Орц:
* 1 кг (2-3ш) seabass
* 1/2 стакан чидун жимсний тос
* 1 стакан ус
* 1/2 стакан дарс
* 1 ш нимбэг
* 1 ш сонгино
* давс, хар перц
* Тостой цаас
Бэлтгэх нь:
- Гэдэс дотрохыг нь авч цэвэрлэсэн загасаа сайтар угаагаад хатаагаад дотуур гадаргүй давсалж бэлтгэнэ. 20-25 минут давстай чигээр нь амраана.
- Сонгиноо арилгаад цагиргалан хэрчинэ. Нимбэгээ мөн адил. Тостой цаасан дээрээ цагиргалан хэрчсэн сонгиноо өрөөд дээр нь загасаа байрлуулна. Ус, дарс, тосоо холиод загснууд дээрээ асгаад нимбэний зүсмүүдээ өрөөд давс, перцээр нэмж амтлаад тостой цаасаа агаар оруулахааргүй ороож бэлтгэнэ.
- Тостой цаасанд ороосон загастай тавцангаа 180 градуст халаасан зууханд хийн цаасыг хорчийж дотрох загасыг болтол ойролцоогоор 45 минут шарна.
No comments:
Post a Comment