Friday 18 June 2010

Paris brest


Орц:

* 1 стакан (135 гр) гурил
* 1/4 амттаны халбага сахар
* 6 амны халбага (85 гр) масло
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан ус
* 4 ш том өндөг

Чимэглэхэд:

* 1 том өндөг
* 1/8 амттаны халбага давс
* 1/2 стакан (50 гр) зорсон алмонд (shaved almonds)

Хөөсрүүлсэн крем:

* 1 стакан (240 мл) крем
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нунтаг цагаан сахар

эсвэл Кремэнд:

* 75 мл гурил
* 150 мл сахар
* 2 өндөгний шар
* 500 мл сүү
* 1 уут ванилинтай сахар эсвэл нэг амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага цардуул

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 205 градуст халаана. Тавцангаа зуухныхаа голд байрлуулна. Тавцан дээр тосотй цаас дэвсэж бэлтгэнэ. Тостой цаасан дээрээ 20 см тойрог зурж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар, давсаа нэг саванд шигшиж бэлтгэнэ.
  3. Масло, сүү, усаа нэг саванд хийн халааж маслыг хайлуулна. Гурилаа нэмээд нийцүүлэн хутгана. 3-4 минут хутган халааж илүүдэл усыг ширгээнэ.
  4. Зуурмагаа хэсэг хөргөөд өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  5. Зуурмагаа том крем шахдаг уутанд хийгээд #4 үзүүр хийн (2.5 см орчимоор) зурсан зураасан дотуураа тойрог зурна. Дотуур нь өмнөх тойрогтойгоо харалдаа мөн нэг эгнээ тойрог зурна. Хоёр тойрог дээрээ давхарлан гуравдах тойргийг зураад давстай холиж нийцүүлсэн нэг өндгөө багсны тусламжтайгаар түрхэж бэлтгэнэ. Өндөг түрхэж чийгэлсэн газраа зорсон алмондноосоо наана.
  6. Халаасан зуухандаа хийгээд 15 минут шарна. Зуухныхаа градусыг багасган 177 дээр тохируулаад дахин 35-45 минут шарна. Галаа унтраагаад зуухныхаа амыг багахан онгойлгоод 30 Choux-аа халуун зууханд байлгана. Choux-аа гаргаад голоор нь зүсээд бүх орцоо холиж буцалгаад хөргөсөн крем эсвэл гурван орцоо холин хөөсрүүлсэн кремээ голд нь шахаад нунтаг сахараар чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

No comments: