Saturday 2 April 2011

Ямааны бяслаг, рикотто, бууцайтай холимог мөөгөн соустай равиоли (Goat Cheese and Spinach Ravioli with Creamy Mixed Mushrooms)


Орц:
Шанзанд:
* 115 гр ямааны бяслаг (goat cheese)
* 115 гр рикотто бяслаг (fresh ricotta)
* 1 ш өндөг
* 140 гр бууцай, болгосон
* 0.25 амттаны халбага натмег (nutmeg)
* давс, перц
Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа болгоод базаж шүүсийг шахаад жижиглэн хэрчээд бусад орцуудтайгаа холиж нийцүүлнэ.
Гуриланд:
* 2 стакан гурил
* 2 ш өндөг
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
  1. Гурил, давсаа нэг саванд шигшиж хийгээд холиж хутгасан өндөг чидун жимсний тосоо нэмэн гурилаа зуурна. Зуурмагаа 5 минут нухаж нийцүүлнэ. Зуурмагаа таглан эсвэл гялгар уутаар ороогоод хамгийн багадаа хагас цаг амраана.
  2. Амраасан гурилаа 4 тэнцүү хуваана. Зуурмаг бүрийг нэг нэгээр нь гарган 30x25 см хэмжээтэй илдэнэ. Ажиллах явцдаа илдсэн гурилуудаа хатаахгүйн тулд чийгтэй даавуун алчуураар хучина.
  3. Нэг гурил дээр 1 амттаны халбага шанзыг шанз бүрийн хооронд 3.5 см зайтай байхаар 2 эгнээ байрлуулна. Шанзгүй хэсгүүдээр багс ашиглан усаар норгоно. Хоёр дахь илдүүр гурилаа гаргаж ирэн хучаад шанзгүй хэсгүүдээр хуруугаараа дарж наана. Жигнэмэг хэвлэгчээр равиолинуудаа хэвлээд ирмэгийг сэрээгээр сайтар дарж сайтар наана.
  4. Равиолигоо багахан давстай буцалж буй усанд хийн хооронд нь наалдуулахгүйн тулд хааяа хааяа хутган ойролцоогоор 4-5 минут чанаж болгоно. Болсон равиолигоо шүүрэн шанагаар шүүн таваглаад сервислэнэ.
Мөөгтэй соусанд:
* 115 гр цагаан мөөг (white mushrooms), хэрчсэн
* 85 гр оестер мөөг (oyster mushrooms)
* 55 гр шитаке мөөг (shiitake mushrooms)
* 55 гр портобелла мөөг (portobello mushrooms), хэрчсэн
* 2 хумс сармис
* 4 амны халбага масло
* 1/2 стакан цагаан дарс
* 175 мл крем (cream)
* 1 амны халбага ганга (fresh thyme)
* давс, перц
Бэлтгэх нь:
  1. Томхон хайруулын тавгийг халаагаад маслоо нэмж хайлуулна. Мөөгөө нэмж хуурна. Хайруулын таваг тань хангалттай том биш бол мөөгөө хоёр удаад хуурна. Мөөгнөөс шүүс ялгараад шургэхтэй сармисаа нэмээд 1-2 минут хуурна. Дарсаа нэмээд тал болтол ширгээнэ. Кремээ нэмээд нийт шингэнийг гуравны нэг болтол ширгээнэ. Гангаа нэмээд давс, перцээр амтлана.
Эх сурвалж

No comments: