Sunday 31 January 2010

Beef Bourguignon Julia Child-н жор


Oрц:

* 1/4 стакан гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг хар перц
* 900 гр дөрвөлжилөн хэрчсэн цул мах
* 4 амны халбага масло
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш улаан чинжүү, үрийн гэрийн гаргаад шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 3 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 450 гр мөөг, цэвэрлэсэн
* 450 гр давжаа сонгино, арилгасан (white pearl onion)
* 4 ш лууван, арилгаад 1 см куб болгож хэрчсэн
* 2 стакан улаан дарс
* 1 ш лаврын навч
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон яншуй
* 1 амттаны халбага хатаасан ганга (thyme)

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд гурил, давс, хар перцээ холино.
  2. Гурилны бэлдмэлэдээ махаа хийж махаа гурилаар бүрнэ.
  3. Томхон саванд маслоо хийж хайлуулна. Махаа нэмээд борлотол нь хуурна.
  4. Сонгино, лууван, мөөг, улаан чинжүүгээ нэмээд сармисаар амтлана. 5-10 минутхуураад дарс, лаврын навч, ганга, яншуйгаа нэмнэ.
  5. Саваа таглаад 175 градуст халаасан зууханд хийж 2 хагас цаг буцалгана. Хоёр хагас цагийн эцэст таглааг нь аваад дахин хагас цаг зуухандаа байлгаад гарган таваглаад жижиглэн хэрчсэн янцуй цацаж сервислнэ.

Wednesday 27 January 2010

Тосонд дарсан яргай загасны нухаш



Орц:

* яргай загас (gilt-head bream/seabass хэрэглэж болно.)
* чидун жисмний тос
* ногоон сонгино
* ногоон гоньд
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Загасаа бүтнээр нь жигнэж шүүрхий болгоно.
  2. Жигнэсэн загасаа хөргөөд цэвэрлэж бэлтгэнэ.
  3. Гоньд ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ. Загасны махаа саванд хийгээд сэрээний ард талаар зөөлөн даран бяцлаад жижиглэн хэрчсэн сонгино, гоньдоо нэмээд хутгаж нийцүүлнэ. Давс перцээр амтлана.
  4. Загасаа таглаатай шиилэн саванд хийгээд чидун жимсний тос нэмж шилийг чидун жимсний тосоор дүүргэнэ. Таглаад сервислэхээсээ өмнө 12 цаг хөргөгчинд амраана.

Sunday 24 January 2010

Самартай, шоколадтай, овъёостой жигнэмэг



Орц: 24 жигнэмэг

*1/4 стакан гурил
* 1.5 амттаны халбага хүнсний сода
* нэг чимх давс
* 2 + 2/3 стакан (225 гр) овъёос
* 90гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан цагаан сахар
* 1/4 стакан бор сахар
* 2 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан (300 гр) газрын самрын нухаш
* 200 гр хар шоколад томхон хэрчиж бэлтгэсэн нэмэх нь 30 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, сода, давсаа холино. Овъёосоонэмж нийцүүлнэ.
  2. Маслоо зөөлөрч цайртал нь 2-3 минут цахилгаан холигчоор хутгана.
  3. Сахарнуудаа нэмээд нийцтэлнь мөн 2-3 минут хутгана.
  4. Өндөгнүүдээ масло сахарын бэлдмэл рүү нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  5. Ваниллины охио нэмээд нийцүүлнэ.
  6. Эцэст нь газрын самрын нухашаа нэмээд нийцтэл нь хутгана.
  7. Шингэн орцуудаа хутгангаа хуурай орцоо бага багаар нэмж нийцүүлнэ. Шоколад, самараа нэмээд модон халбагаар нийцүүлэн хутгаад гялгар уутаар таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
  8. Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
  9. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 5 см зайтай бэлдмэлээсээ 2 амны халбага тавиад зуухандаа хийнэ.
  10. Жигнэмэгүүдээ шаргалтаж болтол нь 12-14 минут шарна.
  11. Жигнэмэгээ халуун дээр нь хэрэглэх бол 30 гр шоколадаа шигтгэж өгнө.

Wednesday 20 January 2010

Хамгийн сайхан валентин

Гадилтай маффин
Амталж хуурсан алим
Шагшууран яст мэлхий
Шоколадаар бүрсэн черри
Хар шид бялуу
Шоколадтай пай
Өрөмтэй шоколадтай кекс
Шоколадан бүрхүүлтэй давстай карамельтэй газрын самар
Халуун шоколадтай кекс
Шоколадтай кекс (гурилгүй)
Cheesecake brownies
Кокостой шоколадаар бүрсэн бөмбөлөг
Шоколадтай пай (вежетериан)
Шоколадтай мүүс
Вишнятай амттан
Паннакотта, Итали пүддин
Шоколадтай желато, Итали зайрмаг
Шоколадтай гүзээлзэнэтэй бялуу
Нимбэгтэй rasberry-тэй бялуу
Шоколадтай зайрмаг
Шоколадтай капкек
Ноён гүзээлзгэнэ
Ганаштай тарт
Хун хэлбэртэй эклер
Шоколад dulce-de-leche-тэй пүддин
Truffles
Шоколадтай какаотой топкек
Шоколадаар бүрсэн алимтай бөмбөлөг
Кунта Кинтэ
Гүзээлзгэнэтэй цэлцэгнүүр
Алимтай хушигатай бөмблөгүүд
Шоколадтай павлова
Сачер бялуу
Сарнайтай мөс
Chocolate fondue
Бөөрөлзгөнө, шоколадтай тарт

Tuesday 19 January 2010

Сахарын уусмалаар өнгөлсөн донат



Орц:

* 14 гр (2 уут) дрожж
* 1/4 стакан (60 мл) халуун ус
* 1 1/2 стакан (355 мл) бүлээн ус
* Тал стакан (100 гр) сахар
* 1 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 70 гр shortening эсвэл масло, маргарин
* 65 стакан гурил
* 945 мл тос, шарахад
* 75 гр масло
* 2 стакан нунтаг сахар
* Нэг тал амттаны халбага ваниллины охь
* амны халбага буцламгай халуун ус

Бэлтгэх нь:

  1. Дрожжоо халуун усанд хайлуулаад таван минут байлгана.
  2. Томхон саванд дрожжны бэлдмэлээ сахар, сүү, давс, өндөг, shortening 2 стакан гурилаа нийцүүлж хутгана. Үлдсэн гурилаа 1/2 стаканаар 6 хувааж хийгээд хийх бүрдээ нийцүүлж хутгана. Зуурмагаа 5 орчимминут нухаад багахан тосоортослосон томхон саван хийн 2 дахин том болж өстөл халуун дулаан газар тавина.
  3. Зуурмагаа багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад 1 см зузаантайилэж бэлтгэнэ. онат зүсэгч байвал зүсч хэвлээд хөөтөл нь 30 орчим минут амраана.
  4. Маслоо хайлуулаад сахар, ваниллины охио нэмнэ. Нийцүүлээд гал дээрээс авна. 4 амны халбага халуун усаа нэмнэ. Энэхүү бэлдмэлээр донатууаа чимэх болно.
  5. Тосоо шарагчинд эсвэл томхон саванд хийн халаана. Донатуудаа хийгээд хөвж гарч ирсэнийг эргүүлэн хоёр талыг нь шаргалттал шарна. Болсон донатуудаа гаргаад халуун дээр нь бэлтгэсэн сахар маслын бэлмэлдээ дүрээд тостой цаас эвсэж бэлтгэсэн тавцан ээр тавиж хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 18 January 2010

Давсалсан самартай карамельтай попкорн (Caramel Corn with Salted Peanuts)


Орц:

* 9 стакан багахан тосонд хуурч задалсан попкорн
* 1 стакан бор сахар
* ¼ стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 6 амны халбага хайлуулсан масло
* ¼ амттаны халбага давс
* ½ амттаны халбага хүнсний сода
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан давсалсан газрын самар (peanuts), хэрчиж бэлтгэсэн

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 120 градуст халаана. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн саванд сахар, эрдэнэшишийн сироп, масло, давсаа 2 амны халбага устай хийж 3-4 минут буцалгана. Бэлдмэлээ гал дээрээс аваад ваниллины охь, хүнсний содагаа нэмнэ.
  3. Ингэж бэлтгэсэн халуун карамелиа попкорн дээрээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Самараа нэмж мөн хутган нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ попкорноо жигд тараан асгаад халаасан зуухандаа хийн цаг орчим шарна. 20 минут дутамд зуухаа онгойлгон попкорноо хутгаж байх хэрэгтэй. Болсон попкорноо гаргаад хөргөөд хэсэглэн хуваагаад сервислэнэ.

Pumpkin pie


Орц:

* 1 хайрцаг крем бяслаг зөөлрүүлсэн
* 2 стакан нухсан хулуу (pumpkin)
* 1 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1 ш бүтэн нэмэх нь 2 ш өндөгний шар
* 1 стакан half-and-half
* 1/4 стакан хайлуулсан масло
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан гаа (ginger), хүсвэл
* 1 ш пайны суурь
* Хөөсрүүлсэн крем (Whipped cream), чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Пайны сууриа, болгоогүй бол, хөлдөөгчинд хийж цаг орчим амраана.
  3. Амраасан пайны сууриа гаргаж ирээд дотор нь таархуйц мөнгөн цаас урж байрлуулаад мөнгөн цаасаа байрлуулаа пайны аяганд 1 кг орчим буурцаг хийгээд халаасан зуухандаа хийн 10 орчим мунут шарна. 10 минутын дараа дотор нь байрлуулсан мөнгөн цаас, буурцаг зэргийг аваад шаргалтаж өнгө ортол нь дахин 10 минут шарна.
  4. Томхон саван шанзны бяслагыг хутгаж эхлэнэ. Хулууны нухашаа нэмээд нийцүүлнэ. Давс, сахараа нэмээд хутгаж нийцүүлнэ.
  5. Эцэст нь өндөг, half-and-half, хайлуулсан маслоо нэмж нийцүүлээд шанзаа шарж бэлтгэсэн сууриндаа хийнэ. Халаасан зуухандаа хийн болтол нь 50 орчим минут шарна.
  6. Пай-аа хөргөөд зүсээд хөөсрүүлсэн кремтэй (whipped cream) сервислэнэ.

Thursday 14 January 2010

Шоколадтай писташиотай бискотти


Орц:

* 1 стакан гурил
* 1/4 стакан нунтаг какао
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага давс
* 6 амны халбага сахар
* 1 ш том өндөг
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1/4 стакан писташио (pistachios)
* 1/4 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:

  1. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  2. Өөр нэгэн саванд сахар, өндөг, тосоо холиж хутгана.
  3. Хуурай болон шингэн орцоо холиод нийцүүлнэ.
  4. Бэлдмэлдээрээ шоколадаа писташио самрын хамтаар нэмж нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 25 см урттай гулдмай үүсгэнэ.
  5. 175 градуст халаасан зууханд хийн 30 минут шараад гаргаж ирэн 1 см зузаантай хэрчиж тостой цаастай тавцан дээрээ өрөөд 160 градуст халаасан зуухандаа хийн 10 орчим минут дахиж шарна.

Wednesday 13 January 2010

Рагу (ragoût)


Орц:

* 1/4 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц, амтлахад нэмэлт хар перц
* Хагас кг дөрвөлжилөн хэрчсэн цул мах
* 1/4 стакан ургамалын тос
* 1 ш том сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш том celery rib, нимгэлэн хэрчсэн
* 2 ш лууван, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага хатаасан oregano
* 1 лааз (16-ounce) чанасан улаан лооль (stewed tomatoes)
* 1 стакан улаан дарс
* яншуй, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Гүехэн, том тавганд давс, хар перц, гурилаа холино.
  2. Амталсан гуриландаа махаа өнхрүүлж бүх талыг нь гурилаар бүрнэ.
  3. 2 амны халбага тосоо халаана. Гурилаар бүрсэн махаа нэмж шаргалттал нь тал бүрийг 1-2 минут шарна. Шарсан махаа сэрээ эсвэл хавчуурны тусламжтайгаар гаргаж авна. Савныхаа хэмжээнээс хамааран махаа 2 хувааж шарна, хэт их мах хийвэл борлохгүй тул анхаар.
  4. Өөр нэгэн саванд үлдсэн 2 амны халбага тосоо хийж халаана. Сонгино, celery, луувангаа нэмнэ. 2 орчим минут ширүүн гал дээр хуураад галаа багасган саваа таглаад, ногоогоо 10 орчим минут хуурна. Сармисаа нэмээд мах бүрэхэд хэрэглэсэн гурилны үлэгдлийг нэмнэ. Нэг минут орчим хуураад oregano, лаазалсан улаан лоолио шүүсийн хамтаар нэмнэ. Махаа махнаас ялгарсан шүүсийн хамтаар нэмээд дарсаа мөн нэмнэ. Зөөлөн гал дээр мах ногоог болтол 20 минут буцалгаад хүсвэл нэмэлт давс перц мөн яншуйгаар амтлаад сервислэнэ

