Sunday 22 August 2010

Газрын самарны нухаш (peanut butter)

Орц:

* 425 гр арилгаад, дотрох хальснаас нь салгаж бэлтгэсэн газрын самар, хуурсан (roasted peanuts) (заавар нь доор)
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 1 1/2 амттаны халбага зөгийн бал
* 1 1/2 амны халбага газрын самарны тос (peanut oil)

Бэлтгэх нь:
  1. Газрын самар, давс, зөгийн балаа роботны (food processor) агуулахад хийж бэлтгэнэ. Гал тогооны роботоо 1минут орчим ажиллуулаад тосоо бага багаад тусаан нэмж эхлэнэ. Бэлдмэлээ нийцтэл 1 1/2-2 минут ажиллуулаад агаар оруулдаггүй саванд хийн 2 хүртэл сар хадгалж болно.


Хуурсан газрын самар:

Орц:

* 900 гр тослог ихтэй, түүхий газрын самар
* 2 амны халбага газрын самрын тос (peanut oil)
* 1-2 амны халбага давс (kosher salt)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. Газрын самраа угаагаад хатааж бэлтгэнэ.
  2. Арчиж хатаасан самраа томхон саванд хийн тос давсаа нэмж хутган нийцүлнэ.
  3. Тостой цаас дэвссэн тавцан дээр самараа асгаад нэг эгнээ болгон тараагаад халаасан зуухандаа хийн 30-35 минут шарна. Шарах явцдаа голд нь тавцангаа нэг эргүүлэх хэрэгтэй. Давсалж хуурсан самраа хөргөөд сервислэнэ.


Эх сурвалж

2 comments:

Alta said...

Enend bi aimar durtaishd :P

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгвэл хийгээд идээд байж дээ Пиги минь...