Oрц:
* 630 гр шигшсэн гурил
* 60 гр сахар
* 28 гр хөөлгөгч нунтаг
* 13 гр давс
* 125 гр маргарин
* 125 гр масло
* 500 мл сүү
Бэлтгэх нь:
- Бүх хуурай орцуудаа шигшиж нийлцүүлнэ.
- Масло, маргаринаа жижиг дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Гурилий холимог дээрээ масло, маргаринаа нэмээд сэрээ эсвэл хутга ашиглан (маслог хайлуулахгүйн тулд) нийцүүлнэ.
- Сүүгээ бага багаар нэмэн зөөлөн зуурмаг бэлтгэхэд хангалттайг нэмээд (төмөр халбаганаас цүл хийж унах өтгөнтэй) зуурмагны талыг тослож бэлтгэсэн хэвэнд хийнэ. Дээр нь нимгэлэн зүссэн багахан масло тараан тавиад үлдсэн зуурмагаа юүлнэ. 230 градуст халаасан зууханд шаргалтаж болтол нь 18-20 минут шарна.
- Ингэж бэлтгэсэн шорткэкийг элдэв жимс, хөөсрүүлсэн крем эсвэл зайрмаг зэргээр чимэглэж сервислэхэд тохиромжтой.
No comments:
Post a Comment