Monday 11 January 2010

Хүрэн манжингийн салат


Орц:

* 3 ш том хүрэн манжин
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/3 стакан алмонд эсвэл хушига
* 1/4 стакан майонез
* давс, перц

Бэлтгэх нь:

  1. Хүрэн манжингаа хальслалгүйгээр томхон саванд хийгээд манжингуудаа давахуйц ус нэмэн давс нэмж буцалгаад манжингаа болж зөөлөртөл 20-30 минут чанана.
  2. Болсон манжингаа хөргөөд арилгана.
  3. Арилгаж бэлтгэсэн манжингаа нарийхан хэрчиж бэлтгэнэ. Сармис, самараа нэмээд майонезээрээ амтлана. Давс, перц нэмээд нийцүүлж хутгаад таваглан сервислэнэ.

Sunday 10 January 2010

Донат (doughnuts)


Орц:

* 1 1/2 стакан сүү
* 1/3 стакан shortening, масло эсвэл маргаринаар орлуулж болно
* 2 уут эсгэгч (instant yeast)
* 1/3 стакан бүлээн ус
* 2 ш өндөг
* 1/4 cтакан сахар
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага шинэхэн үрсэн натмег (nutmeg)
* 5 стакан гурил
* ургамалын тос, шарахад

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ жижиг саванд хийн халаана. Маслоо нэгэн саванд хийгээд халаасан сүүгээ нэмж хайлуулна.
  2. Өөр нэг саванд дрожжоо хийгээд бүлээн усаа нэмж нийцүүлээд 5 орчим минут амраана. Иссэн дрожж дээрээ сүүний бэлдмэл, өндөг, сахар, давс, натмег, тал гурилаа нэмээд зуурна. Бүх орц нийцэхээр үлдсэн гурилаа нэмээд сайтар нухаж гарт наалддаггүй болгоно. Бэлэн болсон зуурмагаа тослож бэлтгэсэн томхон саванд хийгээд гялгар уутаар хучаад бүлээн газар тавиж цаг орчим хөөлгөнө.
  3. Сайтар гурилдсан тавцан дээр гурилаа гаргаад хушиганы дайтай таслаад хэлбэрт оруулна. Хуурай гурил цацсан тавцан дээр хэлбэрт оруулж бэлтгэсэн донатуудаа байрлуулаад цэвэрхэн алчуураар хучиж дахин 30 минут хөөлгөнө.
  4. Тосоо томхон саванд халаагаад донатуудаа нэг удаад 3-4 ш тал бүрийг нь шаргалтаж болтол 1 минут шараад гаргаад хэрээсэн төмрөн тавцан дээр байрлуулан хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж

Thursday 7 January 2010

Сахараар бүрсэн хушига


Орц:

* 1 1/2 стакан хушига
* 1/2 стакан сахар
* 1/2 амттаны халбага давс (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Хушигаа тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр нэг эгнээ тарааж өгнө.
  2. 175 градуст халаасан зууханд хийж шаргалттал нь 5 минут орчим хуурна.
  3. Сахараа жижиг саванд хийн хайрлуулна.
  4. Хуурсан хушигаа нэмээд хушига бүрийг сахараар бүрж хутган нийцүүлнэ.
  5. Сахараар бүрсэн хушигаа буцаан тостой цаасан дээрээ тараан тавиад давсаа дээр нь цацна.

Wednesday 6 January 2010

Ваниллины охь (vanilla extract)


Орц:

* 1 стакан цагаан архи
* 3 ш ваниллины үр (vanilla bean)

Бэлтгэх нь:

  1. Үрээ уртааш нь зүсч 2 хуваагаад тагтай шилэн саванд хийнэ. Архиа нэмээд, таглаад, харанхуй сэрүүн газар тавина. Хааяа сэгсэрч байх хэрэгтэй. 2 орчим сар хадгалсаны дараа дээр шиг өнгөтэй ваниллины охь маань хэрэглэхэд бэлэн болно.

Sunday 3 January 2010

Пияз буюу буурцагны салат



Орц:

* 3 стакан болгосон буурцаг
* 1 ш сонгино
* 1 ш улаан лооль
* 1 ш ногоон чинжүү
* тал багц яншуй
* тал лимон
* 1/3 стакан чидун жимсний тос
* давс

Бэлтгэх нь:

  1. Сонгино, чинжүүгээ арилгаад улаан лоолийн хамтаар жижиглэн хэрчинэ.
  2. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Яншуйгаар чимэглээд сервислнэ.