Орц
Суурь:
Суурь:
* 3 өндөгний шар
* 125 гр сахар
* 3 амны халбага бүлээн ус
* 175 гр бүхэл үрийн гурил (whole wheat flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 5ш өндөгний цагаан
Шанзанд:
* 10 хуудас желатин
* 250 гр тослог багатай аарц (quark)
* 300 мл бага тослогтой тараг
* 100 гр сахар
* 150 мл чацарганы шүүс (sea buckthorn juice)
* 250 мл сүүн крем
Дээр нь:
* 4 амны халбага овъёос
* 2 амттаны халбага нунтаг алмонд самар
* 2 амны халбага сахар
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халаана.
- Өндөгний шараа хөөсөрч цагаан болтол бүлээн усаа нэмэн хутгана. Сахараа бага багаар хутгангаа нэмнэ. Сахараа хайлаад ширхэггүй болтол нь хутгана.
- Гурил хөөлгөгч нунтагаа холино. Өндгөн дээрээ нэмээд fold in.
- Өндөгний цагаанаа хутган stiff peak болгоно. Өтгөрүүлсэн өндөгний цагаанаа 3 хуваан зуурмаг руугаа нэмж fold in аргаар нийцүүлнэ.
- Энэхүү зуурмагаа тослоод гурилдаж эсвэл тостой цаас дэвссэн ёроол нь салдаг хэвэнд хийн халаасан зуухандаа кексээ болгож шаргалттал 30 минут шарна.
- Болгосон кексээ зуухнаас гаргаад суурийг нь суллаад хэвнээс гарган хэрээсэн төмөр дээр байрлуулна. Кексээ хөндлөнгөөр нь 2 зүсч нийт 3 давхрага болгож хуваана,
- Желатинаа 3 амны халбага чацарганы шүүсэнд дэвтээнэ.
- Аарц тараг үлдсэн чацарганы шүүсээ холино.
- Дэвтээсэн желатинаа халааж хайлуулна. Аарц тараганы бэлдмэл дээрээ нэмээд сайтар хутгаад хөргөгчинд хийн хөргөнө.
- Сүүн кремээ хутгаж хөөсрүүлээд аарцаа царцахаас өмнө холиж нийцүүлнэ.
- Кекснийхээ даврагуудаас нэгийн тавиур дээр байрлуулаад тараг чацарганы бэлдмэлийхээ 1/3г нь жигд тараан түрхэнэ. Кекс тараг кекс дарааллаар үлдсэн шанзаа дуусгана. Гадуур нь багахан шанзаар бүрээд хөргөгчинд хийнэ.
- Овъёос сахар алмондоо холиод тосгүй хайруулын тавганд шаргалттал нь хуурна. Хөргөөд тортоо сервислэхээсээ өмнө чимэглэнэ.
.
Эх сурвалж
2 comments:
whole wheat flour mgl-d haaguur zardagiin bol?
Бүхэл үрийн гурил гээд дэлгүүрүүдээр байгаа. Улаанбаатар гурил болон Mill house-ийнх
Post a Comment