Monday, 21 January 2013

Рум дарсны соус зайрмагтай шарсан ананас

Орц

* 1 ш ананас
* цацдаг тос
* 2 амттаны халбага масло
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан рум дарс
* 500гр ваниллинтай зайрмаг

Бэлтгэх нь
  1. Ананасаа дээд доод хэсгий нь авч бэлтгэнэ. Арилгаад 8 цагираг болгож хэрчинэ. Цагирагануудыхаа голыг авна.
  2. Грилээ халаагаад цацдаг тос цацаад цагирагануудаа байрлуулна. Тал бүрийг нь 2-3 минут шарна.
  3. Хайруулын тавганд масло сахар румаа холиод бага гал дээр сахар хайлж соус өтгөртөл 2 орчим минут буцалгана. 
  4. Шаран ананасаа таваг руу гаргаад нэг бөмбөлөг зайрмаг тавиад зайрмаган дээрээ 2 амттаны халбага бэлтгэсэн соуснаасаа асгаад сервислэнэ.
 Эх сурвалж

No comments: