Орц:
* 3 амны халбага чидун жимсний тос
* 3 амны халбага улаан дарсны цуу
* 1 амны халбага цуу
* 4 штомхон улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallots)
* далайн давс, нунтаг хар перц
* нэг бүтэн тахиа, найман хэсэг хуваасан
* нэг атга яншуй
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана.
- Томхон тавцанд чидун жимсний тос, цуу, улаан дарсны цуу, сонгино, давс перцээ холино.
- Тахиагаа нэмээд эргүүлэх бүх хэсгийг соусаар бүрнэ. Эргүүлээд тахианы хальсыг дээш нь харуулан өрнө.
- Тахиагаа тэр чигээр нь 20 минут шараад эргүүлэн тахиаг болж улаан сонгинг карамельжтэл дахин хорин минут шарна.
- Зуухнаас гаргаад жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмж хутгаад таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment