Орц:
* 1/2 стакан майонез
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага хатаасан сонгино, жижиглэн хэрчсэн (dried minced onion)
* 1/2 амттаны халбага хатаасан яншуй (dried parsley flakes)
* 1/2 амттаны халбага паприка (paprika)
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 4 ч эрдэнэшиш, цэвэрлэсэн
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
Бэлтгэх нь:
- Эхний долоон орцоо (майонез, давс, перц, паприка, яншуй, сонгино, сармис) холино.
- Бэлтгэсэн түрхлэгүүдээ эрдэнэшиш дээрээ хуваан түрхээд үрсэн бяслагаа тараан цацаад нэг бүрийг тус тусад нь мөнгөн цаасанд ороогоод ил гал дээр эсвэл 205 градуст халаасан зууханд хийн 30-35 минут шараад халуунаар нь сервислэнэ.
No comments:
Post a Comment