Орц:
* 2 амны халбага сахар
* 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн жүржийн хальс (orange peel)
* 1/2 амттаны халбага үрүүлийн нарийн талаар үрсэн нимбэгний хальс (lemon peel)
* 170 гр сайн чанарын цагаан шоколад, хэрчсэн
* 16 ш том гүйцэд боловсорсон гүзээлзгэнэ
Бэлтгэх нь:
- Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Хууруугаа ашиглан сахараа жүрж болон нимбэгний үрсэн хальстай имэрч нийцүүлнэ.
- Шоколадаа нэг саванд хийгээд өөр нэг саванд хийсэн багахан буцалж буй халуун устай саван дээр савтай нь тавин хайлуулна.
- Угаагаад хатаасан гүзээлзгэнээ ишнээс нь бариж байгаад хайлуулсан шоколаданда дүрээд бэлтгэсэн цитрусны сахараа цацаж чимэглээд тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавин царцаагаад (ойролцоогоор 30 минут) сервислэнэ.
1 comment:
Үнэхээрийн тасархай блог байнаа, ийм гоё блог олсондоо маш их баяртай байна, байнгын уншигч, туршигч нь болноо хэхэ энэ блогоо битгий хаагаарай бас үнэхээр мундаг юмаа, баярлалаа
Post a Comment