Tuesday 22 June 2010

Вьетнам, кофетой зайрмаг/sorbet


Орц:

David Lebovitz-ын Perfect Scoop номноос

* 400 гр молоко
* 1.5 стакан ус
* 1/2 стакан (40 гр) + 1 амны халбага нунтагласан кофе
* 1/3 стакан сүү

Бэлтгэх нь:

1. 1.5 стакан усаа тал стакан нунтагласан кофетойгоо холин 1 стакан өтгөн кофе бэлтгэнэ. (Эсвэл нэг стакан espresso хэрэглэж болно.)
2. Молоко, сүү, кофегоо агаар оруулдаггүй саванд хийн нийцүүлээд хөргөгчинд хийн хамгийн багадаа 3-4 цаг хөргөнө.
3. Хөлдөөсөн бэлдмэлээ зайрмагныхаа машинд хийн зайрмагаа бэлтгэнэ.

Зайрмагны машингүй тохиолдолд:

  1. Томхон, дотрохоо хурдан хөлдөөх сав сонгох хэрэгтэй. Зайрмаг хийхэд төмөр эсвэл шилэн сав тохиромжой байдаг.
  2. Саваа хөлдөөгчинд байрлуулна. Хөргөсөн бэлдмэлээ хөргөсөн савандаа хийгээд хөлдөөгчинд хийн хөлдөөнө. Хөлдөөд зайрмаг/сорбений маягтай болоод ирэхээр нь 30 минут дутамд хөлдөөгчнөөс гарган 2-3 орчим хутгаж бөөн бөөн мөсөн бухал үүсэхээс сэргийлнэ. 3-4 удаа ийм байдлаар хутгаж мөстөхийг сэргийлсэний дараа агаар оруулахгүй саванд хийн 4-5 цаг хөлдөөгөөд идэхэд бэлэн болно.

No comments: