орц:
* 1л сүү
* 1 стакан+2 амны халбага нунтаг сахар
* 3 амны халбага будааны гурил
* 3 амны халбага төмсний цардуул
* 7гр ванилин
* 2 амны халбага масло
бэлтгэх нь:
- Сүү, будааны гурил, цардуул мөн 1 стакан сахараа холин, хутгасаар өтгөртөл нь буцалгана. Буцлангуут нь галыг нь багсгаад 3-5 минут буцалгаад гал дээрээс авч 5-7 минут холигчоор холино.
- Тавцангаа гал дээр тавиад маслоо хийн хайлуулж 2 амны халбага сахар 1т бэлтгэсэн бэлдмэлээсээ бага зэргийг нэмээд (нүүрний бор өнгийг бий болгохын тулд) түлнэ.
- Түлэгдэхийн зэрэгцээ тавцангаа гал дээрээсээ аваад нойтон алчуур дээр тавиад үлдсэн бэлдмэлээ нэмээд жигд тарааж хөpгөнө.
- Хөрсөн казандибигээ хөргөгчинд хийн нэг хонуулаад маргааш нь гаргаж зурган дээрх шиг ороон эсвэл хэрчиж сервислэнэ.
2 comments:
budaani guril gej yu ve?
Роботонд (food processor) хийж нунтагласан будаа.
Post a Comment