Орц:
* 2 стакан гурил
* 1/2 стакан сахар
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 3/4 стакан сүү
* 1/3 стакан ургамалын тос
* 1 ш өндөг
* 3/4 стакан шоколад (semi-sweet chocolate chips)
* 3 амны халбага цагаан сахар
* 2 амны халбага бор сахар
Бэлтгэх нь:
- Зуухаа 205 градуст халаана. Маффингийн 12 хэв тослож бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд гурил, 1/2 стакан сахар, хөөлгөгч нунтаг, шоколад, aдавсаа холиж нийцүүлнэ.
- Өөр нэг жижиг саванд сүү, өндөг, тосоо холиж нийцүүлнэ. Хуурай, шингэн холицоо холиж нийцүүлнэ.
- Хэв бүрээ 2/3 стакан зуурмагаар дүүргэнэ. 3 амны халбага цагаан сахараа 2 амны халбага бор сахартай холиж нийцүүлээд хэвэнд хийж бэлтгэсэн зуурмагууд дээрээ цацна.
- Халаасан зуухандаа хийн маффинг болж шаргалттал 20-25 минут шарна. Болсон маффингаа хэвнээс нь гаргахаасаа өмнө 1 минут хөргөөд хэвнээс нь гарган халуун бүлээс эсвэл хүйтнээр нь сервислэнэ.
No comments:
Post a Comment