмэж ягаан өнгөнд оруулна. Тэгшилж бэлтгэсэн цгаан зуурмагаа хөдөлгөгүйгээр аяархан гулсуулан хоёр дахь буюу өнгөтэй давхаргийг үүсгэнэ.
  7. Халаасан зууханд хийн кексээ болтол 35-40 минут шараад болсон кексээ хэвнээс нь гарган хэрээсэн төмөр дээр тавин хөргөнө.
  8. Хөргөсөн кексээ дөрвөн өнцөгий нь тэгшлэн зүсч аваад цэвэрлэн зүсч дөрвөн ширхэг гулдмай үүсгэнэ.
  9. Гулдмай бүрээ чавганы чанамалаа ашиглан алаглуулан наана.
  10. Алмондны пастаа багахан нунтаг сахар цацсан тавцан дээр гарган дөрвөлжилөн илдэж бэлтгэнэ. Алаглуулан эвлүүлсэн кекснийхөө дөрвөн талыг бас чавганы чанамалтай багсаар гүйлгээд илдсэн алмондны паст руугаа зөөн тавиад орооно.
    Ороож алмондны пастаар бүрсэн кексээ зүсээд таваглаад сервислэнэ.

Thursday 18 April 2013

Шоколадтай маффин



Орц: 12 ш маффин

* 1/2 стакан (113 гр) масло, хайлуулаад хөргөсөн
* 2 ш өндөг
* 1 стакан сүү эсвэл крем
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан гурил
* 2/3 стакан нунтаг сахар
* 1 амны халбага хөөлгөгш нунтаг
* 1/2 амттанъ халбага давс
* 1 стакан (170 гр) сүүтэй шоколад

Дээр нь:

* 1 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага синнамон

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Зуухны голд тавцан байрлуулна. Маффингийн 12 хэвийг тослож эсвэл тостойцаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Томхон саванд өндөг, сүү, ваниллины охио холино. Өөр нэг саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Шоколадаа нэмж нийцүүлнэ. Модон эсвэл резинэн халбагаар хуурай, шингэн орцуудаа маслын хамтаар нэмээд холиж нийцүүлнэ.
  3. Тослож бэлтгэсэн маффингийн хэвэндээ бэлтгэсэн зуурмагаа тэнцүү хуваан хийнэ. Өөр нэг жижиг саванд сахар, синнамоныг холиод хэвэнд хийсэн зуурмаг дээрээ тэнцүү хэмжээтэй тараан цацна.
  4. Халаасан зуухандаа хийн маффинг болж шаргалттал 18-20 минут шарж болгооод хэрээсэн төмрөн тавцан дээр гарган 5 минут хөргөөд хэвнэс нь гарган халуун бүлээс эсвэл хүйтнээр нь сервислэн.
Эх сурвалж

Tuesday 16 April 2013

Хулуутай равиоли (Pumpkin ravioli)


Орц:

* 1 стакан рикотто бяслаг (ricotta cheese)
* 1/2 стакан хулууны нухаш (pumpkin puree)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (ground nutmeg)
* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 стакан улаан лоолийн паст
* 1 амны халбага чидун жимсний тос (olive oil)
* 2 ш өндөг
* 2 амны халбага ус

Бэлтгэх нь:

  1. Бяслаг, хулууны нухаш, 1/2 амттаны халбага давс, натмегээ холиж шанз бэлтгэнэ.
  2. Гурил 1/2 амттаны халбага давсаа томхон саванд холино. Улаан лоолийн паст, тос, өндгөө сайтар хутгаж нийцүүлнэ. Гурилныхаа голд нь нүх гаргаад хутгаж нийцүүлсэн паст өндөгний бэлдмэлээ хийнэ. Гурилаа зуурна. Гурил хэт хатуу байвал 2 хүртэл амны халбага ус нэмж нийцүүлнэ.
  3. Багахан хуурай гурил цацсан даавуун алчуур дээр равиолиний гурилаа гаргаад нийцтэл нь 5 орчим минут нухна. Нухсан гурилаа даавуун алчуураар хучаад 5 минут амраан эвлүүлнэ. Амраасан гурилаа 4 тэнцүү хуваана. Зуурмаг бүрийг нэг нэгээр нь гарган 30x25 см хэмжээтэй илдэнэ. Ажиллах явцдаа илдсэн гурилуудаа хатаахгүйн тулд чийгтэй даавуун алчуураар хучина.
  4. Нэг гурил дээр 1 амттаны халбага шанзыг шанз бүрийн хооронд 3.5 см зайтай байхаар 2 эгнээ байрлуулна. Шанзгүй хэсгүүдээр багс ашиглан усаар норгоно. Хоёр дахь илдүүр гурилаа гаргаж ирэн хучаад шанзгүй хэсгүүдээр хуруугаараа дарж наана. Жигнэмэг хэвлэгчээр равиолинуудаа хэвлээд ирмэгийг сэрээгээр сайтар дарж сайтар наана.
  5. Ингэж бэлтгэсэн равиолигоо даавуун алчуур дээр өрж тавиад голд нь нэг эргүүлэн 30 минут хатаана.
  6. Давстай буцалж буй усанд равиолигоо хийгээд болтол чанаад шүүн гаргаад сервислэнэ.
Эх сурвалж

Friday 12 April 2013

Бууцай, рикоттотой равиоли (Spinach ricotto ravioli)


Орц: 6 порц

Шанзанд:

* 450 гр бууцай
* 450 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 1 ш өндөг
* 115 гр пармежан бяслаг (parmigiano reggiano)
* давс, перц
* чимх натмег (nutmeg)

Гуриланд:

* 3 стакан гурил
* 4 ш өндөг
* 1 амны халбага чидун жимсний тос extra (virgin olive oil)

Сүүмсэнд:

* 100 гр масло
* 10 шар дэр навч (sage leaves)
* 100 гр пармежан бяслаг (parmigiano cheese)

Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа багахан давстай усанд хийн буцалгаж болгоно. Болгосон бууцайгаа шүүгээд базаж илүүдэл усыг гаргана. Шүүсэн бууцайгаа жижиглэн хэрчинэ.
  2. Бууцайгаа томхон саванд байрлуулаад шүүсэн рикотто бяслаг, өндөг, пармежан бяслагаа хийгээд давс, перц, чимх натмегээр амтлана.
  3. Гурилныхаа бүх орцыг холин гоймонгийн зуурмаг бэлтгэнэ.
  4. Зуурсан гурилаа хоёр хуваагаад нэгийг нь багахан гурил цацсан тавцан дээр гарган илдэнэ. Нөгөө талыг мөн адил нимгэлэн илдээд (илдэх хоорондоо илдсэн гоймонгийн гурилаа хатаахгүйн тулд чийгтэй алчуураар хучиж өгнө) нэг гурилан дээр өөр хооронд нь 5см зайтайгаар бэлтгэсэн шанзнаасаа 1 амттаны халбагагыг байрлуулна. Үлдсэн илдүүр гурилаараа хучаад гурилнуудаа хооронд нь наан равиолинуудаа хэвлэнэ.
  5. Томхон хайруулын тавганд маслоо хайлуулна. Нимгэлэн хэрчсэн шар дэр навчаа нэмнэ.
  6. Багахан давстай ус буцалгаад бэлтгэсэн равиолинуудаа нэмнэ. Зөөлөн хутгаж равиолинуудаа al dente болгоод маслотой хайруулын таваг руугаа шүүн хийнэ. Зөөлөн хутгаж равиоли бүрийг маслоор бүрээд бяслагаа нэмж хутган нийцүүлээд таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сувалж

Tuesday 9 April 2013

Pithivier


Oрц:

Pithivier-т:

* 1/2 орц алмондны крем (Almond Cream), жор нь доор
* Мянган давхар гурил (Puff pastry)

Өндгөн түрхлэгт:

* 2 том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Өнгөлгөөнд (Glaze):

* 1/4 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1 1/2 амны халбага ус
Бэлтгэх нь:

  1. Алмонд кремээ доорх зааврын дагуу бэлтгээд крем шахдаг уутанд хийнэ.
  2. Бэлэн авсан гурилаа хоёр хувааж бэлтгэнэ. Нэг бүрийг 21 см дугуй (3 мм зузаантай) болгон илдэнэ. Нэг илдүүр гурилаа тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад крем шахдаг торон дотрох алмондны кремнээсээ 2.5 см өндөртэй 13 см диаметртэй крем цагиргалуулан шахна.
  3. Өндөгний шар, өндөг, сүүгээ холин өндгөн түрхлэг бэлтгэнэ. Алмондны кремгүй захын хэсгээр багсны тусламжтайгаар өндгөний түрхлэгээсээ түрхээд нөгөө дугуйгаа дээр нь тааруулан давхарлан тавина. Өндөг түрхсэн ирмэгээр зөөлөн дарж наана. Хутга эсвэл сэрээ ашиглан дээрх хээг гаргаад хурц хутга ашиглан голд нь 1 см цоолон шарах явцад агаар гарах боломж олгоно.
  4. Тавцан дээр тавьсан pithivier-ээ гялгар уутаар ороон хөргөгчинд хийн цаг амраана. Хүсвэл агаар орхооргүй сайтар ороогоод 2хүртэл долоо хоногоор хөлдөөж болно. Хөлдөөсөн тохиолдолд хөлдөөсөн pithivier-ээ шарахаасаа өмнө хөргөгчинд гэсгээнэ.
  5. Зуухаа 175 халаагаад тавцантай pithivier-ээ хийн шаргалтаж болтол нь ойролцоогоор 20 минут шарна. 20 минутын эцэст зуухныхаа галаа багасган 20 градус дээр тохируулана.
  6. Эрдэнэшишийн сиропоо устайгаа холиод зууханд болж буй pithivier-дээ түрхэн өнгөлөөд галыг нь багасган тохируулсан зуухандаа хийн сайтар хөөтөл нь дахин 15 минут шарна. Болгосон pithivier-ээ гаргаж ирээд хэрээсэн тавцан дээр хөргөнө. Халуун бүлээнээр нь хөрөө шиг иртэй хутгаар зүсэн сервислэнэ.
Almond Cream:

Алмондны гурил (almond flour): 1 3/4 стакан

* 1 стакан (125 гр) зорж нимгэлэн хэрчсэн алмонд самар (slivered almonds)
* 1/2 стакан + 2 амны халбага нунтаг сахар
* 1/4 стакан гурил
* 1/2 стакан + 1 амны халбага масло, өрөөний темпратурт
* 1 ш том өндөг
Бэлтгэх нь:
  1. Алмондны гурил бэлнээр худалдаж авч болдог бөгөөд гурилтай бол мөн 1 стаканыг хэрэглэнэ. Бүхэл эсвэл зорсон алмонд хэрэглэх бол гал тогооны роботонд сахарын хамт хийн роботоо ажиллуулж (pulse буюу богино богино хугацаагаар, роботны хутгийг халаалгүйгээр) нунтаглана.
  2. Бэлтгэсэн алмондны гурилаа гурил, өндөг, маслотойгоо холиж нийцүүлнэ.

Saturday 6 April 2013

Сицил маягаар бэлтгэсэн рикотто чийзкэк (Ricotto cheesecake)




* 910 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 2/3 стакан сахар
* 1/3 стакан гурил
* 6 ш өндөг
* 1/4 амттаны халбага нунтаг (cinnamon)
* 2 амттаны халбага жүржийн үрсэн хальс (orange zest)
* 2 амттаны халбага ваниллин охь (vanilla extract)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халаана. 24 см дудугул суурь нь салдаг хэвийг ( springform pan) маслодаад гурилдаж бэлтгэнэ.
  2. Бяслагаа томхон саванд хийн хутгаж нийцүүлнэ. Сахар гурилаа хутгаж нийцүүлсэн бяслаг руугаа нэмж нийцүүлнэ.
  3. Өндгөө нэг нэгээр нэмэн нийцүүлнэ. Ваниллины охь, синнамон, жүржийн үрсэн хальс, давсаа нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ хийнэ.
  4. Халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 1 1/4-1 1/2 цаг шарна. Шаргалтаж болсон чийзкэкээ гаргаж хэрээсэн төмөр дээр тавин хөргөөд хэвнээс нь гаргаад зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 3 April 2013

Цагаан шоколад нэрстэй маффин


Орц:

* 150 гр гурилыг 50 гр нунтаг сахар (golden caster sugar), ½ амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder) чимх давстай холиж нийцүүлсэн
* 1 ш өндөг
* 50 гр масло, хайлуулаад хөргөсөн
* 100 мл сүү
* 75 гр нэрс (blueberries)
* 75 гр цагаан шоколад, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. 6 маффингийн хэвийг тослож бэлтгэнэ. Өндөг, хайлуулсан масло, сүүгээ хуурай орцон дээрээ нэмж нийцүүлнэ. Эцэст нь шоколад нэрсээ нэмж нийцүүлээд тослосон хэвэндээ хийн халаасан зуухандаа хийн болж шаргалттал 25 минут шарна.
Эх сурвалж