Thursday 9 August 2007

Xолимог пицца



Oрц:

Хөөлттөй гурил бэлтгэхэд хэрэгтэй материалууд;

* 1 ширхэг өндөг
* 2.5 стакан гурил
* 1/4 стакан наран цэцгийн тос
* 2 амны халбага тараг
* 1/4 стакан ус эсвэл сүү
* 1 амны халбага дрожж
* 1 амттаны халбага сахар
* давс


Хөөлтгүй гурил бэлтгэхэд хэрэгтэй материалууд;

* 125 гр маргарин эсвэл масло
* 1.5 стакан сүү
* 7 гр сода
* 5 стакан гурил
* давс


Дээp нь;

* 2 амны халбага кетчүп эсвэл 2 амны халбага тосоор шингэлсэн 1 амны халбага паст
* 1 ширхэг сонгино
* 1 ширхэг помидор
* 2 ширхэг амтат чинжүү
* хиам эсвэл сосиск
* хар перц
* үрийг нь гаргасан хар чидун жимс (olive)
* 1 стакан үрсэн бяслаг
* давс
* хүсвэл мөөг
* хөөлтгүй гурилаар пицца хийх тохиолдолд дээр нь тавих материалуудийн орцыг 2 дахин их хэрэглэнэ.


Xөөсөн гурилаа зуурах нь (зуурмагнаас 1 пицца гарна.);
  1. ус эсвэл сүүгээ халаан сахар болон дрожжоо хийгээд 15 минут хүлээнэ.
  2. гуриландаа өндөг, тос, тараг, давс мөн дрожжны бэлдмэлээ хийж зуурч бэлдэнэ.
  3. зуурсан гурилаа хөөгөөд 2 дахин их болтол нь хүлээнэ

Xөөлтгүй гурил зуурах арга (энэ орцоор зуурсан зурмагнаас 2 пицца гарна.);
  1. Гурилаа өндөг, сүү, хайлуулсан маргарин эсвэл масло, сода мөн давстайгаа холин зуурна.
  2. зуурмагаа 15-20 минут амраана.
Пиццаны суурь бэлэн болсоны дараах үе шатууд;
  1. Помидороо халислаад, шоо дөрвөлжин, сонгино, амтат чинжүүгээ цагираг хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Цараа тослон бэлтгэнэ.
  3. Зуурмагаа царан дээрээ тавиад гараараа нимгэлэн 25-30 см диамэтэртэй хавтгай болгоно. Царны хурээнээд .5 мм илүү гарган дотогш нь нугалж зах үүсгэнэ. (хүсвэл эргүүлэхдээ хөндийид нь бага хэмжээний үрсэн бяслаг хийж болно. Мөн пиццаныхаа зах дээр өндөгний шар түрхэн "seasame"-ээр амталж (чимж ) болно. )
  4. Бэлэн болсон пиццаныхаа суурийг сэрээгээр 10-15 цоолно.
  5. Пиццаныхаа суурин дээр кетчүп эсвэл шингэлсэн пастаа жигд турхэнэ.
  6. Бэлэн болсон суурин дээрээ эхлээд хэрчсэн хиамаа дээрээс нь сонгино, помидор, амтат чинжуу, мөөг болон чидунаа өрөөд 190 градуст халаасан зуухандаа хийж булангуудийг нь шаргалттал шарна. Дараа нь зуухнаасаа гарган дээр нь бяслагаа жигд асгаад хайлтал нь дахин шарна. Пицца бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

No comments: