Saturday 5 March 2011

Нухалтгүй сайхан талх (No knead bread)


Орц:

* 3 стакан гурил
* ¼ амттаны халбага дрожж (instant yeast)
* 1¼ амттаны халбага давс
* эрдэнэшишийн гурил
* 1 5/8 стакан ус буюу 1 1/2 стакан + 2 амны халбага ус

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, дрожж, давсаа холино. 1 5/8 стакан усаа нэмээд нийцүүлэн нялцгайдуу зуурмаг болохоор савны амыг гал тогооны гялгар уутаар таглан зуурмагаа халуун дулаан газар 12-18 цаг байлган хөөлгөнө.
  2. Хөөлгөсөний эцэст зуурмагны дээр хий бөмбөлөгүүд үүссэн байх бөгөөд энэ нь зуурмаг маань бэлэн болсоны тэмдэг юм. Зуурмагаа хуурай гурил цацсан тавцан дээр гаргаад ганц хоёр нухаад дахин гялгар уутаар ороогоод 15 минут амраана.
  3. 15 минутын дараа гурилаа гартаа наалдүүлэлгүйгээр хурдан нухан дугуй хэлбэрт оруулна. Гал тоогооны цэвэрхэн давуу алчуур дээр хангалттай эрдэнэшишийн гурил цацаад дугуй хэлбэрт оруулсан талхны зуурмагаа тавиад дээрээс нь мөн эрдэнэшишийн гурил цацаад өөр нэг алчуураар хучаад дахин 2 цаг хөөлгөнө.
  4. Гурилаа хөөж болохоос хамгийн багадаа хагас цагийн өмнөөс зуухаа 230 градуст халаагаад 5.6-7.5 л багтаамжтай дугуй халуун тэсвэртэй сав байрлуулна.
  5. Зуухаа гүйцэд халахаар халаасан хэвээ гаргаж ирээд зуурмагаа алчуурны доод талаас барьж байгаад болгоомжтой халаасан хэвэндээ хийнэ. Хэвээ ганц хоёр удаа сэгсрэн хэвэн дотрох зуурмагаа тэгшлээд таглан халаасан зуухандаа хийн 30 минут шарна. 30 минутын эцэст хэвнийхээ таглааг аваад талхаа шаргалтаж борлотол дахин 15-30 минут шарна. Болсон талхаа хэрээсэн тавцан дээр гарган хөргөөд зүсээд сервислэнэ.
Зүүлт

* Талхны зуурмаг хэрэглэсэн гурилнаасаа хамааран ер нь нилээн шингэндүү талдаа болох юм билээ. Эндхийн гурил нь ус даахдаа муу тул эхний буюу олон цагийн эсгэлтийн дараа хэсэг нухаад алчууранд ороохын оронд буцаагаад гурил зуурдаг хуванцар савандаа хийж 2 цаг хөөлгөөд мөн цагийн эцэст зуурмагаа маслоор тослоод каш цацсан хэвэндээ хийж шарсан.
* Мөн манайд эрдэнэшишийн гурил байхгүй байсан тул каш хэрэглэсэн. Аль аль нь байхгүй бол гурил ч хэрэглэсэн болно.
* Мөн энэ талхыг хуурсан гурилаар туршсан тухай нэг сэтгэгдэл дээрээс уншсан юм. Цай хийцлэх гэж байгаа мэт гурилаа сайхан хуураад шаргалтуулаад хийвэл үнэр амт нь арай өөр болох байх, дараагийн удаад тэгж туршнаа гэж бодож байгаа.
* Зуурах хөөлгөх болгох гээд ойролцоогоор 16-21 цаг шаардана.

Эх сурвалж

4 comments:

Anonymous said...

Би яг нэг иймэрхүү юм хайгаад байлаа, баярлалаа! Гэхдээ нэг асуулт байнаа. Зуурмагаа ийм удаан хөөлгөөд байлгаад байхаар исээд онцгүй болчихгүй байна уу? Заавал ийм удаан хөөлгөх ёстойн байх даа?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous яг хөөлгөсөний дараа их исгэлүүн үнэртдэг ш болгоод гаргаад ирэхээр онцгүй болохгүй байна лээ би туршиж үзсэн sour dough bread л байна лээ онцлог нь зуурдаггүй :}

Anonymous said...

Анха, баярлалаа. Болгосны дараа исгэлэн амт нь хэр амтагдаж байсан бэ? Гашуундуу амттай байна уу?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous болгосоны дараа их исгэлэн амтагдахгүй байсан sour dough bread гээд байдаг даа тиймэрхүү л...