Намар болоод ногооны үзэсгэлэн хаа сайгүй нээгдээд сайхан байна. Хадгалж даршилж хөлдөөж болдоггүй ногоонуудыг хэрэглээгээ мэдэхгүй ихээр авчихаараа элдэв жор хайгаад туршаад ходоодондоо хадгалах арга хэмжээ авч байна.
Орц:
* 2 стакан үрсэн зуккини
* 3 ш өндөг
* 1 3/4 стакан сахар
* 1 стакан ургамалын тос
* 2 стакан гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амттаны халбага хүнсний сода
* 2 амттаны халбага синнамон (корица)
* 1 амттаны халбага давс
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан хэрчсэн самар
Бэлтгэх нь
- Үрсэн хулуундаа багахан давс цацаад нэг саван дээр шүүрэн дотор (илүүдэл усыг гадагшлуулах зорилгоор) байрлуулна.
- Зуухаа 175 градуст халаана.
- Дунд зэргийн саванд өндөг, сахарм тосоо холиод нийцүүлнэ,
- Хуурай орцоо нэмээд хутгаж нийцүүлнэ.
- Хулуугаа нэмнэ. Хутгана.
- Маслодоод гурилдсан 2 талхны хэвэнд тэнцүү хэмжээтэй хувааж хийгээд болж шаргалттал нь цаг орчим шарна.
5 comments:
зуккини gej u be?
ogurtsinaas arai buduun nogoon neg torliin huluu
https://www.google.mn/search?q=zucchini&client=firefox-nightly&hs=IP4&rls=org.mozilla:en-US:unofficial&channel=sb&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ei=p_QTVOO9DoLfoASQhoL4Bg&ved=0CKsBEIke&biw=1195&bih=639
za tegeed ongod orcol turshij uznee
ogurtsinaas arai buduun nogoon neg torliin huluu
Post a Comment