Шөлөнд:
* 10 стакан нэмэх нь 3 амны халбага ус
* 1-1.5 кг тахианы цул мах
* 70 гр Хятад маягаар бэлтгэсэн гахайн утсан мах (Chinese-style cured smoked ham эсвэл Smithfield ham), 4 хувааж бэлтгэсэн
* 3/4 стакан хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино (цагаан хэсгүүд нь)
* 3 см цагаан гаа, арилгасан
* 1 ш бүтнээр нь хатаасан шитаки мөөг (shiitake mushroom)
* 1 том хумс сармис
* 1 амны халбага цуу
* 2 амттаны халбага Хятад будааны цуу (Shaoxing wine)
* 1 амны халбага желатин
Соусанд :
* 1 стакан хар цуу (black vinegar)
* 6 амны халбага цуу
* 2 амны халбага шүдэнзний модны зузаантай хэрчиж бэлтгэсэн цагаан гаа
Шанзанд:
* Хагас кг гахайн машиндсан мах
* 100 гр арилгаад судсыг нь авч цэвэрлээд жижиглэн хэрчсэн сам хорхой
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино (цагаан хэсэг нь)
* 3 амны халбага сахар
* 2 амны халбага цуу
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3/4 амттаны халбага сахар
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1/2 амттаны халбага арилгаад үрсэн цагаан гаа
* 1/2 амттаны халбага Shaoxing wine (Хятад будааны дарс)
* 1/4 амттаны халбага seasame-н тос
* 75 ш баншны гурил
* 1 том кимчины байцаа (Napa cabbage)
Бэлтгэх нь:
- 10 стакан усандаа желатинаас бусад бүх шөлний орцоо хийгээд тахианы махыг бутарж унаж эхэлтэл 2 цаг 30 минут орчим буцалгана.
- Шөлөө шүүгээд өтгөнүүдийг нь хаяад шингэнээ дахин 35 орчим буцалган 2 стакан болтол ширгээнэ. Давс, перц нэмж амтлана. 3 амны халбага усандаа желатинаа хийж хутгана. Шөлөө нэмээд желатинаа хайлуулна.
- 1 стакан жанг, 6 амны халбага цуу, 2 амны халбага савхлан хэрчсэн цагаан гаатай холиод соусаа бэлтгэнэ.
- Шанзны бүх орцоо холиж нийцүүлнэ. Царцаасан желатинаа жижиглэн хэрчээд шанз руугаа нэмнэ.
- Буузны гуриландаа гурил дутамд 2-3 желатин орохуйц мах шанз хийгээд чимхэнэ.
- Жигнүүр дээрээ байцааны навчнуудаа дэвсэж бэлтгэнэ. Байцаан дээрээ буузнуудаа хооронд нь багахан зайтай өрж бэлтгэнэ. Жигнүүрнийхээ доор багахан ус хийгээд халаана.
- Буцалсан усан дээрээ жигнүүртэй буузаа тавиад болтол нь 12-15 минут жигнэнэ. Буузаа бэлтгэсэн соустайгаа сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment