Thursday, 31 May 2012

Интоорний ликёр (Sour cherry liqueur)


Орц:

* 1 стакан угаагаад үр ишийг нь авсан интоор  (sour cherry)
* нэг стакан интоор дутамд 3/4 стакан сахар
* рум эсвэл водка

Бэлтгэх нь:
  1. Цэвэрлэж бэлтгэсэн жимснүүдээ бараан гэрэл нэвтрүүлдэггүй шилэн саванд хийгээд сахараа нэмнэ. Зөөлөн сэгсэрч сайтар нийцүүлээд рум эсвэл водкагаа нэмнэ.
  2. Агаар оруулахгүйгээр гялгар уут болон резин ашиглан шилэн савныхаа амыг боогоод гэрэл нэвтрүүлэхгүйн тулд мөнгөн цаасаар давхарлан таглана. Ингэж бэлтгэсэн ликёрны бэлдмэлээ харанхуй сэрүүн газар тавиад хааяа хааяа сэгсрэн 2-3 сар хадгалсаны дараа шүүн сервислэнэ. Дарсанд байлгасан интооруудаа элдэв бялуу зэрэгт хэрэглэж болно.
Эх сурвалж

No comments: