Орц 25 ширхэг пончик:
* 7 гр дрожж
* 70 гр сахарны нунтаг (caster sugar)
* 500 гр гурил
* 315 мл хөөрүүлсэн сүү
* 2 ширхэг нимбэгний үрсэн хальс
* Жүржийн үрсэн хальс - 1 ширхэг
* 80 гр - тасалгааны хэмтэй, давсгүй масло (дөрвөлжилж жижиглэсэн байх )
* Ургамлын тос- 1 литр
Амталсан сахарны нунтаг:
* 100 гр сахарны нунтаг (caster sugar)
* Цайны халбага нунтаг синнамон
* Хагас цайны халбага шинэхэн нунтагласан задь
* Хагас цайны халбага нунтаг (allspice) лиш цэцгийн чинжүү
* Ширхэг нимбэгний үрсэн хальс
* Ширхэг жүржийн үрсэн хальс
* Урт урт хэрчиж, үрийг нь цэвэрлэсэн ванилны буурцаг
Бэлтгэх нь
* 500 гр гурил
* 315 мл хөөрүүлсэн сүү
* 2 ширхэг нимбэгний үрсэн хальс
* Жүржийн үрсэн хальс - 1 ширхэг
* 80 гр - тасалгааны хэмтэй, давсгүй масло (дөрвөлжилж жижиглэсэн байх )
* Ургамлын тос- 1 литр
Амталсан сахарны нунтаг:
* 100 гр сахарны нунтаг (caster sugar)
* Цайны халбага нунтаг синнамон
* Хагас цайны халбага шинэхэн нунтагласан задь
* Хагас цайны халбага нунтаг (allspice) лиш цэцгийн чинжүү
* Ширхэг нимбэгний үрсэн хальс
* Ширхэг жүржийн үрсэн хальс
* Урт урт хэрчиж, үрийг нь цэвэрлэсэн ванилны буурцаг
Бэлтгэх нь
- Исгэгчээ хоолны 1 халбага сахарны нунтаг, хоолны нэг халбага гурилтай хольж саванд хийгээд дээрээс нь бүлээн сүү нэмж хутгаад 15 минут халуун газар өстөл нь тавина.
- Үлдсэн сахарны нунтаг, гурил, нимбэг болон жүрийн үрсэн хальс, масло зэргээ цэвэр саванд хийж бэлдсэн исгэгчтэй сүүгээрээ зуурна. Эхлээд халбагаараа хутгаж байгаад, дараа нь гараараа зуурна. Хэрэв дэндүү нялцгай бол санаа зовох хэрэггүй бага зэрэг хуурай гурил нэмж өгөөрэй. Ингээд зуурмагаа гаргаж цэвэр гадаргуу дээр жигд, зөөлөн болж эвлэтэл нь 5 минут хэртэй нухаад савандаа буцааж хийгээд чийгтэй алчуураар бүтээж, ойролцоогоор 2 дахин их болтол нь нэг цаг орчим өсгөнө. Зуурмаг исэж байх зуур сахарны нунтаг, халуун ногоо, амтлагч, хальс зэргээ хольж хутгаад сайтар жижиглэж бяцлаад, амтлах нунтаг мөсөн чихрээ бэлдэнэ.
- Иссэн гурилаа бага зэрэг нухалж, дараа дахин хөөлгөхийн тулд хуралдсан агаарыг гаргана. Ингэснээр пончикнууд маань зөөлөн, хөвсгөр болж сайн хөөнө. Гурилаа авч, хуурай гурил цацсан гамбанзан дээр 1см зузаантай болтол жигд элдэнэ. Элдсэн гурилаа ойролцоогоор 5 см диаметртэй шилэн аяганы амсар, эсвэл бэлэн хэв дарагчаар 25 ширхэг жижиг дугуй болгоод тэдгээртээ тос нэвчдэггүй цаас дэвссэн зуухны хэвэн дээр хөөх хэмжээг нь тооцоолж зайтайхан өрөөд дахин өсгөхийн тулд чийгтэй даавуугаар 45 минут хэртэй бүтээж тавь.
- Ингээд өрсөн гурилнууд чинь хэмжээгээрээ 2 дахин томроод ирэхэд нь савх ашиглан голд нь жижиг жижиг нүх гаргаад, хайрахад бэлэн болгоно. Дараа нь гүн ёроолтой хайруулын тавганд ургамлын тосоо хийж сайтар халааж, вандуйны хэмжээтэй гурил хийхэд шаржигнаж шарагдан, минут хэртэй болсны дараа алтан шаргал өнгөтэй болж байвал тос чинь зөв температурт байна гэсэн үг. Ингээд пончикнуудаа хэд хэдээр нь шарж эхэлнэ дээ.
- Пончикнуудаа 2 минут хэртэй шараад алтан шаргал өнгөтэй болмогц түүнийгээ болгоомжтой шүүж гаргаад тос уудаг цаас ч юм уу, доор нь тос тосох савтай шүүлтүүр эсвэл тор нь дээр тавьж тосыг нь авна, ингээд халуунаараа байгаа пончикууд дээрээ амталсан сахарны нунтгаасаа цацаж өгнө.
No comments:
Post a Comment