Monday 16 August 2010

Мөөгтэй ризотто


Орц:

* 6 стакан тахианы тунгалаг шөл (chicken broth)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 450 гр портобелла мөөг (portobello mushrooms, цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 450 гр цагаан мөөг (white mushrooms), цэвэрлээд нимгэлэн хэрчсэн
* 2 ш улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallots)
* 1 1/2 стакан Arborio rice
* 1/2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* давс
* хар перц
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн chives
* 4 амны халбага масло
* 1/3 стакан үрсэн Parmesan cheese

Бэлтгэх нь:

  1. Саванд тахианы тунгалаг шөлөө хийн халаана.
  2. Өөр нэг саванд 2 амны халбага чидун жимсний тосоо халаана. Арилгаад нимгэлэн хэрчсэн мөөгөө хийгээд зөөлөртөл нь 3 орчим минут хуурна. Хуурсан мөөгөө тавган дээр гаргаад гаргаад хэрэглэтэлээ хэсэг хүлээлгэнэ.
  3. Мөн савандаа үлдсэн 1 амны халбага чидун жимсний тосоо хийнэ. Арилгаад жижиглэн хэрчсэн улаан сонгиноо нэмээд 1 минут хуурна.
  4. Угааж бэлтгэсэн будаагаа нэмнэ. 2 орчим минут хутган хуураад дарсаа нэмнэ.
  5. Дарс уустал байнга хутган хуураад дарс ширгээд ирэхээр 1/2 стакан тахианы тунгалаг шөл нэмнэ. Өмнөх шөлийг ширгэхээр нэг удаад шөлнөөсөө 1/2 стаканаар нэмсээр (байнга хутгасаар) 15-20 минут орчимын дараа будаа мань зөөлөрч болно. Будаагаа гал дээрээс аваад хуурсан мөөг, масло, chives, пармежан бяслагаа нэмж нийцүүлээд давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж

No comments: