Thursday 22 January 2009

Mах түлэх буюу тогооны боодог/хорхог


Орц:

* хүний тоогоор хавирга
* хүний тоогоор төмс, арилгаад угаагаад том жижигээс нь хамаарч 2-4 хуваасан
* 2-3 хүн тутамд 1 ш лууван, арилгаад, угаагаад, 2-3 см урттай, 3-6 болгож хуваасан
* хэдэн хумс сармис
* давс
* хүний тоогоор байцааны навч, хүсвэл бүдүүн судсуудыг салгаж бэлтгэнэ
* 1-2 ш лаврын навч
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Томхон саваа халаагаад багахан тос хийнэ. Хавиргаа тогооныхоо ёроолд (махыг нь доош харуулан) зулж бэлтгэнэ. Хэсэг шарж хавирганыхаа гадна талыг борлуулна.
  2. Арилгаж бэлтгэсэн сармисны хумснуудаа завсар зайгаар нь шигтгэнэ. Бага зэрэг давс, хар перц цацаж амтлаад хэрчиж бэлтгэсэн лууван, төмсөө махан дээрээ тараан байрлуулна. Лаврын навчаа нэмнэ. Мөн бага зэрэг давс цацаад байцааныхаа навчаар хучина. Байцааныхаа навчин дээгүүр мөн бага зэргийн давс цацаад таглаж зөөлөн гал дээр бүх ногоо, махыг болтол цаг орчим буцалгана.
  3. Таваглаад халуунаар нь сервислэнэ. Хүсвэл будаагаар элдэв салатаар хачирлаж болно.

Зүүлт

* Аавын маань гарын хоол байгаа юм. Өөрөө мах түлэх гэж нэрлэдэг бөгөөд махаа зөөлөн борлуулхаар (түлэхээр) янзтай байдаг.
* Мэдээж заавал мах гэлтгүй тахиагаар бас бэлтгэж болно.
* Байцаанаас хангалттай шүүс гарахгүй бол жигнэх явцдаа 50-100 мл ус нэмнэ.
* Эсрэгээрээ байцаанаас хэт их шүүс гараад ширгэж өгөхгүй бол галаа ширүүсгэн шүүсийг ууршитал жигнэнэ.

Лимонэйд


Орц:

* 1 стакан сахар (вкусандаа тааруулан ихэсгэж багасгаж болно)
* 1 стакан халуун ус
* 1 стакан лимоны шүүс (4-6 ш нимбэг)
* 5-6 стакан хүйтэн ус

Бэлтгэх нь:
  1. 1 стакан халуун усаа 1 стакан сахарын хамтаар буцалгаж сахарын сироп (simple syrup) бэлтгэнэ.
  2. Лимонуудаа шахаж 1 стакан шүүс бэлтгэнэ.
  3. Лимоны шүүсээ сахарын сироптой холиж бэлтгэнэ. Дээрээс нь 4-5 стакан хүйтэн ус нэмээд хутгаж нийцүүлэн 30-40 минут хөргөгчинд хийж хөргөнө. Умдаанаа ус эсвэл лимоны шүүсээр вкусандаа тааруулан амталж болно. Бэлэн болсон лимонэйдээ хэдэн дөрвөлжин мөстэй, нимгэлэн хэрчсэн лимонтой сервислэнэ.

Wednesday 21 January 2009

Butter tarts


Орц:

Сууринд:

* 1 1/4 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 115 гр масло, жижиглэн хэрчсэн
* 30 - 60 мл цэл хүйтэн ус

Шанзанд:

* 70 гр масло, зөөлрүүлсэн
* 1 стакан бор сахар (light brown sugar)
* 2 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/4 стакан (60 мл) 10% тослогтой крем
* 1/2 стакан үзэм эсвэл мөн хэмжээний хушига (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Роботонд гурил, давс, сахараа хийгээд хутгана. Маслоо бага багаар нэмэн 15 орчим секунд холиж бантангийн гурил дайтай болгоно. 30 мл усаа нэмээд 30 орчим сек хутгана. Хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг ус нэмнэ.
  2. Гурилаа гаргаад нухаж гялгар цаасанд ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 цаг амраана. Амрааж бэлтгэсэн гурилаа 12 хуваагаад бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр илдэнэ. Илдэж бэлтгэсэн гурилнуудаа маффингийн хэвэнд байрлуулаад 30 минут орчим хөргөгчинд амраана. Энэ хооронд шанзаа бэлдэнэ.
  3. Холигчныхоо саванд масло сахараа холин хөөсрүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмж, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Ваниллины охио нэмж нийцүүлнэ. Хушига эсвэл үзэм хэрэглэх бол хэвэндээ байрлуулсан сууриндаа хуваан хийгээд дээрээс нь шанзаа тэнцүү хуваан хийнэ.
  4. 190 градуст халаасан зууханд хийж гурилыг шаргалтаж, шанзыг болтол 15-20 минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн тартыг бүлээнээр нь эсвэл хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 20 January 2009

Узбек плов


Орц:

* 1 кг гуя эсвэл хааны цул мах (бага зэрэг өөхтэй)
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 ш том сонгино, нимгэлэн хэрчсэн
* 3 ш том лууван, савхлан хэрчсэн эсвэл үрсэн
* 2 1/2 стакан будаа
* 4 1/2 стакан буцалсан (буцламгай халуун) ус
* 1 амттаны халбага нунтаг улаан перц
* 3 амттаны хабага давс
* 1/8 амттаны халбага шафрон (saffron), 2 амны халбага халуун усанд 10 минут дэвтээсэн
* хар перц
* тал сонгино, нимгэлэн хэрчсэн
* 1 толгой сармис

Бэлтгэх нь:
  1. Махаа дөрвөлжилөн хэрчиж бэлтгэнэ. Будаагаа хүйтэн бүлээн усанд 30 минут дэвтээнэ. Тосоо ширмэн тогоонд хийж халаана. Махаа хийж хуураад (борлуулаад) тавган дээр гаргаад таглаж халуунаар нь хадгална.
  2. Мах хуурсан тогоондоо сонгино, луувангаа нэмнэ. Зөөлөн гал дээр ногоонуудаа зөөлөртөл 10 орчим минут хуурна. Борлуулж бэлтгэсэн махаа нэмээд сайтар угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. 5 минут орчим хутгаж будааг зөөлөн борлуулна.
  3. Буцламгай халуун усаа нэмээд сармисаа (бүтнээр нь, халислалгүйгээр) амтлагчуудаа хийн нийцүүлж хутгана. Таглаад ширүүн тал дээр буцалгаад галаа багасган усыг ширгээнэ. Ус ширгэн будаа агшихаар таглаатай чигээр нь хэдэн 5-10 минут амраагаад, сайтар хутгаж таваглаад, нимгэлэн хэрчсэн түүхий сонгиноор чимэглээд сервислэнэ.

Сүүтэй будаа пүддин (Rice Pudding)


Орц:

* 2 1/2 стакан (600 мл) сүү
* 1/3 стакан будаа
* 1/8 амттаны халбага давс
* 1/4 стакан нунтаг цагаан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/4 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 стакан үзэм (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд угааж бэлтгэсэн будаа, сүү, давсаа хийнэ. Ширүүн гал дээр тавиж буцалгана. Галаа багасгаад зөөлөн гал дээр будааг зөөлөртөл 20-25 минут буцалгана. Буцалгах зуураа хааяа хааяа модон халбагаар хутгаж байх хэрэгтэй.
  2. Сахар. ваниллины охь, нунтаг синнамоноо нэмээд өтгөртөл нь (5-10 минут) дахиж буцалгана. Бэлэн болсон пүддин дээрээ үзэмээ нэмж нийцүүлэн хутгаад аягалаад гялгар уутаар ороож (гялгар уут сүүтэй будаанд бараг дүрээстэй байх хэрэгтэй) хөргөнө. Сервислэхээсээ өмнө хөргөгчинд 1-2 цаг хөргөх хэрэгтэй.
Эх сурвалж

Зүүлт

* Будаагаа чанаж эхэлхээсээ өмнө 30 орчим минут дэвтээвэл будаа маань илүү хурдан болно.
* Ийм маягаар бэлтгэсэн амттан дэлхий даяар дархсан байдаг аж. Ингэж тив дамжин тархахад нь Монголчууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. 13 дугаар зууны үед Персүүдэд, 14 дүгээр зууны үед Энэтхэгүүдэд сүүтэй будааг Монголчууд танилцуулж, дэлгэрүүлж байжээ гээд бодохоор сүүтэй будаа маань 13 дугаар зуун магадгүй түүнээс эртний түүхтэй ажээ.

Тахиатай Узбек Плов



Орц:

* 2 стакан будаа
* 3 стакан буцалсан ус
* 50 мл ургамалын тос
* 3/4 стакан лууван, жижиглэн хэрчсэн
* 1 ш тахианы цээжний цул мах
* 1 дөрвөлжин тахианы бульон
* давс
* 1 ш том сонгино

Бэлтгэх нь:
  1. Будаагаа усаар норгоод бага зэрэг ус нэмэн 30 минут орчим дэвтээнэ. Дэвтээсэн будаагаа угааж бэлтгэнэ.
  2. Тахианы махаа байт сайз (bite size) дөрвөлжилөн хэрчинэ. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Сонгиноо халааж бэлтгэсэн тосондоо хийн хуурна. Луувангаа нэмээд тосыг шаргалттал хуурна. Тахиагаа нэмнэ. Давсаар амтлаад 3-5 минут хуураад дэвтээгээд угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. Будаагаа дээр нь (маханд хүрэлгүйгээр тэрүүхэнд нь) хэсэг хуурна.
  3. 3 стакан усандаа бульонаа хугалж хийгээд, уусгаад будаан дээрээ нэмнэ. Ширүүн гал дээр 2-3 минут байлгаад галаа багасган усыг нь ширгэтэл 10-15 минут таглаатай чигээр байгана. 10-15 минутын дараа галаа унтраагаад таглаатай чигээр нь дахиж 10-15 минут байлгаад сайтар хутгаад сервислэхэд бэлэн болно.

Monday 19 January 2009

Нъю-Йорк чийзкэк


Орц:

Сууринд:

* 2 стакан нунтаглаж бэлтгэсэн жигнэмэг
* 1/4 стакан нунтаг сахар
* 114 гр давсгүй масло, хайлуулсан

Шанзанд:

* 1 кг крем бяслаг (cream cheese), өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг цагаан сахар
* 3 амны халбага гурил
* 5 ш том өндөг, өрөөний темпратурт
* 1/3 стакан (80 мл) крем (heavy whipping cream)
* 1 амны халбага лимоны хальс, үрсэн
* 1 амттаны халбага ваниллины охь

Дээр нь:
* 1 стакан (240 мл) зөөхий (sour cream)
* 2 амны халбага (30 гр) нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. 23 см цоожтой хэв (springform pan) тослож бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн хэвээ өөр томхон хэвэн дээр байрлуулна. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд сууриныхаа орцуудыг холиж нийцүүлээд тослож бэтгэсэн хэв рүүгээ хийгээд тэгшлэж бэлтгэнэ. Сууриа шанзаа бэлдтэлээ гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийж амраана.
  3. Томхон саванд гурил, сахар, крем бяслагаа холиод нийцтэл ь 2 минут орчим хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл (30 сек) хутгана. Крем, лимоны хальс, ваниллины охио нэмээд нийцтэл хутгана.
  4. Нунтаг жигнэмэгээ зулж бэлтгэсэн хэвээ хөргөгчнөөс гаргаж ирээд шанзаа нэмнэ. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн 15 минут жигнээд галаа 120 гардус болгон багасгаад дахин 90 орчим минут жигнэнэ.
  5. Энэ хооронд зөөхий, сахар, ваниллины охио холиж нийцүүлээд бэлэн болсон чийзкекэн дээрээ тараан асгаад буцаан зууханд хийн дахин 15 минут орчим жигнэнэ. Бэлэн болсон чийзкекээ гаргаад ирмэгээр нь хутга гүйлгэнэ. Чийзкекээ хэвэнд нь хөргөөд гялгар уутаар бүрэн хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 өдөр амраана. Зүсээд шинэхэн жимс эсвэл жимсний соустай сервислэнэ.
Эх сурвалж

Паунд кекс (pound cake)


Орц:

* 1 3/4 стакан (230 гр) стакан кексний гурил, шигшсэн
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага давс
* 226 гр масло, өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг сахар
* 4 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 ш жүржийн эсвэл нимбэгний үрсэн хальс (хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа хоёр удаа шигшиж бэлтгэнэ.
  2. Маслоо холигчоороо хутгаж зөөлрүүлнэ. Сахараа нэмээд цайрч, хөөсөртөл нь 5 минут орчим хутгана. Өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  3. Ваниллины охь хэрэглэх бол жүрж (нимбэг) халисаа нэмнэ. Гурилаа бага багаар нэмээд хутгаж нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшиж бэлтгэнэ.
  4. 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь (50-60 минут) жигнэнэ Бэлэн болсон кексээ хэдэн минут хэвэнд нь амраагаад хэвнээс нь гарган хэрчээд бүлээнээр нь эсвэл өрөөний темпратурт сервислэнэ. Ингэж бэлтгэсэн кексийг хөргөөд уутанд хийж хөлдөөвөл 1 сар, агаар оруулдаггүй саванд 3 хүртэл хоног амт чанараа хадгална.
Зүүлт:

* Энэхүү кексийг анх хагас кг масло, хагас кг гурил, хагас кг сахар, хагас кг өндгөөр хийдэг байсан учир хагас кг буюу паунд хэмээх нэртэй аж.
* 23 x 13 x 8 см талхны хэв хэрэглэвэл зохимжтой. Өөр хэмжээ хэлбэртэй хэвэнд хийвэл хуурай шүдний чигчилүүр цэвэрхэн гарч иртэл жигнэнэ.

Эх сурвалж

Saturday 17 January 2009

Шоколаданд дүрсэн жүржтэй жигнэмэг


Орц:

* 250 гр масло
* 1/2 стакан нунтаг сахар
* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан амталж хатаасан жүржийн хальс
* 1 жүржийн хальс, үрсэн
* 1 амны халбага жүржийн шүүс
* 1/2 амны халбага ваниллины охь
* 225 гр шоколад (semi-sweet chocolate), хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 160 градуст халааж бэлтгэнэ.
  2. Маслоо зөөлрүүлээд сахараа нэмж нийцүүлэн, цасан цагаан болтол хутгана. Давс, гурилаа нэмнэ. Жүржийн үрсэн хальс, сахарлаж хатаасан хальс мөн шүүс ваниллины охио нэмнэ. Гурилаа зуурч зуурмаг болгоод сувиж хүссэн хэлбэртээ оруулаад (бөөрөнхий, дөрвөлжин бүр гурвалжин гээд хүссэн хэлбэртээ оруулна.) гялгар уутаар ороон хөргөгчинд хийж хамгийн багадаа 1 цаг амраана.
  3. Амраасан зуурмагаа гаргаж ирээд 0.75 см зузаантай хэрчээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөн халаасан зуухандаа хийж шаргалтаж болтол нь 20-30 минут жигнэнэ.
  4. Энэ зуураа шоколадаа бэйн мари (шоколадаа нэг саванд хийгээд өөр нэгэн буцалж буй устай саван дээр тавиж шоколадаа хайлуулна.) маягаар хайлуулж бэлтгэнэ.
  5. Жигнэж бэлэн болсон жигнэмэгээ хайлуулсан шоколадандаа дүрээд тостой цаасан дээр тавин хөргөөд (шоколадыг царцаагаад) сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 14 January 2009

Meatloaf


Ор: (4 порц)

* 250 гр машиндсан мах хонины эсвэл үхрийн, холиж бас болно
* 250 гр гахайн машиндсан мах
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 ш лууван, арилгаад, үрсэн
* 1/2 стакан талхны үйрмэг
* 1/2 стакан хэрчсэн минт (mint)
* 1 ш өндөг, хутгаж шар цагааныг нийцүүлсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага улаан чинжүү (paprika)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халааж бэлтгэнэ. 9 см x 19 см хэмжээтэй талхны хэвийг наалддаггүй цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Бүх орцоо холиод нийцүүлнэ.
  3. Тостой цааш дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийгээд дарж жигдлэнэ. Хэвнийхээ амыг мөнгөн цаасаар бүрээд хаааж бэлтгэсэн зуухандаа хийн 30 минут жигнэнэ. 30 минутын эцэст мөнгөн цаасыг аван дахин 30 минут жигнэнэ. Бэлэн болсон Meatloaf-оо хэвэнд нь 5 минут амраагаад гарган нимгэн нимгэн зүсч улаан лоолын соус дээрээс нь асгаад нухсан төмс, салат, будаа, жигнэж бэлтгэсэн ногоонууд гээд хүссэн хачиртайгаа сервислэнэ.
Эх сурвалж: Fresh Living сэтгүүл 2005 оны 4 сарын дугаар, 57 хуудас

Зүүлт

* Хэдийгээр Герман, Голланд хоол ч Америкт их түгээмэл бөгөөд 2007 онд good housekeeping цэг ком-ын хийсэн судалгаагаар Америкчуудын хамгийн дуртай 7 дахь хоолоор шалгарсан байна.
* Агшаасан будаагаа аягалахаасаа өмнө бага зэрэг dill хэрчиж хийвэл илүү амттай, өнгөлөг болдог.

Ваниллинтай сархан (Vanilla kipfel)


Oрц:

* 125 гр гурил
* хутган үзүүрээр (маш бага) хөөлгөгч нунтаг
* 60 гр сахар
* 7 гр ваниллинтай сахар (1 уут)
* 1 ш өндөг
* 100 гр масло
* 70 гр нунтагласан самар (nuts)

Дээр нь:

* 15 гр ваниллинтай сахар (2 уут)
* 1 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод зуурна. Зуурмагаа гялгар уутанд ороон 1 цаг хөргөгчинд амраана. 2. Амрааж бэлтгэсэн зуурмагаа 2 см зузаантай сувиад хоёр хоёр см зузаантай хэрчинэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн илдэж 5 см орчим урттай болгоод нэг талаас нь хуйлна. 2 захыг дотогш нь зөөлөн эргүүлэн хавирган саран хэлбэрт оруулаад тослож бэлтгэсэн таван дээр тавин 180 градуст халаасан зууханд шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
  3. Бэлэн болсон жигнэмэгээ холи бэлтгэсэн ваниллинтай сахар, нунтаг сахартаа өнхрүүлээд (эсвэл жигнэмэгнүүдээ өрж тавиж байгаад дээрээс нь шигшинэ.) хөргөөд сервислэнэ.
Зүүлт

* Энэхүү жигнэмэийг зул сарын баяраар Zimtsterne жигнэмэгийн хамтаар бэлтгэдэг байна.

Monday 12 January 2009

Мөөгний шорлог


Орц:

* 500 гр мөөг
* 1 ш лимоны шүүс
* 50 г хатаасан талхны нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1 атга жижиглэн хэрчсэн яншуй
* оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Мөөгөө лимонтой усанд хамгийн багадаа 20 минут байлгана.
  2. Давс, талхны үйрмэг, хар перц, яншуйгаа холино. Зуухаа ил гал (broil) дээр нь тохируулна.
  3. Дэвтээсэн мөөгөө арчиж хатаагаад хэмжээг нь харж байгаад шорлоно. Багсны тусламжтайгаар бага зэрэг оливийн тос түрхэж бэлтгэнэ. Томхон тавган дээр тарааж асгасан талхны үйрмэгний бэлдмэлдээ өндрүүлнэ.
  4. Шорнуудаа тослож бэлтгэсэн хэрээсэн төмөр дээр өрөөд 5-7 минут шарна. Эргүүлээд нөгөө талыг борлож болтол дахин хэдэн минут шараад гаргаад халуунаар нь сервислэнэ.
Зүүлт

* Шарах үедээ хэрээсэн төмөрнийхөө доор өөр нэг тавцан тавиарай. Ингэснээр хоолны дараах цэвэрлэгээний ажил хөнгөрнө.

Эх сурвалж

Какаон хүрэмтэй жигнэмэг


Oрц:

* 250 гр гурил
* 2 амны халбага whole wheat flour
* 100 гр цардуул
* 100 гр нунтаг сахар
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллинтай сахар
* 70 гр нунтагласан хушига
* 200 гр масло
* 2-3 амны халбага ус

Хүрмэнд:

* 2 амны халбага какао
* 3 амны халбага сахар
* 1/4 стакан крем эсвэл сүү

Бэлтгэх нь:
  1. Нунтагласан хушигаа наалддаггүй хайруулын тавганд хийж тосгүйгээр хэсэг хуурна. Галаа унтраагаад хөргөнө.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, цардуул, нунтаг сахар, ваниллинтай сахараа шигшиж бэлтгэнэ. Хөргөсөн хушигаа нэмнэ. Жижиглэн хэрчсэн маслоо нэмж нийцүүлнэ. 2-3 амны халбага хүйтэн усаа нэмж зөөлөн зуурмаг бэлтгэнэ.
  3. Зуурмагаа 4 хуваагаад тус бүрийг нарийхан болгож сувиад гялгар уутаар ороогоод хөлдөөгчинд хийж хамгийн багадаа 20 минут амараана. Энэ хооронд томхон амсартай хавтгавтардуу тавганд какао, сахараа холино.
  4. Сувиж бэлтгэсэн гурилнууддаа багсны тусламжтайгаад крем түрхээд какаотой савандаа хийж өнхөрүүлнэ. Таглаатай саванд хийн хөргөгчинд 3-4 цаг амраана.
  5. Зуухаа 175 градуст халаагаад жигнэмэгүүдээ хөргөгчнөөс гарган гялгар уут дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тавин хагас см зузаантай хэрчиж бэлтгэнэ. Тостой аас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөөд 12-15 минут жигнэнэ.
Эх сурвалж

Шанзаар дүүргэсэн чинжүү (Stuffed pepper)


Орц:

* 1 кг чинжүү
* 2 ш сонгино
* 2 амны халбага масло эсвэл ургамалын тос
* 1 стакан будаа
* 2 ш улаан лооль
* 250 гр машиндсан мах
* давс
* 3 амны халбага улаан лоолын паст
* 1 багц яншуй

Бэлтгэх нь:
  1. Чинжүүнүүдээ угаагаад дээд хэсгийг нь зүсч аванд болгоомжтой ухаж үрүүдийг гаргаад дотор гадаргүй угаана.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиноо хайлуулсан маслон дээрээ нэмж хуурна. Пастаа нэмнэ. Мах, будаа, жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмээд давсаар амтлан хэсэг (5-7 минут) хуурна. Галаа унтраагаад хэрчиж бэлтгэсэн яншуйгаа нэмэн нийцүүлнэ.
  3. Угааж бэлтгэсэн чинжүүгээ бага зэрэг (ойролцоогоор 65-70%) шанз дүүргээд чинжүүнээс зүссэн хэсгээрээ таглаад хэт гүн биш саванд өрнө. Талаас бага зэрэг халуун усаар дүүргээд будааг зөөлөртөл таглан буцалгана.

Potato wedges



Орц:

* 1 кг төмс
* 1 амны халбага оливийн тос
* давс
* хар перц
* хэрчсэн rosemary
* нухсан сармис

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана.
  2. Төмснүүдээ угаагаад халислалгүйгээр 6-8 хуваагаад томхон саванд хийж бэлтгэнэ.
  3. Амтлагч ногоонуудаа, давс, перц, тосны хамтаар төмстэй саван дээрээ нэмээд нийцүүлнэ.
  4. Амтлагчаар бүрж бэлтгэсэн төмсөө тавцан дээрээ өрөөд шаргалтаж, болтол нь 30 минут жигнэнэ. Болсон төмсөө гаргаад халуунаар нь сервислэнэ.

Quiche Lorraine


Орц:

* 1 ш суурь
* 5 ш өндөг
* 1 стакан крем
* 1/3 стакан сүү
* тал стакан хиам (ham эсвэл bacon), дөрвөлжилөн хэрчсэн
* тал стакан Swiss эсвэл Gruyere бяслаг (үрсэн)

Бэлтгэх нь:
  1. 5 өндөгөө нэг саванд хийгээд багахан хутгана. Крем, сүүгээ нэмж нийүүлнэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн хиамаа суурин дээрээ тарааж цацаад дээрээс нь бяслагаа тараан цацна. Холиж бэлтгэсэн өндөгний бэлдмэлээ нэмээд 180 градуст халаасан зууханд 40-50 минут жигнэнэ.

Friday 9 January 2009

Palak Paneer




Орц:

* 1 кг бууцай, ишийг нь аваад, угаагаад хэрчиж бэлтгэсэн
* 3-4 амны халбага ghee (clarified butter) эсвэл ургамалын тос
* 225 гр paneer бяслаг
* 1 амны халбага арилгаад жижиглэн хэрчиж бэлтгэсэн цагаан гаа
* 2 амны халбага нухсан сармис
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн халуун ногоон чинжүү
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага давс
* 3-4 амны халбага крем
* хагас амттаны халбага gаram masala (холимог хоол амтлагч)
* 1 амттаны халбага нунтаг coriander
* 1/4 амттаны халбага нунтаг turmeric

Бэлтгэх нь:
  1. Бяслагаа салфеткаар хатаагаад дөрвөлжилөн хэрчинэ. 1 амны халбага тос хийж халаасан хайруулын тавганд хийн тал бүрийг нь шаргалттал нь шарж бэлтгэнэ.
  2. Үлдсэн тосоо томхон саванд хийж халаагаад сонгиноо нэмнэ. 6-8 минут хуураад сармис, цагаан гаа, ногоон чинжүүгээ нэмээд сармис, цагаан гааг зөөлөртөл хуурна. Амтлагчаа нэмээд 30 секунд орчим хуураад угаагаад ишийг нь аваад хэрчиж бэлтгэсэн бууцайгаа нэмнэ. Таглаад 8-10 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  3. Бэлэн болсон бууцайн дээрээ шарж бэлтгэсэн бяслагаа, кремнийхээ хамтаар нэмээд гарам масала амтлагчаараа амтлаад буцааж таглан дахин 5 минут жигнэнэ. Таваглаад бага зэрэг кремээр чимэглээд сервислэнэ.
Гарам масала

Орц:

* 1/4 стакан бүхэл coriander
* 1/4 стакан cumin үр
* 1 амны халбага овоолоостой ногоон cardomom pods
* 2 ш (5 орчим урттай) синнамон, хугалж бэлтгэсэн
* 1 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 1/2 амттаны халбага хадаасан цэцэг (cloves)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод тосгүй хайруулын тавганд хийн борлотол нь хуурна. Хөргөөд кофе нунтаглагчаар (зөвхөн амтлагч нунтаглахад зориулсан байвал сайн) нунтаглаж бэлтгэнэ.
Агаар оруулдаггүй саванд хийн 3 сар хадгална.

paneer cheese


Орц:

* 2 л сүү
* 3-4 амны халбага лимоны шүүс эсвэл уксус

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ хөөрүүлнэ. 3 амны халбага лимоны шүүсээ нэмж ээдүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн лимоны шүүсээ нэмнэ. Бэлэн болсон ээдмээ шүүгээд марльд оороож хүнд юмаар дарааж 20-30 минут байлгана.

Байцааны ороомог


Oрц:

* 1 ш дунд зэргийн байцаа
* 750 гр машиндсан мах
* 2 ш сонгино
* 1 стакан будаа
* давс
* хар перц
* тос

Бэлтгэх нь:
  1. Байцааныхаа навчнуудыг салгаад угаагаад давстай халуун усанд хийж 3-4 минут (ороож болохуйц болтол) чанана.
  2. Сонгиноо жижиглэн хэрчинэ. Мах, будаатайгаа холиод давс, перцээр амтлана. Мах тань хэт хар бага зэрэг тос нэмнэ.
  3. Бэлтгэсэн шанзаа Байцааны навчин дээр цувуулан тавиад байцааны навчаа 2 талаас нь хумин чангахан орооно.
  4. Савныхаа ёроолыг үлдсэн байцааны навчаараа бүрээд ороомгуудаа өрнө. Ороомгуудыхаа дундаас дээгүүр татах ус нэмээд хэдэн байцааны навчаар хучиад, чанах явцад задруулгүй үүднээс дээр нь нэг таваг хөмрүүлэн тавина. Зөөлөн гал дээр шанзыг болтол чанана.
Эх сурвалж

Mudslide


Орц:

* Мөс
* 60 мл архи
* 30 мл кофений ликёр
* 30 мл irish cream liquer (Bailey's)
* 30 мл крем эсвэл сүү

Бэлтгэх нь:
  1. Холигчиндоо бага зэрэг мөс нэмнэ. Бүх орцоо нэмээд сайтар сэгсэрнэ. Коктэйлний аяганд шүүж хийгээд сервислэнэ.

Cape cod (codder)



Орц:

* мөс
* 60 мл цаган архи
* цангис жимсний шүүс (cranberry juice)
* 1 зүсэм лайм

Бэлтгэх нь:
  1. Стаканаа мөсөөр дүүргэнэ. Архиа нэмээд цангис жимсний шүүсээр стаканаа дүргэнэ. 1 зүсэм лаймаар чимэглээд гуурс хийж сервислэнэ.

Төмстэй хялбар бөрэк


Орц:

* 1 ш нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 1 ш өндөг
* 1/4 стакан сүү
* 2 амны халбага оливийн тос
* 2 ш төмс
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* давс
* 1 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад нимгэлэн хэрчээд давстай усанд болтол нь чанана. Шүүгээд нухна. 1 амны халбага масло нэмнэ.
  2. Сонгиноо багахан тосонд хуурна. Төмсөн дээрээ жижиглэн хэрчсэн яншуйн хамтаар нэмнэ. Бага зэрэг давсаар амтлана.
  3. Нимгэн илдсэн гурилаа хэвэн дээрээ голлуулан байрлуулана.
  4. Өндөг, сүү, чиун жимсний тосоо холин сайтар хутгана. Дэлгэж хэвэнд байрлуулсан гурилан дээрээ талыг нь асгана.
  5. Нухаж бэлтгэсэн төмсөө тараан тавина. Хажуугаад нь унжих гурилаа эргүүлэн төмсөн дээрээ овоолно. Үлдсэн соусаа асгаад 20 минут амараана.
  6. 170 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
Эх сурвалж

Усан үзмийн навчны ороомог (Stuffed grape leaf )


* 500 гр давсалж даршилсан усан үзмийн навч

Дотор нь:

* 250-500 гр машиндсан мах
* 3 ш сонгино
* 2 стакан будаа
* 1 багц яншуй
* 1 багц ганьд (dill)
* 2 ш улаан лооль
* 2 амны халбага pomegranate molasses (nar ekşisi)
* хар перц
* 2 ш лимон

Бэлтгэх нь:
  1. Сонгино арилгаад жижиглэн хэрчинэ. Яншуй, dill-ээ мөн жижиглэн хэрчинэ. Улаан лоолио үрж бэлтгэнэ. Будаа хэрчиж бэлтгэсэн сонгино, dill, яншуй, мах, үрсэн улаан лоолио холиод sour pomegranate extract, 1 ш лимоны шүүс, хар перц, амтлана.
  2. Навчнуудаа бүлээн усаар угаагаад 30 минут орчим бүлээн усанд дэвтээнэ. Угааж бэлтгэсэн навчныхаа ишийг хайчилж аваад гөлгөр (нэг тал нь харьцангуй гөлгөр байдаг) биш талыг нь дээш харуулан тавиад шанзнаасаа 1 цайны халбага дүүрэнг цувуулан тавиад хоёр талаас нь хумин чангахан орооно.
  3. Бүх шанз болон навчаа ороож дуусгаад томхон савны ёроолд хэдэн навч дэвсэж бэлтгэнэ. Ороосон ороомгуудаа дээр нь өрөөд дээрээс нь нэг таваг хөмрүүлэн тавина. Ороомгуудаа давах шахам ус, 1 лимоны шүүс нэмээд навчийг зөөлөртөл 45-60 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  4. Бэлэн болсон ороомгоо хэдэн халуун эсвэл хүйтнээр нь хэдэн зүсэм лимон, хажууд нь бэлтгэсэн сармистай тарагтай** сервислэнэ.
Зүүлт

* Даршилсан навч давс ихтэй байдаг тул давсаар амтладаггүй. Шинэхэн навч хэрэглэх бол шанзаа давсаар амтлана.
* Мах тань хэт хар бол чанах усандаа бага зэрэг оливийн тос нэмнэ.
** Тараган дээр бага зэрэг сармис хэрчиж эсвэл нухаж хийнэ. Ингэж бэлтгэсэн таргийг чанасан гоймонтой идэхэд бас тохиромжтой байдаг.

Thursday 8 January 2009

Kamikaze



Орц:

* 45 мл водка
* 45 мл лаймны шүүс
* 45 мл triple-sec (жүржийн амттай архи)
* мөс

Бэлтгэх нь:
  1. Холигчинд бага зэрэг мөс хийгээд бүх орцоо нэмнэ. Сайтар сэгсэрээд, мартинигийн аяганд шүүж хийгээд лаймаар чимэн сервислэнэ.

Vodka Press


Oрц:

* мөс
* 60 мл водка
* 7 up эсвэл спрайт
* club soda

Бэлтгэх нь:
  1. Аягаа мөсөөр дүүргээд архиа нэмнэ. Аягаа тэнцүү хэмжээний рашаан, спрайтаар дүүргээд 1 зүсэм лаймаар чимэглээд сервислэнэ.

Vodka Gimlet


Oрц:

* 60 мл жин (gin) эсвэл водка
* 30 мл лаймны шүүс
* 1 амттаны халбага нунтаг сахар (хүсвэл)
* мөс

Бэлтгэх нь:
  1. холигчиндоо мөс хийж бэлтгэнэ. Архи, лаймны шүүс, сахараа нэмээд сайтар сэгсэрч сахарыг хайлуулна. Мартини эсвэл вискиний стаканд шүүж хийгээд 1 зүсэм лаймаар чимэглээд сервислэнэ.

Бөөрөнхий махтай гоймон (pasta with meatballs)



Орц:

* 500 гр гоймон
* бага зэрэг бяслаг

Маринара соус:

* 1 амттаны халбага хар перц
* 2.5 амны халбага давс
* 4 хумс сармис
* 1/4 стакан оливийн тос
* 4-6 ш basil навч
* бага зэрэг oregono
* 1 ш том сонгино, жижиглэн хэрчсэн
* тал стакан сахар
* 4 лааз (28 oz) улаан лоолны нухаш (crushed tomatoes)
* 1 стакан ус

Бөөрөнхий маханд:

* 500 гр мах
* 4 зүсэм талх
* 2 ш өндөг
* 2 хумс сармис
* 1-2 амны хабага давс
* 4 ш basil навч
* 1 амттаны халбага хар перц
* бага зэрэг яншуй

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчээд тосондоо зөөлөртөл нь хуурна. Улаан лоолины нухашаа нэмээд бүх амтлагчаа нэмнэ. Сармисаа бүтнээр нь хийнэ. Хоосон лаазнуудаа бага зэрэг усаар зайлаад усаа усаа соусан дээрээ нэмнэ. Зөөлөн гал дээр гурин минут орчим буцалгана.
  2. Энэ хооронд бөөрөнхий махаа бэлдэж эхлэнэ. Өндгөө хагалж саванд хийгээд хутгана. Амтлагчуудаа хэрчиж бэлтгэсэн сармис, яншуй, basil-ээ нэмнэ. Махаа нэмнэ. Талхныхаа ирмэгийг (зах) аваад дотрох зөөлөн хэсгийг норгоно. Норгож бэлтгэсэн талхаа жижилээд (хүсвэл хутгаар хүсвэл гараараа) махан дээрээ нэмээд нийцүүлнэ. Гарт тань наалдамхай байвал бага зэрэг ус нэмээд наалддаггүй болгоно.
  3. Бөөрөнхий махны бэлдмэлээсээ хүссэн хэмжээгээрээ тасдаж аваад хүйтэн усаар норгосон гараараа бөөрөнхийлж бэлтгэнэ. Махнуудаа буцалгаж байгаа маринара соусан дээрээ нэмээд хутгалгүйгээр (доор ны наалдулахгүйн тулд хааяа хааяа савныхаа хоёр чихнээс барин зөөлөн эргүүлнэ.) 30-45 минут (бөөрөнхий махны тань хэмжээнээс шалтгаалан) дахиж буцалгана.
  4. Энэ хооронд гоймонгоо зааврын дагуу чанаад болохоор нь бэлэн болсон соуснаасаа (зөвхөн соуснаас) бага зэргийг нэмж нийцүүлээд таваглана. Тавагласан гоймон дээрээ ахиухан соус асгаад хэд хэдэн бөөрөнхий мах шүүж тавиад дээрээс нь үрсэн бяслаг цацаад сервислэнэ.

Wednesday 7 January 2009

Baybreeze, Seabreeze


Baybreeze

Орц:

* Мөс
* 60 мл архи
* 60 мл цангис жимсний шүүс (cranberry)
* Хан боргоцойн шүүс (pineapple juice)

Бэлтгэх нь:
  1. Стаканаа мөсөөр дүүргээд архи, цангис жимсний шүүсээ нэмнэ. Хан боргоцойн шүүс нэмж стаканаа дүүргээд 1 зүсэм лайм эсвэл хан боргоцойгоор чимэглээд соруул хийж сервислэнэ.


Seabreeze

Орц:

* 60 мл архи
* 60 мл цангис жимсний шүүс
* Бирсүүт жүржийн (grapefruit) шүүс
* мөс

Бэлтгэх нь:
  1. Аягаа мөсөөр дүүргээд архи, цангис жимсний шүүсээ нэмнэ. Аягаа бирсүүт жүржийн шүүсээр дүүргээд соруултай сервислэнэ.

Colorado Bulldog


Oрц:

* 60 мл цагаан архи
* 30 кофены ликёр
* кока кола
* мөс

Бэлтгэх нь:
  1. Aягаа мөсөөр дүүргээд Архи, кофений ликёроо нэмнэ. Стаканаа колагаар дүүргээд гуурстай сервислэнэ.

Baba Ganoush



Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй
* 130 гр tahini (хуурсан гүнжидийн үрний нухаш) (sesame)
* 1 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага лимоны шүүс
* 3 хумс сармис, арилгаад нухсан
* 1/8 амттаны халбага улаан чинжүү (chile powder)
* 1 амны халбага оливийн тос
* хагас атга яншуй, хэрчсэн


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Болтол нь 20-30 минут жигнэнэ.
  3. Зуухнаасаа гаргаад баклажанаа хөргөнө. Гүйцэд хөрөхөөр нь дотрох зөөлөн эдийг аваад маш жижиглэн хэрчинэ. Эсвэл робот (blender эсвэл food processor) хэрэглэж болно.
  4. Бусад орцуудтай холиод нийцтэл нь хутгана. Сервислэхээсээ өмнө хөргөгчинд 2-3 цаг амраана. Ингэж бэлтгэсэн Baba Ganoush-г пита талх, эсвэл ногоонуудтай сервислэнэ.

Screwdriver


Орц:

* Мөс
* 60 мл водка
* жүржийн шүүс

Бэлтгэх нь:
  1. Аягаа мөсөөр дүүргээд архиа нэмнэ. Аягаа жүржийн шүүсээр дүүргээд хутгаж нийцүүлээд, гуурс хийж сервислэнэ.

Mind Eraser



Oрц:

* 60 мл водка
* 60 мл кофений ликёр (Kahlua)
* 60 мл рашаан (club soda)
* мөс

Бэлтгэх нь:
  1. Аягаа мөсөөр дүүргээд архи, кофений ликёр, рашаан дарааллаар нэмнэ. Хэд хэдэн гуурс зоож сервислнэ. Уухдаа бүх соруулаар зэрэг сорж нэг амьсгаагаар ёроолыг харах ёстой гэнэ.

Woo Woo


Oрц:

* 2 хэмжээс водка
* 1 хэмжээс тоортой schnapps (peach schnapps)
* 4 хэмжээс цангис жимсний шүүс (cranberry juice)
* Мөс

Бэлтгэх нь:
  1. Стаканаа мөсөөр дүүргээд дээрх орцуудаа дээрх хэмжээсээр нэмнэ. Хүсвэл лайм, лимоны халисаар чимээд соруултай сервислэнэ.

Monday 5 January 2009

Cuba Libre



Oрц:

* 1 хэмжээс рум
* 1 хэмжээс кола
* мөс
* 1 зүсэм лайм

Бэлтгэх нь:
  1. Аягаа мөсөөр дүүргээд тал хүртэл нь рум нэмнэ. Үлдсэн талыг нь колагаар дүүргээд 1 зүсэм лаймаар чимээд сервислэнэ.

Мартини


Орц:

* 75 мл жин (gin)
* 14.5 мл хуурай vermouth
* ногоон олив эсвэл лимоны хальс

Бэлтгэх нь:
  1. Холигчиндоо (shaker) vermouth хийн эргүүлж ханаар нь тараана. Жинээ нэмээд 1-2 куб мөс нэмнэ. Халбаганы тусламжтайгаар сайтар хутгаад шүүж аягалаад ногоон олив эсвэл лимоны халисаар чимэглээд сервислэнэ.

White Russian


Oрц:

* 1 хэмжээс водка
* 1 хэмжээс кофены ликёр
* хагас хэмжээс крем
* 1 хэмжээс сүү
* мөс

Бэлтгэх нь:
  1. Холигчиндоо бүх орцоо хийгээд сайтар сэгсэрч нийцүүлнэ. Аягалаад дээр нь бага зэрэг шоколад үрж чимэглээд сервислэнэ.

Sunday 4 January 2009

Black Russian



Орц:

* 2 хэмжээс водка
* 1 хэмжээс кофены ликёр
* мөс

Бэлтгэх нь:
  1. 2 хэмжээс водка 1 хэмжээс кофены ликёроо холиод мөс нэмж бэлтгэсэн аяганд хийж сервислэнэ.
Зүүлт

* Энэхүү коктэйлний өөр нэгэн хувилбар болох Tall Black Russian-г дээрхтэй адилхан бэлтгэсэн коктэйлийг өндөр стаканд хийн бага зэрэг кола нэмж бэлтгэдэг.

Мохито (Mojito)



Орц: (4 хүний)

* 4 амны халбага сахар (cane sugar)
* 4 стакан жижиглэж бэлтгэсэн мөс
* 180 мл рум дарс (light rum)
* 10-12 ш минтний навч (mint sprigs)
* 6 амны халбага лаймны шүүс (lime juice)
* 4 зүсэм лайм
* рашаан (club soda)

Бэлтгэх нь:
  1. Сервислэх стаканыхаа ирмэгийг лаймны шүүсээр чийглэж байгаад сахар дүрж бэлтгэнэ.
  2. Холигчиндоо мөсөө хийгээд дарсаа нэмнэ. Минтны навчаа алган дээрээ тавиж байгаад нөгөө гараараа зөөлөн цохиод дарсан дээрээ нэмнэ. Лаьмны шүс, сахараа нэмээд сайтар сэгсэрч нийцүүлнэ.
  3. Бэлэн болсон мохитогоо ирмэгийг нь сахардаж бэлтгэсэн, мөстэй дөрвөн стаканд хувааж хийгээд бага зэрэг рашаан нэмээд нэг зүсэм лаймаар чимээд сервислэнэ.

Хөргөгч

Ногооны шургуулга: Ногоог баглаа, боодол, сав, торноос нь гаргаад хөргөгчний хамгийн доор байрлах шургуулганд хийж хадгалдаг аж. Ууттай чигээр нь хадгалбал ногоо маань хөлрөөд илүү хурдан мууддаг гэнэ шүү. Лууван, манжинг ногоон иштэй нь авсан бол ишнээс нь салган хөргөгчинд хийж хадгална. Ус/шүүс ихтэй улаан лооль, өргөст хэмх, чинжүү, жүрж мандарин зэрэг жимсүүд мөн тропик жимсүүдийг хөргөгчинд хадгалдаггүй аж. Гадил төмс, талхыг мөн хөргөгчинд хадгалахг зөвлөдөггүй аж. Алим нэг төрлийн хий яларуулдаг бөгөөд алим, гадил хоёрыг зэрэгцүүлэн тавих, энэ маягаар хадгалах нь тийм ч зөв санаа биз ажээ. Алтны дэргэдэх гууль шарладаг шиг алимны дэргэдэх гадил маш хурдан харладаг гэнэ.

Хамгийн доод тавцан/ногооны шургуулганы дээд: Хөргөгчний хамгийн хүйтэн хэсэг ажээ. Загас, мах, хиам, сосиск гээд хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг таглаатай саванд хийн энэ тавцан дээр хадгалах хэрэгтэй.

Дунд тавцан: Сүү, тараг зэрэг сүү сүүн бүтээгдэхүүнүүд энд байрлах ёстой аж.

Хамгийн дээд талын тавцан: Бяслаг, бэлэн бүтээгдэхүүнүүд, утсан бүтээгдэхүүнүүд энд байрлах ёстой.

Хаалганд: Өндөг, масло, уух юмс энд байрлах ёстой аж.

Зүүлт

* Ногооноос бусад бүх хүнсний бүтээгдэхүүнүүдийг илүү удаан хугацаатайгаар хадгалахын тулд тус тусыг таглаатай саванд хийн хадгалах хэрэгтэй.
* Хөлдөөгчөө аль болох дүүрэн байлгах хэрэгтэй. Дүүргэх хэмжээний мах, хөлдөөсөн ногоо байхгүй бол томхон саванд ус хийн хөлдөөнө. Дүүрэн хөлдөөгч тог тасарсан тохиолдолд удаан гэсэх болно. Хөлдөөгчинд байгаа юм бүхэн (мах, ногоо г.м) өөрийн гэсэн тусгай савтай, таглаатай таглаан дээрээ хэрэглэх хугацаа бичсэн ярликтай байх хэрэгтэй.
* Өндгөө аль болох өөр саванд шилжүүлэн хийхгүй байх хэрэгтэй. Учир нь өндөгний гадуур халисанд их хэмжээний нян агуулагддаг.

Mөөгтэй ноки (Mushroom Gnocchi)



Орц:

* 1 амны халбага оливийн тос
* 200 гр мөөг (button эсвэл swiss brown байвал сайн)
* 375 мл ногооны тунгалаг шөл
* 300 мл крем
* 1 кг gnocchi
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)

Бэлтгэх нь:
  1. Тосоо халаагаад угаагаад хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмж хуурна. Зөөлөн гал дээр 5 минут орчим хуураад ногооны тунгалаг шөлөө, кремээ нэмээд буцалгана.
  2. gnocchi-оо нэмээд хааяа хааяа хутган болтол нь 4-6 минут буцалгана.
  3. Бяслагаа нэмээд хайлмагтангуут аягалаад сервислэнэ.
Зүүлт:

* Вкусандаа тааруулан нухсан сармис, бага зэрэг ганга нэмж (мөөгөө хуурах явцад) өөр амт гаргаж болно.

Ноки (Gnocchi)


Орц:

* 1 кг цардуул ихтэй төмс
* 1/4 стакан өндөг (ойролцоогоор 1 том өндөг=62 мл)
* 1 стакан гурил
* далайн давс (ширээний йоджуулсан давс)
* ус

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгад жижиглэн хэрчинэ. Томхон саванд ус хийгээд давс нэмж буцалгана. Төмсөө нэмнэ. Зөөлөртөл нь (нухаж болохуйц болтол) хааяа хааяа хутган буцалгана.
  2. Төмсөө шүүгээд сэрээгээр нухаж бэлтгэнэ. Хөргөөд бага зэрэг хутгаж бэлтгэсэн өндөг, 3/4 стакан гурилаа нэмээд сайтар нийцүүлнэ. Гурилаа гарт наалддаггүй болтол үлдээсэн 1/4 стакан гурилнаасаа багa багаар нэмж нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн зуурмагаа хэд хэд хуваагаад эрхий хурууны дайтай сувиж бэлтгэнэ. Сувиж бэлтгэсэн гурилаа хурууны 1 үе дайтай хэрчээд бага зэрэг хуурай гурилтай сэрээгээр даран хэлбэр оруулна. Ингэж бэлтгэсэн төмсний гоймон/баншийг гоймон маягаар чанаж, шарж иддэг.

Гүзээлзгэнэтэй пүддин


Oрц:

* 500 мл сүү
* 3 амны халбага будааны гурил
* 75 гр сахар
* 250 гр гүзээлзгэнэ
* 10 гр ваниллинтай сахар

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнээ угаагаад ишнээс нь салгаад жижиглэн хэрчинэ.
  2. Сүүгээ будааны гурилтай холиж буцалгана. Буцлангуут сахар, ваниллины сахараа нэмээд өтгөртөл нь буцалгана.
  3. Буцалмагц гүзээлзгэнээ нэмээд 2 минут дахиж буцалгана.
  4. Аягалаад хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Гадилтай талх (Banana Split Bread)


Орц:

* 1/2 стакан масло эсвэл маргарин
* 1 стакан сахар
* 1 ш өндөг
* 1 стакан нухсан гадил
* 3 амны халбага сүү
* 2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1 стакан шоколад (semisweet chocolate chips)
* 1/2 стакан хэрчсэн пикан самар (pecan)

Бэлтгэх нь:
  1. Масло сахараа холигчоор хутгаж зөөлрүүлнэ. Өндгөө нэмнэ.
  2. Өөр нэгэн саванд нухсан гадилаа сүүтэйгээ холино.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний содагаа шигшинэ. Маслоны бэлдмэл дээрээ нэмж нийцүүлнэ. Сүү гадилны холимогоо нэмж нийцүүлнэ. Хэрчиж бэлтгэсэн пикан, шоколадаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэнд хуваан хийж 175 градсут халаасан зууханд хийн болтол нь (том жижиг хэвэнд хийсэнээс шалтгаалан 60-70 минут) шарна.
  4. Гаргаж ирээд хэвэнд нь 10 минут амраагаад хэвнээс нь гарган хэрээстэй төмөр дээр тавиж хөргөөд зүсч сервислэнэ.

Эх сурвалж

Жүржтэй шaгшуур/жигнэмэг


Орц:

* 200гр гурил
* 50 гр цардуул
* 50 гр нунтагласан алмонд
* 1 чимх давс
* 150 гр масло
* 50 гр сахар
* 1 өндөгний шар
* 1 жүржний хальс, үрсэн
* 3-4 дусал ваниллины охь

Дээр нь:

* 50 гр нунтаг сахар
* 10 гр ваниллинтай сахар

Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, өндөгний шар, давс, ваниллины охио холиод холиогчоор хутгаж нийцүүлнэ.
  2. Гурил, цардуул, нунтагласан алмондоо нэмнэ. Жүржийн халисаа нэмээд нийцүүлэн зуурна.
  3. 2 ш тостой цаасны завсар зуурмагаа тавиад илдэж 0.5 см зузаантай болгоно. Илдээстэй чигээр нь хөргөгчинд хийж 1 цаг амраана.
  4. Илдэж бэлтгэсэн зуурмагаа гаргаж ирээд 1 см өргөнтэй, 7-8 см урттай зүсч тостой цаас дэвссэн тавцан дээр өрж бэлтгэнэ. Тавцангийн хамтаар хөргөгчинд хийн дахиж 30 минут амраана.
  5. 180° халаасан зууханд хийн 8-10 минут, ирмэгийг шаргалттал жигнээд хөргөнө.
  6. 50 гр нунтаг сахараа ваниллины сахартай холиод бүлээн жигнэмэгээ өнхрүүлнэ. Салфетка дэвсэж бэлтгэсэн агаар оруулдаггүй саванд 4 хүртэл долоо хоног хадгалахад тохиромжтой.
Эх сурвалж

Saturday 3 January 2009

Какаотой пүддин


Орц:


Орц:

* 3/4 стакан нунтаг сахар
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/3 стакан какао (Dutch-processed cocoa powder)
* 1/8 амттаны халбага сахар
* 600 мл сүү
* 120 мл крем (heavy whipping cream)
* 4 ш том өндөгний шар
* 120 гр шоколад (semisweet chocolate), жижиглэн хэрчсэн
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага масло, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Сахар, какао, давс, цардуулаа холино. 120 мл сүүгээ нэмээд нийцүүлж хутгана. Өндөгнийхөө шарыг нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  2. Нэг савыг усаар зайлаад үлдсэн сүү, кремээ нэмээд халаана. Буцлангуут гал дээрээс аваад өндөгтэй бэлдмэл дээрээ бага багаар нэмнэ. Нэмэх үедээ байнга хутгасаар байна. Бүх орц нийцэх үед бэлдмэлээ зузаан ултай өөр нэгэн саванд шилжүүлэн хийгээд байнга хутгасаар 3-5 минут буцалгаж өтгөрүүлнэ.
  3. Хэрэгтэй гэж үзвэмл пүддингээ шүүгээд сайтар жижиглэн хэрчсэн шоколад, ваниллины охь, маслоо нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн пүдингээ 6-8 хуваан аягалаад хөргөн бага зэрэг үрсэн шоколад эсвэл whipped cream-р чимэглээд сервислэнэ.

Усан үзэмний чанамал


Орц:

* 1 кг үргүй, том ширхэгтэй усан үзэм
* хагас кг сахар
* тал стакан ус
* 1 амны халбага лимоны шүүс
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Усан үзэмээ угаагаад ширхэгүүдийг ишнээс нь салгаж бэлтгэнэ.
  2. Саванд усаа сахарны хамтаар хийгээд халааж сахарыг хайлуулна. Угааж бэлтгэсэн үзмээ нэмнэ. Буцалж эхлэнгүүт галаа багасган дунд зэрэг дээр тохируулаад өтгөртөл нь 45 минут буцалгана.
  3. Өтгөрч бэлэн болсон чанамал дээрээ лимоны шүүс, ваниллины охио нэмж нийцүүлээд ариутгаад хуурайлж бэлтгэсэн шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.
Зүүлт

* Энэхүү чанамалыг жижиг тавганд хийн нэг аяга усны хамтаар амттан маягаар сервислэдэг гэнэ.
* Үргүй л бол улаан, ногоон гээд хүссэн өнгийн усан үзэмээрээ хийж болно.
* Зураг эндээс

Friday 2 January 2009

Жимсний чанамалан хавчуургатай жигнэмэг (spitzbuben)



Орц:

* 120 гр масло
* 200-220 гр гурил
* 50 гр нунтаг самар
* 50 гр нунтаг сахар
* 1,5 - 2 амны халбага крем
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага жимсний чанамал

Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, крем, ваниллины охь, нунтаг самараа холиж нийцүүлнэ. Бага багаар гурил нэмэн зуурна.
  2. Гарт наалддаггүй, зөөлөн зуурмаг бэлтгээд гялгар уутанд ороонд хөргөгчинд хийж 1 цаг байлгана.
  3. Хуурай гурил цааж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад 3-4 мм зузаантай илдээд хэвлэнэ. Тал жигнэмэгний голд өөр жижиг дугуй хэвээр хэвлэж нүх гаргана.
  4. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 180° градуст халааж бэлтгэсэн зууханд хийн 12 минут жигнэнэ.
  5. Жигнэж бэлтгэсэн жигнэмэгээ гаргаад сайтар хөргөөгөөд нүхтэй хэсгүүд дээр нунтаг сахар цацаж бэлтгээд нүхгүй жигнэмэгүүд дээр бага зэрэг халааж бэлтгэсэн жимсний чанамалаасаа түрхээд нэг нүхтэй, нэг нүхгүйг хооронд нь нааж бэлтгэнэ.
Зүүлт

* Жимсний чанамалын оронд шоколад (ганаш) хэрэглэж болно.