Sunday 27 June 2010

Сонгино Gruyère тарт/киш (Onion gruyère tart/quiche)

Орц:

Суурь:

* 1 1/2 стакан гурил
* чимх давс
* 1 өндөгний шар
* 6 амны халбага масло (75 гр)

Шанз:

* 50 гр масло
* 450 гр сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 амны халбага гич
* 2 ш өндөг нэмэх нь 1 өндөгний шар
* 300 мл крем
* 75 гр үрсэн Gruyère бяслаг
* давс, хар перц
* чимх натмег

Бэлтгэх нь:

  1. Гурил давсаа нэг саванд шигшинэ. Маслоо нэмээд бантангын гурил имэрч буй мэт имэрч гурилаа бантангын гурил мэт болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлээд хөргөгчинд хийн хагас цаг амрааж, нийцүүлнэ.
  2. Зуухаа 200 градуст халаана. Сууриа илдэж 23 см хэвэнд байрлуулаад сэрээгээр хатган хэд хэд цоолно. Суурин дээрээ тостой цаас байрлуулаад ховилд нь элдэв буурцаг хийн дүүргээд халаасан зууханд хийн 15 минут шарна. Тостой цаас, буурцагийг гарган аваад дахин 15 минут шараад зуухныхаа дулааныг 180 градус болгон буулгана.
  3. Болгосон сууриндаа гичээ түрхээд сонгиноо тараан байрлуулна. Өндөг, өндөгний шар, бяслаг, натмегээ холиод давс, перцээр амтлаад сонгино дээрээ нэмээд зуухандаа хийн 30-35 минут шараад гарган бүлээнээр нь сервислэнэ.

2 comments:

Anonymous said...

ene tart gj mongoloor bol yag yu bdin?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тарт гэж дотроо жимс, жимсний чанамалтай дээгүүрээ задгай нарийн боов гэхүү дээ...