Friday 9 September 2011

Нутеллатай тарт (nutella tart)


Орц:

* 1+1/4 стакан гурил
* 1/4 стакан какао
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага давс
* 125 гр масло
* 1 ш өндөгний шар
* 275 гр хар шоколад (bittersweet)
* 80 гр цагаан шоколад
* 1 стакан крем
* 1/2 стакан нутелла (Nutella)
* 15-20 ш хушига, хагалсан (walnut)
* 8-10 ш самар, хагалсан (hazelnut)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Цагаан шоколадаа давхарлан тавьсан саванд (доод савнд багахан ус хийгээд дээр нй дахин нэг сав суулгаад шоколадаа хийсэн) хайлуулаад хушига, самараа хайлуулсан цагаан шоколадаараа бүрээд тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулан хөргөгчинд хийж царцаана.
  3. Гал тогооны роботонд гурил, какао, сахар, давсаа хийгээд холино. Жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн маслоо нэг нэгээр нэмээд роботоо ажиллуулан бантангийн гурил дайтай болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлнэ.
  4. Тостой цаас эсвэл гялгар уутанд гурилаа ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  5. 23 см хэвийг маслодоод хуурай гурилаар бүрж бэлтгэнэ. Амраасан гурилаа гаргаж илдээд (эсвэл гурилаа хэвний голд байрлуулаад гараараа жигд тарааж болно) дээр нь мөнгөн цаас эсвэл тостой цаас тавиад дотрохийг нь хатаасан буурцгаар дүүргэн халаасан зуухандаа хийж 25 минут шараад дотор нь байрлуулсан буурцаг цаасийг аваад дахин 5-8 минут дахин шаргалттал нь шарна. Зуухнаас гаргаад хөргөнө.
  6. Шоколадаа нэг саванд үрж хийнэ. Кремээ жижиг саванд хийн халаана. Үрсэн шоколадан дээрээ нэмээд хутгаж хайлуулна. Нутеллагаа нэмээд нийцүүлнэ. болгосон хэвэндээ хийгээд цагаан шоколадаар бүрсэн самарнуудаараа чимэглээд хөргөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг хөргөөд гарган зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 4 September 2011

Шоколадан бүрхүүлтэй хөлдөөсөн гадил


Орц: 12 порц

* 6 ш гадил жимс
* 1 стакан шоколад (chocolate chips)
* хүсвэл нунтагласан самар, cerial, кекс чимэглэдэг өнгөтэй чихэр, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Гадил жимсээ арилгаад нэг бүрийг голоор нь хуваагаад цэвэрхэн гялгар уутанд хийн 2 цаг орчим хөлдөөгчинд байлган хөлдөөнө.
  2. Шоколадаа хүсвэл богино долгионы зууханд хүсвэл ууран дээр тавин, bain marie, (нэг саванд багахан ус хийгээд дээр нь өөр нэг сав доорх усандаа хүргэлгүйгээр давхарлан тавиад шоколадаа дотор нь хийн хайлуулна) хайлуулаад хөлдөөж бэлтгэсэн гадилаа булхуулна.
  3. Чимэглэх бол сонгосон орцондоо шоколадаар бүрсэн гадилаа өнхрүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрөн хөлдөөгчинд хийн дахин 2 цаг байлгахад шоколадан бүрхүүлтэй гадил маань сервилэхэд бэлэн болно.