* 1 стакан сахар
* 1 стакан бор сахар
* 1 стакан масло
* 2 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага сода
* 1 амттаны халбага давс
* 3 стакан гурил
* 200 гр шоколад
Бэлтгэх нь
- Зуухаа 175 градуст халаана.
- Сахар, масло, өндөг, ваниллины охио нийцтэл нь хутгана.
- Гурил, сода, давсаа бага багаар нэмж нийцүүлнэ.
- Шоколадаа нэмнэ. Бэлэн болсон зуурмагнаасаа амттаны халбагаар халбагадан тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулна.
- Халаасан зууханд хийн жигнэмэгээ болтол 10-12 минут жигнэнэ.
2 comments:
Амттаны халбага гэж цайны халбагыг хэлээд байна уу? нэг амттаны халбага гэдэг хэмжээ хэр их вэ?
amttanii halbaga gej 5 ml hoolniih ni 15 ml. odoo gaduur holbootoi jijig halbaganuud bas ayganuud zaragddag boltson bgaa ted nar amerik standart hemjeesuud yum.
Post a Comment