Sunday 29 August 2010

Цагаан талх (Sandwich Bread)


Орц:

* 1 cтакан сүү
* 3 амны халбага масло
* 1 амны халбага дрожж (rapid-rising dry yeast)
* 2 амны халбага сахар эсвэл зөгийн бал
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага давс
* 2 өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд сүү, маслоо хийж маслоо хайлуулна. Хэсэг хөргөөд (5-7 минут) дрожжоо нэмж хайлуулна. Сахараа нэмж хайлуулна. Дээр нь багахан хөөс үүстэл 3 минут байлгана. Цахилгаан холигчныхоо зуурагч үзүүрийг хийгээд гурилаа бага багаар нэмнэ. Гурил зуурагдаад ирэхлээр давс 1 өндөгний цагаанаа нэмнэ. 10 орчим минут хутгана.
  2. Багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гараараа нухна. Бөөрөнхий хэлбэрт оруулаадтослож бэлтгэсэн томхон саванд хийн гялгар уутаар таглаад 45 орчим минут хөөлгөнө.
  3. Хөөсөн гурилаа тавцан дээр гаргаад дөрвөлжин хэлбэрт оруулна. Хоёр ирмэгийг нугалан голд нь уулзуулаад хэлбэрт оруулан тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Гялгар уутаар таглаад дахин 20 минут хөөлгөнө.
  4. 170 градуст зуухаа халааж бэлтгэнэ. Зуухны доод давхарт товтавцан байрлуулна. Талхаа голын тавцан дэр байрлуулна. Талхныхаа голоор хутгаар зүснэ. Үлдээсэн өндөгний цагаанаа талхныхаа дээр түрхэнэ. 3 стакан ус буцалгаад доод талын том тавцанд хийн уур үүсгэнэ. Талхаа болтол 30-40 минут шараад болсон талхаа зуухнаасаагаргаад хэвлнээс нь гаргаж хөргөөд зүсээд сервислэнэ.

No comments: