Saturday, 21 January 2012

Boxty



Орц:
* 1 стакан гурил
* 1 стакан нухсан төмс
* 1 ш өндөг
* 1 амны халбага сүү
* давс
* перц
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1 1/2 стакан арилгаад үрсэн төмс

Бэлтгэх нь:
  1. Үрсэн төмсөө томхон саванд хийн багахан хуурай гурил нэмээд хутгаж нийцүүлнэ. Нухсан төмсөө нэмээд нийцүүлнэ. Өөр нэгэн саванд өндөг, сүүгээ холиод төмсөн дээрээ нэмнэ. Давс перцээр амтлана.
  2. Чидун жимсний тосоо том хайруулын тавганд хийн халаана. Бэлдмэлээсээ халбагадан хийгээд тав орчим см диаметртэй тойрог үүсгээд тал бүр болж шаргалттал 3-4 минут шараад шүүж гаргаад халуун бүлээнээр нь жижиглэн хэрчсэн ногоон сонгино эсвэл яншуй зэргээр чимэглээд сервислэнэ.

No comments: