Орц: 26 см хэв
* 1 стакан гурил
* 3 ш өндөг
* 3 амны халбага какао
* 100 гр хар шоколад
* 1 стакан сахар
* 200 гр масло
* 1 уут хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 ш жүржийн үрсэн хальс
Бэлтгэх нь:
- Маслоо хайлуулаад шоколадаа нэмж хайлуулна.
- Өндгөө сахартай холин хутгаж нийцтэл нь хутгана. Хайлуулсан масло шоколадаа өндгөн дээрээ нэмж нийцүүлнэ. (Шингэн орц)
- Гурил, какао, хөөлгөгч нунтгаа шигшинэ. (хуурай орц)
- Шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ. Жүржийн халисаа нэмж нийцүүлнэ. Масло түрхээд багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд 180 градуст халаасан зууханд хийн бровниегоо болтол 20 минут жигнэнэ. Бровние болсон эсэхийг хуурай шүдний чигчлүүр хамгийн их хөөсөн хэсэгт зоож шалгана.
- Болсон бровниегоо зуухнаасаа гаргаад хэвэнд нь хэдэн минут байлган хөргөөд хэвнээс нь гарган зүсээд сервислэнэ.
2 comments:
har chokolade er ni ali ni sain baidag be? iddeggui bolhoor meddeggui ee, ertuud neg kakoa-tai har chok avaad hiisen chin neeh sonin amttai boltson
@chuups edekagiin zuzaan shok bii, bi yer ni baking hiihdee teriig heregledeg. 39%, 55% tai bii 55% taig ihenhdee ashigladag daa
Post a Comment