Кексэнд:
* 9 амны халбага нунтаг какао
* 1½ стакан кексний гурил
* ½ tамттаны халбага давс
* 1 амттаны халбага хүнсний сода
* ¼ tамттаны халбага хөөлгөгч нунтаг
* 115 гр масло
* 1½ стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг
* ½ стакан хүчтэй найруулсан кофе эсвэл ус
* ½ стакан сүү
Ганашанд:
* 285 гр шоколад
* ½ стакан ус эсвэл крем
* ¾ стакан масло
Бэлтгэх нь:
- Хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулаад зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 2 ш 22x5 харьцаатай хэвэнд тостойцаас дэвсэж бэлтгэнэ.
- Какао, гурил, давс, хүнсний сода, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ.
- Масло сахараа өөр нэгэн саванд хийн хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
- Кофе, сүүгээ тусад нь нэг аяганд холино.
- Тал гурилаа масло сахарын бэлдмэл рүү нэмнэ.
- Кофе сүүний бэлдмэлээ маслотой зуурмаг руугаа нэмээд эцэст нь үлдсэн тал гурилаа нэмж нийцүүлнэ.
- Зуурмагаа хоёр хуваан тостойцаас дэвссэн хэвэндээ хийгээд болтолнь ойролцоогоор 25 орчим минут шарна.
- Шоколадаа ус эсвэл кремний хамтаар нэг саванд хийн багахан ус буцалж буй өөр нэг саван дээр суулгана.
- Хааяа хутган шоколадаа хайлуулаад галаа унтраана.
- Маслоо жижиглэн хэрөээд халуун шоколад кремний бэлдмэл рүүгээ нэмэн хайлтал нь хутгана. Ингэж бэлтгэсэн ганашаа өрөөний темпратурт 1 орчим байлгаж кексэн дээрээ түрхэж болохуйц болгоно.
No comments:
Post a Comment