Wednesday 23 June 2010

Butterscotch соус

Орц:

* 4 амны халбага масло
* 1 стакан бор сахар (dark brown sugar)
* ¾ стакан крем (heavy whipping cream)
* 1 амны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 амны халбага давс (kosher salt)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо хэмжиж бэлтгэнэ.
  2. Зузаахан ултай саванд маслоо хийн хайлуулна. Масло хүйцэд хайлахаас өмнө сахараа нэмж холин бүх сахараа маслоор бүрнэ. Хааяа хааяа хутган 3-5 минут карамельжүүлнэ.
  3. Кремээ нэмээд модон халбагаа холигчоор солиод галаа багасган сайтар хутгана. дэврэх гээд байдаг тул хамгийн багадаан 1.5-2 л багтаамжтай сав хэрэглээрэй. Галаа багасгаад 10 орчим минут хааяадаа хутган буцалгана.
  4. Галаа унтраагаад саванд нь хэдэн минут хөргөнө. Бүлээсхээр нь багаханг халбагадан амсаад тал давс, ваниллины охио нэмж нийцүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн давс, ваниллинаа нэмж нийцүүлээд тагтай шилэнд хийн хөргөгчинд хадгална.

Эх сурвалж

5 comments:

vlmedeh said...

Сайн уу дараа завтай үедээ коктэйл нуудааын жороос оруулж өгөөрөй.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

http://gal-togoond.blogspot.com/search/label/%D0%BA%D0%BE%D0%BA%D1%82%D1%8D%D0%B9%D0%BB%2F%D0%BA%D0%BE%D0%BA%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C линкэнд хэд хэдэн коктэйлний жор байгаа. Онцгойлон хүсэх жор бвал хэлээрэй...

vlmedeh said...

Өө тийн байна шд. За баярлалаа.
Одоо ядаж нэг коктэйл хийж сурах хэрэгтэй байгаан.

Anonymous said...

eniig yund heregleh we

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Үлмэдэхээ амжилт хүсье..
Anonymous-аа энэ соусыг зайрмаг, панкэк, ваффл-аас гадна элдэв амттанд хэрэглэж болно. Талхан дээр түрхээд идэж ч болно шүү дээ....