Monday 30 November 2009

Үхрийн шарсан хавирга


Oрц: 4 порц

* 8 ш үхрийн хавирга
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн rosemary
* 1 амы халбага жижиглэн хэрчсэн шинэхэн ганга (thyme)
* 1 амттаны халбага давс
* 1 амттанны халбага хар перц
* 1 шил улаан дарс
* 1 лааз хэрчсэн улаан лооль
* 1 амны халбага масло
* 1 амны халбага гурил

Бэлтгэх нь:

  1. Хавиргануудаа хүйтэн усанд угаагаад хатаана.
  2. Угаагаад хатаасан хавиргаа холиж бэлтгэсэн ганга, rosemary, давс, хар перцээр үрээд томхон саванд нэг эгнээ өрөөд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг амраана.
  3. Халуунд тэсвэртэй саванд багахан чидун жимсний тос нэмээд халаагаад хавиргаа нэмнэ. Мах шаргалтаар ирэхлээр илүүдэл тосыг асгаад дарс, лаазалсан улаан лоолио нэмээд таглан буцалгана.
  4. Махаа савтай нь 160 градуст халаасан зууханд хийн 2-2.5 цаг буцалгана.
  5. Маслоо өрөөний темпратурт авчираад гурилтайгаа холиж нийцүүлнэ.
  6. Хавиргануудаа шүүж гаргаад мөнгөн цаасаар таглана. Шүүсний дээр хөвөх илүүдэл тосыг халбагаар ялгаж аваад гурил, маслоо нэмэн өтгөртөлнй 10 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.
  7. Хавиргаа өтгөрүүлж бэлтгэсэн соустай сервислэнэ.

Saturday 28 November 2009

Date, хушигатай талх (Date Nut Bread)


Орц: (16 порц)

* 1/2 стакан жижиглэн хэрчсэн хатаасан Date (нэг төрлийн далдуу модны жимс)
* 1/2 стакан ус
* 1 стакан гурил
* 1/2 стакан хар гурил (whole-wheat flour)
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн хушига (walnuts)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага синнамон
* 1 амттаны халбага нунтаг натмег
* 1/4 амттаны халбага давс
* 3/4 стакан бор сахар
* 1/2 стакан тослог багатай (1%) сүү
* 1/4 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана. Талхны хэв тослож бэлтгэнэ.
  2. Хатаасан date-ээ усны хамтаар жижиг саванд хийгээд дунд зэргийн гал дээр тавин 2 минут буцалгана.
  3. Дунд зэргийн саванд гурил, хушига, хөөлгөгч нунтаг, синнамон, натмег, давсаа холин нийцүүлнэ.
  4. Өөр нэгэн саванд сүү, сахар, өндөг, тос, ваниллинаа холин нийцүүлнэ. Гурилан дээрээ энэхүү бэлдмэлээ усанд чанасан чимсний хамтаар нэмэн 1 минут орчим хутгаж нийцүүлнэ.
  5. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн халаасан зууханд болтол нь 35 орчим минут шарна. Бэлэн болсон талхаа хэвэнд нь 5-10минут амраагаад хэвнээс нь гаргаад нунтаг сахараа цацан сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 25 November 2009

Аяган дахь шоколад


Jamie Oliver-ын Happy Days with the Naked Chef номноос

Орц:

* 200 мл сүү
* 375 мл крем
* 8 ш өндөгний шар (60-65гр өндөгний)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 120 гр сахар
* 2 амны халбага какао (овоолоостой)
* 200 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Сүү, кремээ холиод халаана. Шоколадаа жижиглэн хуваан нэмж нийцүүлнэ. Сүүгээ буцлахаас нь өмнө гал дээрээс аваад ваниллины охио нэмж хутгана.
  2. Өндөгний шараа сахартай нийцтэл нь хутгаж хөөсрүүлнэ. Хөөсөрсөн өндөгний шар дээрээ какаогоо шигшиж нэмээд нийцүүлнэ.
  3. Хар шоколадаа жижиглэн хуваагаад тавцанд хийж бэлтгэнэ.
  4. Өндөгний шартай саваа илүү том, багахан устай саванд савтай нь суулгаад усыг халааж эхлэнэ. Доод савны ус өндөгний саванд хүрэхгүй байх хэрэгтэй.Өндгийг ийм маягаар халаах явцдаа халаасан сүү кремний бэлдмэлээ бага багаар нэмж нийцүүлнэ. Нийцүүлж бэтгэсэн өндөгний шар, сүүний бэлдмээ 7-8 минут буцалж буй усанд дээр хутган, өтгөртөл нь буцалгана.
  5. Нэг порцын жижиг савнуудад бэлдмэлээ хуваан хийгээд талаар нь татах устай том тавцанд өрнө. Бэлэн болсон амттанаа хөргөөд үрсэн шоколад эсвэл какаотой сервислэнэ.
  6. 150 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болтол нь 25-40 минут шарна.

Sunday 22 November 2009

Гранола


Oрц: ойролцоогоор 1 кг

Nigella Lawson-ны Feast номноос...

* 5 стакан (450 гр) овъёос (old-fashioned rolled oats)
* 3 стакан алмонд, хэрчиж бэлтгэсэн
* 1 стакан наран цэцгийн үр (sunflower seeds)
* 3/4 стакан хуураагүй гүнжидийн үр (sesame seeds)
* 1/2 стакан бор сахар (light brown sugar)
* 2 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага хатаасан цагаан гаа
* 1 амттаны халбага далайн давс
* 3/4 стакан амтлаагүй алимны нухаш (apple sauce)
* 1/3 стакан будааны cироп (rice syrup)
* 1/4 стакан зөгийн бал
* 2 амны халбага ургамалын тос (самар хушиганы тос хэрэглэхэд тохиромжтой)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
  2. Томхон саванд овъёос, алмонд, наран цэцгийн үр, гүнжидийн үр, бор сахар, синнамон, цагаан гаа, давсаа нэмээд нийцүүлэн хутгана.
  3. Жижигхэн саванд алимны нухашаа зөгийн бал, будааны сироп, тосны хамтаар халааж бэлтгэнэ.
  4. Шингэн орцуудаа хуурай орцон дээрээ нэмж нийцүүлээд 2 тавцан дээр хуваан жигд тараана. Гранолагаа халаасан зуухандаа хийн 45 минут жигнэж шаргалтуулна.
  5. Бэлэн болсон гранолагаа хөргөөд агаар оруудаггүй саванд хийж нэг сар хүртэл хадгална.
Эх сурвалж

Buttermilk


Buttermilk нь тослог ихтэй эсвэл маслотой сүү биш бөгөөд гэрийн нөхцөлд хялбархан бэлтгэх боломжтой.

Орц:

* 1 стакан сүү
* 1 амны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ бүлээсгээд нимбэгний шүүсээ нэмж нийцүүлнэ. Buttermilk маань бэлэн боллоо.

Blueberry pancake


Орц: 14 ш

* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1/2 амттаны халбага давс
* 3 амны халбага сахар
* 2 ш өндөг
* 3 стакан buttermilk
* 4 амны халбага масло
* 1 стакан blueberry

Buttermilk-г 3 стакан сүүг халаагаад 3 амны халбага нимбэгний шүүс нэмэн бэлтгэж болно.

Бэлтгэх нь:
  1. Өндөг, сахар, давс, хайлуулсан масло, buttermilk-ээ холиод нийцүүлнэ.
  2. Дээрээс нь нийцүүлээд шигшсэн гурил, хүнсний сода, хөөлгөгч нунтгаа нэмнэ.
  3. Эцэст нь жимсээ нэмээд нийцүүлэн хутгана.
  4. Халаасан хайруулын тавганд нэг шөлний халбагийг нэмээд тараан 2 талыг шаргалттал шарна.

Saturday 21 November 2009

Анарын сироп (Pomegranate Molasses, Nar ekşisi)

Анарын сиропыг Газар Дундын тэнгис орчимын улсууд хүнсэндээ (Mediterranean cuisine) өргөн хэрэглэдэг. Бүх төрлийн долма, сармаа (байцаа, усан үзмийн навч г.м ороомог) заримдаа буурцаг төрлийн зутан шөл мөн салатанд хэрэглэх нь бий.

Орц: (1/2 стакан моласес)

* 2 стакан анарын шүүс (pomegranate juice)
* 1/4 стакан сахар
* багахан нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод зөөлөн гал дээр 40-50 минут буцалган ширгээнэ.
Эх сурвалж

Friday 20 November 2009

Яргай загастай ногоотой шөл


Орц: 4 порц

* 450 гр яргай загасны цул мах
* 40 мл чидун жимсний тос
* 1 ш томхон сонгино
* 1 ш лууван
* 2 ш төмс, дунд зэргийн хэмжээтэй
* 1 жижгэвтэр celery root
* 2 ш хулуу (zucchini)
* 15 ш давжаа сонгино
* 40 гр давжаа бууцай
* 20 гр шинэхэн цагаан гаа
* 2 хумс сармис
* 15 гр ногоон basil
* 2 ш лаврын навч
* 1/2 нимбэгний хальс, үрсэн
* 300 мл загас эсвэл тахианы тунгалаг шөл

* 2 ш өндөгний шар
* 1/2 ш нимбэгний шүүс
* 1/4 амттаны халбага шаффрон (Safran)
* 4 ш basil-н навч
* 5 гр үрсэн шинэхэн цагаан гаа (ginger)

Бэлтгэх нь:

  1. Яргай загасаа 3-5 см куб хэрчиж бэлтгэнэ. Ногоонуудаа арилгаад сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа шоо дайтай, сelery root төмсөө томхон куб хэрчинэ. Хулуугаа 1-1,5 см өргөнтэй 5 см урттай савхлан хэрчинэ. Цагаан гаа сармисаа жижиглэн хэрчинэ. Лаврын навч basil-ээ давхарлан тавиж байгаад хуйлан ороож гал тогооны утсаар уяна.
  2. Чидун жимсний тосоо хийн халааан савандаа сонгиноо хийгээд зөөлөртөл нь хэсэг хуурна.
  3. Сармис, цагаан гаа, нимбэгний үрсэн хальс, лууваан мөн ороож бэлтгэсэн навчаа нэмээд 7-8 минут дунд зэргийн гал дээр хуурна.
  4. Төмсөө нэмээд 5-6 дахин хуурна. 6 орчим минутын дараа загасны тунгалаг шөлөө нэмээд давсаар амтлана.
  5. Төмс, лууван болоод ирэхтэй зэрэг celery root-ээ нэмнэ.
  6. Өндөгний шар, нимбэгний шүүс, шаффрон (Safran), basil-н навч, үрсэн шинэхэн цагаан гаагаа роботонд хийн хутгаж нийцүүлнэ.
  7. Шөлний ногоонууд болоод ирэхтэй зэрэг хулуугаа нэмнэ. 5 орчим минут таглалгүйгээр буцалгаад загас, бууцайгаа нэмнэ. Шөл бүх орцыг давсан байх хэрэгтэй.
  8. Шөлнөөс багахан аваад нийцүүлж бэлтгэсэн өндөгний бэлдмэлтэй холиод буцаан тогоондоо хийгээд буцлахаас нь өмнө гал дээрээс аваад таваглан сервислэнэ.

Thursday 19 November 2009

Лийк төмсний кастроль


Орц: (6 порц)

* 1,5 кг лийк (leek)
* 700 гр төмс
* 3 ш өндөг
* 300 мл крем (heavy cream)
* 50-80 гр хатаасан талхны үйрмэг
* 100 гр масло
* 10 гр нунтаг улаан перц
* натмег (nutmeg)
* давс
* хар перц
* сармис

Бэлтгэх нь:

  1. Лийкнүүдээ хутганы ар (3-5мм) зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Маслоо хайлуулаад хэрчсэн лийкүүдээ нэмнэ. Лийкүүд маслоор бүрхэгдээд ирэхээр давсаа нэмээд таглана. Галаа багасгаад 30-35 минут болгоно.
  3. Төмсөө арилгаад үрүүлийн зузаан талаар үрнэ.
  4. Лийкэн дээрээ үрсэн төмсөө нэмнэ. Амтлагчуудаа, кремээ, өндгөө нэмээд нийцүүлнэ.
  5. Хатаасан талхны үймэгнээсээ багаханг нэмээд нийцүүлнэ.
  6. Маслодоод сармисаар үрж бэлтгэсэн тавцанд лийк төмсний бэлдмэлээ хийгээд тэгшлээд 180 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол нь 35-40 минут шарна.

Wednesday 18 November 2009

Зул сарын баяр, шинэ жилийн жорууд

Бүхлээр нь шарсан цацагт хяруул
Цацагт хяруулын махтай шажигнуур пай
Эггног
Цасхан жигнэмэг
Үule log бялуу
cornflake wreath
vanilla-kipfel
spitzbuben
hot cranberry cider
Mocha Eggnog
Натмегтэй жигнэмэг
Alfajores (Карамелин хавчуургатай жигнэмэг)
Майонез
Бялууны крем
Кекс
Fondant, Marzipan, Gum paste (бялуу чимэглэх урлаг)
хөөсөн чихрээр фондант хийх
Лимон, rasberry-тэй бялуу
Шоколадтай гүзээлзгэнэтэй бялуу
Devil's Food cake (шоколадтай бялуу)
Black forrest cake (шоколадтай черритэй бялуу)
Зууханд шарсан бүхэл мах
Хатаасан цангис жимс, чангаанзаар шанзалж шарсан гахайн мах
Давсаар бүрж шарсан хавирга
Хавирган титэм
Бууз
Махан ороомог
Амталж бүтнээр нь шарсан тахиа
Peppermint Bark
Gingerbread house
Зул сарын үдшийн меню (Бүхлээр нь шарсан хавирга, зууханд шарсан төмс, Ёркшайр пүддин)
Шоколадан бүрхүүлтэй гурван давхар бровние
Speculaas жигнэмэг
Титэм
Шампанскны коктэйл
Цасан бөмбөлөг коктэйл
Амталж халаасан улаан дарс
Халуун шоколад 1
халуун шоколад 2
халуун цагаан шоколад
Залхуу халуун шоколад

Tuesday 17 November 2009

Артичоктой хурганы махтай агшаасан будаа


Орц: (4 порц)

* 400 гр цул мах, шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1ш том сонгино
* 3 стакан будаа
* 3 ш артичок
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Савны ёроолд махаа дараа нь тал сонгииноо тараан өрнө.
  3. Давс хар перцээр амтлана. 3 хуруу илүү ус нэмээд таглан 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. 30 минутын эцэст хутгалгүйгээр үлдсэн сонгиноо нэмээд махаа болгоно.
  4. Артичокоо хүссэн хэмжээндээ хэрчиж бэлтгэнэ. Махаа болохоос 20 минутын өмнө нэмээд давс перцээр амтлана.
  5. Будаагаа угаагаад махан дээрээ нэмнэ. Будаа агшихад хангалттай байхаар тооцон махны шүүсэн дээр буцалсан ус нэмэн шингэлээд, модон халбаганыхаа ишээр будааг цоолон уур гарах 3 нүх нээнэ. Будаанд таарсан давс нэмээд тогоогоо таглаад зөөлөн гал дээр 20 орчим минут агшаана. Ус ширгээд будаа агшихын цагт галаа унтраагаад 15-25 минут таглаатай чигээр нь амраана. Бэлэн болсон будаагаа том сервисний таваг дээр хутгалгүйгээр хөмрөөд жижиглэн хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Monday 16 November 2009

Мексик маягаар бэлтгэсэн эрдэнэ шиш (Mexican Corn on the Cob)


Орц:

* 1 ш бүхэл эрдэнэшиш
* 1 амны халбага масло
* 1 амны халбага майонез
* 2 амны халбага cotija бяслаг (feta эсвэл parmigiano reggiano-р оруулж болно)
* нунтаг улаан перц (cayenne)
* 1 зүсэм ногоон нимбэг (lime wedge)

Бэлтгэх нь:
  1. 170 градуст халаасан зууханд эрдэнэшишээ хийн 25 минут болгоно.
  2. Хөрөөд ирэхээр нь эрдэнэшишээ арилгана.
  3. Маслоо дараа нь майонезаа эрднэшишиндээ түрхээд бяслагаа цацаж амтлаад улаан перцээр чимэглээд ногоон нимбэгтэй сервислэнэ.

Sunday 15 November 2009

Сэт дозa


Орц:

* 2 стакан будаа
* 2 ш гүйцэд болсон гадил жимс
* синнамон
* тос

Бэлтгэх нь:
  1. Будаагаа 7-8 цаг усанд дэвтээнэ.
  2. Дэвтээсэн будаагаа шүүгээд блендэрдэж будааны гурил бэлтгэнэ.
  3. Гадилаа арилгаад блендэртээ нэмээд нийцүүлнэ.
  4. Ингэж бэлтгэсэн зуурмагаа таглаад дулаан газар тавиж хонуулна.
  5. Маргааш нь хайруулын тавганд багахан тос хийгээд зуурмагнаасаа халбагадан хийж 2 талыг нь шаргалттал шарна.

Thursday 12 November 2009

Самоса


http://janinegillot.com/samosa.gif
Классик (төмстэй)
Орц:
Гуриланд:

* 1 стакан гурил (Maida)
* ус
* 2 амны халбага тос
* чимх давс
* 1/4 амттаны халбага Ajwain (хүсвэл)

Шанзанд:

* 3-4 ш төмс, буцалгаад, арилгаад нухаж бэлтгэсэн
* 1/2 стакан вандуй, чанасан
* 1-2 ш ногоон чили, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага нухсан цагаан гаа (жинжэр)
* 1 амны халбага яншуй, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага гарам масала (Garam masala)
* давс
* багахан нунтаг улаан чинжүү (Red chili powder)
* 1/2 амттаны халбага хатаасан мангоны нунтаг (Dry Mango powder( Amchur)), хүсвэл
* хэдэн ширхэг Энэтхэг самар (cashew), хүсвэл
* хэдэн ш үзэм, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа бүх орцыг холиод ус нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа ойролцоогоор 15 минут амраана.
  2. Саванд төмс, давс, мангоны нунтаг, гарам масала, нунтаг чинжүүгээ нэмээд нийцүүлэн хутгана. Жижиглэн хэрчсэн чили, цагаан гаа, вандуй, самар үзэм, жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмээд нийцүүлнэ.
  3. Гурилаа жижиглэн хуваагаад 10-12 см диаметртэй илдэж бэлтгэнэ. Дугуйлсан гурилаа голоор нь 2 хуваан тал дугуй үүсгээд тус бүрийг цаасан малгай хийж буй мэт эргүүлэн конус үүргэнэ. Дотор нь бэлтгэсэн шанзнаасаа халбагадан дүүргээд онгорхой амыг багахан усаар норгон наана.
  4. Чимхэж бэлтгэсэн самосануудаа ахиухан тосонд шаргалттал нь шараад, шүүж гарган, таваглаад, халуунаар нь сервислэнэ.

Эх сурвалж
Тахиатай самосаны шанз

Орц:

* 500мг машиндсан тахиан мах
* 1 ш сонгино
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага карри
* ½ амттаны халбага чилины нунтаг (chilli powder)
* 1 амттаны халбага нунтаг tumeric
* ½ амттаны халбага нунтаг cumin үр
* 1 ш чили чинжүү, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн минт эсвэл яншуй
* ½ амттаны халбага үрсэн цагаан гаа (ginger)
* давс
* перц
* тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгино, сармис, амтлагч нунтгуудаа нэмээд сонгиноо зөөлөртөл хэсэг хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Болсон махаа гал дээрээс аваад лимоны шүүс, минтээ нэмээд шанз маань бэлэн боллоо.

Tuesday 10 November 2009

Буудайны салат



Орц: 4 порц

* 210 гр (1 стакан) буудай
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хаш
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу
* 2 ш улаан чинжүү
* 1 ш жижиг улаан сонгино
* 1 хумс сармис
* 1/4 багц яншуй
* 1/4 багц гаа (минт)
* 1/2 лимоны шүүс
* чидун жимсний тос
* давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Буудайгаа угаагаад нэг саванд хийн багахан давахаар ус нэмнэ. Дунд зэргийн гал дээр 30-35 минут буцалгаж болгоно. Болохоор нь шүүгээд салатны саванд хийнэ.
  2. Хашаа угаагаад 5мм. зузаантай цагирган хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлтгэсэн хашаа давстай усанд хийгээд цаг орчим амраана. Амрааж бэлтгэсэн хашаа базаж илүүдэл усыг гаргаад ар өвөргүй чидун жимсний тос түрхээд халаасан хайруулын тавганд хийн болтол нь шарна.
  3. Хулуунуудаа мөн адил зузаантай хэрчээд, тослоод мөн халаасан хайруулын тавганд шарна.
  4. Чинжүүнүүдээ голоор нь 2 хуваагаад үрийг гэрийн хамтаар гаргаад мөнө багахан тос түрхээд шарна.
  5. Шарсан бүх ногоонуудаа, сонгино, сармис, яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  6. Чанаж бэлтгэсэн буудайтайгаа холиод дээрээс нь лимоноо шахна. Бага зэрэг чидун жимсний тос нэмээд давс перцээр амтлаад сервислэнэ.
Зураг, жор

Monday 9 November 2009

Хуурсан хулууны үр


Орц:

* нэг хулууны үр эргэн тойрон дахь зөөлөн эдийг аваад угаасан
* 1 амны халбага ургамалын тос
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага chipotle chili powder (хүссэн амтлагчаараа орлуулж болно)

Бэлтгэх нь:
  1. Хулууны үрээ тос, давс, нунтаг чинжүүтэйгээ холиж хутгана.
  2. Тавцаг дээрдэвссэн тостой цаасан дээр нэг эгнээ тараана.
  3. 200 градуст халаасан зууханд хийм шаргалттал нь10-20 минут шарна.

Зүүлт

* Ингэж хуурсан үрийг наран цэцгийн самар шиг цөмж иднэ. Бүтнээр нь (цөмөлгүйгээр) зажилан идэх нь бий.

Эх сурвалж

Saturday 7 November 2009

Эрдэнэшиш мөөгтэй киш


Oрц: 8-10 порц

* 1 ш кишны (Quiche) суурь
* 500 гр мөөг
* 1 ш том сонгино
* 15 гр tarragon
* 1 ш ногоон сонгино
* 1 ш чанасан эрдэнэшиш (ойролцоогоор 1 стакан)
* давс
* хар перц
* чидун жимсний тос
* ½ стакан сүү
* ½ стакан крем
* 3 ш ндөг

Бэлтгэх нь:
  1. 1. Зуухаа тавцангийн хамтаар 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Хэвэндээ байрлуулсан суурин дотроо тостой цаас тавиад хөөлгөхгүйн тулд аяганд нь элдэв буурцаг дүүргээд 15 минут болгоно. 15 минутын дараа хүндрүүлэхээр тавьсан буурцгийг цаасны хамтаар аваад сууриа шаргалттал нь 15 минут шарна.
  3. Суурь хөрөх явцад нимгэлэн хэрчсэн сонгиноо багахан чидун жимсний тосонд хийн хуурна. Болж зөөлөрсөн сонгино дээрээ угаагаад хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна.
  4. Эцэст нь болсон эрдэнэшишээ нэмээд давс, перц, tarragon-оор амтлана. Амталж бэлтгэсэн мөөг, эрдэнэшишийн шанзаа сууриндаа тараан хийнэ.
  5. Сүү, крем, өндгөө сайтар хутгаж нийцүүлнэ. Шанзан дээрээ нэмээд (хэт дүүргэж болохгүй, өндөгний бэлдмэл бага зэрэг хөөх болно.) 180 градуст халаасан зууханд хийн өндгийг болтол 20-25 минут шарна.
  6. Бэлэн болсон киш-ээ хөвөнд нь хөргөөд хэвнээс гаргаж зүсээд халуун бүлээнээр нь сервислэнэ.

Wednesday 4 November 2009

Гахайн мах, чинжүүий фриттата (Ham and Pepper Frittata)


Орц:

* 1 амны халбага чидун жимсний эсвэл канола тос
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн шар чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1 стакан гахайн мах (ham)
* 2 амттаны халбага хатаасан яншуй (петрушка)
* 1/4 амттаны халбага хар перц
* 2 стакан тосгүй өндөг орлуулагч (fat-free egg substitute)
* 1 стакан үрсэн, тослог багатай цагаан чеддар эсвэл свисс бяслаг(reduced-fat, white Cheddar or Swiss cheese)

Бэлтгэх нь:
  1. Том, зууханд хийж болохуйц хайруулын тавганд (ovenproof skillet) багахан тос хийж халаана. Савхлан хэрчсэн чинжүү, гахайн махаа нэмээд яншуй, хар перцээр амтлаад хэдэн чинжүүг зөөлөрч, гахайн махыг борлотол хэдэн минут хуурна. Гахайн мах чинжүүний бэлдмэлээ хайруулын тавгийн ёроолджигд тараан тавина.
  2. Өндөг орлуулагчаа нэмээд галаа багасгана. Таглаад 5-6 минут хутгалгүйгээр болгоно.
  3. Таглааг аваад хайруулынхаа тавагны ишийг мөнгөн цаасаар ороогооод broiler-оо халааж бэлтгэсэн зуухандаа хийн өндгийг болтол дахин хэдэн минут шарна. Болсон өндгөө гаргаж ирээд бяслагаа тараан цааад буцааж зуухандаа хийн бяслагийг хайлтал байлгаад гаргаж ирэн 4 хуваагаад таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Monday 2 November 2009

Маслоор шанзалсан редиск



Орц:

* редиск (radish)
* масло
* далайн давс эсвэл жижиглэн хэрчсэн ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Редискнүүдээ угаагаад иш үндэс хоёрыг нь тайрч бэлтгэнэ.
  2. Нэг талаас нь дотрох зөөлөн эдээс багаханг ухаж гаргаад зөөлрүүлж бэлтгэсэн маслоноосоо жижиг халбагаар халбагадан шанзлана. Эцэст нь багахан давс эсвэл ногоон сонгиноор чимээд сервислэнэ.

Нутелла


Орц: 1 1/2 стакан

* 2 стакан самар (raw hazelnuts)
* 1/2 стакан сайн чанарын хуурай нунтаг (unsweetened cocoa powder)
* 1 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
* 3 амны халбага самарын тос (hazelnut oil)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст бэлтгэнэ. Самарнуудаа тавцан дээр тарааж тавиад 10 орчим минут хуурч гаргаад чийгтэй алчууран дээр гарган үрж хальслана.
  2. Роботонд хальслаж бэлтгэсэн самарнуудаа нэмээд 5 орчим минут ажиллуулан нухаш бэлтгэнэ.
  3. Какао, сахар, ваниллин, давс, тосоо нэмээд нэг минут орчим ажиллуулж нийцүүлнэ. Түрхлэг хэт хуурай байвал багахан самрын тос нэмнэ.
Эх сурвалж