* 1 стакан бүхэл үрийн гурил (whole wheat flour)
* 1 стакан цагаан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч гурил
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага синнамон
* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 стакан бор сахар (dark brown sugar)
* 1 ш том өндөг
* 1 стакан buttermilk эсвэл тараг
* 2 том алим, арилгаад хэрчсэн
Бэлтгэх нь
- Зуухаа 230 градуст халаана. Хэвнүүдээ маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
- Гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давс, синнамоноо нэг саванд холино.
- Өөр нэг саванд маслоо нунтаг сахар мөн 1/4 стакан бор сахартайгаа холиод хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Таргаа нэмж хутгана. Хэт их хутгавал ээдэх аюултай.
- Хуурай орцоо бага багаар нэмээд нийцүүлнэ. Хэрчсэн алимаа нэмнэ.
- Бэлтгэсэн хэвнүүд рүүгээ зуурмагаа тэнцүү хуваан хийгээд хадгалсан 1/4 стакан бор цахараа дээр нь цацна.
- Халаасан зуухандаа хийн 10 минут жигнээд галаа 205 болгож багасгаад дахин 5-10 минут жигнэнэ. Болсон маффингуудаа зуухнаас гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд хэвнээс нь гарган гүйцэд хөргөөд сервислэнэ.
No comments:
Post a Comment