Friday 20 August 2010

Талхны пүддин (Bread butter pudding)



Орц:

* 8 ш зузаан зүссэн, хоносон талх
* 1/4 стакан зөөлрүүлсэн масло
* 115 гр (1 стакан) redcurrants
* 115 гр (1 стакан) blackcurrants (үхрийн нүд)
* 4 ш өндөг
* 6 амны халбага сахар
* 2 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* шинэхэн үрсэн nutmeg
* 30 гр түүхий сахар (demerara/raw sugar)
* крем (single cream), сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. 5 стаканы багтаамжтай халуун тэсвэртэй савыг тослож бэлтгэнэ.
  2. Талхнуудынхаа захыг авч бэлтгэнэ. Масло түрхээд гурвалжилан хувааж маслотой талыг нь дээш нь харуулан тослосон савандаа байрлуулна. Улаан хар жимсээ холин талхнуудын завсараар байрлуулна.
  3. Зуухаа 160 градуст халаана. Өндөг сахараа холин нийцүүлнэ. Сүү, ваниллины охь, нунтагласан натмегээ нэмж нийцүүлээд талхан дээрээ асгана.
  4. Түүхий сахараа дээр нь тараан цацаад халаасан зуухандаа 40 минут шараад галаа нэмэн 180 градус болгоод дахин 20 минут шараад сервислэнэ.
  5. Бүлээнээр нь кремтэй сервислэнэ.

No comments: