Monday, 28 January 2013

Гахайн мах сам хорхойтой шарсан банш (pork and shrimp pot stickers)

Соусанд:

* 1/4 стакан цуу
* 3 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 1 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага сармисны нухаш
* 1 амттаны халбага арилгаад үрсэн цагаан гаа
* 1/2 амттаны халбага sesame oil

Шанзанд:

* 225 гр кимчиний байцаа, навчуудыг аваад жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага давс
* 225 гр гахайн татсан мах
* 225 гр сам хорхой, арилгаад цэвэрлээд угаагаад жижиглэн хэрчсэн
* 2 ш ногоон сонгино жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага цуу
* 2 амны халбага будааны дарс эсвэл шерри (rice wine эсвэл dry sherry)
* 1 амттаны халбага үрсэн цагаан гаа
* 1 амны халбага sesame oil
* 1 амттаны халбага нунтаг сахар
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1 ш том өндөг

Шарахад

* 36 ш баншны гурил
* 6 амны халбага ургамалын тос
* 3/4 стакан ус

Бэлтгэх нь:

  1. Соусныхаа бүх орцыг холиод хэрэглтэлээ хөргөгчинд хадгална. 
  2.  Шанзанд: Жижиглэн хэрчсэн байцаан дээрээ давсаа нэмээд гоймонгын шүүлтүүрэнд 10 орчим минут амраана. 10 минутын дараа байцаагаа базаад бусад шанзны орцуудтайгаа холиж нийцүүлнэ.
  3. Шарах: Баншаа (нэг баншинд нэг амны халбага шанз байхаар) чимхээд 2 амны халбага тос хийж халаасан тагтай хайруулын тавганд хийнэ.
  4. Доод талыг нь шаргалттал 2-3 минут шараад 1/4 стакан ус нэмнэ. Галаа багасгаад таглаад усыг нь ширгэж баншаа болтол дахин 5-6 минут шарна.
  5. Бүх баншаа дуустал шарах үйлдлийг дахин 2 удаа давтаад таваглаад халуунаар нь соустай сервислэнэ.
Эх сурвалж

No comments: