орц;
* 1 ширхэг тахианы цээжний цул мах
* 1 стакан мөөг
* 1 ширхэг улаан лооль (помидор)
* 1 ширхэг сонгино
* 2 амны халбага гурил
* 1 стакан сүү
* ус
* давс
* тос
бэлтгэх нь;
- Тахианы махаа угаагаад, ахиухан ус хийгээд чанана. Чанасан тахиагаа гарган хөргөөд куб болгон хэрчинэ. Тахиа чанасан усаа үл асгана.
- Өөр нэгэн саванд тосоо хийн халаагаад хэрчсэн сонгиноо хийн хуурна. Сонгиноо ягаартал нь хуурсаны дараа нимгэн хэрчсэн мөөгөө мөн гурилаа хийн хуурна. Дараа нь 1 стакан сүүгээ (ус байж болно) нэмэн гурилийг нь тартал сайтар хутгаад тахиа чанасан усаа (тахианыхаа шөлийг) нэмнэ.
- Буцалж эхлэнгүүт нь халисалан, жижиглэн хэрчсэн лоолио хийгээд дахин нэг буцалгана.
No comments:
Post a Comment