Friday 25 April 2008

Хялбар мини пицца


орц: (12 мини пиццанд)

* 6 ширхэг бэлэн уутласан English Muffin Талх (бүргерны талхаар орлуулж болно)
* пиццаны соус (Кетчуп хэрэглэж болно.)
* Хагас кг машиндсан мах (Махны оронд хүссэн өөр орцоо хэрэглэж болно.)
* Мах амтлах сармис, давс
* бяслаг

бэлтгэх нь:
  1. Талхаа голоор нь 2 хуваан бэлтгэнэ.
  2. Махаа давс, сармисаар амтлан хайруулын тавганд хийн болтол нь хэсэг хуурна.
  3. Голоор нь хуваасан талхан дээрээ бага хэмжээний пиццаны соус асгаад, жигд тараан дээр нь мах, дээр нь үрсэн бяслагнаасаа тавиад 190 градуст халаасан зууханд хийн бяслагыг хайлтал ойролцоогоор 10 минут байлгана.
Видео..

Жимсний салат


Жимсний салатыг хамгийн багадаа гурван төрлийн жимсээр бэлтгэнэ.

орц:

* 250гр үргүй усан үзэм
* гүзээлзгэнэ
* ананас
* киви
* банана
* манго
* амтат гуа
* 100гр жүржны шүүс (оранж)

бэлтгэх нь:
  1. Бүх жимсээ арилгаад bite size (аманд багтахаар эсвэл бүр жижиг) хэрчээд холино.
  2. Жижиглэн хэрчсэн жимснүүд дээрээ жүржнийхээ шүүсийг нэмээд жимсний маань салат бэлэн боллоо.
  3. Бэлтгэсэн жимсний салатаа таваглаад хажууд нь эсвэл дээр нь цөцгий тавин сервислэж болно.
Зүүлт

Хэрэв таны орцонд гадил байгаа бол гадилаа арилгаад, хэрчин журжнийхээ шүүсэнд хэсэг байлгана. Жүржний шүүсэнд дэхь хүчил гадилийг харлуулахгүй.

Видео..

Saturday 5 April 2008

Казандиби (Kazandibi)


орц:

* 1л сүү
* 1 стакан+2 амны халбага нунтаг сахар
* 3 амны халбага будааны гурил
* 3 амны халбага төмсний цардуул
* 7гр ванилин
* 2 амны халбага масло

бэлтгэх нь:
  1. Сүү, будааны гурил, цардуул мөн 1 стакан сахараа холин, хутгасаар өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь галыг нь багсгаад 3-5 минут буцалгаад гал дээрээс авч 5-7 минут холигчоор холино.
  2. Тавцангаа гал дээр тавиад маслоо хийн хайлуулж 2 амны халбага сахар 1т бэлтгэсэн бэлдмэлээсээ бага зэргийг нэмээд (нүүрний бор өнгийг бий болгохын тулд) түлнэ.
  3. Түлэгдэхийн зэрэгцээ тавцангаа гал дээрээсээ аваад нойтон алчуур дээр тавиад үлдсэн бэлдмэлээ нэмээд жигд тарааж хөpгөнө.
  4. Хөрсөн казандибигээ хөргөгчинд хийн нэг хонуулаад маргааш нь гаргаж зурган дээрх шиг ороон эсвэл хэрчиж сервислэнэ.
Видео, хийх заавар..

Алимтай хушигатай бөмбөлөгүүд


Гуриланд:

* 200гр маргарин
* 2 амны халбага тос
* 1 стакан тараг
* 4 стакан гурил
* 1 стакан нунтаг сахар
* 10гр хөөлгөгч нунтаг

дотор нь:

* 1 цайны аяга сахар
* 5 ширхэг алим
* тал стакан хушига
* 1 амны халбага синнамон

Бэлтгэх нь:
  1. Тараг, хайлуулж хөргөсөн маргарин, тос мөн нутаг сахараа холино.
  2. Гурилаа хөөлгөгч нунтгынхаа хамтаар нэмээд зуурна.
  3. Зуурмагаа хөргөгчинд хийн амараана.
  4. Арилгаад үрсэн алим, сахар мөн хушигаа хийн болгоно.
  5. Бололгуут нь синнамоноо нэмээд зуурмагнаасаа жаахан аван гараараа дэлгэн дотор нь алимтай бэлдмэлээсээ багаханг хийгээд гурилаар хучиж бөөрөнхийлнө.
  6. Тослон бэлтгэсэн тавцан дээрээ тавиад 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 10аад минут жигнэнэ.
  7. Алимтай бөмбөлөгүүд дээрээ нунтаг сахар цацаад сервислэхэд бэлэн боллоо.